《PROMISE[completed]》Жимин5
Advertisement
-Жимин~аа баяр жаргалын нулимс хослуулсаар түүн дээрээ гүйн очиж тэврүүлээд хүзүүнд нь нүүрээ наалаа.
-Яасан юу болсон?
-Зүгээр л би ажлаасаа гарчихсан одоо чамтайгаа хамтдаа бүхэл өдрийг өнгөрүүлж болохоор болсон. Ямар байна.
-Гэхдээ чи дургүй байсан биз дээ. Яагаад гарчхаж байгаа юм.
-Сайн сонс миний дуртай зүйл бол чи би чамд юу юунаас илүү дуртай болохоор чиний дэргэд л баймаар байна. Чамаас өөр хүн удаан хараад байхаар уур ч хүрэх шиг.
-Тийм байх нь ээ? Байнга хамт байхаар болчихож байгаа юм уу?
-Мхн үүрд хамт.
Ямар ч хар бараан муухай зүйл бодож саналгүй гэгээн цагаанаар нүүр дүүрэн мишээх тэр минь. Үс нь нарны тусгалд гэрэлтэн торгомсог зөөлхөн бөгөөд сайхан харагдана. Гараа үсэн дундуур нь явуулан зөөлхөнөөр самналаа. Төсөөлж байсан мэдрэмж гаранд мэдрэгдэж хурууны минь өндгөнд үснийх нь ширхэг бүр тоологдоно. Хуйхнаас нь үзүүр хүртэл самнаж дээрээс нь доошоо гүйлгэлээ.
Жимин-Тэгвэл өнөөдөр хоёулаа юу хийх үү?
-Чиний хүссэн зүйлийг бүгдийг нь хийе.
Жимин-Гэхдээ одоо зүгээр л хамтдаа хэвтье. Чамайг тэврээд нүдээ аниад унтмаар байна.
-Ядарсан юм уу? Бие чинь өвдөө юу?
Жимин-Үгүй дээ зүгээр л чамайг тэвэрмээр байна. Өмнө нь зөндөө л тэвэрдэг байсан ч энэ удаа илүү чангаар илүү удаанаар тэвэрмээр байна. Болно биз дээ?
-Мэдээж хэрэг хүссэнээрээ тэвэр. Юу хүсэж байна бүгдийг нь хий.
Цагаан орон дээр бие биеээ тас тэврэн хүүхэд шиг нэг нэгэндээ эрхлэлдэнэ. Түүнийхээ сайхан үнэрийг уушги зүрхэндээ уусан шингэтэл үнэрлэлээ. Ханаж цадашгүй түүний дулаахан, анхилам үнэр.
Жимин-Манай хэд юу хийж байгаа бол.
Түүнийг тэгж хэлмэгц гэнэт саналаа. Жиминий талаар бусдад нь хэлээгүй юм байна.
-Аааа сайн мэдэхгүй л байна. Ажлаа л хийж байгаа байх. Хэлээгүйдээ харамсан сандарч аль болох тайван байх гэж хичээснээсээ болоод түгдэрч ядсаар хэллээ.
Жимин-Яагаад ирэхгүй байгаа юм бол оо. Уул нь өдөр болгон л ирдэг сэн. Хоолойноос нь тэднийг үгүйлж байгаа нь илхэн сонсогдоно.
-Ажилтай байгаа байхаа. Хэрвээ хүсвэл дуудахад болоо шүү дээ. Чамайг ирээч гэвэл юу ч болж байсан ирэх хүмүүс шүү дээ.
Жимин-Тийм гэж үү? Намайг дуудах үед юу ч болж байсан ирэх хэрэг үү?
-Мэдээж хэрэг. Та нар чинь нэг гэр бүлээс ялгагдах юмгүй. Хүсвэл би утсаар яриад өгөх үү?
Жимин-Хэрэггүй одоо залгаад хэрэггүй. Дурамжхан сонсогдсон ч сүүлд нь нүдээрээ дулаахнаар инээсэн болохоор нь үгэнд нь орон эргээд түүний цээжийг дэрлэн хэвтлээ.
