《Still With You✔》~10~
Advertisement
-"Мисү, чи ер нь жижиг хутга, нүдний цацлага өөр юу байдаг юм цахилгаантай төхөөрөмж байдаг даа, нэг тиймэрхүү зүйлс авч явж байх хэрэгтэй байх!"
Орой нь хичээл тарав уу, үгүй юу цамцаа тайлаад толгойн дээгүүр нөмөргөн намайг нуугаад ч байгаа юм шиг, эсвэл ямар нэгэн юм хулгайлчихсан аятай дагуулан алхана.
Би түүнийг нэг газар зогсохыг санал болгоход тэр ч зөвшөөрч олон хүнээс хол хүнгүй газар зогслоо.
-"Яагаад ингэж яваад байгаа юм бэ?"
-"Хүмүүс чамайг харчихвал яах юм? Би лав тэмцэж авсан хайртай охиноо Жунин мэтийн залууст алдаж чадахгүй!" гэхэд нь догдолсон ч зарим талаараа инээд минь хүрч орхив. Тэмцэж авсан гэнэ шүү.
-"Бас юун цацлага, хутга болоод байгаа юм бэ? Анхны болзоонд нь охиноо явуулах гэж байгаа хэтэрхий сэрэмжтэй аав шиг л байх юм"
-"Болзоо биш ээ, хамгаалж байгаа юм. Ямартай ч сайхан санаа байна шүү. Хоёулаа охинтой болвол би лав иймэрхүү зүйлс заавал авч өгнө. Хөөх.. Гэхдээ аав гэдэг үг гоё сонсогдож байна, сэтгэл хөдөлчихлөө.."
Ичиж, бас баярласан төрх түүний царайнд тодрон үзэгдэнэ. Мөрөө хавчаад яг л туулай шиг болж инээмсэглэх нь дэндүү хайр татам. Хамгийн том аз жаргалаа ер нь л би олчихсон байх.
Гэртээ харих хүртлээ Жонгүгаас өөр эрэгтэй хүнээс хол явах арга, зай барих, хэлэх үгс, бараг л зодооны урлаг зааж өгсөн гэхэд хилсдэхгүй. Би бүтэн лекц сонссон гээч, гэсэн ч надад мэдэж авах зүйл байсан болохоор анхааралтай сонсож авсан юм. Тэр нь ч болсон, бас 'сонсохгүй байна чи' гээд гомдчихож магад.
-"Одооноос чи дандаа битүү хувцас өмсөх болно, би чамд өөр хувцас авч өгнө өө! Энэ амралтаар дэлгүүр хэсье!"
Эмэгтэйчүүд дэлгүүр хэсье гэж эрчүүдээ шалдаг бол Жонгүг намайг дэлгүүр явъя гэж шалж байна гээч? Хачин үзэгдэл байна шүү.
-"Бусад задгай хувцаснуудыг нь тэгээд яах юм? Чи ихэнхийг нь надад авч өгсөн биз дээ?"
-"Энэ гэрт, миний нүдэн дээр л өмсөж байхгүй юу, тэглээ ч чи тэднийг өмсөхөөр гоё харагдаад байдаг юм. Халуухан гэдэг утгаараа... Өөр хүнд чамайг тийм гоёор харуулмааргүй байна."
Advertisement
~~~~~
Урьдын адил өглөөг хайр энхрийлэл дүүрэн угтана. Ямар нэгэн зүйл хэмжээнээс илүү хүсэхээр шунал болдог гэдэг дээ, гэхдээ түүнээс би дахиж илүүг хүсэхгүй байна, хүсмээргүй байна..
Сургуулийн дотор орвол ямар нэгэн зүйл өөрчлөгдөөгүй ч оюутнуудын яриа хөөрөө ихсэж, төв хэсэгт хүмүүсийн цугларах нь олширсон байв.
-"Жиён аа, энд юу болоод байгаа юм?" гэж намайг асуухад тэрээр нэг булан руу Жонгүг бид хоёрыг дагуулан алхана.
