《PROMISE[completed]》Өнгөрсөн
Advertisement
-Өглөөний мэнд Эмчээ гэх Жиминий намуухан бөгөөд хайлж урсам хоолой намайг гүн нойрноос минь сэрээж орхилоо.
-Гэнэт юун эмч вэ? гэсээр нойрмог хоолойгоор хариу барин нүдээ анисан хэвээр хажуудаа түүнийг байгаа эсэхийг шалган гараа хоосон цагаан даавуун дээгүүр гүйлгэтэл яг урдхан талд минь хайсан хүний минь хөхрөн инээх нь сонсогдоно.
~ХэЖин~аа чи үнэхээр...(шүүрс алдан) Эгдүүтэй юм аа. Чамайг түрүүнээс хойш ширтэж, гөлөрч бүр тэвэрч, үнсэж үзлээ ерөөсөө сэрээгүй шүү. Харин ингээд л дуудсан чинь сэрчих юм. Миний хоолой үнэхээр хүчтэй бололтой. Бас чиний унтаж байгаа чинь ч гэсэн. Хүн яаж ийм байж чаддаг байна аа?
Нүдээ нухлан арай гэж түүнийг олж харах гээд нүдээ нээтэл яг дээр минь гарчихсан өөдөөс минь ширтэж байлаа.
-Юу вэ? Алив буугаачээ. Бас яагаад хүн нууцаар ширтээд байгаа юм бэ? Гэсээр түүнийг өөрөөсөө холдуулах гэсэнд
-Яаж ийм хөөрхөн эмэгтэйг харахгүй байж чадах юм бэ? Ялангуяа яг дээрээс нь гэсээр намайг босгохгүй гэсэн шиг бүр дараад хэвтээд өглөө.
Түүнийг босгох гэж үзэж тарж байтал хаалга онгойн хэн нэгэн хоолойгоо засах нъ сонсогдоно.
Яарч сандран хаалга руу харвал сувилагч санаа зовж ичсэн бололтой цааш харан бид хоёрыг хүлээнгээ.
-Эмчээ нөгөө... Өвчтөн дээр хүн ирсэн байна. Аав, ээж хоёр нь ирээд уулзах гэтэл гадаа байгаа хамгаалагч оруулахгүй байсан болохоор би ороод ирлээ. Уучлаарай гэсээр цаашаа харан бөхөлзөнө.
-Зза оруулчих гэж Жимин хэлээд сувилагчийг гаргатал
-Юу яриад байгаа юм бэ? Байж бай би дээгүүрээ хувцасгүй байна шдэ. Гэсээр хөнжлөөрөө арай ядан халхлах цээжээ харуултал Жимин сандран хаалган дээр очин
-Түр түр байж байгаарай одоохон гэж хэлээд түгжээг нь түгжлээ.
-За одоо хувцсаа өмс.
-Тэгээд цаашаа хараач.
-Сүртэй шдэ. Би яав л гэж өчигдөрхөн... Үгийг нь хурдан гэгч таслаад
-Зза би мэдэж байна. Тэр миний цамцыг аваад өгөөч гэсээр түүнд хандан хэлэхэд
Жимин нүдээ дарсан хэвээрэй орны хажууд байх цамцыг минь гараатаа тэмтчин байж авч өгөхдөө хажууд нь байх даруулганд санамсаргүй хүрснээ.
-Энэ чинь ч бас чамд хэрэгтэй биз дээ гэж асуулаа.
-Тиймээ хэрэгтэй нааш нь гэсээр түүний над руу сарвайх хувцсыг нь өмсчхөөд орноос буулаа.
-Одоо дуудчихаа. Би болсон
-Гэхдээ би энд ингээд байж байвал зүгээр үү? Аав ээж чинь мэдчих юм биш үү?
-Тэгээд ямар хамаатай юм. Угаасаа мэдэж байгаагаас хойш.
-Гэхдээ л хар өглөө өрөөнд чинь байж байвал.
-Хадагтай тайвшир. Одоо цаг 10 болж байна. Тэгж их сандраад байгаа бол. Үзлэг хийж байлаа эмчийн хувиар гээд л хэл л дээ. Халаадаа өмсчихвөл чамайг энд хоносон гэж бараг мэдэхгүй.