Хэсэгхэн хугацаанд юу ч дуугаралгүй нүдээ анин бодох юмгүйгээр хэвтсээр л.
Гэнэтхэн Жиминий намуухан бөгөөд ширүүхэн хоолой чимээгүй байдлыг эвдэн надаас асуулт асууна.
Жимин-Яагаад надад дурласан юм. Өөр хүн байж болох байхад яагаад зөвхөн Пак Жимин гэж. Түүний хоолой тайван бөгөөд нэгэн хэвийн сонсогдоно. Зүгээр л сонирхон асууж байгаа юм шиг.
-Яагаад гэвэл чи болохоор. Би зөвхөн чамайг гэж сонгосон. Чиний байгаа байдал, хүүхэд шиг зан, жижигхэн гар, дуу хоолой, нүд. Чиний бүх зүйлд л би бага багаар дурласан. Энэ бүхний илэрхийлэл бол чи. Жимин~аа чи. Чи ганцхан миний зүрхийг догдлуулж сандрааж бас хөдөлгөж чаддаг. Чиний л гэсэн бүх зүйлд би ухаанаа алддаг. Чамайг орлох хэн ч байхгүй. Жимин чи бол чи. Хорвоо дэлхий дээр ганцхан Жимин байгаа. Тэр Жимин бол минийх надад зориулагдсан ганцхан Жимин өөр хэн ч биш ганцхан чи. Чи бол минийх.
Жимин-Гэхдээ эмэгтэй хүн болгон өндөр царайлаг том гартай эрүүний яс нь товойсон том залуусыг хүсдэг биздээ. Яагаад би гэж миний энэ жижигхэн гар давхраагүй нүд, намхан нурууны юунд нь болсон юм бэ?
-Чамд дурласан болохоор. Дурлал сохор шүү дээ. Хүн хэзээ ч хэнд дурлахаа сонгодоггүй. Тийм ээ би чиний тэр хэлсэн өндөр том гартай царайлаг лаг залууг хүсдэг үнэн гэхдээ тэр залуу чамайг аль нэгийг нь сонго гэвэл би чамайг сонгох болно. Яагаад гэвэл би чамд дурласан учраас. Чамайг минь гүйцэх хүн энэ дэлхий дээр хаана ч байхгүй. Яагаад өөрийгөө дутуу үнэлээд байдгийг чинь мэдэхгүй ч чи бол дэндүү гэмээр сайхан залуу. Нэгэнт л дурласан бол чиний тэр гадаад төрх надад үнэхээр хамаагүй. Чиний од байх чинь хүртэл хамаагүй. Надтай адилхан чамайг гэдэг хүмүүс зөндөө байгаа байх лда. Гэхдээ тэдэн дундаас би өөр яагаад гэвэл миний чамайг гэх хайр жинхэнэ болохоор.
Advertisement
Жимин-Тийм бол чи миний үгэнд орох уу? Үгээ хэлж байхдаа тэр миний нүүрний урдуур орох үсийг минь чихний ардуур хийж өгч байлаа.
-Мэдээж хэрэг чиний үгэнд орно.
Жимин-Тэгвэл алив нааш ир чамайг бүүр чангаар тэвэрье.
Энэ өдөр яагаад ч юм надад үнэхээр халуун дулаан бөгөөд хачин сайхан санагдаж байлаа. Цаашдаа өнгөрүүлэх өдөр бүр минь ийм сайхан байдаг бол гоёоо. Инээх инээдийг чинь сонсож үүрд чамайгаа ингээд хараад л баймаар байна. Халуунаар төөнөх дулааныг ханатлаа мэдрээд л цохилох зүрхний чинь чимээг чих тавин чагнаад л суухсан.
-Эртхэн хэлээгүйг минь үнэхээр уучлаарай би үнэхээр тэнэг юм. Түүний ийм байдалтай болсныг хэлээгүй удаачихлаа. Намайг үнэхээр уучлаарай.
Жиминий талаар оройтож хэлсэндээ хүлцэл өчин тэдний өмнө өвдөг сөгдөн уучлал эрнэ.
