《PROMISE[completed]》100дахь өдөр
Advertisement
Өдөржин ажилласаар оройхон Жиминий өрөөнд ортол гэрэл нь унтраалттай эргэн тойрон лаа асаасан байлаа. Ширээн дээр хэдэн хундагатай оргилуун дарс гээд ширээг үнэхээр гайхалтай чимжээ. Сарнайгаар хивсэлсэн шалан дээгүүр цэцэгсийн дэлбээг гэмтээчихгүй гэсэн шиг зөөлнөөр алхална.
Өрөөний буланд Жимин хүрэн улаан өнгийн хослолтой гартаа алтан шаргал мик барьсан байна. Тэр сайхан харагдаж байна. Яг л тэнгэрээс бууж ирсэн ханхүү шиг. Хүрэн улаан өнгө дэндүү гэмээр төгс зохижээ. Царайлаг биш байна гэж үү?
Өмнө нь нэг л удаа энгийн хувцастай байхыг нь харсан. Бидний анх удаа уулзсан тэр өдөр. Мэс заслын орон дээр ухаангүй хэвтэх залуу дээгүүрээ энгийн хөх саарал малгайтай цамц хар өмдтэй байсан. Тэр өдрөөс хойш энгийн хувцастай байхыг нь хараагүй юм байна.
Миний өмнө зогсох залуу 4сарын өмнө л үхэх сэхэхийн зааг дээр байсан бол одоо надад гэнэтийн бэлэг бариад сайхан хувцас өмссөн басхүү догдолсон харагдана.
Тэнгэрт түгэх мянган оддыг харахад ямар санагддаг вэ? Гайхширч алмайрмаар байдаггүй гэж үү? Ганцхан зулай дээрээс гэрэлтэх асар хол энэ одноос харцаа ч салгаж чадахгүй гөлрөн зогсдог. Тэгвэл өнөөх биширч, алмайрмаар энэ төгс бурханы бүтээл миний алган дээр алмаз эрдэнэ шиг гэрэлтэнэ.
Гэхдээ урд минь зогсох залуу надад одоо дэлхийн алдарт дуучин, хүн болгоны шүтээн, миний насан туршдаа мөрөөдөж явсан хүн биш зүгээр миний дурласан залуу шиг харагдаж байна. Зүгээр л үлдсэн амьдралаа түүнтэй хамтдаа үргэлжлүүлж надад түшиг тулгуур минь болох юм шиг санагдаж байна.
Түүнийг харах харц, мэдрэх мэдрэмж минь хүртэл өөрчлөгдсөн.
Гэнэт өрөө тэр чигтээ цагаан өнгөөр будагдсан юм шиг гэрэлтэнэ.
Гэсээр Жимин өөрсдийн дуу болох BEST OF ME-ийг аялж эхлэлээ.
Юу гээч хорвоо ертөнцийн гайхал нь вэ?
Юу гээч орчлон дэлхийн үзэсгэлэн гоо вэ?
Түүний цээлхэн бөгөөд дахин давтагдашгүй тансаг хоолой өрөөг тэр чигт нь нам гүм байдалд автуулна. Гишүүд ч мөн адил дахин өөрийн аз жаргалаа олж авсан мэт нүдээ анин орчноосоо тасарсаар чин сэтгэлээсээ зүрхнийхээ гүнээс дуулсаар л. Учир нь дуу бол тэдний хувьд нэгэн бүхэл ертөнц нь байсан шүү дээ.
Дуу дуусч Жимин над руу ойртон ирээд ганцхан ширхэг purple өнгийн сарнай гарт минь атгууллаа.
Баярын нулимс өөрийн мэдэлгүй асгарсанд би тийм ч их гайхсангүй. Түүнд, бас хэн нэгэнд харуулахгүй гэсэндээ Жиминий энгэрт нүүрээ наан нууна.
-ХэЖин~аа юу болсон бэ? Яагаад уйлаад байгаа юм. Энэ баярын нулимс биз дээ үгүй бол би буруугаар ойлгох нь байна. Гэсээр намайг энгэртээ тас тэврэн хоёр тийшээ найган хөдлөнө.
