《PROMISE[completed]》Төгсөв
Advertisement
Тодоос тод цагаан гэрэл эргэн тойрныг гялбуулан нүдийг минь анилдуулна. Арай гэж нүдээ хагас хугас нээсээр орчин тойрноо харлаа.
Ганцхан бодол
ЖИМИН
Орноосоо босоод гаранд зоолттой байх дуслыг өвтгөн барин салгаж хаяад хар хурдаараа гүйн өрөөнд нь ортол хэн ч байхгүй гэрэл унтраалттай харанхуй өрөө намайг угтаж авах нь тэр.
Хаашаа явахаа мэдэхгүй эргэлзэн зогссоор дахин гүйн шатаар уруудан олон хүмүүс дундуур зүсэн орж нэрийг нь чангаар дуудлаа.
Жимин~аа чи хаана байна аа.
Хүлээлгийн өрөө, үүдний танхим, өвчтөнүүдийн өрөө бүх газраар хайсан хэн ч намайг олж харж Жимин тэнд байгаа гэж хэлсэнгүй. Бүх газраар хайлаа. Эргэн тойрондоо ухаан мэдрэлгүй хайсаар амьсгал аван түр зогстол хэн нэгэн гарыг минь татаж аваад намайг энгэртээ наачих нь тэр.
Энэ цээжийг түүнийх байгаасаа гэж хүссэн ч даанч өөр хүнийх байсан юм.
-Битгий ингээд бай. Бие чинь таагүй байгаа. Би чамайг Жимин ах дээр хүргээд өгье.
Гараас минь атган араасаа дагуулан явна.
Том цээж хүрэн бор үс хүчирхэг том гар.
Түүний чиглэн явах зүг рүү санд мэнд гүйсээр хаалганы өмнө очтол цонхны цаанаас Хүйтэн орон дээр Жимин нүдээ анин хэвтэнэ.
Үнэн байж би зүүдлээгүй байсан байна. Хаалгыг нь мөрлөн ороод мөс шиг хүйтэн гарнаас нь атгалаа.
-Жимин~аа яагаад энд хэвтээд байгаа юм бэ? Өрөө рүүгээ явъя аа орой болчихлоо. Гадаа харанхуй байна. Хамт унтъя. Энд хэвтээд байвал даарна шүү дээ. Зөөлхөн дулаахан ор луугаа явъя. Эсвэл энэ эмнэлгээс гараад гэр лүүгээ харья. Гуйя бос л доо. Битгий унтаад бай л даа. Бос л доо Жимин.
Миний хэлэх үгийг сонсоод эргэн тойронд байсан хүмүүс бүгдээрээ санаа алдаж нууцханаар мэгшин уйлна.
-Цээжийг чинь дэрлээд унтмаар байна. Чамтай хамт баймаар байна. Яагаад намайг орхиод явчихаж байгаа юм бэ? Яагаад намайг ганцааранг минь орхичхож байгаа юм бэ? Би одоо яах юм. Энд чамгүйгээр яаж амьдрах юм бэ? Чи байхгүй бол миний амьдрал ямар ч утга учиргүй шүү дээ Түүний цээжин дээр наалдан цурхирсаар эхэр татан уйллаа.
Үргэлж дулаахан байдаг ханагар цээж нь сүүлчийн оч нь унтарсан гал шиг болон хөрж дахиж хэзээ ч намайг дулаацуулж чадахгүй нь
Үргэлж тэвэрдэг байсан чийрэг гар нь амьгүй болсон учраас орны ирмэг дагуу доош сулбайн унаж түүнийг үнэхээр л үхсэн гэдгийг дахин батлана.
Үргэлж инээмсэглэж гарыг минь хацрыг минь зөөлхөнөөр үнсдэг байсан уруул нь омголтон хатаж хуурай болон хөхөрч дахиж хэзээ намайг үнсэхээргүй болж.
Над руу л ганцхан хайрын харцаар ширтдэг байсан нүд одоо юуг ч үл харж харанхуй бүрхсэн байна.
Жонгүк-ХэЖин~аа тайвшир одоо түүнийг явуулах хэрэгтэй. Битгий уйл. Чи их удаан ухаангүй байсан. Маргааш түүний оршуулах ёслол болно. Бэлэн байх хэрэгтэй.
