《Still With You✔》~6~
Advertisement
Хачирхалтай хэр нь үнэхээр догдлом зүүд зүүдэллээ л дээ...
Тэгэхээр,
Жонгүг хаана ч юм бэ, бөөрөнхий жижигхэн сандал суучихсан гүнзгий амьсгалж байлаа, тэнд маш тодоор гэрэлтэх олон гэрэл, хананд нааж тогтоосон зөндөө толь байх юм гэнэ.
Үсчин залуугаар үсээ засуулаад, хувцасны шүүгээнээс хар хослол, цагаан цамцтай сугалж аваад хувцасных нь өрөөнд сольчихоод гараад ирсэн. Ямар дур булаам байсныг төсөөлж байна уу?
Яагаад ч юм эрвээхий зангиа түүнийг улам л хээнцэр хэр нь өхөөрдөм харагдуулж, хүрэмнийх нь урд халаасанд хийсэн хөөрхөн цэцэгтэй алчуур нь анхаарал татаж байв.
Байн байн хөлөө дэвсэж, өмдөндөө алгаа үрж, ямар их сандрал догдлолыг тээж байгааг би харсан юм.
Энэ үеэр би зөөлөн ягаан өрөөнд суугаад нэгэн бүсгүйгээр нүүрээ будуулж үзэсгэлэнтэй болоод, үсээ засуулж хээнцэр болоод л ямар нэгэн ёслолд бэлдээд байх шиг л санагдсан.
Хэн нэгэн хар манеканд өмсүүлсэн бишрэм сайхан даашинзыг өмсөөрэй хэмээн хэлчихээд түүнийг гарсных нь дараа шууд л би даашинзыг зүглэж байгаа харагдсан юм...
Тойруулаад яахав.. Энэ бол хуримын ёслол байсныг би зүүдэндээ ямар нэгэн хаалгаар орсныхоо дараа л ухаарсан.
Хажууд минь хэн нэгэн байхгүй ч нил ягаан цэцгээр дүүрэн баглаагаа чанга атгасаар алхам алхмаар урагшилж байв.
Түүний харагдах байдал энэ яваа насандаа харах хамгийн гайхалтай үзэгдэл байсан байх...
Харамсалтай нь зүүдэндээ би түүнтэйгээ бөгжөө ч солилцоогүй байхдаа сэрчихсэн...
-"Хонгор минь, сэрээрэй.. Бид явах ёстой, Мисү?"
Чихэн дээр минь дэндүү ойрхон шивнэх түүний уянгалаг хоолой биеийг минь ирвэгнүүлж, шар үсийг бүхэлд нь босгоод зогсохгүй зөөлнөөр үнсэж орхиход нь ичсэндээ болоод босоод ирчихэв. Гэхд
-"Унтмаар байсан юмсан, тасалчих уу, Жонгүг аа?" гээд нүдээ нухлан түүн рүү зовхио нээн харахад шоолон инээж байгаа нь үзэгдэнэ.
-"Эмч болох юм байж бүр ингээд л байх юм уу? Чи сурах хэрэгтэй, мөрөөдөл байсан 'эмч' чинь одоо чиний зорилго болчихсон хүрэхэд энүүхэнд байхад унтаад байж болохгүй шүү дээ"
Үгээ дуусгачихаад гарнаас татан хоёр гар дээрээ өргөөд, өрөөнөөс гарахад арааны шүлс асгаруулах сайхан өглөөний цайны үнэр нэвт ханхийх нь тэр.
Халамжтай гэдэг нь.. Хэзээдээ босчихсон болоод?...
-"Идэцгээе, чи дандаа л өглөө босоод хамаг хоол цайг бэлддэг. Нэг удаа ч болов би ингэж чамайг арай илүү унтуулахыг хүссэн юм.. Гэхдээ чамайг удаан унтуулж болохгүй ээ, унтаж байхдаа дэндүү энхрийхэн харагдаад байдаг болохоор би салахгүй ширтээд хэвтчихдэг юм..
Хөөх, одоо бодсон чинь чи ч их аюултай охин байх нь ээ?"
Хэлж ярьж байгаа үгс бас үгсээс илүү үйлдэл нь миний хайрыг үргэлж татдаг. Надад Жонгүг надад зориулж тэгж их сайхан үгсээ зогсоо зайгүй цувуулан урсгаж над дээр булаад байдаггүй ч хийж байгаа үйлдэл нь л намайг хайлуулчихдаг.
Advertisement
Хүн тийм чадвартай байж болдог гэж үү?
-"Дэвтэр номыг чинь цүнхэлчихсэн, гэрээ цэвэрлэчихсэн.. Чи тайван байж болно оо" гээд ойртож ирээд толгойн дээр үнсэхэд нь би товч нь тайлагдаад цаанаас нь цухуйж байгаа тэр хөгжөөд томорчихсон булчин дээр нь үнсэж орхив.