-Үгүй ээ энэ баярын нулимс ямар нэгэн юм болоогүй. гээд эхэр татан цээжнээс холдонгоо
-Энэ ямар гоё өнгөтэй сарнай вэ? Би өмнө нь ийм өнгөтэй сарнай харж байгаагүй юм байна гэхэд
-Би чиний төлөө л гэвэл байхгүй зүйлийг байгаа болгож
Бүтэхгүй зүйлийг бүтээж чадна. Хайрт минь 100 дахь өдрийн мэнд хүргэе. гээд зөөлхөн бөгөөд мансуурам үнсэлтээрээ уруул дээр минь удаан гэгч нь үнслээ.
Миний өөдөөс үнэхээр хайр татам Хүүхэд аль эсвэл Насанд хүрсэн нь үл мэдэгдэх залуу нүүр дүүрэн инээмсэглэсээр зогсоно. Гэтэл царай нь хормын дотор өөрчлөгдөн
-Чи арай санахгүй байгаа юм биш биз дээ?
Би үнэхээр мартчихаж. Гэмшингүй царайлан, хошуугаа унжуулсаар
-Намайг үнэхээр уучлаарай би үнэхээр мартчихаж. Уучлаарай. Харин надаас юу авмаар байна хүссэнээ хэл гээд уучлал эрсэн харцаар хартал. Эхэндээ дурамжхан царайлж байснаа сүүлдээ инээд алдан
-Зүгээр дээ. Заавал уучлал гуйх хэрэггүй. Надад одоо бүх юм байна. Миний дэргэд чи минь л байвал би бүрэн дүүрэн болох болохоор надаас битгий холдоорой чи байхад л хангалттай. Гээд намайг тэврэн авлаа.
Түүний хүзүүгээр гараа оруулан мөрөн дээр нь эрүүгээ тавьтал цаахан талд нь БиТиЭсийн гишүүд түрүүнээс хойш бид хоёрыг харан маасайтлаа инээн зогсоно.
Хусог бид хоёрын тэврэлдэхээ болихыг хараад-Зүгээр дээ. Та хоёр ч үнэхээр романтик юм аа. Үнэхээр сайхан хосууд. Харин энэ Жин хён, Намжүүн хён хоёр л лав 1 жилийн ойгоо ч санадаггүй байх аа гэсээр хэнд ч сонсогдохоор чихэнд минь шивнэн ширээнд сууна.
Advertisement
Гэнэт зэрэг чанга дуугаар-Хусог бид хоёр санадаг. Чи битгий атаарх гэсээр ширээний нөгөө буланд суулаа.
Жонгүк-Бид нарын хоолой ямар байна. Хэдэн жил дуулаагүй болохоор зэвэрчихсэн байж магадгүй. Яг үнэнээр нь хэлж өгөөрэй.
-Үгүй ээ үнэхээр гоё байна. Яг л тоглолт шиг санагдчихлаа. Би яг л нэг их тусгай зочин шиг л.
Тэхён-Тийм бол ашгүй дээ. Чамайг бид нарын тоглолтыг үзэж чадалгүй явуулчихсан гэдгийг сонсоод шууд л шийдсэн. Яг энэ байгаа бүрэн бүрэлдэхүүнээрээ чамд дуулж үзүүлэх. Дууг нь Жимин өөрөө сонгосон. Гээд уруулаа жимийн инээмсэглэхэд
-Тийм байх нь ээ. Энэ дуунд би ч бас үнэхээр дуртай. Ая, үг, бүжиг гээд бүгдээрээ гайхалтай.
Жимин-Тээр бид хоёр бол заяаны хосууд гэж хэлээ биз дээ.
Бүгд аз жаргалтай байгаа бололтой уруулнаас нь инээмсэглэл ер салсангүй.
Жиминийг хаалга руу дөхөн татаад
-Тэдэнд миний фен гэдгийг хэлчихсэн юм уу? гэхэд цаанаас
Юнги-Хэжин~аа битгий санаа зов доо. Хэдий чи фен ч гэсэн бид чамд дуртай болохоор үүнд зовох хэрэггүй. Чи аль хэдийнээ бидний гэр бүлийн нэг гишүүн болчихсон. Тийм болохоор юу ч байсан зоволтгүй хэлж байгаарай. Одоо та хоёрын ойг тэмдэглэе. Гээд дүүрэн идэж уух юмаар зассан ширээнд суулгалаа.
Юнги-За одоо бэлтгэл хангалттай боллоо. Идэж ярьж ханасан биз дээ. Одоо харин гол ажилдаа оръё. Манай хоёр хос 100хундага уух ёстой. Алив май гэсээр бид хоёрын өмнө хундага дүүрэн сөжү тавина.
