《Still With You✔》~3~
Advertisement
-"Мисүгээсээ би заавал хүссэнээ авна даа!" хэмээн гараа мөрөөр минь давуулан тавиад сургуулийн зүг алхлаа.
-"Чадвал өндөр оноогоо аваарай даа! Уг нь туулайнууд хурдан л юмсан, гэхдээ чи яагаад хичээл дээрээ тийм удаан юм бэ?" гэхэд тэр миний хийсэн явцгүй наргианд инээсээр хацрыг минь чимхэхэд өвдөж байсан ч яагаад ч юм сэтгэл хангалуун байсан юм.
Дөрөвдүгээр сар.
Цас мөс хайлчихсан, хаа газраас чийг үнэртээд, модод ч нахиагаа дэлгэж юмс бүхэн шинэчлэгдэнэ.
Хэлсэнчлэн бүх зүйлс шинээр нээгддэгийн адил нахиалж буй шинэхэн хайр ч бас энд тэндгүй.
Хаврын энэ үед үргэлжид сэрүүн байдаг боловч энэ жилийн энэ улирал урьд өмнөхөөсөө ч илүү дулаан, сэтгэлд ойр дотно мэдрэмжийг өгж байсан нь таатай.
Харин сэтгэлд ойр бус бүр дотор нь ороод гарахгүй гээд гүрийчихсэн тэр хөөрхөн Жонгүг гэх туулай яг л дэргэд минь зэрэгцэн алхаж байгаад эх дэлхий, эцэг эхэд нь туйлаас их баярлах шиг.
Сургуулийн үүдээр ороход хаа сайгүй шивэр авир хийлдэх ба тэдний гол сэдэв нь харамсалтай нь бидний тухай.
•••••
"
Ярьж буй яриа нь сайн ч бай муу ч бай миний хувьд үнэхээр эвгүй байсан ч дотоод Мисүгийн хаа нэгтээ энэ ярианд нь жаахан л дуртай байгааг би мэдэж байлаа. Учир нь энэ миний зүрхний буланд байх жижигхэн мөрөөдөл шүү дээ.
Харин яагаад харамсалтай нь гэж байгаа вэ гэхээр... Тэр бол Жонгүгт таалагдахгүй байгаа байх гэсэн өрөвдөлтэй энэ бодлоос л үүдэлтэй.
Энэ яриа байхгүй байхгүй болчихоосой гэж би бодно. Тэр надаас зай барьчихвал би яах ёстой вэ? Тэр энэ цуурхлаас ичээд надаас хөндийрчихвөл яах вэ?
Үүнээс л хамгийн их айж байна.
Би Жон Жонгүг гэх сэтгэлд минь төгс таардаг тэрхүү жижигхэн ертөнцийн минь эрх мэдэлт хаантайгаа ядаж найзын хүрээлэлд нь байж, жийрхэлгүй надтай харьцаж л байвал миний хувьд болоод л явчихна...
Өөр зүйлгүй дээ...
~~~~~
-"Чи яг чадах уу?" гээд түүний ширээний хажууд байх хоосон сандал дээр суугаад нэг гараараа хацраа тулан түүнийг харлаа.
Нүд, хамар, уруул, бүр шанааны яс нь хүртэл ийм төгс байх гэж. Харагдсан газраа үнсээд л баймаар, тийм эгдүүтэй байгаа хэр нь хүзүүнээс доошхи хэсэг тийм ч өхөөрдөм харагдахгүй байна!
Эгэмний яс, цээж гарны булчин... Товойж гарч ирсэн тэр олон судаснууд, бас гуяных нь булчин...
Бурхан минь! Насанд хүрээгүй дөнгөж ахлахын хоёрдугаар анги байж таалагддаг хөвгүүнийгээ ингэж ч харж байх гэж...
Мисү, чи үнэхээр цайчихаж!