-10 цаг болчихжээ. Тэгсэн ч гэсэн миний царайг хар л даа. Ийм царайтай байхад тэд шууд л мэдчихнэ шдэ.
-Тэгвэл тэгээд л цайрчих өө. Одоо өнгөрсөн орж ирэхээр нь учраа ол гэсээр хаалгаа онгойлгож орхилоо.
-Сайн уу? Өглөөний мэнд хүүхдүүдээ. Сайхан амарсан уу?
-Тийм ээ сайхан амарлаа. Та хоёр сайхан амарсан уу?
-Тийм ээ. Өчигдөр орой ирсэн гадаа хамгаалагч оруулахгүй байхаар нь хүлээж хүлээж байгаад л явлаа. Юун хамгаалагч тавьчхаа вэ?
-Аан юу ч биш ээ аав ээж. Зүгээр л хамгаалалт.
-Тийм аймар байгаа хэрэг үү? Хамгаалагч хүртэл гаргаад л.
-Үгүй дээ аав. Юу ч биш битгий тоо.
-Тэгээд тэд нар энд байнга байх хэрэг үү?
-Магадгүй ээ? Зза та хоёр ямар хэргээр ирээв. Завгүй хүмүүс байж.
Advertisement
-Хүү дээрээ ирж болохгүй хэрэг үү? Заавал хэрэг гарах болохоор ирнэ гэж юу байхав. Чамайг л гэж ирлээ. Бас бэрээ харах гээд л гэсээр миний гарнаас барин ууттай зүйл атгуулаад.
-Та хоёрт авсан жаал жуул юм байгаа амтархан идээрэй. Гараа гаргаж хийсэн макарон бас байгаа шүү. Гээд над руу яг жиминтэй адилхан царай гарган инээнэ.
-Баярлалаа танд амтархан иднээ.
-Заза хөгшөөн одоо явъя. Царайг нь харчихсан юм чинь хангалттай. Өчигдөр их санаа зовсон юм зүгээр байгаа юм чинь болоо доо. За бид хоёр явлаа гэсээр ээж нь Жиминий аавыг дагуулан гарах гэж яарна.
-Ийм хурдан явах гэж байгаа юм уу? Ядаж цай уугаад явахгүй юм уу?
-Зүгээр дээ охин минь санаа зовох хэрэггүй. Ирсэн зорилгоо биелүүлчихсэн юм чинь болсон.
Жимин-Нээрээ ийм хурдан уу?
-Ясан саяхан л бид хоёрыг юу хийж яван гээд л байсан одоо ухаараа юу?
Жимин-Үгүй ээ дээ зүгээр л дэндүү хурдан явах гэж байгаа юм шиг санагдаад л.
-Битгий санаа зов доо. Бид хоёр бас ажилтай шүү дээ. Гадаа машин хүлээж байгаа. Яарах хэрэгтэй гэсээр Жимин бид хоёрыг санд мэнд үнсэн өрөөнөөс гарлаа.
-Тэд ч гэнэтийн хүмүүс юм аа? Гэнэт ирээд л, гэнэт яваад л.
Жимин-Мэднээ. Угаасаа ийм хүмүүс намайг бага байхад л ийм байсан яг хэвээрэй.
-За би явъя даа. Гэж хэлээд гарах гэсэнд гарнаас минь татаж аваад ор луу өөртэйгөө хамт унагаан.
Жимин-Юундаа яарсан юм бэ дээ? Ийм эрт уулзах хэн нэгэн байгаа хэрэг уу?
Жиминий зуурах гарнаас өөрийгөө арай гэж салгачхаад -Би ажилтай хүн хоногийн бараг 20цагт нь чамтай хамт байхад юунд нь ингээд хүнээс тас зуураад байгаа юм бэ?
Алив би явах хэрэгтэй байна. Гэсээр гарах гэтэл Жимин орон дээрээ хошуугаа унжуулан
-Шөнийг хамт өнгөрүүлсэн хосууд хэзээ ингэж байсан юм орон дотроо хамт хэвтээд дараа нь хамт өглөөний цай уудаг болохоос биш ямар ганц шөнийн зугаа байгаа биш дээ хувцсаа яаран сандран өмсөөд хар хурдаараа гарах гэж зүтгээд байх юм. Гэсээр араас минь муурын нүд гарган сууна.