Жимин-Хён энэ арай их юм биш үү. 100 арай ихэдэнэ ээ.
Юнги-Нээрээ арай ч их юм уу?
Намжүүн-Тийм ээ арай их байна. Жаахан багасгаа.
Юнги-За тэгвэл та хоёрыг бодоод навс буулгалаа. 50хундага энэнээс доошоо байхгүй. Хэрвээ ууж дуусгахгүй бол бас уухгүй гэх юм бол шийтгэлтэй. За юу? гээд зогьсуулна.
-Ямар шийтгэлтэй юм. Ийм их хундага ууж дараа нь будаа болж байснаас эртхэн шийтгэлээ авсан нь дээр юм биш шүү?
Бүгд нэгэн зэрэг инээлдэн-Тийм ч бас гоё шийтгэл биш ээ. Танай Жимин чинь л лав зөвшөөрөхгүй. Хар л даа гэсээр түүн рүү заахад Жимин ганцаараа орон дээр элгээ тэврэн сууна.
-Юу юм бэ? Ямар шийтгэл болоод ингээд байгаа юм гэхэд Жимин цаанаас
-Яах гээд байгаа юм бэ? Өнөөдөр бид хоёрын 100дахь өдөр байхад. Би тийм зүйл тоглохыг хүсэхгүй байна. гээд чангаар дуугарна.
Юнги-Яаа тоглоом л бол тоглоом бүгд л тоглож ирсэн. Өөрийнхөө эмэгтэй болохоор маяглаад байж гэнэ. Алив суу гээд хөлнөөс нь татлаа.
Тэхён-Би энэ тоглоомонд дуртай. Тэгэхээр ХэЖин~аа дүрэм нь ийм. Чи Юнги ахын хийж өгсөн хундага бүрийг уух ёстой. Тэгээд л болоо ууж чадвал тоглоом дуусна. Аа харин ууж чадалгүй буцааж гаргах, болих, зогсох гэвэл нэг лааз шар айраг нэмж уугаад лонх эргүүлээд таарсан хүнтэй нь хамт шүүгээнд 15 минут байна. Харин үгүй уухгүй гэх юм бол том аягатай тэр дээд зэргийн 43градус вискиг уугаад тэр шүүгээнд өнөөх сонгосон хүнтэйгээ 20 минут байна даа. За ойлгосон биз дээ гэхэд
Жимин-Та нарт бол гоё л байх шиг байна л даа. Тэрний оронд би л ХэЖинтэй хамт байя лда гээд муурын нүд гарган асууна.
Жонгүк-Хён тэгвэл сонирхолгүй шдэ. Та ч гэсэн ууж чадахгүй бол лонх эргүүлээд тэр ормоор байгаа шүүгээндээ орж болно гэхэд
Жимин-Би тэнд та нартаа юугаа хийдэг юм. Хөзөр л тоглохгүй бол.
Жонгүк-Тэгвэл дуугүй урдхаа уу даа ах минь. Тоглоом л бол тоглоом жилийн жилд л ингэж хамт тоглочхоод.
Жимин-Ээлдээ ХэЖинийг бод лдо. Тэр сайн уудаггүй шдэ. Жонгүк~аа чиний төрсөн өдрөөр яал аа. Ганц шил сөжү ууж чадсан уу үгүй юу тасарчхаа биз дээ. Ядаж тоог нь багасгаж болохгүй юу?
Юнги-Жимин~аа би 100гаас 50хүргэж буулгасан шүү. Доошоо байхгүй гэсэн за зэрэг ууж эхлээрэй. Хундагаа өргө 1...2...3
Гэнэт л Юнги ах цаг харан бид хоёрыг тоглоомоор далимдуулан архиар шахна.
-Би Виски бүр ууж чаддагүй ээ. 50хундага нь л арай дээр байх. Тэр нь дээр биз дээ.
Жимин-Тэр вискиг ч нэг дор шууд аягаар нь уувал дуусаа лда. Гэхдээ 50хундага их шүү дээ. Зза 20 минутаас 15минут нь бага.
Advertisement
-Зза битгий санаа зов оо би уугаад дуусгачихна.
Жимин амандаа-Бурхан минь гуйя, над руу л заалгаарай лонх над руу заах ёстой шүү гуйя гэсээр алгаа хавсран тааз өөд ширтэнэ.
