《PROMISE[completed]》Аз жаргал
Advertisement
Өнөөдөр гадаа нэг л бүүдгэр, дүнсгэр яг л бороо орж шуурга шуурах гэж байгаа мэт. Удахгүй болох зүйлийг урьдчилж таасан юм шиг.
Гэрээсээ гарах гэж тийм ч их яарсангүй. Гудамжаар алхаад л алхаад л. Эмнэлэгийн хаалга онгойгоод л.
Дүүрэн айдас бас зовнил.
Цаг ч болж цагаан халаадаа өмссөөр түүний өрөөнд орон аав, ээж, дүү, Жиминд мэндчилээд ойртон суулаа.
- За ингээд манай өвчтөн маань сэрсэн. Үнэхээр гайхалтай явдал тохиолоо. Гэр бүлийнхнийх нь царайнд аз жаргал дүүрэн харагдана.
- Тэгэхээр гол яриандаа оръё. Жимин танд алхаж явах их хэцүү байгаа биз дээ. Сэрэхээс тань өмнө үүнийг гэр бүлийнхэнд чинь хэлчихсэн. Ослын улмаас та биедээ маш олон хүнд шарх авсан. Хавирганы, баруун өвдөг, шилбэны яс цуурж хугарсан, хэвлий хэсэгтээ оёдол тавиулсан азаар энэ бүгд аминд халгүй байсан, гэхдээ та хөлөндөө анхаарал тавихгүй байвал хөлгүй болж мэднэ. Тийм учраас бидэнд танд санал болгох эмчилгээ байна. Гэхдээ та үүнд маш болгоомжтой хандаж бас маш сайн бодож тунгаах хэрэгтэй хэдий одоо танд сонголт хийх амар санагдаж байгаа боловч ирээдүйд үүндээ харамсаж магадгүй шүү. Тийм учраас та маш сайн бодох хэрэгтэй.
- Хөлгүй болсноос энэ нь дээр биз дээ эмчээ. Хөлтэй л болж байвал би юуг ч тэсээд гарна. Та яг юунаас тэгтлээ их айгаад байгаа юм бэ?
"Тиймээ би айгаад байна өөрийг чинь алдчихвий гэдгээс"
- Учир нь энэ хагалгааг маш эрсдэлтэй. Дээрээс нь энэ маш удаан үргэлжилнэ. Хагалгаа ч тэр эдгэрэх нь ч тэр. Эдгэрэх явцад хөл чинь үргэлжийн зовиуртай өвдөнө гэхдээ тэр үед нь таныг хүсвэл өвчин намдаах тариа хийж болно л доо гэхдээ байнга хийгээд байвал өөрт чинь сөргөөр нөлөөлөх магадлал өндөр. Яагаад гэвэл бид шинэ яс ургуулж байгаа болохоор. Та бүрэн эдгэртлээ эмчийн зөвшөөрөлгүй хаашаа ч явж болохгүй. Алхах гишгэх юу хийх тэр бүгдэд чинь эмч хажууд чинь байх болно.
-Зүгээр ээ анх дуучин болоход л энэ бүгдэд дасах ёстой болсон. Одоо аль хэдийнээ дасчихсан санаа зовох шаардлаггүй. Харин би дараа нь бүхнийг ганцаараа хийж чаддаг болно биз дээ.
- Мэдээж хэрэг. Та хэр сайн үгэнд орж дуулгавартай байна төдий чинээ бие чинь сайжирна. Тэгвэл та зөвшөөрч байгаа хэрэг үү?
- Тиймээ зөвшөөрч байна. Юу ч байсан би тэсээд гарна.
- За тэгвэл гэрээндээ гарын үсэг зурах уу?Үнэ мөнгөний хувьд та нар санаа зовохгүй биз дээ хэдий төлбөр нь өндөрч гэсэн гээд мөрөө хавчтал Жимин хөхрөн инээж.
-Мэдээж хэрэг санаа битгий зовдоо таны ажлыг үнэгүйдүүлэхгүй. Харин гэрээг чинь сайн уншаадахья. Зовж олсон мөнгөө юунд өгч байгаа эсэхийг нь шалгах хэрэгтэй биз дээ гэрээг хальт гүйлгэн уншаад гарын үсгээ зураад надад өглөө.