Advertisement
-Үгүй ээ түүнийг явуулахгүй. Тэр надтай хөгширтлөө хамт байна гэж хэлсэн. Хэзээ ч чамайг орхихгүй, үүрд хамгаална гэж надад амласан. Тэр амлалтаа биелүүлэх ёстой. Амласан шдээ. Надад амласан. Жонгүкийн цээжийг хэдэнтээ цохиод туйлдаж ядарсан гараа доош нь буулгалаа.
Жонгүк-Тэр чамайг эцсээ хүртэл хамгаалж байгаад явсан юм шүү. Харин хамт байна гэсэн амлалтандаа хүрч чадахгүй юм шиг байна.
Мэгшин уйлсаар биеээ ч даах тэнхэлгүй болон доош газар шигдлээ.
Жимин~аа намайг битгий орхилдоо. Чамд ядаж баяртай ч гэж хэлж чадсангүй шдэ. Эцсийн удаа уруулан дээр чинь зөөлхөнөөр үнсээд нүд рүү чинь сүүлчийн удаа жаргал дүүрэн харцаар харсангүй шүү дээ.
Чамдаа эртхэн хэлэх хэрэгтэй байж.
Өөрийн чинь талаар чамд эрт хэлэх хэрэгтэй байж. Намайг үнэхээр уучлаарай чамайгаа ийм хурдан явчихна чинээ санасангүй. Надаас ийм хурдан холдчихно гэж би төсөөлсөнгүй.
Уучлаарай. Чамаас өвдөг сөгдөн уучлал эрэн гуйя.
Над руу хараад инээсэн инээд чинь сүүлчийх байсныг би даанч анзаарсангүй
Уруулан дээр минь зөөлхөнөөр үнсэх үнсэлт эцсийнх байсныг ч би ойлгоогүй
Биеийн чинь төөнөх дулаан хамгийн сүүлчийн дулаан байсныг би даанч мэдсэнгүй.
Намайг уучлаарай. Хэрвээ тэр үед чамд үнэнийг хэлсэн бол ядаж л тэр хар бараан шөнийг хамгийн сүүлчийнх мэт өнгөрүүлж цаг мөч бүрийг нандигнаж уруулыг чинь дахин дахин шунаглах байсан.
НАМАЙГ УУЧЛААРАЙ. ХАЙРТ ЖИМИН
БИ ЧИНИЙХЭЭ ЭЦСИЙН МӨЧИЙН ХУЛГАЙЛЧИХСАН ЮМ ШИГ БАЙНА.
Маргааш болж Жиминий хүндэтгэлийн ажил явагдана. Оршуулгын газар маш олон хүн цугласан байх бөгөөд бүгд гүн эмгэнэл илэрхийлэн хар хослол өмсжээ.
Жиминий үхлийн шалтгаан нь зүрхний дутагдал зүрх нь зогссон зүрхнийх нь эсүүд зүгээр л алга болчихсон үхчихсэн гэсэн үг. Өнөөх вирусны ач гавьяа. Хэрвээ тэр вирус Жиминий биед ороогүй байсан бол тэр өдийд амьд байх ёстой байсан юм.
Эргэн тойрон уйлж дуулж гуниглан суух хүмүүс. Харин надад эдгээр хүмүүс огт хамааралгүй сонирхолгүй санагдаж тайван гэгч нь дундуур нь алхсаар хайртынхаа жаргалтай нь аргагүй инээмсэглэх зурагны өмнө ирлээ.
Нүүр дүүрэн инээсэн Жимин над руу харна. Түүний өөдөөс хариу инээмсэглээд хүндэтгэл үзүүлэн газар мөргөөд эргэж дээш босоод дотроо бодлоо.
Жимин~аа удахгүй ээ хоёулаа хамтдаа байх болно. Би чам дээр удахгүй яваад очно. Жаахан л хүлээчих.
Эргэж хараад аажуухнаар алхтал хэн нэгэн араас минь дуудах нь тэр.
-ХэЖин
Эргэж хараад дуу гарсан зүг ширтвэл өмнө харж байгаагүй хүн зогсоно.
-Уучлаарай?
-Та Кан ХэЖин мөн үү?
-Тийм байна. Ямар нэг хэрэг гараа юу?