Жимин өөрийнхийгөө ууж дуусгачхаад минийхаас хороолцох санаатай хажууд минь ирэн аяганаас авах гэж оролтол Жин чангаар орилон "хөөе ингэж булхайцах юм бол хугацааг нь нэмнэ шүү" гэж хэлэхэд Жимин гялс босоод холхон шиг очиж зогслоо.
Намжүүн-За одоо 5хан хундага...за одоо дөрвөн хундага.
Түүнийг ингэж хэлтэл дотор гэнэт муухайрч хий огиулснаа ходоодон дотроос хамаг уусан идсэн юм гарч ирээд аман дээр зогсчхов. Хурдхан шиг гүйж очоод угаалгын өрөөнд орон бүгдийг нь гаргалаа. Амаа арчсаар ходоодоо хоосон болтол нь бөөлжсөн амьтан арай гэж гарч ирэхэд Жиминээс бусад нь бүгдээрээ нэгэн зэрэг-Эргүүл эргүүл гэсээр орилно.
Доош суун тэдний эргүүлэх лонхыг ажиглан харж байтал дахин толгой эргэж, дотор муухайрч босоод дахин угаалгын өрөө оров. Яг өрөөнд буцаж ортол хаалганы цаанаас бүгд орилолдон хашхирч дуу алдтал Жимин чангаар
-Би харсангүй шдэ. ХэЖин босохоор нь дагаад бостол энэ тэнэг лааз чинь зогсчихлоо. Би сайн хараагүй эээ. Дахиад эргүүлье гэсээр чангаар орилно.
Гэдсээ барьсаар өрөөнөөс гартал Хусог тохойноос минь атган
-Заа манай баярын эзэн одоо Жонгүктэй тэр шүүгээнд нүүр тулан уулзалдах нь байна. Заа яв яв гэсээр бид хоёрыг өнөөх жижигхэн шүүгээндээ түгжиж орхилоо.
Юу болоод байгааг анзаарах сөхөөгүй байтал юу юу ч болчихов доо.
Жонгүк-Түрүүн зүгээр үү? Нилээн их уусан.
-Одоо гайгүй болж байх шиг байна аа. Сая бүгдийг нь бараг гаргачихлаа.
Жонгүк-Зза тийм бол ашгүй дээ.
Энэ тэнэг жижигхэн шүүгээнд бид хоёр юу хийх ээ мэдэхгүй нүдээ эргэлдүүлэн хана, хаалга, шүүгээн доторх хувцсыг хальт оролдсоор уйдаж суутал. Жимин гаднаас
-ХэЖин~аа би чамдаа үнэхээр их хайртайг чи мэдэж байгаа биз дээ. Тийм болохоор би чамд итгэж байна аа. Харин наад Жонгүкийг чинь бол би мэдэхгүй. Оролдвол шууд л гараад ирээрэй заа гэсээр санаа зовсон янзаар хаалганы цаанаас орилно.
Хоёулаа инээд алдан Би-ойлголоо. Би ч бас чамдаа хайртай гэсээр түүний санааг амраалаа.
Жонгүк-Чамайг бидний фен гэдгийг угаасаа бараг мэдэж байсан. Тэхён бидэнд хэлсэн. Аль дээрээс гадарласан болохоор чамайг ойлгоход их амархан байсан гэж байна лээ. Гэхдээ Жимин хён та хоёр их сонин яг л анхнаасаа хамт байж ирээдүйгээ хамт бүтээлцэх хүмүүс шиг. Нэгэн бүхэл бие юм шиг л. Та хоёр үнэхээр бие биедээ яг таардаг харахад ч яг л тохирсон хос шиг төгс харагддаг. Үнэхээр сайхан зохицох хос мөн.
-Тэгээд та нар намайг мэдсээр байж мэдээгүй юм шиг царайлсан хэрэг үү? Энэ бүх хугацаанд жүжиглэж байж ээ.
Жонгүк-Тэгсэн дээр юм шиг санагдаад л.
-Гэхдээ надад үнэхээр эвгүй байна. Намайг үнэхээр уучлаарай би та нарт хэзээ нэг өдөр хэлэх л байсан. Даан ч тэр өдөр нь дэндүү оройтчихож.
Жонгүк-ХэЖин~аа ( ярианыхаа өнгөнөөс болоод миний нэрийг чанга хэлчихлээ)
Би уруул дээр долоовор хуруугаараа дараад толгойгоо сэгсэрнэ.
