《PROMISE[completed]》Мэдрэмж
Advertisement
Өнөөдөр бол бид хоёрын амласан 4 дэх өдөр Жиминээс сураг чимээ одоохондоо алга.
Тэр өдрөөс хойш бид хоёр тийм ч их уулзаагүй маргааш өглөө нь Жиминийг өрөөнд нь оруулж өгчихөөд оройхон нэг уулзаад л өнгөрсөн.
Тэр энэ өдөрт бэлдээд их л хичээж байгаа бололтой. Хичээл зүтгэлээс нь болоод ч тэр үү хэзээ дуудахыг нь догдлон хүлээж басхүү сандарч байлаа.
Дүрс дүрс хийгээд л.
Догдлоод л.
Яг л анхны болзоо шиг.
Хэсэг хугацааны дараа хар хослол өмссөн биерхүү залуу ирээд дагаж явахыг асуув.
Өнөөх үл таних эрийн даган явсаар урт хонгилд алхах бол сэтгэл догдлоод барахгүй нэг зүйлээс айсаар байв, гэхдээ айх гэхээсээ илүү санаа зовох гэвэл зохих биз яван явсаар эмнэлгийн дээвэр дээр гараад иртэл гадаа нар наргаж байгаа ч яг л өдөр шиг гэрэлтэнэ. Эргэн тойрон олон олон шар гэрлүүд. Харц булаам үзэсгэлэнтэй үнэхээр гайхширмаар юм. Өмнө хэзээ ч ийм гоё гэнэтийн бэлэг авч байсангүй. Нүүрээ гараараа дарсаар энэ гэрэлт замаар зөөлхөнөөр алхлаа.
Алхсаар энэ олон гэрлүүдийн төгсгөлд нь иртэл Жимин хоёр хүн багтахаар жижигхэн түшлэгтэй сандал дээр цааш харан жаргах нарыг ширтэнэ.
Алгуурхнаар дөхөөд нүдэн дээр нь гараа тавьтал.
Намайг ирэхийг анзаараагүй бололтой цочсоноо бага зэрэг инээд алдан гарыг маань доош буулган хүзүүгээрээ тэврүүллээ.
Яг энэ хэвээрэй удаан гэгч зогсонгоо хаяа нь улаантаж ягаарсан хөх тэнгэрийг ширтэн орой дээр түгэх мянга мянган оддыг сэтгэл зүрхээрээ мэдэрнэ.
Энэ мөч бол миний амьдралын хамгийн бүр хамгийн сайхан мөч. Болдог бол яг одоо цаг хугацааг зогсоогоод үүрд гацаагаад түүнтэйгээ хэзээ ч салахгүйгээр үлдэхсэн.
Надад алдах юм байхгүй ээ чиний дэргэд л байвал би бүхнээ зориулахад ч бэлэн байна.
Миний гарыг татаж байгаад хажуудаа суулгалаа. Бид хоёр өнөөх жижигхэн чигчий хуруунуудаараа хөтлөлцчихөж.
Биеэ над руу эргүүлж харуулан эгцэлж ширтээд
Жимин-Өнөө орой яагаад ч юм үнэхээр гоё байна тиймээ
Би-Тиймээ ийм сайхан оройг харалгүй удчихаж.
Жимин-Би ч бас
Би-Жимин~аа энэ эргэн тойрон үнэхээр гайхалтай юм аа. Гэрэлт зам тэнгэрийн хаяа бас бид хоёрын сууж байгаа жижигхэн сандал гээд бүгд төгс зохицол.
Жимин бага зэрэг гэмшингүй инээснээ
-Би эд нарын алинд нь ч оролцоогүй ээ.
Захирал шиг энэ цавуутай сандал дээр суусаар л байсан. Түүний дуу цаашаа сонсогдож нэг л таагүй байгаа бололтой өөртөө бас өөрийнхөө энэ байдалд гутарсан харагдана.