Хүмүүс сонсчихвы гэсэн дээ хаалгаа хурдан хаагаад өмнө нь очоод
-Яа Жимин~аа юу яриад байгаа юм бэ? Хэн нэгэн бид хоёрын яриаг сонсчихвол бид хоёрыг урьд шөнө...буруугаар ойлгох нь байна. Чшшш гэсээр уруулыг нь долоовор хуруугаараа даран
-Одоо би үнэхээр ажилтай болохоор л явах гэж байгаа болохоос биш бид ямар тийм харилцаатай юм уу? Чи ч үнэхээр сонин хүн юм аа. Би тэгсэн ч бүр яваад өгөхгүй цайны цагаар ирж хамт хоол идье за юу гэсээр хацар дээр нь үнсээд өрөөнөөс гарлаа.
Жимин ч үнэхээр галзуурчээ яаж бодохоороо нэг шөнийн ваах тэр ч үнэхээр....гэж үглэсээр өрөөнөөс нь гаран хурдан гэгч нь алхална.
Хэдэн өдөр Жиминтэй хамт байсан болохоор ажлаа бараг мартах шахаж. Цайны цаг хүртэл 2хон цаг байгаа болохоор хурдхан гэгч үйлчлүүлэгчтэй уулзаж овоо хэдэн ажил амжууллаа.
Ядарсан амьтан арай гэж өрөөнд нь ортол
Жонгүк, Жимин хоёр хайч, чулуу, даавуу тоглочихсон бие биенийгээ няслаж байв.
Яг Жонгүк Жиминийг няслаж байхад нь би хаалга онгойлготол Жимин над руу харан худлаа уйлсаар гүйж ирэн тэвэрч аваад.
-ХэЖин~аа энэ Жонгүк чинь намайг гурав дараалж хожлоо. Энэ дух хараа өвдөөд байна гэснээ улайж, ягаарсан духаа харуулна.
Духыг нь үлээж өгөнгөө гараараа зөөлөн илтэл
Advertisement
Жонгүк-Та ямар муухай юм бэ? Намайг гурав дараалж хожихын өмнө та 4 удаа намайг няслаа биз дээ. Энэ хар миний дух ч гэсэн одоо хорсож байна гээд Жиминтэй адилхан болсон духаа харуулна.
Жимин-Гэхдээ би зөөлөн нясалсан. Харин тэр надаас өшөөгөө аваад бүр чанга нясалсан гээд намайг бүр цээжээр минь чангаар тэвэрнэ.
-За та хоёрт алив шархны лент наагаад өгье наанаа сууж бай. Тэгээд бие биенийхээ тоглоомыг даахгүй байж яах гэж тоглодог байна аа гэсээр хоёуланд нь лент нааж өгөхөд.
-Хоолоо идэх үү? Би Жонгүкт хамт явъя гээд хэлчихсэн.
-За тэгье би амттай хоол авч өгье. Гэхэд одоо хүртэл хүүхэд зангаа орхиогүй байгаа хоёр том хүн намайг даган хөөрч баярласаар эмнэлгээс гарлаа.
-Амттай хоол авч өрсөнд баярлалаа Эмчээ. Дараа би таныг даана аа. Тэр үед уулзъя гээд Жонгүк бөхийсөөр гараад явлаа.
-Баяртай дараа уулзъя.
Жимин-Тэр их хөөрхөн хүүхэд шүү...дүүтэй минь чацуу болохоор би үнэхээр их хайрладаг. Үнэхээр гэнэн цайлган болохоор гэхиймуудаа одоо ч хүнтэй гэрлээгүй яв аа.
-Хайртай хүнтэйгээ уулзвал тэгээд гэрлэх л байлгүй дээ. Яг бид хоёр шиг.
Жимин-Тиймээ яг бид хоёр шиг бие биенийгээ олсоод.
-Нээрээ ээжийн чинь өгсөн макароныг идэх үү? Тэр үнэхээр мэдрэмжтэй юм аа би макаронд үнэхээр дуртай.
Жимин-Ээж өөрөө дуртай болохоор хийж ирсэн байх аа. Та хоёрын сонирхол ч адилхан юм аа даа.