-"Охин минь! Яаж байна аа? Намайг газар дээр нь энд ухаан алдуулахыг хүсээ юу?"
-"Өө тэгвэл би арчаад өгье" гээд жижигхэн даавууны өөдөс олоод цээжийг нь арчихаар дайртал тэрээр үнсүүлсэн хэсгээ гараараа таглаад надаас холдлоо.
-"Арчихгүй ээ! Ингээд байж байг"
-"Алив ээ, явъя! Хоцорчихвол Хан багш биднийг сайнаар хүлээж авахгүй нь л лавтай"
~~~~~
Долоо хоногт нийтдээ хоёр л лекц дээр хамт суудаг болохоор хамт байдаг мөчөө үр дүнтэй, хөгжилтэй илүү ойрхон өнгөрөөхийг зорьдог.
Тийм ч учраас лекц болгон дээр урд сууж бүхнийг бичиж авдаг байсан би хайртай Жонгүгийн хамтаар нэлээн хойно суудаг болсон.
-"Хайр аа, гараа өгчих!" хэмээн тэрээр чихэнд ойртон зөөлөн шивнэхэд амьсгал нь чих рүү ороод, дөлж холдоход хүргэв.
-"Би хэлснийг нь бичих хэрэгтэй ш дээ, за захав" гээд сул гараа түүнд өгөхөд чанга гэгч хуруугаараа салаавчлуулан атгалаа.
-"Мисү, наадхаа орхичих оо. Хоёулаа чимээгүйхэн юм ярья. Би уйдаад байна" гэж дахин шивнэхэд
-"Чи л намайг өглөө сурах хэрэгтэй, мөрөөдөл зорилго гэж байгаад босгосон шүү дээ, тэгээд одоо яагаад байгаа юм?" гээд ширүүхэн хэлэхэд Жонгүг хошуугаа унжуулан жаахан цааш суусан ч миний гарыг тавиагүй хэвээр.
Үнэндээ би ч мөн адил үүнийг бичих биш түүнтэй ярилцаж, жаахан зугаатай цагийг өнгөрөөхийг хүссэн л дээ..
Жаахан хатуудчихсан юм болов уу?
Багшийн ярьж байгаа зүйлс ч санаанд орохоо больж түүнийг юу мэдэрч яаж байгаа бол гэхээс өөр зүйл бодогдохгүй тал талаас минь зулгаагаад үнэхээр л хэцүү байсан юм.
Ширээн дээр толгойгоо тавиад цааш харан байн байн санаа алдах түүн рүү дөхөөд чихэнд нь
-"Күүкий, юу яримаар байгаа юм?" гэж хэлэхэд л түүний нүд нь гялалзаж, шалавхан эргэж хараад гараа тулан намайг ширтэж эхлэв.
Энэ харцанд үүрд түгжигдээд, хэзээ ч гарахгүй болтлоо ингээд л байж байх юмсан. Өөр хэн рүү ч ингэж хардаггүй зөвхөн намайг л хардаг энэ зөөлөн, тайван хэр нь намайг өхөөрдөж цаагуураа харцаараа хайрладаг энэ харц...
Зэрлэг хэдий ч болдог бол түүнийг энэ сургуулиас нь гаргаж гэртээ хориод, зөвхөн өөрийгөө харуулж, ганцхан би л хараад баймаар байна.
Ширтэлцэх үед нүд нь дотроос минь үргэлж л нэг зүйлийг сугалаад авчихдаг. Юу гэдгийг нь мэдэхгүй, гэхдээ надаас юмыг салгаж аваад байгаа хэр нь улам уужирч сэтгэл сэргээд ирдэг сэн.
Advertisement
Магадгүй нуруунд минь байгаа ачаа, сэтгэл зовнил зэргийг харчихаад бага багаар зөөгөөд л авч хаяад байдаг байх, тийм учраас л байнга ширтэлцэж тоглоё гэж намайг шалдаг биз.
~~~~~
-"Хөөе, уг нь өчигдөр чамаас дугаар асуусан юмсан, чи хариулаагүй л болохоос"
-"Албатай юм уу?"
-"Нэрээ хэлчих л дээ? Намайг Жунин гэдэг" гээд бага багаар алхаад, улам л над руу ойртох тусам би ч мөн адил хойш алхаж байлаа.
Түүнийг гаж донтон гэхэд эргэлзэх зүйл алга. Дахиж гарч ирээд зууралдаад салахгүй үнэхээр нойтон хамуу.
Хүнтэй үерхдэг гэдэг нь илт байхад яагаад хоргоогоод байгаа юм бол?