Энэ гарын үсгийг авах гэж олон мянган охид унаж тусдаг байхаа. Би ч тэдний нэг байсан.........байсан одоо бол харин түүнтэй хамт нэг ширээнд суугаад эелдгээр ярин инээмсэглээд түүний дэргэд байнга хамт байх гэрээгээ байгуулж сууна.
Advertisement
- За тэгэхээр тохирсон ёсоор 3 өдрийн дараа оройны 6 цагт хагалгаа эхлэнэ. Бид сайн хичээх болно.
- Эмчээ баярлалаа таньд маш их итгэж байна. Гэхдээ нэг зүйл хүсэж болох уу?
-Мэдээж бололгүй яахав та хүссэнээ асуу юу билээ.
- Манай гэр бүл бага зэрэг ажилтай болчихоод. Дээрээс энэ шуугиан....ойлгож байгаа биз дээ гэнэтийн осол болохоор энд тэндгүй л....та хагалгааны өдөр хүртэл түүнд онцгой анхаарал хандуулаж болох уу? Бид үнэ мөнгийг нь хангалттай өгнө өө хагалгааны өдөр хүртэл л хамт байж өгөөч. Найдвартай хүн олох хэцүү юм, харин та чинь эмч шүү дээ.
- Мэдээж хэрэг тэгэлгүй яахав. Түүнтэй хамт байхад татгалзах хэрэг алга. Таныг ч бас сайн ойлгож байна.
-За тэгвэл хүүгээ таньд даатгалаа шүү. Ойролцоо насных юм байна би биенээ сайн ч ойлгох байх тэгэхээр баярлалаа эмчээ баяртай.
- За та бүхэнд ч бас баярлалаа баяртай гэж хэлсээр Жиминий гэрийнхнийг гаргаж өглөө. Одоогоор Жиминий гэр бүлийнхэн хүнд үеийг даван туулж байгаа. Хүүгээ асрах, ослын шалтгаан, сэтгүүлч сурвалжлагч нар гээд л. Ингэж хангалттай их сандарцгааж байхад нь өчүүхэн ч болтугай тус хүргэх хэрэгтэй биз дээ
Жимин гишүүдтэйгээ хамт өрөөндөө орон нэг хэсэгтээ алга болчихов. Удаан хугацааны турш уулзаж учраагүй хүмүүсд ярилцах зүйл бишгүй л их байгаа байх. Өрөөний гаднаас яриаг нь чагнах гэсэн ч юу ч сонсогдсонгүй дүнгэр дүнгэр гэх чимээ л бүдэг бадаг дуулдана.
Зза миний хэрэг ч одоо байхгүй биз гэсээр цааш алхан явтал Жиминий өрөөний хаалга онгойн гишүүд явах гэж байгаа бололтой бүгд хоорондоо тэврэлдэн гараа даллаж байгаа нь харагдав. Тэднийг бүгдийг нь нэгд нэгэнгүй ажиглан харлаа. "энэ олон жилийн дараа ч царайлаг хэвээрээ байх чинь" бас бие биенийгээ үнэхээр их санасан бололтой салах ёс хийх гэж нилээд удлаа.
Явахынхаа алдад намайг байгааг анзаарсан бололтой явах гэж байгаагаа илтгэн доош бөхийн гараа даллана.
Гэнэтхэн Жимин над руу дөхөж ирэн гарнаас минь атгасаар "эмчээ ярих зүйл байна ороод ирээч" гэж гуйлаа.
Би ч бүгдэнтэй нь мэндэлж дуусаад өрөөнд ортол Юнги буйдан дээр сууж байх бөгөөд хэдий гайхсан ч нэг их тоолгүй Жиминий хажууд суун
- За миний хэрэг гараа юу? гэвэл
- Зүгээр л гэхдээ лавшруулж асуух юм байна. Энэ хөлний хагалгаа яг хэдэн хувийн үр дүнтэй вэ?
-Бид өмнө нь хэдхэн удаа л хийж байсан.