-Битгий хэрэггүй. Бидний өмнө битгий өвдөг сөгд ингэхийг чинь харахыг хүсэхгүй байна. Жимин гомдох болно. Бос
Газар өвдөглөхөөс минь өмнө Юнги ах ингэж хэлээд намайг босголоо.
Жин-Бид ойлгохгүй байна. Хэн түүнийг гэмтээх гэж ийм үйлдэл хийнэ гэж. Хэн тэр цагаанаас цагаан гэнэн амьтанг алахыг хүснэ гэж Жин ах уурласан аятай суудлаасаа босож ирээд өрөөгөөр холхин гараа атгасаар тэвчиж ядан хэлэхэд
Тэхён-Ямар ч эмчилгээ байхгүй хэрэг үү? Тэр тэгээд удахгүй үхэх юм уу? Яагаад яагаад Жимин гэж тэр үүнийгээ мэдэж байгаа юу?
-Хараахан хэлээгүй ээ. Гэхдээ би яаж түүнд өөрийг нь удахгүй үхнэ гэдгийг хэлэх юм бэ? Түүний өмнө миний амнаас ийм үг хэзээ ч гарахгүй байх. Би айгаад байна. Хэрвээ Жиминд хэлчихвэл энэ үг биелэлээ олчих юм шиг үнэн болчих юм шиг энэ хараал идсэн тэнэг үнэнтэй эвлэрчихсэн юм шиг санагдаад байна.
Юнги-Тайвшир даа гэхдээ тэр юу болоод байгааг мэдэх хэрэгтэй оройтхоос нь өмнө хэл.
-Гэхдээ...
Намжүүн-Хэдий энэ хэцүү ч гэсэн тэрэнд хэлэх нь зөв.
-За. Гэхдээ би маргааш хэлж болох уу? Надад хугацаа хэрэгтэй байна.
-Тэгдээ.
Жонгүк-Гэхдээ энэ чинь шударга бус байна. Хэдий бид маш олон зүйл үзэж харсан ч гэсэн хангалтгүй байна. Би түүнийг явуулмааргүй байна. Би түүнийг үлдээхийг хүсэж байна. Яагаад яагаад Жимин ах гэж тэр одоо явахад дэндүү хайран хүн гэсээр чанга дуугаар хэлэн нулимсаа асгаруулж орхилоо.
Бүгд түүний хэлсэн үгэнд эмзэглэн нусаа татаж мөрөө чичрүүлэн нууцхан уйлна.
Хусог-Тайвшир даа. Бүгдээрээ л түүнийг явуулахыг хүсэхгүй байгаа тэр бидний хувьд ямар үнэ цэнэтэй хүн билээ дээ. Тэр бол дэндүү сайн хүн. Бидний нэг хэсэг. Гэхдээ тэр бидний зүрхэнд үүрд байна. Түүний аз жаргалтай инээдийг хөгжилтэйгөөр ярих яриаг нь баяр дүүрэн дуулахыг нь биднийгээ гэх сэтгэлийг нь үүрд зүрхэндээ тээн хамт амьдрах болно. Тэр хэзээ ч явахгүй бидний зүрхний минь нэг хэсэг болоод үүрд хамт байна. Хусогыг үгээ хэлж дуусаагүй байхад зарим нь цурхиран уйлж нулимсаа урсган нүүрээ дарна. Бусад нь харин ямар ч хариу үйлдэлгүй хий хоосон шал гөлрөн суусаар л. Хусогын хэлсэн үг дахин дахин бодогдсоор. "Тэр хэзээ явахгүй үүрд хамт байна. Бидний зүрхэнд"
Гэхдээ...
Миний тэнэг бас жижигхэн зүрх үгэнд минь ордоггүй юм.
Тийм болохоор би айгаад байна. Үнэнтэй эвлэрэхийг хүсэхгүй байна. Нар төөнөхөө болж дэлхий тэнхлэгээ эргэхээ больж сар биднээс нүүрээ буруулсан ч би үнэнтэй эвлэрч чадахгүй нь.