-Аан за би талийгаачийн хуульч байгаа юм аа. Тэгээд тэр нас барахынхаа өмнө гэрээслэл үлдээсэн тэрийг нь уншиж өгөх гэсэн юм. Намайг дагаад явна уу?
-Аан за ойлголоо. Юугаа ч мэдэхгүй түүний заасан зүг рүү алхалаа. Гэрээслэл тэр гэрээслэл үлдээсэн хэрэг үү? Яагаад?
Advertisement
Нэгэн бүүдгэр гэрэлтэй өрөөнд ортол буйдан дээр БиТиЭсийн гишүүд ч бас суусан байв.
Бүгдэнтэй нь мэндлээд доош бөхийгөөд хариу мэндэлтэл.
Хуульч-Энд сууж байгаарай би гялс хэдэн юм аваад ирье.
-За тэг дээ.
Хуульч-За энэ байна. Тэр нас барахынхаа өмнө надад эдгээр зүйлүүдийг өгсөн юм заавал танд өгөөрэй гэж хэлсэн.
За тэгэхээр талийгаач бүх эд хөрөнгөө буяны үйлсэд хандивласан.
Надад түүний эд хөрөнгө хамаагүй надад Жиминий хэдэн төгрөг хадгалж хэр их мөнгө цуглаасан нь огт хамааралгүй би зөвхөн хуульчийг үгээ хэлж дуусангуут нь дээвэр дээр гарахыг л хүсэж байсан юм.
Хуульч-Харин дараа нь тэр танд энэ зүйлийг захиатай хамт үлдээсэн. Гээд нэг хар хайрцаг захианы хамт өглөө.
-Гишүүдэд ч мөн адил захиа өгсөн энэ гэсээр тус бүрт нь нэг нэг захиа атгууллаа.
-Болсон уу?
Хуульч-Болсон гэхдээ таныг захиагаа уншиж дуустал намайг болон биднийг харж байгаарай гэж хэлсэн. Таныг уншиж дуустал би таныг харж байх болно.
-Ойлголоо.
Дугтуйг задлаад уртаас урт захиа бичсэн цаас гаргаж ирлээ. Гар бичмэл ар өвөргүй эрээн алаг болтол нь бичсэн цаас.
Эхнээс нүдээрээ гүйлгэн харна.
Чи минь юуг ингэтлээ хичээнгүй бичээв дээ. Хэлэх шаардалгүйгээр би чинийхээ юу гэж бичсэнийг мэднэ шүү дээ.
Сайн уу? ХэЖин миний амьдралын гэрэл гэгээ утга учир минь сайн уу? Хүсэл мөрөөдөл хамгаас хайрт хүн минь сайн уу? Энэ хугацаанд чи минь юу хийж байгаа бол....Би чиний яг одоо юу бодож байгааг чинь сайн мэдэж байна. Гэхдээ гуйя миний төлөө тэр бодлоо толгойноосоо авч хая. Миний төлөө амьдар. Би чамайг миний араас ирээсэй гэж хүсэхгүй байна. Тийм болохоор гуйя битгий буруу зүйл хийгээрэй. Чамайг надгүйгээр ч гэсэн амьдралаа цааш үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Амьдар.
Тийм ээ би үхэхээ аль хэдийн мэдчихсэн. Тэр өдөр чамайг сувилагч дуудан уулзахад чинь би яриаг чинь сонсчихсон юм. Захиралтайгаа ярьсан яриаг чинь хүртэл. Намайг уучлаарай. Аль хэдийн мэдчихээд чамайг тэгж их зовоосонд уучлаарай. Үнэний талаар надад хэлж чадахгүйг чинь би мэдэх болохоор аль эртнээс мэдчихсэн нь дээр байсан биз. Ямар ч эмчилгээ байхгүй гэдгийг нь ойлгоод өвчинтэйгөө аажим аажмаар эвлэрч эхлэсэн. Чи ч бас. Бага багаар удахгүй үхнэ гэдэг үг намайг дотроос минь идэж байсан болохоор би үнэний өөдөөс сөрөх биш түүнтэй тэмцэлдэхээ ч больж учраа олсон. Тэгээд л. Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг гэдэг шиг яг л эцсийн мөчид би асуухыг хүссэн асуултаа асууна. Чин сэтгэлээсээ хариулсан гэж найдаж байна. Тийм бол би одоо маш аз жаргалтайгаар дээрээс чамайг харж байгаа байх. Тэр асуултанд л миний бүх сэтгэл зүрх хамт яваа юм шүү.
