《PROMISE[completed]》Амлалт-2
Advertisement
-Эмчээ танд бүр маш их баярлалаа. Та үнэхээр мундаг хүн юм гээд Жиминий ээж нь намайг тэврэн баярлана. Гэр бүлийнх нь гишүүд нь гээд бүгд адилхан аз жаргалтай харагдаж байлаа.
Баярын нулимсаа гараараа шувтарчхаад Жиминий ээж надад хандан
-Үнэхээр их баярлалаа. Хагалгаа амжилттай болсонд бид үнэхээр их баяртай байна.
-Зүгээр дээ энэ чинь миний ажил шүү дээ. Одоо өвчтөн маань сэрчихвэл болоо удахгүй сэргэнээ. Харин сэрсний дараа бид анхааралдаа маш сайн авах болно.
-Тиймээ сэрчихвэл болоо... Гэхдээ эмчээ нэг ярих юм байна. Та наашаа хүрээд ирээч гээд Жиминий хэвтэж байгаа өрөөнөөс намайг гарган шатны дэргэд дуу чимээ багатай газар аваачин
-Чамд хэлэх хэдэн юм байна. Гайхалтай нь эзэгтэйн харц ширүүн басхүү залхсан янзтай байх чинь
-Бид таныг солихоор болсон.
-Уучлаарай би буруу сонсчхоогүй байгаа
-Буруу сонсоогүй ээ бидэнд үнэхээр харамсалтай байна. Гэхдээ одоо хангалттай та манай хүүг сайн асарч халамжиллаа. Зураасыг даваад байх шиг байна. Тийм болохоор бас дээрээс нь таны ажлыг ч бодсон ч тэр эмнэлэгийн чухал эмч ганц өвчтөн дээр ингэж их хугацаа зарцуулаад ганцхан түүнд л санаа тавиад байх юм бол хүмүүс юу гэж бодох болох бол. Тийм биз.
-Тийм нь ч тийм л дээ гэхдээ манай эмнэлэг надаас илүү эмч нар зөндөө байгаа би зүгээр тасагтаа л гайгүйд тооцогддог байхгүй юу? түүнд өөрийгөө аль болох эелдгээр тайлбарлаж хэлэх гэсэн ч эзэгтэй үгийг минь таслан
-Зза ямар ч байсан бид таныг солихоор болсон гэсээр намайг сонсолгүй цааш эргэн харснаа гэнэтхэн буцаж ирээд цүнхээ уудлан дугтуйтай зүйл гарган надад атгуулснаа хаалгаа цанга гэгч нь хаагаад өөр юу ч хэлэлгүй яваад өглөө.
Би ч үүдэнд нь юу болоод байгааг ойлосонгүй гайхсаар үлдчихэв.
Намайг мэдчихээгүй баймаар юм. Яагаад гэнэт өөр эмч авахаар болчихов оо.
Юу ч ойлгосонгүй толгойгоо сэгсэрсээр өнөөх дугтуйг нь онгойлгож үзтэл үнэхээр их мөнгө байлаа.
Одоо би яг л өөрийгөө кинон дээр гардаг шиг мөнгө аваад яваад өгдөг дүр шиг санана. Биеэ үнэлэгч биеэ үнэлээд мөнгө авдаг бол би ажлаа хийгээд маш их мөнгөтэй болчихлоо. Гэхдээ цалин биш. Яагаад ч юм би нэг муу биеэ үнэлэгч болчихсон юм шиг санагдаад байх чинь. Би зүгээр л мөрөөрөө ажлаа хийсэн байтал надад яагаад ингэж хатуурхаад байгаа юм бол оо.
Advertisement
Хайртай хүний минь ээж надад ингэж хандана гэж огт төсөөлсөнгүй.
Гомдсондоо.....өөрийнхөө ийм арчаагүй байгаад.......юу ч хийж чадахгүйгээ мэдсэндээ уурлан цухалдаж өнөөх мөнгийг нь чангаар базан хаалгыг нь хүчтэй онгойлгон дугтуйг ээжийнх нь гарт атгуулаад
-Надад таны энэ мөнгө надад хэрэггүй ээ. Энэ мөнгөө Жиминий эрүүл мэндэд л зориул. Харин ямар ч үед би Жиминий дэргэд байх болно. Тийм болохоор дахиж ийм үйлдэл битгий хийгээрэй гэж хэлээд хаалгаар гаран хурдан гэгч алхлаа.
