《PROMISE[completed]》Амлалт
Advertisement
-Та яаж байгаа чинь энэ вэ? Алхаж болохгүй шдэ. Алив би таныг өрөөнд чинь оруулъя. Алив гэсээр намайг түшин нэгэн эмч босголоо.
-Үгүй ээ би өрөө рүүгээ ормооргүй байна. Намайг өөр тийш нь оруулад өгөөч.
-Та чинь юу ярина вэ? Өөр өрөө байхгүй шүү дээ. Зза би таныг эмч нарын амрах өрөөнд түр зуур л байлгая.
-Сувилагчаа хурдан тэргэнцэр аваад ир. Хурдлаарай.
Удалгүй хоёр том дугуйтай хөгжлийн бэрхшээлтэй хүний суудаг тэрэг намайг чиглээд зугуухан урагшилна. Одоо би энэ дугуйн дээр хэдэн сарыг өнгөрүүлэх нь дээ.
Зөөлхөнөөр суулгаад эмч нарын өрөө рүү аажим аажмаар дөхлөө.
Дугуй нь чихраад л энд тэндгүй ёолсон, уйлсан, сандралдаж гүйсэн хүмүүс.
Гадны хүн орохыг
хориглоно.
Гэж хаалган дээрээ бичсэн эмч нарын амрах өрөө.
Намайг нэг орон дээр зөөлхөнөөр хэвтүүлээд дэргэд минь сууж байгаад
-Та зүгээр үү ямар нэгэн юм болсон юм уу?
-Би зүгээр дээ миний өрөө надад нэг л сонин санагдаад. Удаан байхыг хүсэхгүй байсан болохоор гараад ирсэн юмаа. Өөр зүйл байхгүй дээ. Аль болох тайван байхыг хичээсэн ч нэг л болж өгсөнгүй.
-Тэгвэл би эмчийг чинь дуудаад ирье бас гэр бүлийнхнийг чинь. Гээд нүүрэндээ найдвар дүүрэн инээмсэглэнэ.
-Үгүй ээ хэрэггүй .
-Танд эмч чинь хэрэгтэй шүү дээ. Би аваад ирье та энд удаан байж болохгүй.
-Үгүй ээ
ХэЖин эмчийг дуудаач өгөөч гэвэл юу гэх бол.
-Та ХэЖин эмчийг мэдэх үү?
Царай нь хэдий огцом хувирсан ч буцан эргэн хэвийн байдалдаа ороод.
-Мэднээ таны хуучин эмч үү?
-Тиймээ түүнийг дуудаач өгөөч.
-За би тэгвэл дуудаад ирье гэж хэлээд гараад явлаа.
Үнэхээр хүмүүс бид хоёрыг ялангуяа миний амьдралыг их сонирхож байгаа бололтой.
Эмчээ сольсон, больсон гээд бүгдийг нь мэдэж байна. Хнн. Хүмүүс шүү дээ тэд чинь хүмүүс. Хүн өөрийнхөө амьдралаас илүү бусад хүмүүсийн амьдралыг илүүд үзэж, шохоорхож хошуу дүрдэг.
Хэсэг хугацааны дараа хаалга зөөлхөнөөр тогших нь сонсогдоно.
-Ороо ор.
ХэЖин над руу алхана. Өвчтөн үзэж байсан бололтой гар нь цагаан халаад нь бага зэрэг цус болчихож.
Бас царай нь барайчхаж.
Харамсалтай нь тэр над руу ойртсонгүй яг л надаас дэрвэсэн янзтай.
Орны дэргэд ирчихээд л зогсоод байв.
Шүүгээнээс нэг алчуур аван гараа арчингаа.
-Яагаад босоод явж байгаа юм. Битгий босож яваарай гэж хэлээ биз дээ. Хагалгаа хэдий амжилттай болсон ч таны энэ үйлдлээс болоод дараа нь юу болохыг мэдэж байна уу? Таны хажууд хүн байгаагүй юм уу? Нөгөө эмч чинь яасан. Тэр таны эмч гэсэн биз дээ. Өөрийг чинь алхаж болохгүй гэдгийг мэддэггүй юм уу? Та... Та өөрөө. гэж үгээ гүйцээж дуусалгүй бор алаг нүднээс нь сувдан нулимс бөмбөрөн хацрыг нь даган урсаж хүзүүнд нь ирээд цамцных нь үзүүрт шингэнэ.
Advertisement
-Таныг би битгий босоорой гэж гуйсан биз дээ. Эхэр татан уйлсаар нүүр дүүрэн нулимсаа цустай алчуураараа арчин ийн хэллээ.
