《Still With You✔》~11~
Advertisement
Аялал 3 өдөр 2 шөнийн туршид үргэлжлэх ба долоо хоногийн амралтын өдрүүдийг тааруулан зохиогдох аж. Харин хүүхдүүд хичээлийн өдрүүдийг тааруулах байсан юм хэмээн үглэх нь илүү олон болсон байв.
Яг явахын өмнөх өдөр нь Жонгүг бид хоёр хамтдаа хувцаснуудаа ялгаж, хоолоо бэлдэхээр орой нь бөөн түжигнээн болж байлаа.
-"Энэ зузаан цамцыг авчих, Мисү! Бас энэ өмд, хар даа, би чамд зузаан оймс авсан. Ганц оймс ч биш, энэ бол хос оймс" гээд хос буганы зурагтай цагаан оймсоо харуулан цүнх рүүгээ чихнэ.
-"Би зөндөө хувцас авчихсан, харин чи л хувцсаа бэлд. Өглөө эрт босно шүү дээ" гэхэд Жонгүг толгойгоо дохиод эвлэгхэн эвхэж цүнхэндээ хийж байгаа харагдана.
Би өглөө хамгийн үүрээр босоод зууш бэлдэх шаардлагатай болохоор эрт унтаж эрч хүчээ нөхөх хэрэгтэй байв.
-"Чи яаж түрүүлж унтаж чадаж байна аа?"
-"Унтах хэрэгтэй, үүрээр босч зуушаа бэлдэх ёстой.. Унтлаа шүү" гээд хацар дээр нь үнсэн цааш хараад унтаад өгөв. Харин Жонгүг цаана нь маргаашдаа өмсөх хувцас авж явах зүйлсийг эмхлэн хурааж байгаа нь тодхон сонсогдоно...
-
Сарыг үдэж нарыг угтахад бидний аялал эхэлнэ. Зарлал дээр тодоос тод хадсанаар 'дулаан хувцаслаарай' гэсний дагуу түүний бүх ноосон гэсэн хувцсыг цүнхлэх гэж байсан ч тэр хэдхэн хоног юм чинь гээд заримыг нь л авж явахаар болов.
Хэрвээ тэр өвдчихвөл би амьд явж чадна гэж үү? Тийм гэж бодохгүй байна, түүний халууны хэмжээ "0.1"-ээр ч нэмэгдэж болохгүй.
Магад түүнийг би ханиалгаж ч болохгүй, ханиад хүрэхээрээ дорхноо хүндэрчихдэг болохоор даараад байж болохгүй.
Халуунтай болвол огцом өсдөг болохоор хоолойг нь ч өвдүүлж болохгүй. Ер нь л болохгүй ээ, болохгүй!
Хэрвээ Мисү өвдчихвөл миний сэтгэл бүр илүү өвдөнө. Энэ аялалаар тэр нэг л ханиалгаж, уйлж, ёолох дуу гаргасан л бол дахиж сургуулийн аялал арга хэмжээнд оролцох талаар бид бодоод ч хэрэггүй.
Түүний ядарч байгааг мэдэж байгаа ч хаяад унтчих гээд байсан болохоор "Чи яаж түрүүлж унтаж чадаж байна аа?" гэж асуухад Мисү-
-"Унтах хэрэгтэй, үүрээр босож зуушаа бэлдэх ёстой.. Унтлаа шүү" гээд хацар дээр үнсээд хөнжлөө нөмрөн гүн нойрондоо автсан юм.
Хоёр биенийхээ төлөө дэндүү их хичээж байна даа, чи минь.. Миний үзэсгэлэнтэй охин, яагаад ийм сайхан юм бэ?
Цүнх, уут тортой зүйлсээ өрөөний буланд бөөгнүүлж тавиад сэрүүлгээ тохируулан түүнийг тэврээд унтахаар хөнжлийг нь сөхөн шургалаа.