Сэтгэл үнэхээр өвдөж байна. Уйлахгүй гэж хичээх тусам энэ тэнэг нулимс гарах гэж улам зүтгээд байх юм.
Яагаад надад ингэж хандаж байгаа юм бэ?
Би түүнд хайртай шүү дээ.
Нүүр дүүрэн нулимсаа халаадныхаа ханцуйгаар арчиж хаячхаад гүнзгий амьсгаа аван цааш явлаа.
-Юу?
Уучлаарай гэхдээ асран хамгаалагч нь танд хэлээд байх шаардлагагүй гэсэн л дээ. Гэхдээ таныг мэдэх хэрэгтэй байх гэж бодоод.
-Яагаад ухаан алдсаныг нь мэдэж байна уу? Гэж утсаа чихэндээ наан мөрөөрөө хавчуулан цагаан халаадаа өмссөөр хар хурдаараа Жиминий хэвтэж байгаа өрөө рүү явлаа.
-Мэдэхгүй ээ шинэ эмчтэйгээ хоёулаа л байсан гэсэн тэгээд л ухаан алдчихлаа гээд гараад ирсэн. Өөр юм мэдэхгүй ээ. Таныг түүнд хагалгаа хийсэн болохоор өөрийг чинь сэжиглээд байх шиг байна. Хурдан энд хүрээд ирээ.
-За маш их баярлалаа. Одоо очиж байна. Удахгүй.
Яаран сандран гүйсээр өрөөнд нь очтол шинэхэн эмч болох ТэГү, аав нь ээж нь бас Согжин, Тэхён, Юнги, Намжүүн гээд 7 хүн түүнийг сахиж харагдана.
Шууд л тэнд байсан хүмүүсийг холдуулан Жиминийг халуурсан эсэхийг шалган духан дээр нь гараа тавин үзтэл азаар зүгээр байлаа.
Шинэ эмчид уур маш их хүрч бусдыг нь түр гарч байгаач гэж гуйгаад өнөөх эмчтэй үлдэн түүнд хандан
-Түүнийг та цочиролд оруулчихсан юм биш үү? Анх сэрэхэд нь шууд намайг дуудахгүй яасан юм. Хагалгаа амжилттай бүр сайн болсон байхад үүнд мэс заслыг буруутгах хэрэггүй. Ингэж л аашлах байсан юм бол ийм хариуцлагагүй хандах байсан юм бол та өвчтөнийг буцаагаад надад хүлээлгээд өгөөтөх. Уураа барьж ядсаар түүнд ийн хэлтэл
Advertisement
- Өвчтөний асран хамгаалагч хэлэхдээ намайг хариуцаж ав гэсэн. Тийм учраас би өгч чадахгүй эмчээ сонгох нь ч тэдний эрх. Тэдний хүслийг сонсох хэрэгтэй биш гэж үү? Эсвэл та.....болоод байгаа юм уу?гээд хуруугаа имэрч мөнгө тоолж байгаа мэт дүр үзүүлнэ.
-Та яаж ингэж хэлж чадаж байна аа . Би хүний амийг мөнгөөр үнэлдэг хүн биш. Өвчтөндөө анхаарахгүй элдэв үгээр сэтгэл санааг нь зовоож болохгүй хүндхэн хагалгааг давсан хүнд юу хэлэх ёстойг юу хэлэх ёсгүйг мэддэггүй хэрэг үү?
-Түүнд хэлсэн зүйл гэвэл " Эмч чинь солигдсон өөрийнх нь биеийг асуусан өөр юу ч буруу юм хэлээгүй"
Хэлж дуусав уу үгүй юу цаанаас
-Гуйя одоо хангалттай би зүгээр гэж хэлэх нь сонсогдлоо.