-"Хөөе! Чи холд доо!"
Жонгүгийн чанга хоолой сургуулийн төв хэсэгт цуурайтаж, нааш хурдан алхсаар хүрч ирээд миний гарнаас хөтлөн зогслоо.
Бурхан минь! Үнэн шүү, нүдэнд минь тэр л үзэгдэж, зүүд нойр бодол дундуур дураараа орж ирдэг ганц л хүн бий. Тэр нь энэ залуу Жонгүг.
Бусад нь нүдний минь ардуур өнгөрөөд, хэдий ингээд урд минь Жунин гэх хачин амьтан шиг гараад ирсэн ч нүдээ гараараа таглаж Жонгүгийн дахин харах хүртлээ сохор мэт л амьдрах болно...
-"Буруу зүйлтэй хутгалдсан гэж бодохгүй байна уу? Хэн болчихоод хамаагүй түүнд ойртоод байгаа юм?"
-"Дугаар нэрийг нь л асуусан төдий шүү дээ? Сүртэй юм гээч? Ойлголоо явлаа, сайн харж байхгүй бол чиний охин чинь өөр залууд олзлуулахаар дур булаам юм, амжилт!" гээд ёжлон хэлчихээд мөрөн дээр нь цохисноо, бас болоогүй над руу нүдээ ирмэчихээд яваад өгөв.
Түүнийг уурлаж, хардаж байгааг маш сайн мэдэж байгаа ч юу дуугарч чадахгүй таг гацаж, юу гэхийг нь хүлээн зогсоно.
Гэнэт л гарнаас чирэн хаашаа ч юм дагуулан явахад зүрх салганан, тэвэрч байсан эд материалаа хийсгээд алдчихгүй энгэртээ наагаад дуугүй дагаж явсан юм.
Санаж байна уу? Ахлах сургуульд тэр нэг хүүхдийг бараг л хэвтэрт ортол нь зодчихсон.. Уурлахаараа жаахан аймаар болчихдог.
Уурлуулах дургүй ч хардуулах бол дуртай л даа.
Хэний ч явдаггүй мартагдчихсан доод давхарт байдаг мухрын нэг хаалганы урд ирээд хананд шахах нь тэр.
Хүчтэй шийдэмгий басхүү хааяа гарч ирдэг ширүүн байдал нь жийрхмээр санагддаг ч тэр нь хүртэл өөртөө татаад байхаар Ким Мисү гэдэг хүн энэ хорвоо дээр яаж амьдрах болж байна?
Намайг дээрээс доош нэг гүйлгэн харчихаад толгой сэгсрэн
-"Чи ч үнэхээр л эрэгтэй хүн бүрийн анхаарлыг татахаар хүн юм байна! Энгийн биш өөр төрлийн бохир анхаарлыг нь.. Бурхан минь, яах вэ?"
Би чимээгүй зогссон чигтээ хэдэн савсайсан цаасаа цүнхэндээ хийгээд гэм хийсэн хүүхэд шиг хуруугаараа оролдоно.
-"Чи үнэхээр дэлхийн хүн биш юм байна тийм үү?"
-"Юу яриад байгаа юм?"
-"Хаанаас ирсэн сахиусан тэнгэр вэ, чи?" гэхэд нь хацар улайж, ичих мэдрэмж төрөв. Хамгийн гол нь маш нухацтай бараг л барьж аваад алчих юм шиг харцтай байгаа хэр нь ийм юм яриад байхаар инээд ч хүрэх шиг.
-"Болохгүй нь ээ! Би тэсэхгүй юм байна! Хяналтын камер байхгүй биз дээ?" гээд ийш тийш харахад нь би ч гэсэн дагаад булан бүр лүү харлаа. Камер яриад унахаар нь хулгай, эсвэл даалгавар солилцох гээд байгаа юм болов уу гэж зурвас бодсон.
Үнэхээр камер гэхээр нэг ч зүйл харагдаагүй болохоор "Байхгүй байна, яасан?" гэх гэж байсан ч миний мэдэх хамгийн дуртай зөөлөн чийглэг амт өөрөө над дээр хүрч ирээд үнсүүлсэн юм.
Хүзүүнээс баруун гараараа, хацарнаас зүүн гараараа тулж бариад зөөлөн гэж хэлэхээргүй үнсэлтээр зүрх сэтгэл хамаг биеийг минь булж орхив.
Удах тусам улам л нойтон болж байсан ч надад зогсоох хүсэл огт төрсөнгүй.
Түүний хэл ам руу маань орж гараад, үнсэж байгаа хэрнээ л давхар жижиг үнсэлт өгөөд байгаа нь биеийг суллаж, зүрхийг хайлуулж орхилоо...