-"ЧАДНА!! Дандаа зүүдэлдэг байсан зүүднийхээ бананатай сүү, лууван хоёроо сайн дүн авч байж л аргадна даа! Нойргүй хэд хоночихсон юм. Тэгэхгүй бол гомдчихно" гэхэд би сонссон зүйлээ дахин нэг толгойндоо хуурцаглан тоглуулахад инээд хүрч, түүнийг өхөөрдөн шоолмоор санагдав. Ийм ч өхөөрдөм байх гэж.
Advertisement
-"Чи лууван, бас гадилтай сүү зүүдлэх дуртай хэрэг үү?"
-"Айн..кхмм, юу ч биш дээ.. Нээрээ бас хөөрхөн Мисотой шөлнөөсөө бэлгээ авна аа, чи заавал зөвшөөрнө ш дээ?!"
Тэр 'Мисотой шөл' гэдэг. Би энэ хочинд нь дуртай. Өөрийгөө хайрлахад хүргэсэн цөөхөн хэдхэн шалтгааны нэг ердөө л энэ түүний надад өгсөн хоч.
Тэгэх тэгэхдээ бүр дандаа урд 'хөөрхөн' гэх үгийг залгадаг, түүнд нээх хамаатай биш санагдаж байж болох ч энэ үгийг сонсох бүртээ миний шар үс босч, тэр өдөртөө аз жаргалаар дүүрсэн мэт болдог юм.
-"Ойлголоо доо, эхлээд надад батлаад өгчих" гээд инээхэд хонх ч дуугарч дахин нэг шалгалттай хичээлийн нэг өдөр эхэллээ.
Би ч дажгүй сайн сурчихдаг, толгой цохиж яваа хүүхдүүдийн нэг нь болохоор энэ шалгалтуудыг яг л хамгийн сайн чаддаг юмаа хийж байгаа аятай л бүгдийг нь дуусгав.
Харин түүнийг харах бүрт нэг бол толгойгоо маажиж, балаараа тоглож, хуруун дээрээ эргүүлж, магадгүй цаасан дээрх сонголтуудаас тааж тоглож байгаа харагдах юм. Хааяа нь нэг бичих нь үзэгддэг ч нэг их удаан үргэлжлэхгүй.
Түүнийг нь харсан би дэмий л толгойгоо сэгсрээд нэгэнт дуусчихсан шалгалтын материал дээрээ хэвтэнэ.
Юу бодож байгаа гээч?
Төгс Жонгүгийг. Жижигхэн хаант улсын минь Жон ханхүүг, хувийн эгэлхэн ертөнцийн минь Жонгүг туулайг, амьдрах шалтгаан, аз жаргалтай байх шалтгааны эзэн тэр л Жонгүгийг би бодон сууж байна.
~~~~~
-"Ёохх, одоо хариуг нь хүлээнэ дээ! Миний лав мэддэг юмнууд ирсэн, харин чи?" гэхэд тэрээр нүдээ эргэлдүүлсээр-
-"Миний ч гэсэн мэддэг юм байсан юм чинь!" гэхэд би түүнийг өөрөө өөрийгөө шалтгалтан дээр хэрхэн зугаацуулж байсныг нь санаад инээчихэв.
-"Хөөе! Додигор туулай минь, хараад байхад чи шалгалтаа хийж байгаа харагдаагүй ш дээ?"
-"Би хийсэн за!" гэсээр гараа энгэртэж зөрүүлэхэд би үсийг нь сэгсийлгээд толгой дохилоо. Хөөрхөн харагдсан болохоор, баргийн хүн миний нүдэнд ингэж харагдахгүй болохоор би ингэчихсэн.
Хүн яаж ийм байж чаддаг юм бол? Бурхан Жонгүг гэх хүнийг бүтээхийн тулд хэр удсан бол? Жон Жонгүг гэх бүрэн бүтнээрээ төгс гэдэг үгийн илэрхийлэл болсон хүнтэй ингээд ойр байгаа нь миний хамгийн том аз завшаан байх тийм үү?...
Бид гэр гэрийн зүг харьсан болохоор цахимаар, эсвэл залгаж л холбогдох боломжтой.
Би орой болоход хамгийн дургүй...