Өмнөхөөсөө арай нам дуугаар
-Хэжин~аа зүгээр шүү дээ. Чамд ямар байсныг би бараг л ойлгож байна. Гэхдээ Ви ахад гомдох шаардлагагүй шүү. Цаадах чинь тэгэх л байсан. Тэр их зовлон амссан.
-Надад юу болсныг хэлээд өгөөч.
Жонгүк-Намайг хэлсэн гэж битгий хэлээрэй ер нь л мэдээгүй юм шиг царайлсан нь дээр байх.
-За би хэлэхгүй ээ.
Жонгүк-Та хоёр нэг нэгнээ бас сайн мэдэх хэрэгтэй байх...түүний хэлэх гэж байгаа зүйл өөрийг нь бодолд автуулсан бололтой хэсэг хугацаанд юу ч дуугарахгүй хана ширтэнэ.
-Манай хамтлаг тарах болсон яг гол шалтгаан нь Ви. Ах л тарах санааг анх эхэлж гаргасан. Тэгээд ахын хэлсэн зүйлээс болоод бүгд ухаарсан. Бас бид нарын аль нэг нь л энэ хамтлагаас гарах юм бол хамтлагаа тараана гэж ярьдаг байсан болохоор Тэхён ахаас болоод тарах талаар бодсон. Яагаад гэвэл Тэхён ах нэг эмэгтэйд ухаангүй дурласан. Бүр үнэхээр хайртай байсан. Бид нар тэр эмэгтэйтэй нь тийм ч олон уулзаагүй лдэ. Тэр хоёр үнэхээр дотно байсан. Бүр хамт амьдарч эхлэсэн. Ах бид нартай дромд байрлахаасаа илүү тэр эмэгтэйтэйгээ хамт амьдарна. Манай хамтлаг их олон гадаад дотоод тоглолтоор явна Сөүлд ер нь тийм ч удаан байдаггүй. Удалгүй тэр хоёр хоорондоо муудалцаж эхлэсэн. Найз бүсгүй нь өөртэй нь хамт байхгүй байна, анхаарал тавихгүй байна гээд л. Тэрнээс болоод ах зарим нэг нэвтрүүлэг, ярилцлагад орохоо ч больсон. Бид нартай уулзах нь ч багассан. Тэгээд удалгүй манайх Австралийн орнуудаар аялан тоглолт хийх болоод бүх юм болчихсон байхад ах нэг өдөр гэнэтхэн л -Би хамтлагаасаа гармаар байна гэж хэлсэн. Ах бүр ямар ч сандрал, санаа зовнилгүй зүв зүгээр л бид нарыг амарч байхад хаалга онгойлгож орж ирээд буйдан дээр суугаад ундаа ууж байхдаа хэлсэн. Тэр зүгээр л нэг энгийн тоглоом тоглоод тэгээд тэрийгээ болъё гэж байгаа юм шиг л. Энэ үгийг сонсоод бүгд цочирдсон. Бүр бүх хүмүүс. Ах бүх хүмүүсийн дэргэд хэлсэн. Захирал үүнийг сонсчхоод уурлаагүй. Яагаад гэвэл угаасаа тэр үед бүгд ядарч, туйлдаж бүх хүчээ шавхчихсан байсан болохоор түүний хэлсэн үгийг бүгд сонсоод гайхсан ч цаанаа битүүхэн үүнийг эргэцүүлж байсан. Тэгээд бүгд ярилцсаны эцэст энэ аялан тоглолтыг дуусгачхаад гэрээгээ дахин шинэчлэх боломжтой гэж захирал хэлсэн. Эцэст нь бүгд үүнийг зөвшөөрч тоглолтоо хийх болсон. Бүх зүйл дуусч бүгд гэртээ ирэхэд л энэ бүхэн эхлэсэн лдэ. Тэхён ахын ухаанаа алдтал дурлаад байсан эмэгтэй нь түүнийг гэртээ ирэхэд байгаагүй. Дансан дахь мөнгөнийх нь талыг нь шахуу аваад гэрт ширээн дээр нь баяртай гэж бичсэн ганцхан цаас л байсан. Тэр энэ явдлыг давж чадаагүй. Ах маш их уурлаж, гуниглаж, ухаангүй болсон. Тийм болохоор л манай агентлаг шууд л мэдээгээр гаргасан. Тарах талаар. Би ч ахын оронд байсан бол тэвчиж чадахгүй байх байсан лда. Тэр эмэгтэй яаж тэгж чаддаг байна аа ах түүний төлөө маш их зүйл хийсэн. Дараа нь тэр эмэгтэйгээс сураг гаргаад өмнөх амьдралыг нь шалгатал арми байж таарсан. Тэр охин Тэхён ахыг зүгээр л ашиглачихсан. Ахын алдар нэр, мөнгө, царайнд нь л болсон. Хэдэн сарын өмнө Лас Вегаст мөрийтэй тоглоомонд донтоод ухаанаа алдсан гэж байна лээ. Түүнийг сүүлийнхээ үгийг хэлж дуусав уу үгүй юу... Хаалга онгойж Жимин миний гарнаас татан гаргаад ардаа оруулан
-Ямар удаан өнгөрдөг цаг вэ? Зүгээр биз дээ түрүүн яагаад Жонгүк чиний нэрийг чангаар дуудаад байсан юм гэсээр нүүр гарыг минь нэгд нэгэнгүй шалгана.