-"Даанч ханасангүй, яахаараа чи ийм амттай байдаг юм бэ, Мисү? Мм?" гээд хэсэг мартагдсан амин чухал агаараа зогсоо зайгүй амьсгалангаа надаас асуугаад зөөлнөөр тэвэрч өгөв.
-"Минийх биз дээ? Хөөрхөн болохоор чинь алдчих гээд, төгс болохоор чинь булаалгачих гээд байна.. Үүнээс болж чиний туулай үнэхээр айж байгаа.."
Би хэсэг бодон зогсож байгаад ингэж хэлэхээр болов.
-"Жонгүг аа, айгаад байвал намайг чанга тэврээрэй, би айдсыг чинь хаяад оронд нь аз жаргалтай болгож өгье. Намайг чанга тэврэхэд л болно.."
Тэр гараа бэлхүүсээр минь улам гүн тэврээд мөрөн дээр толгойгоо тавиад, нүүрээ хүзүүнд наагаад надад улам л наалдан хүндээр санаа алдчихаад инээх нь надад мэдрэгдлээ.
-"Туулай нь айхаа больчихлоо, мундаг юм аа.. Миний Мисү" хэмээгээд зөөлөн бүр маш энхрийхнээр хацар дээр үнсчихээд, чангаар татаж явсан бугуйг минь үлээж өгөөд, яачихсан юм гэмээр бүр дэндүү ''-өөр намайг хөтлөн явлаа...
~~
Гэмтээхийг хүсээгүй юм,
Хагалахыг хүсээгүй юм,
Айлгахыг ч бас хүсээгүй...
Зүгээр л дэндүү их харамсаад байгаа болохоор...
Бас намайг ой ухаандаа ортол ухаарах хүртэл намайг битгий уучилж өгөөрэй
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
😂💜
🙆♀️🥺💜
Advertisement
- In Serial24 Chapters
A Lonely Dungeon
When a new dungeon is born, it wants nothing more than to have the most vicious monsters, the most cunning traps and the most shiny of loot. There is only one problem, but it's a rather big one; it finished its first floor years ago, but it still hasn't been visited by any adventurers! In order to find someone or something to explore its floors, or perhaps just to find someone to talk to, this dungeon will have to go way off script. But it soon discovers that going off script brings problems of its own, and that adventurers are not the only thing this world is missing. A shortish story about a dungeon's journey of exploration and self-discovery in a devastated world. Cover made (poorly) with POV-Ray. Prequel to An Unbound Soul Published here, scribblehub and amazon.
8 135 - In Serial116 Chapters
Space Lord (on Rewrite)
After years of hardship and countless setbacks, Theo finally confronts the Restoration Emperor. His whole life has led up to this moment, but Theo is brutally cut down without any ceremony.Fate, unable to condone this tragedy, grants him a second chance. Reborn as his 12-year-old self, Theo vows to fix his past mistakes.Armed with the knowledge of his previous life, Theo will once again embark on the path towards the pinnacle of magic. What to expect from the story: -Intelligent, experienced, and careful MC -Detailed worldbuilding, serving to introduce the reader to the fantasy world -Some elements from the eastern cultivation genre -A steadfast focus on MC's story and his actions in his attempts to change the future Active updates!
8 697 - In Serial34 Chapters
Celestial Chance
Erin was a young man about to enter intergalactic college. Unfortunately, his starship was attacked by pirates and Erin thought he had died! To his shock, he survived only to be attacked my mythical creatures he had never seen before! When he finally got a chance to catch his breath, five thousand years had passed?!
8 209 - In Serial24 Chapters
Caveship
18-year-old Nicholas Mason is a fairly average teenager from the small town of Aberdeen, Washington, in his final year of high school. When an earthquake awakens him after a senior party he attends with his two closest friends, they find themselves face-to-face with a powerful starship created by an ancient civilization - a Caveship. Taken aboard against their will, Nicholas and his friends find themselves traveling farther and farther away from Earth, while the starship automatically pilots itself toward some unknown destination. Now, they must work together to find a way back home, facing incredible dangers on strange alien worlds, all while at the mercy of a starship hellbent on reaching its target.
8 127 - In Serial11 Chapters
Tarot
Horoscopes. Fortunes. Predictions.The cards hold more power than anyone could ever imagine.She will use their power to conquer the world.
8 105 - In Serial25 Chapters
"Always": Severus Snape x Reader
I do not own any of these characters and i do not take credits for them. I do not support J.K and as far as i know Dobby wrote the booksTW: bullying You, y/n have moved from Beauxbatons Academy of Magic to Hogwarts School Of Witchcraft And Wizardry. On your first day you lock eyes with a certain professor, was he looking at you on purpose or was a coincidence?Lucius gets involved so watch out ;)
8 202