Бодож санах зүйлгүйгээр зүгээр л урсгалаараа амьдрах юмсан. Түүнийгээ аваад хаашаа ч хамаагүй явчих уу?
Хэдэн сар ирээгүй харанхуй хүйтэн гэрэл ч үгүй гэрийнхээтомоос том цонхыг ажиглан ганцаараа бодлогошрон гадаах орчныг ширтэн зогсоно.
Энэ хараал идсэн дэлхийг үзэн ядаж байна. Ганцхан над дээр л аянга цахилгаан цахиж бороо орон, салхи шуураад байгаа юм шиг санагдаад байна. Ганцхан над дээр л гэрэл тусахаа больж харанхуй бүрхээд сүүдэрт дарагдчихсан юм шиг санагдаад байна. Хэдэн жил хүлээн хоног тоолон сууж ухаанаа алдаж өөрийгөө зовоон барин олж авсан жаргалаа би ийм амархан буцаагаад явуулчихмааргүй байна. Өөрөөсөө холдуулмааргүй байна. Хэдий тэр явж түүнийг гэх дурсамж үлдэх ч энэ надад худлаа санагдана.
Түүний дурсамж мянга миний ой санамжид байгаад би яг яах юм бэ?
Тэр миний дэргэд байхгүй байхад.
Advertisement
Түүнийг мянга зүрхэндээ хадгалж толгой дотроо санаад яах юм бэ?
Би түүнд хүрч чадахгүй байхад.
Нүднээс минь нулимс эцэс төгсгөлгүй мэт урсаж цурхиран уйлна. Цээж өндөлзөн дотор бачууран амьсгалахад хүндрэлтэй болж дээрээс нь нэмээд өвдөөд эхлэлээ. Таазнаас шал хүртэл битүү том шилэн цонхыг налан доош гулсан сууна. Хоосон өрөөг цуурайтуулан чангаар уйлсаар л.
Жимин~аа одоо яг яах хэрэгтэй вэ? Энд өвдөөд байна. Чамайг явуулж чадахгүйдээ зүрх минь уурлан цээжнээсээ гарах гэж зүтгээд байна. Хамар шархиран өвдөж амаа ангалзуулсаар хий дэмий л хэн ч байхгүй хоосон өрөөндөө уйлан суусаар.
Энд хэн ч байхгүй. Аргадах хүн чинь энэ өрөөнд лав алга. Жимин дээр очсон нь дээргүй юу?
Хэн нэгний бүдэгхэн хоолой өрөөгөөр нэг цуурайтна.
Гэрэл унтраалттай байсан болохоор юу ч харж чадсангүй.
-Хэн бэ?
-Миний оронд Жимин байсан бол сайнсан.
-Хэн бэ? Нэрээ хэлээч.
-Битгий хашхир даа гэсээр өнөөх хүн өрөөгөөр алхан мэдрэгчтэй гэрлийг асааж өөрийгөө харууллаа.
-Энд яаж орж ирсэн юм.
Тэхён-Хаалга онгорхой байсан.
-Намайг энд байгааг яаж мэдээв.
Тэхён-Дагасан юм аа. Буруугаар битгий ойлгоорой. Зүгээр л чи их муу харагдаад. Зза. Ер нь Жимин чамайг хамгаалж өгөөч гэж гуйсан юм. Эмнэлгээс гарах түүний хувьд аюултай тийм болохоор гадуур гарахад нь анхаарал тавьж байгаач гэж хэлсэн.
-Гэхдээ яагаад та нар гэж зүгээр л хамгаалагч байж болоогүй юм уу? Та нарт төвөг удаад л.
Тэхён-Тэрний хувьд мэдэхгүй. Гэхдээ хамгаалагчдаас илүү бид нар найдвартай шүү. Жимин зүгээр л бидэнд чамайг хамгаалж өгөөч гэж хэлсэн.
-Бидэнд ээ? Бүгдэнд чинь тэгж хэлсэн юм биз дээ. Хэзээнээс эхлэсэн юм.