Жонгүк-Ахаа зүгээр үү байх даа яахав дээ? Би тийм хэрэгтэн шиг харагдаад байна уу? Би ганц бие ч хэзээ ч хэн нэгний эмэгтэйд хүрэх болоогүй байна аа. Түрүүн зүгээр л тэр миний хөл дээр гишгэчихсэн юм. Өөр зүйл болоогүй.
-Тийм ээ Жимин~аа юу ч болоогүй.
Жимин-Зза мэдээж хэрэг би зүгээр л чиний нэрийг дуудахаар нь их сандарлаа.
Намжүүн-Тэр үнэхээр сандарсан шүү. Шүүгээг чинь хүртэл чагнах гэсэн. Бид нар болиулчихсан юм.
Жимин-Хён би хэзээ тэгж сандарсан юм.
Бүгд инээлдэж Жин цаанаас-Яаа манай Жимин ч их хартай юм аа. Бүсгүйгээ алдахаас санаа нь их зовжээ дээ.
Жонгүк-Битгий санаа зовдоо ахаа. Би өөрийгөө ямар сайхан залуу болохоо мэднэ. Гэхдээ ингэж надад итгэхгүй хардаад байх юм бол ХэЖинийг би жинхэнээсээ эргүүлнэ шүү.
Жимин худлаа инээмсэглэн-Жонгүк~аа чи үхмээр байна уу? Ийм зүйлээр битгий тогло мэдэв үү?
Жонгүк-За ойлголоо доо ойлголоо. Гэсээр хөхрөн инээж ахыгаа шоолно.
Жин-За бүгдээрээ явцгаах уу? Гадаа ч их орой болчихож. Бас цаа хоёрыг чинь хоёуланг нь үлдээх хэрэгтэй юм шиг байна. Гэж хэлээд бусдыгаа аваад гарлаа.
-За баяртай дараа уулзъя.
Жимин-Болгоомжтой яваарай.
Тэднийг хаалгаар гаран явтал жимин намайг араас минь тэврэн.
-За тэд нар явчихлаа. Одоо юу хийх үү? Гээд бэлхүүсээр минь гараа орууллаа.
-Юу ч хийгүй ээ. Ийм хартай залуутай би юу хийх вэ дээ. Гээд тэврэлтээс нь салах гэтэл намайг өөр лүүгээ харуулан.
-Охин минь дээ харгүй залуутай бүр уйтгартай шдэ. Гээд намайг бэлхүүсээрээ хөлийг минь ороолгуулаад дээш өргөөд хэсэг азнаснаа шууд ор луу уначихлаа.
-Яаа Жимин~аа битгий хүнд юм өргө гэж хэлсэн шдэ гэсээр орноос буун Жиминий хөлөнд массаж хийн илсэнд
Жимин дурамжхан орон дээр дээш харан хэвтээд-Би энэ хөлийг үзэн ядаж байна. Үнэхээр ядаргаатай. Чи биш би л чиний хөлөнд массаж хийж өгмөөр байхад.
-Юу гэж дээ битгий тэгж хэл. Удахгүй хөл чинь зүгээр болно.
Жимин-Хөлөө эдгэрэнгүүт би чамайг өргөөд хаашаа ч хамаагүй явна аа. Тэгээд яг л эр хүн шиг байж чамайг халамжилна. Чамаар ингэж өөрийгөө асруулах надад таалагдахгүй байна.