Тэд бүгд 100% амжилттай бүгд зүв зүгээр болсон гэж хэлж чадахгүй ээ. Учир нь өвчтөн бүр адилгүй зарим нь үгэнд орж дуулгавартай сайн байхад нөгөө хэд нь эсэргүүцэж болимоор байна гэж хэлж байсан удаатай. Гэхдээ тийм аминд халтай их өвдөлт биш болохоор тэвчиж болно, өвчтөнүүд маань л өөр өөр төрлийн зан ааштай болохоор. Мэдээж хугацаагаа яс барьсан нь эмчлэгдээд явсан харин нөгөө хэд нь бүрэн бус эдгэрэлттэй болохоор эмнэлэгт 3сардаа нэг ирж хяналтанд ордог юм. Яагаад гэвэл өвчтөнөөс бүх зүйл хамаарна. Мэдээж бид нар чадах чинээгээрээ ажиллана харин та хагалгааны дараа гамаа сайн барих хэрэгтэй харин чадахгүй бол ямар ч нэмэргүй.
Advertisement
- Зза тэгэхээр миний хэр сайн дуулгавартай хүүхэд байхаас шалтгаалах нь дээ.
- Тиймэ та л сайн хичээвэл болохгүй зүйл гэж байхгүй.
-Зза тэгвэл бас нэг асуулт байна. Би хэр удаан энэ эмнэлэгт байх хэрэгтэй вэ?
- Тогтсон сар өдөр гэж байхгүй лдэ гэхдээ ихэнх нь жил гаран л болдог гүйцэд эдгэхэд шүү дээ.
- Пөөх энд ч бараг амьдрах нь дээ. Гэтэл Юнги суудлаасаа босон Жимины мөрөн дээр гараа тавин.
-Тэр хугацаанд ч гэсэн гарч орох хориотой хэрэг үү.
-Эмчийн хяналтан доор гарч болно. Гэхдээ үнэхээр яаралтай чухал хэрэг биш бол нээх их гараад байх хэрэг байхгүй шүү дээ. Тэргэнцэр дээр суугаад л эмнэлгээ тойрч болох л юм.
-Ганц арга нь уу?
-Тиймээ ганц арга нь хол явах хэрэгтэй бол тэргэнцэр, ойрхон бол бас тэргэнцэр ер нь л тэргэнцэр л хамгийн шилдэг санаа.
-Зза Жимин минь дээ одоо ингээд тэргэнцэр залуу болох нь дээ гэж хэлээд Юнги Жиминий мөрийг алгадан инээд алдана.
-Хён битгий тоглоод бай. Хүнд хэцүү байхад чинь.
-Зза болилоо. Гэхдээ эмчэээ та хаанахын вэ? Лав солонгос хүн шиг харагдахгүй байх чинь. Юнги ингэж хэлэхдээ тайван бөгөөд ихэд сонирхсон янзтай асуусанд Жимин ч үүнтэй санал нэгдэн
-Тиймээ би ч бас гайхаад байсан юм хаанаас ирсэн бэ?
- Ааа. Нөгөө тиймээ би солонгос хүн биш ээ. Гэхдээ хаанаас ирсэн нь тийм чухал гэж үү эсвэл өөр улсынх болохоор надад итгэхгүй байгаа юм уу?. Сүртэй зүйл биш боловч тэр хоёрыг ингэж цаашлуулах нь таалагдсандаа ийнхүү хэллээ.
Гэтэл өнөөх хоёр маань үнэмшсэн янзтай сандралдацгаан
-Үгүй ээ үгүй яалаа гэж би танд маш сайн итгэж байна зүгээр л асуумаар санагдаад тэгж хэлсэн юм.
Эгдүүтэй нь аргагүй бүлтгэнэх нүдийг нь хангалттай удаанаар ширтсээр
- Зза тэгвэл би ингээд явъя даа гэж хэлээд босох гэсэнд Жимин ундуйцан
-Эмчээ байж байлдаа би энд уйдна шүү дээ надтай хамт ярилцах юм байхгүй хэрэг үү? Миний хувийн эмч болчихоод гэсээр дэгдээхий шиг цорвогор хошуугаа унжуулсанд нь аргагүйн эрхэнд хамаг хайраа гоожуулсаар мэдээгүй дүр үзүүлэн
-Нээрээ тийм шдэ тэгвэл би тантай хамт байх хэрэгтэй байх нь ээ. Надад ажил байгаа ч гэсэн хэсэгхэн хугацаанд хамт байя за юу.....түүнийг аргадан ийнхүү хэлээд орных нь хөлд суулаа.