-Тийм ээ ийм хөлтэй юм чинь яаж чадах вэ дээ гэж дуусмагц уу үгүй юу Жимин хүндээр санаа алдах нь тэр
Сэтгэлийг нь засах биш бүр дордуулчих шиг боллоо
-Гэхдээ Жимин~ши чи юу ч хийгээгүй биш хийсэн чи өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө эдгээрийг бүтээсэн чиний хийсэн хэлсэн зүйл бүхэн чинь гайхамшигтай. Чи том зүйл хийсэн. Чи бол үнэхээр гайхалтай хүн. Гээд гарыг чанга атгатал Жимин нүүр дүүрэн инээмсэглээд
Advertisement
-Баярлалаа ХэЖин~аа гэж хэллээ.
Дахиад л хэсэг хугацааны нам гүм бөгөөд харц салгалгүй ширтэлт.
Хоёулаа зэрэг хоолойгоо зассаар энэ эвгүй байдлаас гарах гэж хичээтэл. Жимин өөдөөс
-За одоо гол яриандаа орох уу? Гэлээ
Шүлсээ гүд хийн залгиад юу гэж хэлэхээ бодон сандарч суутал.
-Тэгвэл чи сандраад байгаа бол би түрүүлээд хэлчих үү? Гээд над руу дэлбэрэх гэж байгаа шаар шиг догдлон харна.
Ашгүй минь гэж бодоод толгой дохитол Жимин хоолойгоо засан сандарлаа даран над руу тэнэг хүн шиг инээгээд яг үг хэлэх гэж байснаа буцааж залгиад
-Үнэхээр хэцүү юм байна аа. Ядаж би босоод зогсож чаддагсан бол өвдөглөхгүй юу гээд биеэ сэгсэрнэ.
-За
-ХэЖин~аа би чамд үнэхээр итгэдэг намайг дэрлээд уйлсан тэр үеэс чинь л би чамд яагаад ч юм татагдаж харах бүртээ догдолдог болсон. Гэхдээ би их сайн нуудаг байсан л даа.
Тэгээд ммм гээд хэсэг азнан өөртэйгөө ярьж эхлэн
-Зза больё зүгээр л шууд ярьвал дээр юм байна гэсээр энгэрээсээ хэдэн хэсэг нугалсан цаас гаргаж ирснээ шидчихлээ.
-Кинон дээр гардаг шиг тийм уран үг хэлэх гэсэн чадахгүй юм байна гэчихээд инээмсэглэн хоолойгоо засаад
-Зүгээр л чи намайг өмнө байгаагүйгээр минь хайрлаж халамжилсан. Мэднэ дээ аядолууд үерхэх хориотой үерхсэн ч нэр хүнд нь унана тийм болохоор би тайзан дээр гарснаасаа хойш эмэгтэй хүнээр ингэж их хайрлуулаагүй. Тэр өглөө анх царайг нь гэрэлд харсан эмэгтэй үнэхээр их сандарсан бас их гайхсан баярласан гээд олон төрхийг өөртөө агуулсан байсан гэтэл надтай ярихдаа алийг нь ч ил гаргалгүй шал өөр төрхөөр надтай харьцсан. Өчигдөрхөн цурхиртлаа уйлаад байсан эмэгтэй мөн үү гэлтэй. Дараа нь чамайг өдөр бүр хармаар санагдаж харц тулгарах тоолондоо догдолж чи миний хажууд байхад үнэхээр амар тайван санагдаж эхлэсэн. Харин тэр өдөр би үнэхээр их сандарсан хэрвээ чамд муу зүйл тохиолдсон бол би лав хэзээ ч өөрийгөө өршөөхгүй тэр залууг шууд л дэвсээд авмаар санагдсан шүү. Азаар чи бэртээгүй болохоор би үнэхээр баяртай байна. Хэрвээ чамд муу юм болвол чи надаас холдчихвол би үнэхээр байж сууж чадахгүй. Тийм болохоор би чамайг дэргэдээ байлгамаар байна. Юу ч болсон юу ч тохиолдсон үүрд энэ гарнаас чинь атгамаар байна. Бид хоёрын урд их уртаас урт зам байгаа. Хэзээ ч дардан байхгүй байх. Яагаад гэвэл хоёулаа энэ хэцүү замыг сонгосох болохоор. Би чамайг уйлуулж гомдоож магадгүй...