Тэхён-Нээх их удаагүй. Долоо хоногийн өмнө Жимин бид нарт утсаар хэлсэн юм. Тэгээд л.
Долоо хоногийн өмнө. Юу л сэдээд байна даа Жимин~аа
Тэхён-Битгий уйлаад бай. Тэнхээтэй байж үз. Жиминийг бодоод шантралгүй эцсийг нь үз. Гадуур битгий яв сүүлчийн мөч хүртэл нь түүний дэргэд бай.
Гэхдээ би чадахгүй байна. Хичнээн хичээвч болохгүй байна. Арай гэж Жимин дээр зориг гарган очиход тэр намайг инээмсэглэл дүүрэн угтдаг. Түүний тэр инээд намайг галзууруулах шахдаг. Энэ тэнэг зүрх үгэнд минь орохгүй байна. Битгий гэж өчнөөн хэлэвч ухаангүй зүрх минь үймэрч харах тоолондоо өвдөж гунигаар дүүрээд өөдөөс минь хүүхэд шиг жаргалтайгаар инээх инээдийг нь хараад Жиминийг өрөвддөг. Өөрийгөө ч бас.
-Яаж чадах юм. Яаж уйлахгүй байж чадах юм. Жимин дээр очих тоолонд тэр намайг инээмсэглэн угтаж авдаг. Гэтэл тэр удахгүй биднийг орхино. Ингэж бодох бүрт зүрх хүчтэй базлан өвдөж байхад би яаж уйлахгүй байж чадах юм. Түүнийг харах болгондоо үгээр хэлж чадашгүйгээр их шаналж байхад....би чадахгүй нь
Тэхён-Гэхдээ.....чи Жиминий цор ганц гэрэл гэгээ нь шүү дээ....
-Өвдөж байгаа юм байна уу?
Жимин-Байхгүй ээ. Ясан.
-Зүгээр л. Дасал болчихож. Дандаа асуусаар байгаад.
Жимин-Би их ядаргаатай хүн юм аа. Дандаа л чиний санааг зовоож өвдөж байх юм.
-Олон өвддөг чинь үнэн ч надад хэзээ ч ядаргаатай санагдаж байгаагүй.
Жимин нүдээ анин инээмсэглээд гараа дэлгэн тэврэхийг гуйна. Түүний энэ царайнд дуртай. Яг л бяцхан хүүхэд ээжээсээ тэврэлт нэхэж байгаа юм шиг эгдүүтэй харагддаг. Хариу инээмсэглээд түүн дээр очин нуруугаар нь гараа оруулан тэвэрлээ.
Нулимс өөрийн эрхгүй ар араасаа цувран гарч нүдний аягыг минь дүүргэн үзэгдэх орчинг сарниан энд тэндэх бүрэлзэн харагдана.
Уйлж байгаагаа түүнд харуулахгүй гэсэндээ хүзүүнд нь улам шигдлээ.
Бурхан минь гуйя энэ залууг үлдээгээд оронд нь намайг аваад яваач. Түүнийг минь үлдээгээд өгөөч. Хариуд нь би бүхнийг хийе түүнийг минь л үлдээчих. Эцсийн арга минь бурхан л бололтой. Ид шид гэж байдаг бол гуйя одоо л биелчих.
Жимин намайг тэвэрсэн чигээрээ ор луу унан хөнжлөө дээгүүрээ бүтээнэ. Яг л одоо хэн ч биднийг харахгүй би ч чамайг харахгүй тийм болохоор нулимсаа буцаан залгилгүй хүссэнээрээ гарга гэж байгаа мэт.
Энэ завшааныг ашиглан дүүрэн нулимстай нүдээ орны даавуунд хурдхан шиг арчиж хаяад Жиминий цээжийг тэвэрлээ.
Бие биедээ улам ихээр наалдан нэг нэгнийгээ илүү ихээр мэдрэн хоорондоо уусан нэгдэж өөрсдийнхөө дулааныг түүнтэй нэгдүүлж нүдээ тас анисан хэвээрээ муухай бодлуудаасаа салах гэж хичээнэ.