-"Чи өчигдөр арай л эрт явчихсанаас болоод шинэ мэдээнэс хоцорчихсон. Юу гэх гээд байна вэ гэхээр яахав дээ.. Танай хүн жаахан..-"
-"Хөөе би байгаа шүү!" хэмээн Жиёны үгийг таслан Жонгүг араас минь хашхирахад Жиён нүүрээ үрчийлгэн хэлээ гаргав.
Явсаар бид нэг хананы зарлал дээр ирээд Жиёны заасан хэсэг рүү харсан юм. Жонгүг ч бас нүдээ онийлгон зарлал руу харвал ингэж бичсэн байлаа.
-"Хөөх, янзтай! ХҮЛЭЭ!!" хэмээн Жонгүг орилоход би цочин эргэж харлаа.
-"Б-Бүртгэл дууссан гэнэ ээ?!! Тэгээд Мисү бид 2 явж чадахгүй юм уу?! Үнэхээр үү, энэ надад өгч байгаа бурхны шийтгэл юм уу?!" гээд үсээ базан сандарна.
Жиён үүнийг нь харан духаа алгаараа цохих бол би наана нь Жонгүгийг шоолон инээнэ.
-"Хөөе, Мисүгийн сандруу ханхүү гуай, үг таслаад байсан ингэх гээд байсан байна л даа. Би явлаа ч Мисүгүй явж чадахгүй, Мисү надтай явлаа ч чамайг хамт авч явах нь тодорхой болохоор давхар бүртгүүлчихсэн, болов уу?"
Жонгүг үүнийг сонсоод тайвшран инээд алдахад бидний хичээлүүдийн цаг ч дөхөж гунигтай нь аргагүй салсан юм.
Хамгийн удаан яриатай, хөгшин профессор хаалгаар орж ирэхэд бүгд л дотроо унтаж байя даа гэсэн шиг ширээгээ дэрлэцгээнэ.
Гэхдээ би хэлсэн бүгдийг нь бичиж авах ёстой, миний зорилгод михь туслаж байгаа болохоор хичнээн залхуутай байсан ч хийх хэрэгтэй. Жонгүг ингэж л хэлэх байсан.
-"Мисү, танай Жонгүг чамайг яачихсан юм?" хэмээн шивнэхэд би гайхан
-"Юу яриад байгаа юм бэ?
-"Цамцны чинь цаанаас улаан толбо цухуйгаад байна шд, та хоёр... аль хэдийн хийчихсэн юм уу?.." гэхэд нь хамаг шар үс босоо, яг одоо газар ороод өөрийгөө булчихад бэлэн санагдана. Жиёны хэлсэн улаан толбо яг үнэндээ нөгөө үлдээсэн мөр нь, харин Жиён биднийг арай өөрөөр бодчихож.
Advertisement
-"Ү-үгүй, үгүй, тийм биш, чиний бодож байгаа чинь биш!"
-"Тэгээд юу юм?" гэхэд түүнд хэлж болох сайхан үнэмшилтэй худлыг эргэцүүлнэ. Загатнаад гэчих үү? Цамцнаас харшлаад? Цамц нухаад? Мэдэхгүй нь ээ..
-"Өө, цаг дуусчихлаа! Я-явцгаая!" гэхэд Жиёны 'ойлгомжтой зүйл дээр бултаж байх шив' гэж байгаа нь хальтхан сонсогдлоо.
Жиён нэг тийм эршүүд ч юм шиг зан төлөвтэй, сонирхол нь бусад охидоос өөр. Чөлөөтэй сул хувцас сонирхдог, банзлыг үзэн яддаг, нүүрээ будаж байна гээд нялаад хаячихдаг ер нь л тааваараа таахалзах дуртай хүн.
Сонирхдог залуу нь булчинлаг, гоё сахалтай, өөрөөс нь ах хүн. Эсвэл бүр эрэгтэйлэг, хүчтэй.. Ер нь нэг тийм шалчигар зантай биш хүмүүс таалагддаг юм шиг байгаа юм.