Намайг гэсэндээ уйлахыг чинь харахыг хүсээгүй чиний нүднээс гунигийн нулимс гарахад би үнэхээр дургүй. Намайг харах болгондоо өрөвдөн уйлдаг байсныг чинь мэднээ. Хэдий тийм ч нулимсыг чинь арчиж чадахгүй байсан нь зүрхийг минь улам л ихээр өвтгөдөг байсан. Аргаа барахдаа л хөнжлөө дээгүүрээ нөмрөх вэ дээ? Гараараа арчиж өгөөгүйг минь уучлаарай. Яг хэзээ гэдгээ мэдэхгүй ч чамтай өнгөрүүлэх хором мөч бүрийг сүүлчих нь юм шиг өнгөрөөхийг хүссэн. Тэгж байж л эргээд харахад харамсахааргүй болгож чадах байсан. Уулзах болгондоо тэвэрч үнсэж энхрийлж нулимстай нүдээрээ чинийхээ царайг хардаг. Үнэрийг чинь мартахгүй болтлоо л уушгилахыг хүссэн. Харин одоо би санаж байгаа юм болов уу? Чиний үнэрийг. Санаж байгаа бол мөн сайхан аа.
Амьдралын чинь турш чамайг хайрлаж чадаагүй ч
Амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл би чамайг сэтгэлдээ тээн зүрхний минь сүүчийн цохилт хүртэл чиний төлөө байсан юм шүү.
Чи бол миний бүх зүйл. Би чамдаа хайртай.
Энэ захиаг бичиж байхад миний гар чичирсээр л байна. Учир нь би чамайг орхимооргүй байгаа болохоор үүрд хамт гэдэг амлалтандаа хүрэхийг маш их хүссэн ч энэ үнэхээр бүтэхгүй нь бололтой. Чамтайгаа хамтдаа ирээдүйг туулж аз жаргалтай амьдрахыг чин зүрхнээсээ хүссэн. Харамсалтай нь болохгүй нь бололтой.
Гарнаас чинь атгаад удаан хугацаагаар алхахыг хүссэн.
Нүд рүү чинь ширтсээр бүхэл амьдралыг туулахыг хүссэн даан ч чадахгүй нь.
Би..би..би зүгээр л чиний баатар болохыг хүссэн
Гэхдээ ийм тэнэг ухаан муутай, бие муутай залуу сонгосон чиний буруу. Яах гэж ийм бие муутай хүнийг сонгож байгаа юм. Өөр зөндөө чийрэг эрүүл биетэй залуус байхад алхаж ч чаддаггүй ухаан алддаг вирустэй залууг сонгож байгаа юм чинь чиний буруу ч бас байгаа мэдэв үү? тийм болохоор намайг орхиод явчихлаа гээд битгий их уйлаарай.
Чиний нүднээс нулимс урсах тоолонд миний зүрх маш ихээр шархалдаг. Үргэлж аз жаргалтайгаар инээгээрэй.
Би биш ч үлдсэн амьдралыг чинь хэн нэгэн чамтай хамт хуваалцах байх. Тэр залууг миний өмнөөс гуйя нэг сайн цохиод өгөөрэй. Надаас илүү тэр чамд илүү сайн хань болох болохоор уур хүрээд байна.
Хэдий ийм нэгэн өдөр ирнэ гэж мэдэж байсан ч би чамайгаа хангалттай хайрлаагүй.
Урьд нь чамтайгаа хамт өнгөрүүлсэн цаг минут тутамдаа харамсаж байна. Хайрласнаасаа илүү ихээр хайрлах ёстой байсан юм. Өдөр бүрийг сүүлчийнх юм шиг инээж аз жаргалтайгаар чамайгаа секунд тутам үнсэх байсан юм. Ийм өдөр ийм хурдан ирчихнэ гэж бодсонгүй ээ чамаасаа хагацах өдөр ийм хурдан болчих юм гэж санасангүй.
Болдог бол хорвоо дэлхийгээр дүүрэн чихтэй болгонд нь сонсогдохоор чангаар
Хэжин~аа би чамд хайртай гэж орилмоор байна.