магадгүй шүү гэхдээ тийм зүйл болгохгүйг хичээнэ. Хэрвээ тэгчихвэл намайг шууд цохиод аваарай за юу. Би үргэлж чиний төгс залуу болох гэж хажууд чинь байна. Би үргэлж хичээх болно. Чамайг дэргэдээ байлгахын тулд би бүхнийг хийнэ. Чамайг өдөр бүр аз жаргалтай байлгах гэж би сүнсээ худалдсан ч чадна. Чамд хайртай болохоор би бүхнийг хийнэ. Юу ч тохиолдсон би чамайг хайрлах болно оо. Үүрд. Харин чи энэ хөлгүй гэхдээ удахгүй хөлтэй болох гэж байгаа царайлаг мөнгөтэй бас энэ гүнд (гээд зүрх рүүгээ заана) чамайг гэсэн асар том (гараараа хэмжээг нь харуулна) сэтгэл агуулж байгаа залууг дэргэдээ байлгах уу? гэж хэлээд над руу нүд салгалгүй хариу нэхэн ширтэн
Advertisement
Асар олон салют толгой дотор цээжин дотор гэдсэн дотоо түм бумаараа дэлбэрэлдэн биеэрээ дүүрэн тог гүйлгэх шиг хачин мэдрэмж. Хэзээ ч сонсоно гэж бодож байгаагүй үгсээ хэзээ ч харна гэж бодож байгаагүй хүнээсээ авах энэ хачирхалтай мэдрэмж яг юу вэ?
Яг одоо энэ цаг мөчид төрөөд байгаа сэтгэл хөдлөлөө даръя гэсэн ч чадахгүй нь тийм болохоор баярын нулимс хацар даган урссаар
-Тиймээ...Гэхдээ чи надад хайртай гэж хэлэхгүй юм уу?
Өөд өөдөөсөө хайр дүүрэн харцаар харан баярын нулимс дуслуулан зүрхнийхээ гүнээс инээмсэглээд бие биенээ тэвэрлээ.
Чихэнд минь
-Би чамд хайртай маш их гээд тэврэлтээ улам чангарууллаа.
Гадаа нар аль хэдийнээ шингэж тэнгэрт түмэн одод гялс гялс хийнэ.
Өнөөх сандал дээр бие биенийхаа төөнөх дулааныг мэдрэн наалдсанаас болоод оройн сэрүүнийг ч мартаж орхижээ. Хэдий Жимин мөрөөр минь намайг тэвэрч цээжиндээ наасан ч хажуу хавиргаас хүйт даана.
Салхи гэнэт сэвэлзэхэд хачин ихээр даарсандаа болоод мөрөө хавчин түүнд улам шигдтэл над руу гайхан хараад
-Ваах эмч байж үнэхээр бие муутай юм аа. Алив гээд гадуураа өмсөж байсан нэхмэл цамцаа надад өмсүүлэх гэсэнд нь
-Өөрөө даарна шдэ өвчтөн байж болохгүй гэтэл
-Гадаа ийм гоё байхад эр хүн даарвал ичгүүртэй биз дээ наадхаа өмсөө би сая хэлсэн байх аа хэрвээ чи даараад ханиад хүрчихвэл би үнэхээр тайван байж чадахгүй тийм болохоор алив өмс гээд цамцаараа намайг хучиж орхилоо.
Энэ үнэрийг нь ээ үнэртэй усных гэмээргүй цаанаасаа нэг тийм үнэрлээд л баймаар хурц биш зөөлхөн мансуурам үнэр цээжнээс нь цамцнаас нь гарных нь шуунаас нь гээд түүний бүхий л зүйлсээс үнэртэнэ........энэ үнэрт нь ухаан балартах нь байна.
Гэтэл хажуудах хүн маань над руу бас улам дөхөж биеэ хавчина.