Түүнийг ингэж их эмзэглэж гоморхож байгаа нь сэтгэлд нэг л зовиуртай хэдий ч хачирхалтай нь дотор тааламжтай санагдана. Надад ингэж их анхаарал хандуулсанд нь баярлан инээмсэглэхийг хүссэн ч гунигтай нь аргагүй нулимсаа ханцуйгаараа шувтрах түүний өмнө инээж чадсангүй.
Хэсэгхэн хугацаанд энэ хачин байдал орчныг тэр чигт нь бүрхэн авлаа. Миний амнаас үг гарсангүй яг л үдүүлчихсэн юм шиг таг чиг.
Амнаасаа үг унагаая гэсэн ч дуугарах дуу минь хүртэл түүнийг эмзэглүүлчих юм шиг санагдсанд хоолойгоо даран дуугүй хэвтэнэ. Нүдээ аньчихвал Хэжиний царайнд тодрох гунигийг харж чадахгүй гэж бодсон бололтой нүдээ тас аниад
-Намайг уучлаарай үнэхээр уучлаарай энэ миний л буруу битгий уйлаад бай уйлахыг чинь харахыг хүсэхгүй байна. Битгий уйл. Гээд дуржигнуулчихлаа.
Миний үг хатуудчихсан уу? Хэжин ийм эмзэгхэн байна уу? Бүү мэд тэр өмөлзөх уруулаа чичрүүлсээр нүүрээ даран хөнжилд минь шигдэнэ.
-Үгүй ээ үгүй үгүй битгий уйл л даа чиний уйлах чинь харах үнэхээр хэцүү байна. Уйлахыг чинь харж чадахгүй нь би зүгээр шүү дээ зүгээр хэлээд түүнийг тэврээд ч болтугай тайтгаруулах гэсэнд Хэжин гэнэт босч ирснээ ууртай харцаар над руу хараад
-Юуны чинь зүгээр гэж юу яриад байгаа юм наад хөл чинь одоо яах юм. Саяхан ухаан орчихоод юуны чинь зүгээр гэж. Гээд яг л хүүхдээ загнаж байгаа ээж шиг гараа ташаандаа аван зогслоо.
Түүний энэ байдал инээдтэй бас эгдүүтэй харагдаад байсан учраас загнах нь хүртэл чихэнд нэг л таатай сонсогдоно.
Хайр дүүрэн харцаар ширтсээр л
ХэЖин намайг загнасаар л
Түүний амаа хөдөлгөн ярьсаар над руу ширүүнээр харах ч цаанаасаа нэг л эгдүүтэй харагдаад болсонгүй. Ууртай царай нь хүртэл ийм хөөрхөн байх гэж дээ.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа намайг загнаж ханасан бололтой орны хөлд суун гүнзгий амьсгаа авсаар дуугаа хураачихлаа.
-ХэЖин~аа битгий ингэж их сандар даа би үнэхээр зүгээр гэмтсэн ч чи байгаа болохоор би ерөөсөө санаа зовохгүй байна. Тийм учраас намайг ингэж их загнахаа боль за юу? Чамайг л гэсэндээ орноосоо босоод ирж байхад. Намайг битгий загналдаа
Гээд гарыг нь атган уучлал эрэн ширттэл
-Чамайг л гэсэндээ гэдэг чинь юу гэж байгаа юм?
-Аа тэр үү? Ээж чамайг шилжүүлчихсэн гэсэн шдэ.
-Аан тэр үү? Тиймээ намайг шилжүүлчихсэн одоо тэгээд яахав ямар ээжид чинь уурлалтай нь биш....
-Яагаад миний хэрэгт ингэтлээ оролцоод байгааг нь ойлгохгүй юм.....тэр шинэ эмч нь хүртэл уур хүргэмээр гэсээр яг л муухай зүйл үнэрлэсэн янзтай хамраа үрчийлгэн таагүй дүр үзүүлсэнд ХэЖин
-Хүнд анхны харцаар дургүй болно гэж байдаг л юм байна лээ Хэжин бид хоёр үүн дээр санал нэгтэй байгаа бололтойдог шүү
Advertisement
-Байна аа байна....Яаж хүмүүсийн голоор орж салгахаа сайн мэддэг шиг байсан......
Ингэхэд Хэжин~аа өөрөө надад хэлэх зүйл байгаа гэсэн биз дээ үүнийг хэлмэгц ХэЖин нүдээрээ хөөрхөн гэгч нь инээмсэглэж байгаад
-Санаж байсан байх нь ээ. Тийм ч сүртэй юм биш ээ. Хэлсэн ч ийм үед хэлэх нь надад эвгүй байна арай гоё газар олдвол яг тэр үед нь хэлье за.....
-Тийм юм гэж юу байсан юм бэ? Хэлнэ гэсэн бол хэл л дээ. Тэгсэн ч энд хоёулханаа л байна шдэ яг тохирсон орчин.