-"Жиён аа, чи болздог хүнтэй болохгүй юм уу?"
-"Надад хэрэгтэй гэж үү? Сав л хийвэл 'ингэ тэг, ийм байна тийм байна, тур, банзал өмс, нүүрээ буд' гээд байвал яах юм? Яршиг, тэрний оронд насаараа ганц бие явсан нь дээр"
-"За за, хачин л юм. Ингэхэд Сохён яасан юм бэ? Саяхныг хүртэл харагдсангүй?" гэхэд Жиён санаа алдаад, ийш тийш харснаа
-"Жунинтайгаа нялуурч байгаа биз? Чи Жонгүгтай нялуурдаг шиг" гээд инээхэд би түүнтэйгээ хэрхэн харилцаж, яажшуухан эвээ ололцдог талаараа бодлоо.
Нэгт Жонгүг үргэлж намайг ойлгодог хамгийн сайн сэтгэл зүйч минь байдаг асуудалтай нүүр тулах үед хэлээгүй байсан ч шууд л мэдчихдэг, тэгээд ярилцах гээд хүрээд ирдэг.
Хоёрт намайг эрхлүүлдэг, Мисо, Мисохон гэх мэтчилэн байж болох бүхий л эгдүүтэй нэрээр дууддаг. Тэр нь ч надад таалагддаг. Жонгүг туулай гэдэг нэрэндээ үнэхээр дуртай.
Гуравт тэр надтай юу ч болсон үнэнчээр байж, бүхнийг надад хэлдэг. Худлаа хэлдэггүй, үнэнг эрхэмлэнэ. Бас хүлээцтэй, тэр хүсдэг ч минийхийг ч мөн хүндэлдэг. Би энэ л бидний харилцааны гол тулгуур болдог байх гэж боддог..
Жиён бид 2 хэсэг алхаж байгаад сандал дээр суун амрахаар боллоо.
-"Та хоёр нээрэнгээсээ хийчихсэн хэрэг үү? Наад хүзүү чинь.."
-"Үгүй ээ, намайг цамц өмсүүлэх гэж ингэсэн юм, би гэнэдүүлээд ийм болчихсон" гэхэд тэр толгойгоо дохиж байгаад "Ингээд л хэлчихгүй, толгой өвдчихлөө" гээд утсаа гаргаж ирлээ.
Утас руугаа харан уруулаа хазах түүнд бас л Сохёнтой адил ямар нэгэн зүйл болоод байгааг би анзаарчихсан юм. Угаасаа үнэхээр ойлгомжтой байсан болохоор.
-"Мисү, би явлаа. Хүнтэй уулзах хэрэг гарчихсан, Жонгүгийгаа дуудаад чөлөөтэй нялуур" гээд цүнхээ үүрээд, гүйгээд алга болчихов.
'Нялуур гэнэ шүү' гэж өөртөө хэлчихээд Жонгүг дээр очихоор сандалнаасаа өндийлөө. Салхи зөөлөн салхилсан ч сэрүүхэн байсан тул жаахан л даарсан би хурдан явж дулаан цээжийг нь тэврэхийн тулд алхаагаа түргэсгэнэ.
-"Аахх~ миний Мисү" гээд духан дээр үнсэхэд хэмжээлшгүй их тайвшралыг зөвхөн үнсэлтээс нь би авч байлаа. Хамаг уур уцаар, хурсан их хад чулуу зүгээр л бутраад уначих шиг болно.
Том цамцаа тайлаад тэрээ надад нөмрүүлэн тэврэх үед түүний үнэр нь ухаан санааг балартуулах шахаж байв.
-"Мисү, гэхдээ чамд хэлэх юм байна аа.."
-"Юу юм? Хэл хэл.."
-"Сохёны чинь найз залуу Жунин бас тэр аялалд явна гэнэ ээ, тэгээд надаа таалагдахгүй байгаа юм аа" гэж хэлэхдээ тэвэрч буй тэврэлтээ чангална. Ойлгомжтой.