Түүнээсээ салж, догдлол гээч нандин мэдрэмж надаас салчихдаг болохоор, түүнгүйгээр хэн ч биш юм шиг санагддаг болохоор, энэ чигээрээ үүрд салчихвий гэж айдаг болохоор оройг тэр тусмаа шөнийг хааяахан би үзэн ядна.
••
(Bunny+Jungkook)
-"Унтах гэж байна уу?"
-"Унтчихсан уу?"
-"Заа, тэгвэл сайхан амраарай"
-"Маргааш хариу гарна^^
Advertisement
-"Хүлээж тэсэхгүй нь, сайхан зүүд зүүдлээрэй"
Би унтчихсан байсан. Хэрвээ над руу зурвас бичсэнийг мэдсэнсэн бол өөрийгөө хүчлээд ч хамаагүй хариу бичих байсан юм.
~~~~~
-Жонгүг! Намайг хар, би хамгийн өндөр оноог нь авчихсан, харин чи?" гэсээр ширээ рүү нь гүйж очоод цаасыг нь харахаар очлоо.
Яагаад ч юм түүнийг сайн оноо авсан байгаасай гэж хүснэ. Түүний хүслийг сонсохыг хүссэн болохоор өчигдөр орой хүртэл залбирч хоносон гээч...
Сайн оноо аваагүй байсан ч би хүслийг нь сонсоно, биелүүлэхийг л хүснэ...
-"Хүсэж байвал хараач дээ?" гээд жуумалзан шалгалтын цаасаа надад үзүүлэв. Тэрээр бахдалтай нь аргагүй хоёр гараа толгойныхоо ард бариад над руу нэг хөмсгөө өргөн харахад миний зүгээс үзэгдэх түүний байдал үнэхээр хараа булаам байсан юм. Ингэж байгааг бодоход....
-"Бурхан минь гэж! Чи юу?! Чи 94% авчихаж байгаа юм уу? Байз чи?! Яаж вэ?"
-"Чи л намайг хичээлээ давтахгүй бол миний хүслийг дараа жил болгож хойшлуулна гэсэн шд. Тийм болохоор л би хичээсэн юм, үнэхээр чухал хүсэл болохоор хойшлуулж болохгүй" гээд дэвтэр номоо цүнх рүүгээ чихээд ангийн голд очоод зогсчихлоо. Би яах гэж байгааг нь мэдэлгүй зүгээр л хараад л зогсож байв.
-"БҮГД АНГИАС ХУРДАН ГАР!! АНГИА ЦЭВЭРЛЭЭД ХУРДАН ХАРИМААР БАЙНА!!"
Бүгд түүний чанга хоолойноос болж ангиас гарч одоход, түүнтэй хамт анги цэвэрлэх би дав хийтэл цочин зүрхээ дарлаа.
-"Өө, чамайг цочооё гэж бодоогүй юм шүү!"
-"Зүгээр дээ, одоо зүгээр. Алив тэр сандалнуудыг ширээнүүд дээр нь тавьчих"
~~~~~
Нар эгц цонхоор тусаад, ангийг халуун элчээрээ дулаацуулна. Ангийн дотоод заслын өнгө зөөлөн шаргал болохоор хэн ч харсан тайван, дотно, эсвэл бүр нозоором мэдрэмж төрүүлж байв.
Ангид нам гүм хэдий ч зөвхөн Жонгүг бид хоёрын сандал ширээ түжигнүүлэх, мөн усны шал пал хийх чимээ л энэ хөндий ангид цуурайтсаар. Хоёулхнаа байгаа хэдий ч хоорондоо ярилцахгүй байх жаахан эвгүй юм..
-"
-"Хүлээгээрэй? Чи дуулж чаддаг байсан хэрэг үү?" гээд би дууг нь тасалчихсанд Жонгүг гэнэт болиод гэм хийсэн хүүхэд шиг зогсоод байв.
Амьдралын минь туршид сонсож байсан хамгийн сайхан дуу хоолой... Намуухан хэр нь уярам зөөлөн хоолой нь намайг алгуур илж байгаа юм шиг санагдана.