Чихэр авсан хүүхэд шиг баярлан
-Ашгүй дээ. Тэгвэл зүгээр л гурвуулаа хамт юм ярья лда. Ярилцах өчнөөн сэдэв та хоёрт байгаа л гэж найдъя
-Ингэхэд эмчээ та өөрөө хэдтэй вэ? Ер нь би өөрийг чинь та гэж дуудах нь зөв үү?
Надаас жаахан л харагдаад байх юм.
- Та гэж намайг өөрийн чинь эмч болохоор л хүндэлж дуудаж байгаа юм. Тэрнээс биш би өөрөөс чинь 5 дүү шдэ. Юнги ахаас харин 7 дүү шүү дээ. Эмч өвчтөн хоёр ингэж хэлээд хоорондоо зураас татаж байгаа мэт дүр үзүүлбэл
Юнги чангаар-Өөхөө бидний төрсөн оныг мэдэж байна гээч.
"Өө тэнэг ээ би яах гэж хэлэв ээ зүгээр л насаа хэлж орхино биз дээ"
-Аан....нөгөө....саяхан та нарыг судалж үзсэн юм аа тэгээд л. Дээрээс нь оныг нь мэдэж байж яаж харьцахаа шийднэ шүү дээ.
-Ммм үнэн лдэ. Гэхдээ биднийг мэддэггүй юм уу. BTS гэсээр Жимин хуруугаараа өөрсдийгөө заахад
"Надаас юу л асуугаад байна даа. Бүхэл бүтэн амьдралаа та нарт...........Жимин~аа чамд зориулсан шүү дээ"
-Мэднээ дууг чинь сонсож байсан гэхдээ тийм фены хувиар сайн мэдэхгүй ээ.
-Аан зза тэгэхээр 5 дүү гэхээр 28тай байх нь ээ. Сайхан нас . Над шиг ингээд орны бөглөөс бололгүй. Эд бужигнуулдаг нас даа. Нөхөр, найз залуутай л биз дээ.
"Харамсалтай нь өөрөөс чинь болоод ганц бие явна даа Жимин~ааа"
-Өө үгүй ээ надаа аль ч байхгүй одоо болтол нэг хүнийг хүлээсээр л байгаа.
Хэн гэдгийг нь сониучирхсан янзтай зальтай нүд гарган толгойгоо ойртуулан
-Нууц биш бол.....
-Ааа чадахгүй нь дээ хэлж болохгүй том нууц.
-Зза дургүйд хүчгүй гэдэг шиг.
-Тэгэхээр чи бид нараас хавь илүү дүү юм чинь ахаа гэж дуудаж байгаарай за юу гэж хэлээд Жимин үсийг минь эгдүүрхсэн янзтай арзайлгалаа.
Энэ үйлдэлд нь таг хөшиж орхив. Орчин тойрон тэр чигтээ агаар мандалд хөвж байгаа аястай зөөлхөн санагдаж болдог бол үүрд энэ хэвээрээ мөнхөрмөөр санагдана.
Харамсалтай нь хэтэрхий их догдолсондоо хэтэрхий их сандарсандаа Жиминий гарнаас дайжин
-Мэдлээ ахаа би ажилтай ингээд явахгүй бол болохгүй нь гэсээр өрөөнөөс хар хурдаараа гарах гэж зүтгэтэл Жимин хаалгаар гарахаас минь өмнө.
-Эмчээ надад тус болоод оройхон намайг унтахын өмнөхөн хүрээд ирж болох уу? Гэж намуухан хоолойгоор асуух нь тэр.
Түүний энэ гэнэтийн бөгөөд хачирхалтай асуултанд цочирдсон ч гэсэн толгой дохин инээмсэглээд гаран гүйлээ.
Хонгилоор хурдан хурдан алхалан гүйх замд Жиминий хоолой сонсогдоно.
-Баяртай!!!!
Мэдэрч үзээгүй гайхалтай мэдрэмжээр зүрхээ дүүртэл нь чихсээр хамаг хурднаараа гүйнэ.
Аз жаргал гэж энэ мөн үү?
Галзууртлаа чанга чанга хөхрөн инээгээд өөртөө төрөөд байгаа энэ их догдлолыг бүгдийг нь цацчих юмсан.