Хэзээ явахыг нь мэдэхгүй ч түүнийгээ өнөөдөр л хамгийн ихээр хайрламаар халамжилмаар энхрийлмээр.
Хөнжил доороо байсан хэвээр.
Гараараа тэмтчин барин арай гэж түүнийхээ нүүрэн дээр гараа аваачин дээрээс нь авахуулаад зөөлнөөр тэмтэрлээ. Хөмсөг
~Тийм ч өтгөн биш ч яг л таарсан эхлээд шулуун төгсгөл хэсэгтээ бага зэрэг доошилсон
Нүд
~Зовхи нь бага зэрэг чичирхийлэн хөдөлж арьсных нь доор байх нүд нь ямар ч хөдөлгөөнгүйгээр унтаж байгаа юм шиг. Хурууны өнгөнд минь мэдрэгдэх түүний сормуусны ширхэг бүр нь тааламжтай гэмээр зөөлхөн.
Хамар
~Өндөр биш ч бас намхан ч биш гол хэсэгтэй бага зэрэг товгор бөгөөд үзүүр хэсэг нь жижигхэн бөгөөд эгдүүтэй юм. Даарахаараа ямар хөөрхөн улайдаг гээч
Эцэст нь уруул
~Дэндүү зөөлхөн юм бас булцгар өөлөх юмгүй өндөг шиг цэвэрхэн түүний булбарай энхрий уруул хуруугаараа мэдрэн аажуухнаар хөдөлгөх үед гар маань хөдөлж ядан хэсэг азнана.
Том булбарай чийглэг зөөлхөн зүйл. Дээд доод уруулыг нь эрхий хурууныхаа өндгөөр зөөлхөнөөр гүйлгэнэ. Уруул нь чичирхийлэн хөдлөх үед завсраар түүний төөнөх халуун амьсгал хуруунд минь мэдрэгдэнэ.
Гарах гэж яарах нулимсаа буцааж залгиад түүний зөөлхөн уруултай өөрийнхийгөө нэгдүүллээ. Удаанаас удаанаар уруулаа нэг ойртуулан арай гэж чичирсээр нийлүүллээ. Бие биенийхээ дотор нэг орон нэг гарна. Чийглэг бөгөөд амттай энэ залгиж болдоггүй чихрийг яах вэ? Доод уруулыг нь хөхөн сорж тамшаалан амтлана. Дэндүү удаан үнсэлцсэнээс болоод амьсгаадаж орхилоо. Хэсэг азнан уруулаа салгаад харанхуйд түүний нүд рүү харах гэж хичээнэ. Удсанчгүй нүдээ буцаан аниад илүү хүчтэйгээр шунаглан үнсэлцлээ. Хэлийг нь өөртөө урин дуудан могой адил орооцолдуулаад дахин дахин үнсэн сорж бумбагар уруулыг нь бага багаар хазан озож түүнийхэд хэлээ шургуулан эрдэнэс эрсэн мэт эргэлдүүлнэ. Уруулаа салгамааргүй байна. Чихэрлэг бөгөөд исгэлэн амт амтагдана. Амьсгаагаа бартал үнсэлцлээ.
Хэсэг хугацааны дараа хоёулаа толгой дотроо элдвийг эргэцүүлэн тааз ширтэн хэвтэнэ.
Жимин-Чи миний юунд дуртай вэ?
Энэ асуулт...
Энэ асуулт надад таалагдсан ч битүүхэндээ дотроо бага зэрэг айдастай байлаа.
-Миний найз залуу байгаад чинь дуртай. Намайг хэн гэдгийг минь тоолгүй хайрласанд чинь дуртай. Би чамд маш их хайртай.
Жимин-Яагаад...?
-Учир нь чи намайг аз жаргалтай болгодог.
Жимин-Инээлгэдэг гэж үү?
-Үргэлж инээлгэдэг. Чиний ямар ч үйлдэл үргэлж намайг инээлгэж урууланд минь мишээл тодруулдаг.
-Ингэж үү? Гэсээр тэр намайг гижигдэн инээлгэхийг оролдоно.