Зүгээр л түүний хоолойнд нь урсаад хаа ч юм одчихмоор хөвөөд л баймаар тийм үзэсгэлэнтэй юм. Юу гэмээр ч юм бэ дээ, асар их тайвшрал? Илэрхийлэл үг энэ үгсийн санд байдаггүй юм уу?
Хоолойн хөвчнөөс нь гарч буй онцгой тэр хоолой нь мансууруулах бодис аятай, галзуурал, жингүйдэл, тайвшралын шинж рүү уруу татах нь энүүхэнд.
Дуулахдаа ийм сайхан гэж хэлсэн юм уу?
Махан биеэс минь сүнсэн бие, оюун ухаан хамаг бүхэнтэй нь салгаад авчих шиг л болсон. Сүүлдээ хэрэггүй дууг нь тасалдаг байж ч гэж бодох шиг...
Анх удаа би түүний дуулахыг сонссон.
Өөртөө намайг дахин дурлуулж чадлаа, Жонгүг аа...
-"Т-тийм ээ... Зүгээр гэнэт л өөрийн мэдэлгүй дуулчихлаа.."
-"Аан, гэхдээ үнэхээр гоё дуулдаг юм байна шүү дээ" Одоог хүртэл би гайхширсан хэвээр. Тийм ээ, би баргийн зүйл алмайрч сүйд болоод байдаггүй! Гэхдээ Жонгүг бол үнэхээр өөр хэрэг юм байна.
-"Мисү..?! Би хүслээ хэлье!" Хэсэг чимээгүй байсны үндсэнд намайг асар их гайхшрал дунд үлдээчихээд хормн дараа ийн хэллээ.
-"За, тэг. Би сонсъё, чадлаараа биелүүлэхийг хичээнэ ээ. Харин чи цаашдаа ч гэсэн хичээлээ сайн хийнэ ш дээ?"
Тэр зүгээр л толгойгоо маш итгэлтэй дохичихоод амьсгаагаа гүнзгий аван буцааж гаргаад нүдээ аниж яг 7 секунд болов...
-"Миний найз охин болооч..."
Үнэхээр би гайхсан.
Тэр тоглож байгаа байлгүй дээ?... Үгүй гэж үү?
-"...Юу?.."
-"Мисү..! Үнэхээр би дахиад тэвчиж чадахгүй нь... Ким Мисүг харах бүрт зүрх цохилоод нууж дарахад ч хэцүү болчихсон. Наад нүд чинь, сүнсийг минь сороод авчихсан. Миний зүрхийг чи хулгайлчихсан! Гэхдээ авмааргүй байна. Мисү гэдэг хүнийг дандаа эрхлүүлдэг ганц хүн нь баймаар байна! Хөөрхөн Мисотой шөлөө ганцаараа л хараад баймаар байна. Чи намайг галзууруулдаг гэдгээ мэдэх үү? Дараа жил төгсөх анги болно, хамт төгсмөөр байхад шилжинэ гэдгийг чинь сонсоод ямар их гонсойж уурласан гэж бодож байна?
Би яагаад чамайг хоёр гараараа тэвэрдэггүйг мэдэх үү? Зүрхээ мэдэгдүүлчих вий гэж айсандаа тэгдэг. Харин одоо юунаас ч санаа зовохгүй хүссэнээрээ тэвэрмээр байна. Сургуулийн хонгилоор явах бүрт хүмүүсийн сэмхэн яриа чихэнд ирдэг. Тэрийг үнэн болгочихмоор л байна ш дээ! Чамтай хөгширч, чамтай л өтөлж, чамтай л насыг барахыг хүсэж байна! Ким Мисү!! Гуйя!"
Дотор минь хурсан бүхэн ингээд арилчих шиг болсон. Юу гэхээ мэдээгүй, энэ үед үг хүнээс холдчихдог юм билээ. Нүдээ аньчихсан тэр, хариуг минь хүлээх тэр, хариултаас нь айсандаа биеэ чангалаад хөшөө шиг зогсох тэр... Мэдээж би зөвшөөрнө.