-Тийм үү??? Гэсээр өглөөхөн авчирч өгсөн шинээрээ байгаа макароныг аван Жиминий орон дээр тухлан сууна.
-Надаа Ааа гэсээр амаа ангайх Жиминий аманд гүзээлзгэнэтэй макарон хийчхээд түүнийг хажуудаа суу хэмээн дохилоо.
Жиминий мөрийг налан хэвтээд цонхоор гэрлээ тусгах нарны туяаг таатай гэгч нь мэдрэнэ.
Жимин-ХэЖин~аа ингэхэд хоёулаа 4сар гаран үерхчхээд байхад би чиний талаар тийм ч их юм мэдэхгүй юм байна. Чи надад өөрийнхөө талаар жаахан ярьж өгч болохгүй юм уу?
-Миний талаар мэдэхийг тийм их хүсээд байгаа юм уу? Тийм ч сонирхолтой амьдралтай хүн биш ээ. Чиний бусад фенүүдтэй чинь л адилхан энгийн нэг охин. Магадгүй миний оронд өөр нэг фен байсан бол чи адилхан л ингээд сууж байх байсан байх. Дурлаад л. Фен гэдэгт эвлэрээд л.
Жимин зүгээр л энгийн хоолойгоор-Чи энэ хорвоо дэлхий дээр ганцхан тийм болохоор би ч гэсэн зөвхөн чамд л зориулагдсан. Тийм болохоор ийм сонин юм бодохоо боль.
Би зүгээр л ирээдүйн эхнэрийнхээ талаар сайн мэдэж авах гэсэн юм. Хэн нэгэн надаас найз охины чинь хаанаас ирсэн бэ? Гэж асуувал гэвэл би мэдэхгүй шдэ.
-Би Монголоос ирсэн. гээд түүний асуултанд тайвнаар хариултал
Жимин гэнэт дээш өндийн- Би мэднэ. Нийслэл нь Улаанбаатар тийм биз дээ гээд догдолж баярласан бололтой нүд нь гэрэлтэнэ.
Мэдэж байгаадаа их баяртай байгаа бололтой.
-Тийм ээ мөн би тэнд өсөж төрсөн.
Жимин-Мөн байх нь ээ. Тийм ээ би сайн мэдэж байгаа биз. За тэгвэл аав ээж чинь юу хийдэг тэгээд чамайг минь яаж энд авчирсан гээд бүгдийг нь яриач гэсээр гуяан дээр минь толгойгоо тавина.
-Би жирийн л нэг дундаж амьдралтай гэр бүлд төрж жирийн нэг фен охин шиг чиний дуу хоолойг сонсоод дурласан.
Тэгээд ахлах сургуульдаа ороод шийдсэн лдэ. Эмч болохоор Сөүлд ирнэ тэгээд сурах нэрийдлээр чамтай уулзах гэхдээ би чадаагүй ээ. Нэг л эвгүй байсан. Чиний өмнө гарч чамтай уулзаж чадаагүй. Тэгээд сураад л бусдын л адил чамайг санаад л уйлаад уулзмаар байна гээд уйлж суутал гэнэтхэн л хамтлаг чинь тарчихсан. Надад үнэхээр тэр үед амьдрах хүсэл төрөөгүй. Бүр энэ амьдрал утга учиргүй санагдаж зүгээр л нэг хүний оромцог болоод шалдаа буусан даа. Тэгээд л урсгалаараа яваад ухаан мэдрэлээ алдаж дуусаж байтал гэнэт л чи гараад ирсэн дээ. Тэгээд л одоо ингээд явж байна.
Жимин-Намайг уучлаарай. Түүний хоолой цаанаа л нэг гунигтай сааралтсан сонсогдоно.
-Яасан яагаад уучлал гуйгаад байгаа юм.
Жимин-Би дээр чамд хэлсэн шдэ. Намайг чи ойлгохгүй гээд л тэр үед намайг үнэхээр уучлаарай.
-Зүгээр дээ би бараг мартах шахаж.
Жимин-Хамтлагаа тараахыг би ч бас хүсээгүй.
-Яагаад тарах болсноо хэлж болох уу? гээд түүний тас хар үсийг оролдон асууна.