Хамрыг минь нэг л танихгүй өөр үнэртэй ус сэнгэнүүлж унтах гэсэн их хүслийг минь тэр дор нь унтраачихав.
Advertisement
Хэний үнэртэй ус вэ?...
Тайлбарлахад хэцүү юм. Өдөөн хатгасан, нялуувтар, үнэрлэхээр хүрэн улаан өнгө толгойнд дүрслэгдэж, мөн романтик дууны хэмнэл аяандаа тархинд тоглогдож байв. Аюултай сүрчиг байх нь!
-"Чи байх нь ээ? Мисү яах гэж чамайг худалдаж авсан юм бол доо?" гээд орны хажуудах жижигхэн шүүгээн дээр байсан нил ягаан өнгийн шилтэй үнэртэнг барьж аваад түүнтэй ярилцана.
-"Чи маргааш бидэнтэй хамт явж болохгүй ээ, муу галзуу бухнууд Мисүг өдөөд унах биз" гэж хэлчихээд шургуулганд нь далд хийчихэв.
Үс, хүзүүнээс нь нэвт ханхалах шинэхэн сүрчиг намайг хүртэл бүрхэн авах шахна. Араас нь гүн тэврээд яг зүүдэндээ ордгийн даваан дээр нэг зүйл болохоо байж байгааг анзаарлаа. Яах вэ?!
-"Чөтгөр гэж! Унтах гэж байсан шүү дээ, золигийн сүрчигнээс л боллоо" гээд цагаа ололгүй сэргэх шахсан биеийн хэсэгтээ хандан хэлнэ.
Түүнээс жаахан зайгаа бариад унтахыг хүсэвч тэвэрч, хүзүүнд нь нүүрээ шигтгэхгүй л бол дэлхийн нөгөө захад байгаа юм шиг мэдрэмж төрөөд үнэхээр хэцүү, тэвчээр шалгасан зүйл болж байв.
Би яаж хичээлийн цагуудад түүн шиг сахиусан тэнгэрээс олон цагаар хол байж чадаад байдаг юм бол? Боломжгүй зүйл байтал?
Тохой ч хүрэхгүй зай миний хувьд ийм хол санагддаг юм байна. Алд дэлэм болоод холдоод байвал яах бол? Бүр жинхнээсээ дэлхийн нөгөө захад байгаа аятай л мэдрэмж мэдрэх байх даа.
Бөгсөө зөөгөөд л хажууд нь оччих газар юунаас айгаад санаа зовоод байгаа юм, Жонгүг аа? Үнэртэй ус төдийхөнд өдөөгдчих байсан тэр их тэвчээр үү?
"Болохгүй ээ! Бэлэн болсон цагт, зөвхөн Мисүгийн хүслээр"
Бурхан минь... Унтаач! Унт Жон Жонгүг!
-"Хүүе ээ! Сэрүүлэг яагаад дуугараагүй юм бэ?!" гээд огол харайн орноосоо босоод гал тогоо руу гүйв.
Зууш ингээд л бүтэхгүй болчих байсан юм уу? Юун тэнд очоод романтик байдлаар бие биенийхээ ам руу хийж өгөх? Зүгээр л больж үз!
-гэж бодож байсан боловч цааш харан зогсох сайхан залуу хэдийн зуушаа баглаад савлачихсан ус уугаад зогсож байсан юм.
-"Өглөөний мэнд" гээд аягатай усаа төлөө хэмээж байгаа мэт өргөөд буцаад ууж эхлэв.
-"Өглөөний мэнд, гэхдээ чи..?"
-"Сэрүүлгийг чинь унтраачихсан юм аа, тэгээд өөрөө босож хийсэн юм" гээд аяган дах усаа дуслыг ч үлдээлгүй ууж орхиод хоосон шилийг тавцан дээр тавьснаа түүнийгээ налан намайг дээрээс доош ажиглан зогсоно.