Даараад байгаа бололтой түрүүхэн л эр хүн даарвал ичгүүртэй л гээд байсан хүүхэд мөн үү гэмээр.
Эргэн тойрноо хартал сандалны цаахан талд хананы наана жижигхэн ширээн дээр бэлдээд тавьчихсан нимгэн хөнжил харагдлаа.
Босож очоод аван буцаад суутал Жимин гэнэт санасан бололтой
-Ааа нээрээ энэ байсан шдэ. Бүр таг мартчихсан байна гээд надаас хөнжлийг аван цамцаа надад өмсүүлсэн хэвээрээ биесээ хучлаа.
Жимин-Одоо л хоёулаа дулаацаж байх чинь
Би-Чи энийг бэлдсэн юм уу
Жимин-Үгүй л дээ нөгөө хүмүүс л бид хоёрыг удна гэдгийг мэдээд бэлдчихсэн байсан бололтой.
Би-Үнэхээр мэдрэмжтэй юм аа
Жимин-Тиймээ мэдрэмж нь тулчихсан хүмүүс бололтой.
Би-Нээрээ бүр хамгийн чухал зүйл ээ мартчихсан байна шдээ
-Юуг? гээд гайхан харвал
-Чи надад юм хэлнэ гээ биз дээ.
Аан гээд тайвширсан аятай гүнзгий амьсгаа аван цээжинд нь эргэн зөөлхөнөөр наалдаад
-Чи миний хэлэх гэж байсан үгийг бүгдийг нь дэлгэрүүлээд задлаад бүүр томоо болгоод надаа өгчихсөн гэтэл
Яг хүүхэд шиг хойш гэдийн инээгээд жижигхэн гараараа нүүр ээ халхалан
-Тийм байх нь ээ хэрвээ би түрүүлж хэлээгүй бол чи надад түрүүлж сэтгэлээ илчлэх гэж байсан хэрэг үү? тийм үү?
Түүнийг ингэж инээгээд өөртөө бахархсан янзтай асуулт асуух нь яг бяцхан хүүхэд шиг санагдана.
-Тийм ээ тийн өөрөө би би гээд л хүүхэд шиг түрүүлж хэлчихээд
-Ааа жаахан хүлээсэн бол өөрөөс чинь тэр үгнүүдийг сонсох байж ээ. Яг юу гэж хэлэх гэж байсан юм за би сонсъё гэсээр над руу харна.
-Түрүүн хэлсэн үгнүүдийг чинь арай хураангуйлаад л хэлэх гэж байсан юм аа. Битгий ингэж хараад бай гээд бага зэрэг биеэ татан холдтол бэлхүүсээр минь гараа оруулан өөр лүүгээ хүчтэй татаад
-Үгүй ээ үгүй тийм юм байхгүй. Заавал сонсоно. Ядаж зах зухаас нь юм хэл л дээ гээд эгдүүтэй царай гарган хөмсгөө зангидна.
Дэндүү өхөөрдөм болохоор хэлхээс өөр арга алга.
-Гүээ яахав дээ тэгээд л чамд сайн эдр гээд л хэлэхгүй юу даа өөр юу гэхэв дээ гэтэл
Бөөн баяр болон намайг чангаар тэвэрч байгаад
-За тийм бол хайртай шүү гээд чихэнд минь хэл дээ өөр хэнд ч сонсогдохгүйгээр зөвхөн надад л сонсогдохоор шивнээд хэлчих гээд чихээ надад ойртууллаа.
Гүнзгий амьсгаа авахдаа санамсаргүй хүзүү рүү нь үлээтэл гижиг нь хүрсэн бололтой мөрөө хавчаад чангаар нь инээд алдана. Түүний энэ хачин хариу үйлдэлд гайхаад ясан бэ? гэсэнд
Улам инээсээр
-Юу ч бишээ дахиж битгий үлээгээрэй гээд дахин над руу ойртлоо.
Чихэнд нь зөөлхөнөөр
-Жимин~аа Хайртай шүү
Хэлж дуусмагц урууланд минь зөөлхөн бөгөөд булбарай зүйл мэдрэгдэнэ.