Биеийнхээ бүх газраа гижигтэй болохоор түүний хүрсэн газар бүр нь намайг инээлгэж чимээгүй орчныг хоёр хүний цангинах дуу дүүргэж орхилоо.
-ХАХХА. Битгий лдэ. Өвдөөд байна. Битгий, боль лдо.
Жимин-Чиний инээмсэглэл дэлхий дээрх хамгийн сайхан нь болохоор би чамайг дандаа инээлгэхийг хүсдэг. Үргэлж аз жаргалтай байлгахыг хичээдэг.
-Хөгшин болж өтөлсөн ч гэсэн дандаа ингэж намайг инээлгэх үү?
Жимин-Мэдээж хэрэг тодорхой..
Унтаж байгаа дүр эсгэн цээжийг дэрлэн хэвтлээ.
Түүний зөөлхөн гар мөрөн дээр минь ирж аажуухнаар товшино.
Нойр хүрч нүд анилдана. Түүнийхээ энгэрт байсан болохоор зүрхнийх нь цохилтыг сонссоор унтаж орхилоо. Зүүд зэрэглээ мэт энэ өдөр хоногууд урт удаан үргэлжлээсэй.
Өглөө болж нүдээ арай ядан нээсээр цонхоор хартал гадаа цас орж байлаа. Нүдээ нээж ядан гэрэлд онийлгон хараад нойрмог хоолойгоор
-Жимин~аа сэрээрэй хардаа гадаа цас орж байна. Анхны цаснаас хойш хараагүй юм байна. Том том ширхэгтэй үнэхээр гоё цас байна. Жимин~аа намайг сонсож байна уу? Бие чинь зүгээр байвал гарч цасаар тоглоё. Жимин~аа сэрэлдээ. Нүдээ анин унтах Жиминийг хэдэнтээ сэгсэрсэн ч тэр миний үйлдэлд хариу үзүүлсэнгүй.
-Жимин~аа бос лдоо. Гадаа хараа цас орж байна. Чи анхны цасыг харж чадаагүй биз дээ. Сэрэлдээ зөндөө л унтлаа одоо бос.
ЖИМИН~АА түүний нэрийг чихэн дээр нь чангаар дуудсан ч тэр сэрсэнгүй.
Амьсгал давхцан хоёр гар салганаж зүрх маш хүчтэйгээр бөмбөр аятай цохилж сандарна. Хэл ам ээдэрч юу хийх ёстойгоо ойлгосонгүй.
-Жимин~аа түүний нэрийг аажуухнаар дуудаад нүдээ анин ямар ч хөдөлгөөнгүй хэвтэх түүнийхээ булбарай хүзүүн дээр нь гараа тавин зүрхнийх нь цохилтыг мэдрэх гэсэн ч юу мэдрэгдсэнгүй. Дээрээс нь хүйтэн бие.
Яг л халуунд хайруулсан мэт гараа угз татаж аваад гацчихлаа. Тэр..тэр....
Үг ч хэлж чадахгүй яаж амьсгалахаа ч мартаж толгойгоо сэгсрэн самгардан сууна. Гараараа амаа дараад дуу гаргахгүй байхыг хичээн ямар ч авиагүйгээр мэгшин уйлж хоолойгоо барьсаар. Цээжин дотроос минь нэг зүйл намайг маш ихээр өвтгөн дотор бачууран амьсгалж чадсангүй.
-ҮГҮЙ ЭЭЭЭ
-ҮГҮЙ ИЙМ ЗҮЙЛ БОЛОХ ЁСГҮЙ ҮГҮЙЭЭЭ ЖИМИН~ААА
Байдаг чангаараа орилон уйлж толгойгоо хананд цохино. Зүрхээ даран аль хэзээний тэнгэрт хальсан Жиминийг тэврэн орилсоор л.