-"Юу хараад байгаа юм?"
-"Миний футболк чамд сайхан зохижээ.. За тэр яахав, хувцсаа өмсөцгөөе"
Нэг л өдөр...
Advertisement
Нэг л өдөр чиний энэ их халамж, хайранд живээд дахин хэзээ ч гарч ирж чадахгүй байх, зориулж буй сэтгэлд чинь дарагдаад босмооргүй санагддаг болох байх, төгс төгөлдрийн жишээ чамайг өдөр болгон хараад нүдээ ч өгөхөөс буцахгүй болох байх.
Анх зүгээр л би түүнд сэтгэлтэй байсан, дараа нь сургуулийн ихэнх охидын мөрөөдлийн 'хунтайжийг' өөрийн болгочихоод яагаад ч юм өөртөө бардаад байж билээ.
~~~
-"Хуваарилагдсан автобусандаа л сууж явна! Тийм болохоор замбараагүй байдал үүсгэхгүй байна шүү!" гэж багшийг хэлэхэд бүгд л за хэмээгээд ачаагаа хураан суудалдаа сууцгаана.
Би цонхон талд суугаад цонхоор нь гаднахыг ширтэж байтал Жонгүг ирж суухаар нь "Сүү аваад өгөөч" гэж хэлэхэд тэрээр үг дуугарсангүй.
-"Чи босоодхооч! Наад суудал чинь эзэнтэй" гэсэн Жонгүгийн маш хүйтэн хоолой дуулдав. Би гайхсандаа эргэж хартал танихгүй оюутан яг түүний суудал дээх суучихсан байх ба Жонгүг 4 ширхэг сүү барьчихсан өнөөх оюутан руу үхлийн харц шидсээр зогсоно.
-"Өө, уучлаарай" гээд оюутан сандалнаас нь босоод өөр сандлыг зүглэхэд Жонгүг амандаа бувтнан үлдлээ.
Үнэнийг хэлэхэд туулай амандаа луувантай мөртлөө яриад байгаа юм шиг л харагдсан.
Замын турш дуртай дуугаа сонсож, сууж байгаа ч хөтлөлцөөд, сүүгээ ууж, амттан идээд үнэхээр л диваажинд байгаа мэт явсаар ирсэн.
-"Жонгүг! Жонгүг! Ирчихсэн,бууя!" гэхэд мөрийг минь зөөлөн дэрлээд таатай гэгч нь унтаж байсан тэр дав хийтэл цочин сэрлээ.
Нүдээ нухлан суниаж, нэг сайн эвшээлгэж байгааг нь харахад базаад хаячихмаар л санагдана.
Зууш хийсэн жижигхэн цүнхээ Жонгүг тэврээд надад хөтлүүлэн гарав. Цэвэр агаар, ногоон байгаль... Уушгиа дүүртэл амьсгалаад Жонгүг рүү хартал тэр надаас ч илүү алмайрч байгаа нь үзэгдэнэ.
Том нүд нь улам томроод, ам нь ангайж, ийш тийш харан шувуу жиргэхийг сонсож байв.
-"Найзууд аа! Юу хийж байгаа юм?"
Энэ залууг амьдралаас минь арчаад өгвөл уг нь их сайхан л байх. Дахиж л зодоон хармааргүй байна. Ахлах сургуульд, дахин хэлье, үнэхээр аймшигтай байсан.
-"Яах гэж ирээв? Бидний юу хийж байгаа нь чамд хамаатай юм уу?" гэж Жонгүгийг хэлэхэд Сохён Жиён хоёр 10 метрийн цаанаас биднийг дуудах нь сонсогдов.
Жунин жуумалзан намайг дээрээс минь доош харахад би "Намайг биш Сохёныг л харж яв, сонголт чинь тэр биз дээ?" гээд өөрийн эзэмшлийн ууртай туулайгаа дагуулаад бусадтайгаа нэгдэхээр явлаа.