-Үгүй ээ энэ үгийг чадахгүй нь дээрээс нь би бүр сандарчихлаа. Түүнийг үгээ хэлж байх үед хацар нь улайгаад дэндүү хайр татам харагдаад болсонгүй.
-Тэгвэл ингэж тохиръё 4 хоногийн дараа хоёулаа дээвэр дээр уулзаад бие биедээ хэлэх үгээ хэлье надад ч бас чамд хэлэх хэдэн юм байна. Тэр үед би дээврийг үнэхээр сайхан орчин болгоод өөрчилье. Тэгээд л гүйцээ. Тохирох уу?
-4 хоног оо болж байна аа. Гэхдээ чи дээврийг янзалж чадах юм уу гэсээр хөл рүү нь харвал
-Би ч чадахгүй л дээ гэхдээ надад мөнгө байгаа юм чинь чи надаа санаа зовох хэрэггүй дээ намайг дуудахад л хүрээд ир окэе.
-За тэгвэл тохиролцъё.
Хоёулаа жижигхэн чигчий хуруугаараа томоо гэгч нь амлалт бие биедээ өглөө. Түүний хуруу ч бас минийхтэй адилхан жижигхэн юм байна.
-Зза та өнөөдөртөө эндээ хоночихдоо маргааш өрөө рүү чинь аваачъя.
-ХэЖин~аа чи хаана унтах юм. Яагаад ингэж асууснаа ойлгосонгүй ч яг одоо өөрийгөө цохиод авмаар санагдана.
-Гэртээ. өөр хаана хонох вэ дээ?
-Тийм шүү өөр хаана хонох вэ дээ? Хэрвээ дургүйцэхгүй бол энд хонож болохгүй юм уу?
Энэ өгүүлбэр минь амьдралаа хийсэн хамгийн тэнэг бас зоригтой үйлдэл болоход хэдэн секунд л дутуу байв. Түүнийг өөртөө татах нь битгий хэл улам холдуулчихсан юм биш биз дээ. Шүлсээ залгисаар түүний хариултыг хүлээн хөнжил дотроо шатах шахам халуунд бүгэн хэвтэнэ.
-Зүгээр дээ надад гэр маань илүү дээр санаа шиг санагдаж байна би яваад цүнхээ аваад ирье таны биеийн байдлыг шалгах хэрэгтэй байна.
Урамгүйхэн түүний хариултыг сонссоныхоо дараа дуу минь ч гарч өгсөнгүй нэг л годмоор санагдсан ч толгойгоо хөдлөх төдий дохиод цааш харан хэвтлээ.
Удалгүй хаалга хаагдах нь сонсогдоно.
Нилээн удаан бараг 3,4 цагын дараа хаалга онгойж Хэжин багаж хэрэгслээр дүүрэн том цүнх барьсаар орж ирлээ.
Хоёул удтал биеийг минь үзэж дууссаны дараа би
-Эмч, гэр бүлийнхэн маань намайг хайж байгаа байхдаа гэсэнд
-Сая эмчтэй чинь таарсан л даа бөөн юм болоод л намайг тантай хамт байгааг мэдчихсэн байна лээ. Өөдөөс орон юм яриад байхаар нь би-Одооноос би хариуцна гээд хэлчихсэн. Зүгээр биз дээ.
-Мэдээж хэрэг харин ч үүнийг чинь хүсэж байлаа.
-Харин гэр бүлийнхэнд чинь очоод санаа зовох хэрэггүй ээ өнөөдөртөө надтай хамт байна гээд хэлчихсэн.
-Зза тийм бол яамай даа санаа зовоод байсан юм.
-За дуусчихлаа. Хэвийн байгаа ч гэсэн дахиж ингэж болохгүй шүү тэр тэргэнцэр дээр суугаад ойр зуурдаа гарч бай гэсээр үүдэнд харагдах хоёр том дугуйтай дургүй хүргэм тэрэг рүү заана. Хэрэг болвол хэн нэгнийг заавал дуудаж бай. Алхаж эхлэхэд чинь хөл чинь хэр их өвдсөн гэж хэлээд ууртай нь аргагүй над руу ширтлээ.
Дүрэлзэн гялалзах нүднээс нь айсандаа тэр үү хуурамчаар инээмсэглэн
-Тийм ч их биш ээ гайгүй.
Худлаа яриад байгааг минь мэдчихсэн бололтой толгойгоо сэгсрэн босох гэсэнд нь явуулж чадсангүй гарнаас нь атган
-Зза үнэхээр их өвдсөн ослын үед авснаас илүү их өвдөлтийг мэдэрсэн.
-Тээр хэрвээ та энэ хэвээрээ хүний үгэнд орохгүй бол энэ өвдөлт чинь зүгээр хэвтэж байхад чинь хүртэл мэдрэгдэнэ шүү.
-Үнэхээр үү? Вөөв зза таны үгэнд орохгүй бол би ч балрах нь ээ дээ.