Жимин-2018 оны эхээр бид ч бас тарах гэж байсан даа санаж байна уу? Гэхдээ бид энэ удаа....гээд хэсэг чимээгүй болон нэг зүйл бодсноо
-Бид зүгээр л хэтэрхий туйлдсан 15жилийн хугацаанд бидэнд өнжсөн нэг ч жил байгаагүй. Тэр хугацаанд хэн хэнд нь эмэгтэй хүн дутагдаж хайр халамж хүсч эхлэсэн. Бас бидний мөрөөдөл хэдийнээ биелчихсэн бүр тэрнээс халиад даваад явчихсан тэгээд дахиад зорилго тавингуут дахиад л биелчихдэг. Бидэнд нэг ёсондоо зорилго байхгүй болж эхлэсэн лдэ. Тэгээд ганцхан зүйл л хүссэн амралт, тайвшрал, энгийн зүйл. Гэхдээ зүгээр завсарлага биш бүр мөсөн дуусгавар хүсч эхлэсэн. Мөрөөдөлдөө хүрчихсэн юм чинь бидэнд амрах цаг нь болсон гэж бодсон. Гэтэл надад тийм хүсэл байгаагүй. Би цаашаа үргэлжлүүлж хамт байхыг хүссэн болохоор. Гэвч бусад маань амармаар байхад би ганцаараа хичнээн хүсээд нэмэргүй шүү дээ. Тэгээд манай хамтлаг ч тарж миний амьдрал буцаад өсвөр үеийнх шиг минь энгийн болж хувирсан. Бусад маань бүгдээрээ л хувийн амьдралаа хөөж бид бараг уулзахаа больсон. Заримдаа намайг тоодогчгүй. Гэтэл надад нэг тэнэг санаа төрсөн. Тэдний анхаарлыг татах. Тэгээд л одоо тэр тэнэг санааны ачаар энд чамтай учирсан. Гээд над руу харан маасайтлаа инээнэ.
-Тэд одоо жаргалтай байгаа биз дээ?
Жимин-Тиймээ. Гэхдээ тэд хаяа буцаад аядолын амьдралаар амьдармаар байгаагаа хэлдэг. Тэгэхээр бас заримдаа одоо ч өнгөрсөн рүүгээ очихыг хүсдэг байх. Над шиг.
-Тэгээд намайг хаях гэж байгаа хэрэг үү?
Жимин-Үгүй ээ юу гэж дээ. Би энэ амьдралаас ирээдүй юу? Өнгөрсөн үү? Гэж асуувал одоо үе гэж хариулна. Яагаад гэвэл би одоо үнэхээр жаргалтай байна.
-Хэрвээ би чамтай яг эд гялалзаж яваа үед чинь таарвал чи ажлаа хаяад надтай үлдэх байсан уу? Намайг хаяад ажлаа үргэлжлүүлэх байсан уу? Гээд хөмсгөө өргөн асуутал. Жимин хэсэг дуугаа хураан чимээгүй сууснаа цонх руу харан
-Гадаа ч гоё байна шүү хэзээ цас орох юм бол доо гээд босоод явчихлаа.
-Яаа Жимин~шши алийг нь сонгох юм бэ? Хэл л дээ гэхэд цаашаа харан худлаа тэнгэрийн талаар элдэв зүйл ярина.
-Өөхөө хэлэхгүй юм биз дээ. Яг голыг нь оносон асуулт асуучхаж заавал хариулт авна даа. Наашаа хар гээд урд нь очтол
Бэлхүүсээр минь тэврэн өөртөө наан төв царай гарган уруулаа хазсаар
-Мэдээж ХэЖин~аа би чамайг л сонгоно. Гээд уруул дээр минь үнссэнээ. Гэхдээ ХэЖин би худлаа хэлэх дургүй. Намайг уучлаарай гээд хаалгаар гаран гүйгээд явчихав.
-Яаа Жимин~аааааа чамайг өрөөндөө орж ирэхгүй байхыг чинь харнаа. Гэж араас нь орилсоор хоцорлоо.
Advertisement
- In Serial1203 Chapters
The Days Of Being In A Fake Marriage With The CEO
No one is optimistic about the marriage between the most respectable man in Yun Cheng and the most disfavored daughter of the Mu family.