~~~~~
Биднийг яг л дунд сургуулийн аялал шиг эрэгтэй эмэгтэй гэж ангилаад тус тусад нь байшинд оруулчихсан. Тэгэхээр би шөнө хэнийг ч тэвэрч унтахгүй гэсэн үг. Гайхалтай, уйлмаар санагдаж байх чинь.
Нэг өрөөнд Жиён, Сохён бид гурав орсон, уг нь дөрөв дөрвөөр хуваагдаж орсон ч хамгийн сүүлд үлдсэн хүүхдүүд нь бид гурав байсан юм. Тэгээд л аргагүйн эрхэнд гурвуулаа үлдсэн.
-"Энд яг юу хийх гэж ирсэн юм бол? Зүгээр л баахан оюутан шаваад байхаар нь нэрээ өгчихсөн" хэмээн Сохёныг хэлэхэд би ч бас юуг нь ч мэдэхгүй ирчихснээ анзаарав.
Хувцасаа сольж дулаалаад төвхнөөд дуусаж байтал Жунин гэнэтхэн л хаалгаар шагайн "Бүгдийг чинь дуудаж байна" гэчихээд халаасандаа гараа хийгээд цааш явчихав.
Бид ямар ч төсөөлөлгүй, гурвуулаа хэлхэлдээд очтол бараг л биднээс бусад нь цугларсан харагдана.
Хөтөч багш нэлээн их зүйл ярьж байснаа "Энд нэг их үйл ажиллагаа зохиогоод байхгүй, зүгээр л та бүхнийг амраах зорилготой болохоор тааваараа л байцгаана шүү. Хог тарихгүй, мод таслахгүй, согтуурахгүй" гэчихээд биднийг тараав. Харин бусад нь 'иймхэн юм хэлэх гэж энэ хүртэл дуудаад..' гэх мэтчилэн үглэх аж.
-"Би явлаа, Жунин дуудаж байна!" гээд Сохён яваад өгчихөв. "Хүнтэй утсаар ярилаа" гээд Жиён ч бас хаяад явчихлаа.
Би ганцаараа үлдсэнээс хойш байшин руугаа зүглэж байтал танил үнэр сэнгэнэж хойноос нэг нь тэврээд авав.
-"Аегүү! Санаж үхэх шахлаа. Тоглоогүй шүү, яг үхэх гэж байсан!" гэчихээд "Байз!!!" хэмээн намайг зогсоолоо.
Юу болсон болоод сүр бадруулж зогсоосныг мэдэхгүй байна. Гэхдээ тэр ихэнхдээ би үгнээс нь зөрөх, эсвэл мартаж явсаар байгаад гэнэт санахдаа л ингэдэг юм.
-"Бас юу санав?" Би үгнээс нь зөрсөн гэж өөрийгөө бодохгүй байсан болохоор нөгөө хувилбараар нь ойлгочихсон.
Гэтэл үгүй байсан. Гэнэт л намайг үнэрлээд эхэлдэг юм даа?
-"Чи шинэ үнэртэй усаа авчирчихаа юу? Энд үү? Ийм олон эрэгтэй хүний дунд уу? Наадуул чинь үнэртвэл нүд нь улайгаад яг л бух шиг болчихно!"
-"Чи тэгээд эрэгтэй биш юм уу?"
-"Үгүй би туулай! Алив наад үнэрээ надад шингээ! Би бүгдийг нь авна" гээд тас тэвэрчихээд өргөөд гүйчихэв.
Бидний инээд ой модоор цуурайтна.
Хэзээ ч энэ тэврээсээ намайг салгахгүй гэж хэлээч...
Хэзээ ч газар буулгахгүй гэж амлаач...
Хэзээ ч биенээсээ холдохгүй гэж андгайлаач...
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
A/N:
(Like an echo in the forest...)