Эргэн хартал Жимин ингэж хэлээд дээш өндийн сууна.
Яаран гүйж очоод
-Та зүгээр үү сэрчхээд буцаад ухаан алдчихлаа гэж дуулаад шууд хүрээд ирлээ. Хагалгаа амжилттай болсон. Гээд нулимс дүүрэн нүдээр түүн рүү ширтлээ.
-Маш их баярлалаа. Би зүв зүгээр. Сая зүгээр л толгой эргэсэн юм шиг байна. ХэЖин~аа битгий уйл даа.
Тэр гаднаа ийм байдалтай байгаа ч доторх хүн нь шаналж байгаа байх даа.
-Би уйлаагүй ээ. Энэ нүд л болохоо байчхаж гээд дээш харан нулимсаа буцааж залигахыг оролдоно.
Ардаас өнөөх шинэ эмч надад хандан
-За эмчээ одоо хангалттай түүнийг амраах хэрэгтэй та тасаг руугаа явна уу? Гэж хэлээд мөрнөөс минь барин босголоо.
Гэтэл Жимин энэ үгэнд нь уурласан бололтой
-Уучлаарай эмчээ та түр гараад байж байхгүй юу түүнтэй ярих хэдэн яриа байна гээд хаалга руу заатал
Өнөөх эмч түүнийг эсэргүүцэн шууд л намайг босгон
-Харамсалтай нь тэгж чадахгүй нь дээ өвчтөөн. Асран хамгаалагч чинь надад таныг энэ эмэгтэйтэй аль болох битгий уулзуулаарай гэж хэлсэн гэх нь тэр. Ингэж хэлээд намайг өрөөнөөс гаргачих нь тэр.
Сэрсэнд нь баярласандаа тэр үү
Ээж эмч хоёрт нь уурласандаа ч тэр үү нулимс ар араасаа цувран урсаж бие маань өнөөх эмчийн гарын аясаар л даган хөдлөнө.
Намайг өрөөнөөс гаргаад жишимчгүй өөдөөс минь хаалгыг тас хийтэл нь хаачхав.
Үүдэнд байсан бүх хүн над руу юу болсон гэж асуухад нь итгэл муутайханаар
-Жимин сэрчихлээ. Сайн анхаараарай гэсээр хөлөө чирэн өрөө рүүгээ алхлаа.
Олон хоног юу ч яриагүй холбоогүй байж байгаад одоо л уулзах боломж гарч байхад арай ч дээ. Тасаг руугаа явна уу ч гэх шиг.
Би ямар тэрний зарц юм уу?
Зөндөө их санаад байхад хэдэн минут уулзах боломж ч олгохгүй.
Үнэхээр гомдмоор юм аа.
Гуниг царайлан өрөөндөө орон элдвийг тунгаана.
Хэд хэдэн үзлэг хийж гараа хугалсан хүний шархыг боон суутал. Түргэний тасгийн эмч Юна намайг дуудан "Жимин өрөөнөөсөө гарч яваад хөл дээрээ зогсож чадахгүй дээрээс нь өрөөндөө ормооргүй байна гэхлээр нь эмч нарын амрах өрөөнд аваачсан. Тэгээд таныг дуудаад өгөөч гэхээр нь хүрээд ирлээ. Та очих хэрэгтэй байх аа '
-Уучлаарай би буруу сонсоогүй бол сая өөрөө өрөөнөөсөө гарч яваад гэсэн үү?
-Тийм ээ. Би зөндөө хэлсэн ямар ухаангүй хүн юм. Тийм их өвдөлтийг тэсээд яаж өрөөнөөсөө гараад бүр алхаж зүрхэлдэг байна аа.
-ЗАА ЗА би одоо очлоо та явж болно.
-За ойлголоо.
Яаж яаж чаддаг байна аа . Алхаж болохгүй гэж тэгж их анхааруулж байхад яагаад алхаж зүрхэлдэг байна аа.
Саяхан сэрсэнд нь баярлан уулзаж чадаагүйдээ гомдон гунихарч байсан ч бүгд ул мөргүй алга болж түүнд уур хүрнэ.