Гаднаас хэн нь үл мэдэгдэх баахан хүмүүс орж ирэн намайг холдуулах гэж оролдоод үхлүүд хэвтэх Жимин дээр очин зүрхийг нь чагнаснаа толгойгоо хоёр нь тийш нь сэгсрэх нь тэр. Орчин тойрны дуу чимээ бүдгэрэн сонсогдож нүдний минь урдуур бүртэлзэх юмс сүүмэлзэн харагдана.
Зүгээр л суусаар...Түүний минь нүүрэн дээгүүр орных нь бүтээлгийг тавин авч гарахыг тушаалаа.
Намайг ч бас өрөөнөөс авч гаран түшиж тулсаар хонгилоор аажуухнаар алхална. Яг л бид хоёрын далай эргээр алхсан шиг. Эмнэлгийн хоосон коридороор хөтлөлцөн зөөлхөнөөр алхсан шиг.
Нэг л мэдэхэд толгой эргэн дайвалзаж нүд харанхуйлан газарт татагдан унаад өгөв.
Advertisement
- In Serial27 Chapters
She’s Not Our Daughter!
A few years ago, my ex-boyfriend, who I broke up with after our one-night stand, came to visit me as a duke. He said he regretted abandoning me.
8 450 - In Serial37 Chapters
You Are My Sunshine
Satyadev, our male protagonist, is one of the leading businessmen in Chennai city in the southern part of India. He owns a renowned chain of star hotels, which spread across all over the world. Dev is a cold-hearted, arrogant, self-centred man and also a Casanova type. There is no such word called sympathy or empathy in his dictionary. Anuradha, our female protagonist, is the eldest daughter in her family working as a clerical staff in Dev's office. Though she came from a struggling family background, she is not a naive girl, but a polished person with confidence and knows how to articulate her emotions.But in desperate straits, she became indebted towards Dev's family. When she was determined to repay her debt, will Dev accept her kindness or just ignore her like a piece of trash. Peep into the book to join the journey of Dev and Anu.If you're looking for a different reading experience, which can transport you through south-Indian culture and customs, you can try this book.
8 175 - In Serial32 Chapters
Bad Boy Xavier | ✓
"He's staring at you," my sister whispered, wide-eyed.Now that I realised, I could feel someone's eyes burning the back of my head and as I turned around to see what my sister was talking about and my jaw immediately dropped whilst a cold shiver ran up my spine at the sight of the school's dangerous, certified bad boy.I shrugged nervously and turned around to face my sister. "Maybe he's just looking at what I'm wearing."The outfit was pretty cute, hands down."But he never stares at anyone. He has only given them a cold stare that lasts for at least two-seconds."Oh hell no.
8 154 - In Serial15 Chapters
Time does tell (ItaNaru x SasuNaru x GaaNaru)
OMG im addicted to sasunaru, and i dont know i keep coming up with story lines so this is a another story. Basically Sasunaru maybe end as GaaNaru or ItaNaru. But to be honest, lately i've been all about ItaNaru.NO MPREG....i dont know why i keep getting asked to do that but yah YAOI,MATURE,SEX, etc...dont like dont read..I hate doing disclaimers at the beginning of every chapter so i'm going to do it now...I dont not own any of the characters only the storyline and my additions.
8 197 - In Serial31 Chapters
THE DEMON KINGS SURROGATE : The Witches Hour
| COMPLETED||UNDER MAJOR EDITING|First book of the {UNEARTHLY SERIES} Also🖤Book one of the DEMON KING TRILOGY 🖤--Mature Content (18+)--He was dark , powerful, and above all that difficult.His presence screamed dominance. Just a year ago he shows up demanding I'd birth him two sons. I'm just a twenty-two year old college student living my best "normal" life until my parents told me something they'd be keeping from me since I was seven."You're a witch."Those three words not only changed my life forever but gave me a hint of who I really was after all, I am the Demon King's surrogate."You were mine the moment you said you'd carry my children."You're life would surely changed to after finding out your apart of a long line of powerful witches/warlocks and that you'd have to soon carry the future king or queen of liaison.#1 in Witches&Warlocks
8 135 - In Serial17 Chapters
Gay is Okay
THE END IS FINALLY HERE I'M TRYING SO HARD NOT TO CRY
8 190