-Тийм болохоор дахиж...
-Алхаж болохгүй гээд үгийг нь гүйцээтэл нүд ээ аяган дотроо эргэлдүүлэн суудлаасаа бослоо.
-Заза сайн ойлгосон бол одоо унт даа унт.
-За мэдлээ одоо унтлаа гээд хөнжлөөрөө биеэ хучаад цэцэрлэгийн хүүхэд шиг номхон хэвтвэл ХэЖин өрөөнөөс гаралгүй хажуугийн орон дээр суучих нь тэр
Хөнгөхөн хөнжлөө хормын дотор буцаан сөхөөд ХэЖин рүү гайхан харвал ХэЖин инээд алдан "яасан бэ? Юундаа ингэж хүн рүү хараад байгаа юм бэ?" гэхэд нь
-Өөрөө саяхан л гэр надад арай дээр санагдаж байна гээд байсан яасан яагаад энд унтах гээд байгаа юм.
-Жимин~ши өөрийг чинь энд ганцааранг чинь байлгахад дэндүү аюултай. Одоо хүртэл таниас гарын үсгийг чинь авч, зургаа даруулахыг хүссэн ямар их хүн байгааг мэдэж байна уу? Нэг эмч сувилагч ирээд гүйлдээд унавал бүх хүмүүс өөр дээр чинь ирчихнэ шүү дээ. Би таныг хамгаалах хэрэгтэй. Тийм болохоор өнөөдөртөө энд унтахаар шийдсэн юм. Өөр юм байхгүй. Тийм болохоор зүгээр л унт гэж хэлээд гэрлээ унтлаалаа.
Бүдэгхэн унтраалганы чимээ.
Түүнтэй хамт нэг өрөөнд унтаж байгаадаа сандарсан бололтой унтаж чадалгүй хөрвөөн хэвтэж байтал хажууханд хэн нэгний хурхирах чимээ сонсогдов. Гэхдээ үнэхээр эгдүүтэй энэ хоолойны эзэнг хараад инээдээ барьж ядан түүнийг сайтар ажиглавал толгойгоо нэг гараараа дэрлээд амаа нь үл ялиг ангайгаад бөх гэгч нь унтсан байв.
Хэтэрхий өхөөрдөм юм.
Энэ байдал нь хүртэл миний хайрыг татна.
Анхны харцаар л түүнд шууд татагдсан шиг одоо ч миний зүрх булгилсан хэвээр.
Тэнгэрт түгэх мянга мянган одноос ч илүү огторгуйд гийх нарнаас ч илүү чи үзэсгэлэн төгөлдөр харагдана.
Дурлачихжээ
Advertisement
- In Serial25 Chapters
I Became The Younger Sister Of A Regretful Obsessive Male Lead
I’ve transmigrated into the world of the BL webtoon where I left my one and only spiteful comment. On top of that, I become the adopted younger sister of my favorite character: the obsessive male lead who is later regretful for his actions, but still dies along with the duke in the end. So, I was determined. Since I have transmigrated into this world, I can’t stand by and watch my favorite character die. Additionally, I also don’t want to die. That’s why, author, I’ll need to change the tags and the ending of this webtoon slightly!
8 388 - In Serial413 Chapters
The Forgotten Princess
Alicia Rosalyn Von Heist is the youngest daughter of King Edward of Alvannia. She is an illegitimate child born from a maid in the castle her father has fancied. After her mother died when she was young her father took her home and ‘adopted’ her.
8 1810 - In Serial35 Chapters
THEM
Read it
8 216 - In Serial11 Chapters
Suddenly Time Is Frozen
Endo Yuki, an average high school student, is in class when suddenly everything around him is frozen in time. He heads out into the city hoping someone will know what's going on when he does, he happens to run into another person, it was a girl who was able to move too like him Why did time suddenly freeze? Why could they both move while everyone else was frozen in time? I welcome any criticism and feedback, art is from Waifu labs
8 85 - In Serial40 Chapters
Love with Danger in the Purple: Being Beloved by the Hardhearted Avenger
It never occurs to Ding Manman that she would be looted away on her wedding day and to be prisoned. The man named Zhong Shaoting takes away her virginity and treats her like a low creature. Yet she has no idea why he hates her so much. She wants to eacape, but can she?
8 449 - In Serial22 Chapters
Something about Alan
"Is it true you called out my name while kissing your boyfriend?""Oh, my goodness...""You fantasizing about me when kissing your boyfriend is weird because we haven't even met!"Josephine is an aspiring young writer who is striving way too hard to get published. Things take a nasty turn when she blurts out another name while kissing her boyfriend! ***Certain chapters are only dialogue (conversation in form of text/call)Note: This story is also available on Inkitt! If you are a reader on Inkitt, do show your support there as well.
8 117