Advertisement
- In Serial62 Chapters
He Has Changed
[MIGHT HAVE SLOW UPDATES]I'm not the fun and sarcastic Sebastian you all remember anymore...What happened to Sebastian after Abby left? Why did he turn into this cold, mean, arrogant man?Abby Madden: The rich, wealthy self made millionaire. She's one of the top models in the world, beyond gorgeous. She has companies begging, at their knees for her to walk their runway. Everyone knows her name, people love her, want to be her. But do they know what happens right when she steps off that runway? What is hidden away behind her perfect smile? Sebastian Morales: He's the cold mafia leader, he kills anything that comes in his way and he does it without remorse. He has people running from his shadow, people fear even his name. Only shows the bit of emotion to his family. He's surrounded by a scary, cold aura. His blue eyes dull and ice cold. But he wasn't always like this...What happened to Sebastian that he forced himself to change? Quote: "I'll fist your hair around my hand and fuck you from the back so hard you'll beg for me to stop is what I'll do" he grits as his fingers around my neck tighten the slightest and his knee rubs harder against my wet core. Before I could say anything he brings me closer until our lips are an inch apart. "So, look at another man and I'll fuck you so hard you won't be able to walk straight for fucking weeks" he says quietly as his hands pull on the string of my dress letting it fall down before he lets go of me and walks out of the room leaving me in shock.
8 113 - In Serial14 Chapters
A Blank Tale
I only hope to be with him for this life. For he's the one who fills in the blank in my life. Yet, my mind only draws a blank as to who he is. (NOTE: Story under same author (Fluffypie) on different site with same progress)
8 149 - In Serial35 Chapters
Frenemies
"Why can't you just admit that you like me?" you piped, grinning evilly."Because I don't," Jungkook snapped, jaw clenching, "and I never will."-You owe your ex-boyfriend 20k. Why? Don't ask, read to find out. And in order to help that money fly back into his wallet faster, you helplessly rob, use, and exploit Jungkook (& the rest of the band). He thinks of you as a crazy Dora-the-Explorer-Swiper-lookin'-ass; in other words, a criminal with borderline obsessions with him. Jungkook despises you, while you, you're just trying to survive and clear your name and reputation. ~ come for a read and enjoy the ride ~
8 253 - In Serial90 Chapters
Arrows & Anchors (SAMPLE)
American journalist Brooke Fray is still rebuilding her confidence and her life, six months after a nasty break-up. Lately, Brooke has known nothing but apathy. But things change when she has a chance encounter with lead guitarist Julian Miles of popular rock band Ascend the Stars. Hearts flutter, sparks fly, and an intense relationship develops - one that they hope to make last a lifetime. But the couple is being brutally tested by the thousands of miles that separate them, their own deeply-rooted insecurities, a manipulative ex-partner, and a jealous bandmate who is secretly coordinating Julian's complete destruction.Word Count: 200,000+
8 200 - In Serial29 Chapters
Da Capo
Da Capo: a music term for 'from the beginning'. Starting all over again.At twenty-seven, Stephanie Ryan had to restart her life Da Capo. After being heartbroken by her ex-boyfriend Leon, Stephanie knew she needed a change. Music had always been her dearest passion in life, so on a whim she left her boring HR job in Boston to live in London with her friend and fellow violinist Lydia. Taking in the culture of classical music in the city would hopefully remind her who she truly was.Kyle Lancaster had been Juilliard's shining star two years ago: a concert pianist graduating at the top of his class, he soon became a well-known name amongst the classical music scene, selling out performance halls nearly every night while on tour. Now he's back home in London teaching a masterclass at the Royal Academy... but so is his ex, the famous violin virtuoso Chloe Alistair. Being here with her will no doubt be awkward, considering how his fans (and his publicists) expect the two of them to get back together.But one day before class, Kyle walked in on a red-haired woman practicing her violin all alone. He found her to be rude, tactless, and utterly infuriating... and before he knew it, all the plans other people had for his life came crumbling down around him.*COMPLETE*
8 146 - In Serial28 Chapters
Another Pedrad | ✓
What if Tris Prior was dauntless born? What if she was the sister of Uriah and Zeke Pedrad? What if all this, came true? This is the story of Tris Pedrad, beautiful, brave, kind, basically all out awesome, and one third of the famous Pedrad siblings. Say goodbye to Tris Prior, because Tris Pedrad is taking over.
8 187