Удаанаар алхаад, гарнаас нь хөтлөх агшинд шууд л татаад цээжиндээ намайг наалаа. Зай завсаргүй цохилох зүрх нь минийхтэй ч гэсэн хоршоод байх шиг...
Сайхан байна.
Хэзээ ч тэр хүнийг миний амьдралын намтарыг хуваалцан бүтээнэ гэж бодоогүй
Хэзээ ч зөвхөн би л хайртай байсан тэр хүн намайг ч бас хайрлаж эхэлнэ гэж бодоогүй
Хэзээ ч түүнийг 'зөвхөн чамтай л насыг барна' гэж хэлнэ гэж бодоогүй
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
:
💜
Advertisement
- In Serial23 Chapters
Accidental Merlin
Hello, my name is Emris smith. I was a not so normal medical tech working in a university hospital in england. I was sent on a 3 day conference course in Leicester and I got transported back in time to the 6th century England, except magic was real. This is story of how I became legend. How I became Merlin. Also the origins of the word queen in the cross-dressing sense. But ignore that bit, i never actually wore womens clothes P.S. First story, be kind. also this is not final edit, there will be some mistakes. i appologise in advance P.P.S If you want to volunteer to edit the chaps feel free to post me a message in the comments release schedule is looking like one or two chaps a week 3000wrds per.
8 212 - In Serial85 Chapters
New Game+
An alien race invaded the Earth on June 6, 2128. At the midst of this war, many nations allied with the alien threat and the war nearly wiped out the rebelling humans of the planet. At the edge of mankind's survival, the United Nations Army launched its forces to eliminate the immediate stellar threats that loomed over Earth. General Seeker Carlean, commander and leader of the mission, risked and gave his life to destroy the immediate stellar threat. The battle was won though Earth lay in ruins. Perhaps mankind will live to see a a few years of peace before the alien threat returns to wipe out their existence. At the immediate aftermath of the stellar battle, the fallen Seeker Carlean awakens and finds himself at aged 17, living the peaceful life he lived 16 years before he died.So begins a new game in the battle for humanity's survival. --- This series is continued on Webnovel. Now over 260+ chapters!
8 198 - In Serial127 Chapters
Former Undead Transmigrated to become Villainess's Butler
Bored of his monotonous life, one undead discovered transmigration magic, and hopped across various worlds until he stumbled on the human realm and lived up to the twenty first century. His dissatisfaction with the role of villainess in the Otome games forced him to take a drastic step and transmigrate into another world of kingdoms and empires, and perhaps the unnatural harem of the heroine. Nurturing the pitiful villainess into a formidable villainess in his goal, and he decides to achieve it without magic. But everything proves to be challenging when he discovers insane magicians in the world, and ravaging monsters that might force him to remove his self-imposed handicap. Note: This is not a redemption story, so don't expect the villainess to redeem herself. All characters (main) are morally twisted.
8 121 - In Serial111 Chapters
Ghost World Academia
Since humans met other worlders, the world has changed. Now, humans have Ghosts who protect their own world thanks to the other worlders. Ryuga Aragi, a young 16-year-old boy who is just starting high-school is forced to go to Ghost World Academy. The best academy for prepping Ghosts and his life here wasn't ever going to be easy.
8 160 - In Serial11 Chapters
Tales from Congeria: Ferra and Scott
Cover art by https://www.deviantart.com/sheepapp Ferra Jane is an android who spent most of her life out in the Radi Desert hunting bounties, all for the purpose of garnering attention. However, the attention she receives is that of an agent from the government named Scott, who claims she needs to be re-located to a reservation for androids. Little did she know, meeting Scott would provide her with just the opportunity she needs… If you enjoyed this story, feel free to check out my website for more writing: https://benfishstories.com/
8 78 - In Serial31 Chapters
Goddess of the Moon (TEEN WOLF)
It got quiet in Beacon Hills until Stiles and Scott find a girl laying on the road. They take her to the hospital instantly and know that something bad was going to happen, when the girl looked at them with glowing silver eyes. What creature is this girl and who is after her?
8 147