Үүдэнд нь ирээд уураа барьж ядан хаалгыг нь зөөлхөнөөр тогшлоо.
Дотроос үргэлж сонсох дуртай намуухан эрэгтэй хүний хоолой 'ороо ор' гэх нь дуулдана.
Орон дээр хэвтэх түүний царайг хараад надад хэлэх үг олдоогүй юм.
Уур гуниг хоёр зэрэг хүрсэндээ болоод тэр байх.
...
-За тэгвэл тохиролцъё.
Дахиад нэг чигчий хурууны амлалт. Түүний гаранд хүрэх шиг жаргал энд алга. Хэрвээ болдог бол энэ хэвээр нь бүхэл орчлонг хөлдөөгөөд гацааж болох болов уу?
Advertisement
- In Serial105 Chapters
Angel In The Pandemic
After a worldwide pandemic strikes his town, Desir Snow was forced to work from home in the safety of his one-room apartment. In the beginning, everything was good for the twenty-six-year-old computer programmer. A natural loner, Desir relished in the confined life. He no longer needed to socialise, his meddlesome friend was banned from visiting, and Desir could enjoy the things he loved the most. However, when his beautiful next-door neighbour collapsed right in front of his door a week into the lockdowns, Desir’s life was flung into a direction that he could never have imagined. I'm writing this novel with Otonari no Tenshi-sama ni Itsu no Ma ni ka Dame Ningen ni Sareteita Ken as inspiration. So if you like that novel, I you'll probably like this one :) Releases every Tuesday, Thursday, Saturday and Sunday.
8 71 - In Serial41 Chapters
Just Me and Spencer Reid ~ Spencer Reid Oneshots
because who doesn't love spencer reid?~ requests being taken! ~~ i don't write smut, it makes me very uncomfortable ~highest rankings :10 in #spencerreid1 in #spence
8 197 - In Serial25 Chapters
What lies beneath
Addylin Green isn't your normal 23 year old. She was quiet, shy, suffered from really bad anxiety and also a virgin. She works full-time at the supermarket, as it paid for the bills, and lived with her emo best friend Jade. Cole Jackson wasn't normal either. He looked like a monster. After being kidnapped in his teens, Cole is left with half his face burnt and the rest of his body scarred. He lives alone, in a dark, cold apartment where he paints his pain away. When these two meet will Addylin see him as the monster that everyone else sees, or will she see what lies beneath?
8 335 - In Serial43 Chapters
The Urge to Devour
Dracula retelling, in a way. Vampire Alastair frequents a bookshop kept by a young woman named Eleanor. He lusts after her, but cannot keep himself from her.
8 131 - In Serial24 Chapters
Rejecting Evangeline | ✓
Meet Evangeline Marie Wisteria - A werewolf who was abused and tortured by her pack, The Moonlight Pack. The rejection of her mate, Alpha Xavier Maxwell Alister, the one who was supposed to love her and save her, was the final straw. Evangeline finds a new pack and creates a new self: she is no longer weak, an omega, or abused. She is now the strongest warrior of her new pack: The Crescent Moon Pack. What will happen when she has to confront her old pack and mate once again? Will she resist the mate bond and will she ever forgive her mate, her brother, and her old pack members?"We fear rejection, want attention, crave affection, and dream of perfection."
8 170 - In Serial11 Chapters
Not The Heroine!
Unlike other reincarnation stories this one is different.Rayne Marcelo was a pitiful 15 year old,being brought up in an abusive home and suffering at the hands of bullies at school, she had no where to turn to other than her love for a character in a novel.One day, while sitting on the rooftop, she wished for only one thing-A happy life. When she passed, she learned that those reincarnation novels she read weren't a story, they were her real life now.Stuck in a novel she never finished reading, she's determined to save not the hero, not the heroine, not the villain or the villainess, But the side character Asher, who also suffered bullying and abuse due to him being disabled and his rare eyes."I will save you, I don't want you to feel the suffering I've felt, you are too precious for that Asher...""So, you promise not to leave me Rayne? You'll never leave me right?""I promise"
8 201