-За тэгвэл эдгэрчхээд намайг газар битгий гишгүүлээрэй тэгэхэд л болно.
Жимин-Тэр мэдээж. Гээд ор луу татаж гаргаад уруул дээр минь зөөлнөөр үнсээд гарыг минь атгалаа.
-100дахь өдрийн мэнд.
Жимин-Энэ аз жаргал 100сар 100жилээс илүү урт удаан үргэлжлээсэй.
Advertisement
- In Serial329 Chapters
The Devil’s Love
“The course of true love never did run smooth.” – William Shakespeare.
8 1233 - End156 Chapters
Bound To Him
Tristan Ambrosio is a 32-year-old eligible bachelor. He is the CEO of the famous Ambrosio group. He was always described to be as cold as ice, but he was also sly as a fox. Love has never crossed his mind. His childhood experiences marred his desire to get married. To compensate for the loneliness, he spends all his time and energy in building his empire.
8 3327 - In Serial45 Chapters
Last Turn Home
Carly Atwood always remembered the man that used to live in the loft above the barn when she was a little girl. John was her childhood crush, he was the guy she wrote about in her diary, and when he left her in his army greens, he was the first man she ever cried for. Nine years later, Carly isn't the eleven year-old girl John left behind. She grew up and moved on with her life, taking over the Atwood Ranch following her father's death. John isn't the man he used to be either; physically and emotionally scarred following his last deployment in Afghanistan, John is returning to the only place he ever called home, back to the loft above the barn and to the pretty blonde girl that's been holding onto his dog tags for all these years.-----Title inspired by the song of the same name by Tim McGraw.
8 123 - In Serial11 Chapters
Angel of Death
This is the story of an Angel of Death that fall for a human.Follow them in their every day life in this really fluffy story with not really any plot... yet! TW: I will talk about death... Lots of types of death. I won't go into lots of details, it won't be gore or anything but I will still mention it. And also mention of anxiety/panic attack. Cover by Peej (@Psyche_jinx on instagram)
8 130 - In Serial43 Chapters
Sugar Rush
Social-recluse Parker Collins doesn't expect to cross paths with the girl whose life he ruined years ago. But in a cold world that's left him bitter time and time again, maybe she's all the sugar he needs. *****When Sugar Pearce moves into apartment 2B, the last person she expects for an upstairs neighbour is Parker Collins, her high school crush. But he's hardly the popular golden boy that she remembers; now he's a quiet, hard-working lawyer who doesn't like company and doesn't date. So when Sugar keeps running into him, at work and in their steamy apartment laundry room, she can't help but feel that fate is giving them a second chance at love. But is she ready to face the secrets that pulled them apart all those years ago? Is he?[[word count: 100,000-150,000 words]]Cover designed by Lydia CarrContent And/Or Trigger Warning: this story examines the PTSD associated with being a survivor of sexual assault.All Rights Reserved. Copyright © 2020 by Noelle N.
8 108 - In Serial34 Chapters
Can't Stand You
I closed my eyes tightly until I heard laughing. No, I could feel the laughing. My eyes sprang open to find Miles on top of me. I was laying flat on my back in the dirt with my glove with the ball inside pressed against his chest. Miles was not at all fat, but he was 6'2 compared to my barely 5'3.I could feel his chest rumbling and shaking with laughter as I lay humiliated on the ground."I didn't know you liked being on the bottom," Miles said loudly.The whole field cracked up with that. I struggled under him and shoved him off of me. All of the guys were howling with laughter as I got up and swiped all the dirt off me. "Pervert," I muttered, before tossing the ball out of my glove to hit him in the thigh. I stalked across the field without another word. The whole team was in hysterics as I shoved all my things in my bag and practically ran off to get away....Gloria is like any other 17 year old girl getting ready for summer break, but this summer is going to be completely different. Gloria has been playing baseball since she could remember and has been invited to a national baseball camp. Being a girl in the world of a male-dominated sport, she couldn't even count how many times people have told her she needed to find something else to do. Her dad kept her playing though, even after he died a few years ago, that didn't stop Gloria from doing what she loved. The only problem is she is the only girl at the camp for three months. Enter the problem of suddenly having to share a room, more specifically, sharing with Miles Harris. Gloria must deal with Miles, a big shot and arrogant jerk, and all the other horny, testosterone driven baseball players, who just might push Gloria off the edge of sanity.Trigger warning: mention and vague description of SA
8 194