Шүлсээ гүд хийтэл залгиад сандран юу болсныг ухаарах гэтэл надад боломж олдсонгүй.
Намайг үнсчихлээ.
.
.
.
Уучлаарай уучлаарай
.
.
.
Түр хүлээгээрэй
.
.
.
.
Сая юу болчхов оо???
.
.
.
Энэ арай зүүд юм биш биз
.
.
.
Пак Жимин намайг үнсчихлээ.
.
Энэ урууланд мэдрэгдээд байгаа зүйл үнэхээр Жиминий уруул мөн үү?
.
.
.
Үнэхээр үнэн байна би түүнд үнсүүлчихлээ
.
ТЭР
.
НАМАЙГ
.
ҮНССЭН
Advertisement
- In Serial71 Chapters
To New York
Amanda Gaffley is a beautiful Xhosa girl from South Africa .She is well known for her generous heart and beautiful dimple smile, quite an eye catcher.From the dusty streets of Khayelitsha, she goes to New York seeking for success. She always believed that she was destined for more than what she was given, with an ambitious mind she dared to strive for what she wanted. She thought settling down in New York would be all cookies and cream but eh !Leonardo Reigns is a well known billionaire bachelor in New York. His family own hotels all around the world ! not to mention that he also owns dozens of Restaurants, his name held so much worth that men envy him and woman drop to their knees . Leonardo does not believe in love but what happens when he gets hot Coffee spilled on his Amarni blazer by a drool-worthy "black" girl? Read to find out.
8 137 - In Serial32 Chapters
A Sterling Silver Love
[COMPLETE]Aida DeLuca always thought she was human. Until one day a voice in her head claimed to be a wolf and her parents finally told her the truth. Draco Rivers was the King of the all Lycans in North America. But without a Queen, most people didn't take him seriously. What happens when Aida finds herself thrown into Draco's world? How will she react when she learns her mate isn't just a King but also a God? Will the new world and new revelations drive her away? Or will her golden heart get the best of her?
8 193 - In Serial115 Chapters
Lucky
Violet Richards and her best friend Daisy win a trip to go ghost hunting with Sam and Colby. What will happen while they are there? I genuinely don't know but I hope you enjoy it anyways
8 114 - In Serial34 Chapters
Nothing Lasts Forever
Delaney Carson is currently one of the most famous singers globally to date.She first rose to prominence when she was only ten years old singing covers on YouTube.At the peak of her YouTube rise she was discovered by a talent scout who recommended that she sign with them and branch out to other ventures, acting being one of them.Hunter 'McKenna' King is currently one of the most famous actresses in America to date.She first began acting when she was only seven years old as a solution to helping her Mother meet bill deadlines.Albeit Hunter acting at seven years old, she did not officially hit her rise until she was ten years old.Delaney and Hunter had no clue of each other's existence until the both of them ran into each other on the set of a powdered milk commercial.The two of them were immediate friends, I would go as far as to say they were the closest on set.All of this friendship came crumbling down the second Delaney accidentally spit her strawberry milk out on Hunter during their last taping.In response to this Hunter poured her chocolate milk over Delaney's head, solidifying her hatred for the girl.
8 154 - In Serial79 Chapters
My Mute Soulmate |Mewgulf| *complete*
Gulf Kanawut Is A man who has selective mutism, due to some problems with his family in the past and the death of his father everything turned after that having to raise himself with no help from an adult.after turning into his early twenty's where he gets and interview with Mew Suppasit the richest man in there city, a single father who is the CEO of the company he's been interviewed at. Gulf didn't expect to get the job and mew didn't expect himself to fall for the non talkative man and he surely didn't expect to fall at first sight
8 171 - In Serial66 Chapters
Princess on the Loose [Completed]
Clarissa Marie Valdez, a daughter of a con man, was chosen by King and Queen Academy, a prestigious school full of princes, princesses', heirs, and heiresses. Why was she chosen? Who chose her? How could she get out? And most of all what are they hiding from her?
8 171