Нэлээн зүйлийн дараа ирлээ, би😅
Нэлээн ч мурилаа, нэлээн ч удаалаа💜
Заа дараагийн партаараа уулзъя дөө😂❤️💜
Advertisement
- In Serial41 Chapters
I'm Just a Nameless Side Character in a Vampire Romance Novel
I cried myself asleep after reading the ending to the "Rose and its Thorns" only to wake up as a nameless side character that dies before the novel even begins! Rose and its Thorns is popular webnovel about Julia, the female lead who is sold by her evil stepmother as bride candidate of the Rose Empire. It's a powerful but notorious Empire ruled by Vampires and populated by all the non human races of the world. In the end she had her happily ever after with the crown prince of the Empire, but Eclis, the Grand Duke and the second male lead dies with a broken heart. The novel updated nearly every week and I read it as it published for 3 years! I don't know how I got here but I'm going to thoroughly enjoy myself in this world and correct this novel to the ending Eclis deserves! Release schedule: Wednesday, Saturday at 2:30pm PST
8 231 - In Serial29 Chapters
To This Kingdom Come
**COMPLETE NOVEL** The Realm: a parallel universe with 13 Kingdoms that only a select few from Earth can enter in their sleep. Marylea is one of those select few. When Marylea wakes up on her eighteenth birthday into a strange medieval-esque world where she can Shape things at will, she thinks it's pretty cool. That is, until people start vanishing into gold dust. Ashling is the unpopular princess of the Kingdom of Aragonia, one of the 13 Kingdoms of the Realm. Doomed to marry a prince or a chancellor, and not the boy she's loved since she was a child, she is ready to accept her fate (or is she?) When Ashling's beloved Kingdom is in peril, she must team up with Marylea to find a way to stop their looming end. The burning question is: is it too late? A story of adventure, friendship and star-crossed lovers, To This Kingdom Come is a COMPLETE young adult fantasy novel that will thrill and enthral. *** Hi everyone! I hope you enjoy reading this novel as much as I enjoyed writing it. I would really appreciate feedback/constructive criticism. Thank you in advance! -Lydia ***
8 129 - In Serial8 Chapters
Dragon of the Void
Kane Solbourne is the last of his kind, and he is on the run. Not from a great enemy, but from the shadows of his past. However, no matter how far he runs, fate has a way of catching up. Once again, he must try and push back the forces of the Void. His first task? Defeat an ice dragon that aligned itself with the Void and is threatening the entire elf kingdom....what could possibly go wrong?
8 184 - In Serial9 Chapters
Blood Across The Ages
The woman once known as N-ta has wandered the Earth for tens of thousands of years. Magic and demonic power are rare, and she is the reason why. Monsters and demons have been the bane of her existence since she attained eternal life. Now, at last, evil seems to be catching up to her…
8 183 - In Serial13 Chapters
Strongest Slayer
Suddenly 72 years before portals started opening in this world and Demons and Monster that came out of those portals devastated the earth. Any human weapon was useless against those Demons and Monsters, but luckily humans also started awaken new powers to fight those monster. these humans with special powers were then called THE SLAYERS. In this new world where power was everything, those with no powers were treated as trash. This is the story about a young boy who was born in very powerful family, but got disowned by the family and was even betrayed by the girl he loved because he was powerless. This is the story of Jason who became worlds STRONGEST SLAYER.
8 416 - In Serial79 Chapters
Her Unrequited Love (Completed)
Love is the thing which make life heaven or hell💕Highest rankings#1 in Tamil out of 1.09k#1 in painful memories out of 328#1 in Krishna out of 320#1 in Meera out of 74#4 in betrayal out of 67.4k#5 in women out of 10.4k#9 in girllove out of 1.42k#9 in firststory out of 20.6k#11 in non fiction out of 33.2k#21 in unrequited out of 6.56k#18 in onesided love 2.99k#7 in general out of 7k#16 in care out of 13.46k
8 136