ХэЖин~аа би чамд хайртай маш их хайртай.
Гуйя миний төлөө цааш амьдраарай аз жаргалтайгаар цааш үргэлжлүүлэн үр хүүхэдтэй болоод сайхан амьдраарай.
Advertisement
- In Serial697 Chapters
The Genius’ First Love
Warning: Amazingly, absurdly and deliriously funny chaps ahead. Read and laugh at your own risk.
8 1155 - In Serial191 Chapters
Coder Girl /Dreamwastaken/
[ Dream (Clay) x Female OC (Eliza) ]What happens when a coder girl gets asked to work on Dream's new minecraft video❗Warnings❗•This fic contains mature jokes. •The chapters that contain smut are extra chapters (they're not important to the plot) and will have disclaimers at the beginning so you can freely skip them without missing out on anything.~~~Enjoy!🧜🏼♂️
8 794 - In Serial39 Chapters
The Marriage Contract
"How can we use non consummation of marriage as a reason for our divorce with your looks?" he asked.It took her awhile to respond. "I don't know. Maybe declare that you are gay?" She answered, a serious look on her face."What?!!" His booming voice erupted like a volcano.________________________________The plan was simple, fake a marriage contract with a fake name of a woman with all her fake data including birthday and pass it as an authentic. But what will happen if the fake woman with a fake data on his fake marriage contract is actually a real person and is asking for a divorce?------------------------------------This work is fiction, any resemblance to real person or place are purely coincidental. Do not copy.
8 114 - In Serial31 Chapters
My Beast (✔️)
Part vampire. Part demon. Part werewolf. He's the most feared creature out there. His name alone causes people to tremble with fear. I didn't know him or any of his kind existed until recently. Imagine my surprise when I find out that I'm his mate. ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~ I'm bad at descriptions so please just give my book a try. It's my first one.
8 143 - In Serial41 Chapters
The Cursed Prince
"You will be the mother of my children," said the man in a commanding tone. His shameless words rendered Emmelyn speechless and shocked, more so, than the kiss he landed on her lips earlier. "I need three children from you.""Eh ... wait.. what? Hold on a minute," Emmelyn, who was moved from her shock, hurriedly rubbed her lips roughly as if trying to remove the devil's marks from them. "I don't want to be your wife! I don't want to marry you, you devil!!"The man frowned and squinted his eyes menacingly. "Who said anything about marriage?"THE NEXT DAY"Let's go," said the prince."Let's go where?" Emmelyn asked, not understanding."Let's go make babies."***SYNOPSIS:The crown prince was cursed on the day he was born, that he will never be happy. What's worse, no woman could touch him without dying. Thus, finding a wife to produce an heir became the royal family's greatest challenge since the prince is the only son.Until one day.. A slave girl who tried to kill him didn't end up dying after they touched. Emmelyn was a princess from one of their colonies who vowed to avenge her family's death by killing the crown prince.. And that's how she ended up in his castle.Seeing that she was the only woman he could have sexual relationship with, without killing her, the prince made an agreement to let her go and free her kingdom from his oppression if she produced for him three heirs.Emmelyn said yes, but every day that they were together, she made plans to kill him and get her revenge.Can Emmelyn get what she wanted, or would she be entangled deeper with the enemy who was deemed as the devil incarnate himself by his enemies when she found out he was actually more of an angel?PS: The 41 chapters in this book is teaser. You can read the complete story on Webnovel. Go to my Instagram "Missrealitybites" to know more details.
8 215 - In Serial35 Chapters
Better Off
"I know that I can fuck up your whole life with one look. But I can't stop myself." ✰ ✰ ✰Mia Rose McHenry tries her best to live her life under the radar, never having been one to enjoy the spotlight. For the most part, it's worked. All Mia wants is to make it through her senior year the same way she has all her life: by playing invisible. Enter Thorne Baxter, the town's infamous "bad" boy. With a killer smirk and a single wink, he manages to flip Mia's entire world upside down. And she doesn't entirely hate that. The unlikely duo couldn't be more different if they tried, yet that doesn't seem to stop the universe from pushing them together. What happens when the two's worlds collide, suddenly putting everything they thought they knew to the test? Will they manage to make things work, or were they simply better off before?[COMPLETE]
8 159