-"Би зөвхөн чинийх шүү дээ, би чамаас алхам ч холдохгүй, за юу? Миний туулай, Мисотойгоо яг цавуугаар наачихсан юм шиг салахгүй явах болно, би амлаж байна, чи ч бас холдохгүй гэж амла?"
-"Гайхалтай, амлаж байна..." гээд хурдхан гэгч нь уруул дээр үнсээд духаа минийхтэй нийлүүлнэ.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
🤧💜
🤔😊💕
Advertisement
- In Serial23 Chapters
Finding Fabric
Chen Feiyan’s bloodied feet ache as she races up the steps deep in the forest. Fei seeks sanctuary in a monastery hidden in the mountains. Instead, she finds a new destiny amongst the priests, workers, and ancient trees inside the sanctuary walls. The monastery holds magic not known by the world below, used to protect against creatures emerging from the dark of night. Fei struggles with burgeoning feelings for another woman at the monastery as the allure of the monastery’s power pulls her deeper into the mountain. South of the monastery, the ambitious governor Guo Xue searches for Fei, his missing concubine. He hires the experienced investigator, Hu Li. On the road, caught between two empires, Li finds himself in over his head as he learns more about his dangerous employer. Li must decide whether he’s trying to find the girl, or save her from Governor Guo’s grasp. Little does Li know, Fei’s newfound magic means she’s prepared to defend both herself and the monastery: she's not looking for a savior.
8 143 - In Serial8 Chapters
Fragments Of Aeon
The Way, a school of thought which mortals try to follow and ascend beyond this plane. Cultivating power to traveling The Way often result in death, or worse - dehumanization. Power is alluring; those who learn to harness their gifts grow stronger. They become soldiers in a war. Paupers become kings. Young Lord Fell, sixth child in the house of Asger. His very touch destroys the energies other try so hard to channel. He's seen across all ten fingers of the Veil since birth. His father locked him in a garden where Fell is left nearly alone and bereft of family to learn about himself and the reason for his curse. The story of this world and Young Lord Fell's curse are linked.
8 161 - In Serial10 Chapters
An Minecraft Adventure
there was an girl who spown in a forest and after, she will be infected by an enderman.note: Minecraft is not mine. It just an fanfic.enjoy.
8 88 - In Serial23 Chapters
Being an Empress
[This story is a spin-off of A Emperor's Journey, from Varsha's POV...CAN BE READ AS STAND ALONE]Varsha is a young and simple girl (or so she thought). Her parents died when she was young and she tends for herself. Her life is a routine. But suddenly one day a Young prince sees her and wants her immediately. He forces her into a relationship and brings her to the palace as his wife. She tries a lot to escape but fails. He finally conquers her. Due to these turn of events, everyone in palace is either jealous of her or hate her. Above all this she is expected to become a Empress, where in reality she has no idea of being a royal even. This is her journey of Being an Empress.Cover Credit:-KrishnaPath. Thank you so much!!TheCrazziestWins.... Second Runner up..
8 155 - In Serial47 Chapters
Ragnarök
Jinx and his friends are typical everyday high school students; Fooling around in class, making teachers cry, chasing skirts, jerking... You get it. When RoyalRoad came out, it was the chance for them to make mischief on a whole new scale, in a whole new realm. Furthermore, NO HOLDS BARRED. Little did they know, just 4 students who loved to have fun would be the catalyst which inspired one of the biggest events ever in RR history that changed the future of the game forever. This is their mischief, their legacy. Rated M for mature due to occasional jokes which involves strong language and/or sexual references.
8 135 - In Serial17 Chapters
Agartha (hiatus)
meet Marcus, unlike any baby, he was born aware. in a world where everyone tries to attain that elusive godhood that is supposed to be obtained if they complete their tree. enter the world where people awaken their abilities and and benefit the world or destroy it. Thumbs up for people who catches the discreet references to various items and characters XD Warning: Tagged 17+ for Gore, Violence, Sexual Scenes and Strong Language. AN: How strong can it be? the MC is just FIVE at the start of this story (will add more as the story gets longer)
8 86