8 1386 - In Serial6 Chapters
Under the Moon
She rejected him He denied itShe wanted anything but a mate He hadn't wanted one until then She was on the run He was not She was a lonerHe was an Alpha, leader of his pack She was undoubtedly trouble He needn't more trouble And against all odds this is still a love story This is a tale about how the discovery of a soulmate is a blessing to one and a curse to the other. How there is but a name separating them from each other at the very end. The name being a soul name. The most valuable secret to a werewolf. It is the very essence of their being. One which Blake lost and one which Ember denied. And in the midst of all this, hell's door has opened. Spreading crazed determination and perverted delirium among men. Soon no one is safe. Unfortunately, it just so seems that Ember might just have been the one leading it straight to Blake's door. (Be aware, there will be mature content in this story).
8 158 - In Serial52 Chapters
Mine.
"You still don't get it do you?" he asked, anger dripping in his every word."Get what?" I asked, my face morphing into confusion at his question."When I said you were mine, I meant it." he stated, then before I knew it.His lips were on mine.--------------------------Octavia Hill, 19, has just graduated over a month ago from high school and doesn't know what she wants to do now, if she wants to go to college, if she just wants to start working, none of that, what she does know is she wants to live her life to the fullest. Ryder Salvatore, 24, owner of the biggest company in New York, Salvatore inc. by day and biggest New York gang leader by night, Ryder knows what he wants and when he wants it, he'll do anything to get it, although having everything he could have, one thing he still found missing and he had yet to discover what it was. --------------------------What will happen when the biggest gang leader in New York happens to meet a girl who makes him question everything? What will happen when Octavia finally knows what she wants? Are these two the answer to each other's questions?
8 143 - In Serial45 Chapters
Devil's Affection [Affection Series 5] {Completed}
This beautiful cover is by @Anoniem024Fate, it is a bittersweet thing. No one knows what is there inside the bag of Fate for one; every events you face links you up with something, all it takes is few times and few turns of events for the game to end. And....this is the game of Fate of Adriana and Devilin. The event that links them together is so strong that nothing can stop them to meet at the end. When the miracle enchants the Devil within the man, the devil himself cannot help but show his affection. This is the last installment of Affection series hopefully you will love it as you did others, happy reads :) Affection Series:- 1) Mate's Affection 2) Warrior's Affection 3) Restrained Affection 4) Sweet Affection 5) Devil's Affection
8 186 - In Serial27 Chapters
Soulmates
Reverse Harem. Soulmate. Supernatural. #1 of Soulmate Series... "Your soulmate?" Zachary whispers as he looks at Raphael in disbelief. Isaac frowns. "What do you mean your soulmate? She's mine!" Ezra growls. "No." Kairo suddenly speaks up. "She's my soulmate." "The hell?! She is MY soulmate!" Daniel yells. "What the hell are you guys lying about?!" Luca grits his teeth as he watches silently. They continues to argue with each other, the growls are loud enough that the place shakes slightly. Until they eventually started to change form. "Stop." Valentino's deep and strong voice booms in the air. He glares at all his sworn brothers before gestures to Ara. She is slipping away. ***Every human being has been born with a name of their soulmate tattooed on any part of their skin. The black ink will shine in silver after they touches skin or make eye-contact with their soulmate.Arabella has been born with nothing but a letter 'S' on her wrist. Not a complete name. Just a letter. She thought God has made a mistake, and she concludes that she doesn't have a soulmate. Hence why she determined to live her life to the fullest. With unbalance life she lives, she couldn't care less for having a significant other.How wrong is she when not one or two, but eight sexy as hell men enter her life exclaiming they are her mates. There's no record in history about a girl being mated with multiple men when there's exist the other way around. What more unbelievable is the fact that her mates are supernatural beings she never knew about in her entire life.What's gonna happen?Warning! ⚠ Profanities are not censored. May content mature, sexual explicit scenes. P/s : English is not my first language.
8 110 - In Serial83 Chapters
My step brother is a stripper
"I can give you a lap dance, but mom can't find out." "W-what?""Well? Do you want one or not?""I- um- you-"{Where Jungkook falls in love with a stripper, and Taehyung falls in love with his step-brother}
8 113

