《Still With You✔》~12~
Advertisement
••
-"Залуус аа, бүгдээрээ тоглоом тоглоцгооё! Хамгийн гол нь... Шийтгэлтэй!" гэсээр оюутны дундах нэгэн хүү босож ирэн хашхирлаа.
Энд бүх сургуулиараа байгаагүй нь л аз. Нэг хоёр гурав гээд курсынхнаараа хуваагдчихсан болохоор тэгж шуугиан болоод байсангүй.
-"Тэгъе! Үнсэлцэж тоглоё" хэмээн Жунин олны дундаас хашхирахад хүний нүднээс хол тэврэлдэж суусан Жонгүг бид хоёр байдал бишдэхийг хоёул гадарлаж байв.
Жонгүг чихэнд ойртоод "Зугтах уу?" гэхэд амьсгал нь чих хүзүү рүү орж тархана. Би толгойгоо зөөлөн дохиод хамтдаа хөтлөлцөн зугтааж байтал хэн нэгний "Хөөе, зогсооч, хамт тогло!" гэх нь дуулдав.
Яг энэ үест дэлхийн төгсгөл рүү, бүхнээ золиослоод зөвхөн хамт байхын төлөө бүхнээс зугтан аз жаргалыг олохоор эрэлд гаран гүйж байгаа мэт мэдрэмж төрснийг нуух юун.
Гар гараасаа чанга атгаад инээлдэн гүйх бид. Энгийн боловч ухаад үзвэл хамгийн гэгээлэг дүрслэл байх.
Тоосонгүй бид зугтаасаар л, ой моддын гүн рүү дуу чимээнээс хол газар очоод тайван тэврэлдэж хэвтэхийг илүүд үзэв.
Одод дээрээс гялтганаад үзэмж тансгийг бүрдүүлэх ч өндөрт ургасан олон модод харин цор ганц сарны үзэсгэлэнт цэнхэр туяаг халхална.
-"Одоо л нэг чих амар хэвтэх нь..."
-"Жонгүг аа, дээшээ хар даа.. Тэнд хос од байна, яг эгц дээр. Үнэхээр тод гэрэлтэж байна..."
-"Яг л чи бид хоёр шиг.."
~
•
Сарны туяа модны мөчрийг сүлбэн дамжсаар тэдэн дээр бүдэг бадагхан тусна. Энэ мөчийн тэдний зураглал. Үзэсгэлэнтэй бөгөөд уусмаар.
Яагаад ч юм ямар нэгэн зүйлийг хий хэмээн тэдний зүрх шаардан хүснэ.
Мисүгийн айдас дүүрэн нууцхан хүсэл,
Жонгүгийн хүсэл дүүрэн нууцхан айдас.
Зөөлөн өвсөн дээр биесээ энхрийлэн хэвтэцгээх тэдний бодол яг адилхан зүйлийн талаар эргэцүүлнэ.
Хичнээн өөрийгөө хүчлэн бодлоо эсрэгцүүлж эсэргүүцсэн ч Жонгүгийн гар Мисүгийн бэлхүүсээр гүн тэврэн цээжиндээ нааж буйг харвал 'бодлоо л эсэргүүцсэн болохоос биеэ ер хориглоогүй' аж.
Халуун амьсгал, дулаан энгэр, хүчтэйгээр цохилох зүрхний цохилт...
Энэ бүхний дор Мисү биеэ чангалах ч атгахан зүрхний хаа нэгтэйгээс чимээгүй түүнийг хатгаж байлаа, 'үүнийг хий' гэж... Энэ л түүний боль гэж хэлэхгүй байгаа шалтгаан.
Advertisement
Тэврэх гараа улам чангалан Мисүг өөртөө ойртуулан духан дээр нь үнсэн үсийг нь чихнийх нь ардуур хийнэ.
Хэтэрхий удаан биеэ чангалсан Мисү түүнийхээ амьсгалыг мэдрэн биеэ суллах үед хүлээн зөвшөөрчихсөн, өөрийгөө тэрхүү үйлийг хүсээд эхэлчихсэн гэдгээ анзаарав.
Бэлхүүсэн дээрх Жонгүгийн гар биен дээгүүр нь гулссаар гуян дээр зогсоод өөрлүүгээ гэнэт татахад тэдний хүрэлцээгүй үлдсэн биеийн хэсэг гэж бараг л үлдсэнгүй. Байнга тэврэлдэж хэвтдэг ч энэ удаагийн байдал хэтэрхий өөр байсан юм.
Уруулан дээр буух нойтон хэр нь хүсэмжилсэн аястай үнсэлт сая л нэг эхлэхэд огт өөр мэдрэмжийг тэд мэдэрнэ.
Жонгүг үнсэлтээ салгалгүй Мисүгийн дээр дөрвөн хөллөөд үсээр нь тоглон чихэн дээр нь хүнд хүнд амьсгалыг буулгаж байв.
Өөрийн үзэсгэлэн гоо бүсгүйнхээ хүслийг үл харгалзан ингэж бодлогогүй үйлдэлдээ ташуураад ингэж байгаадаа өөрт байх тэр эргэлзээ гэх хязгаарыг давтал нь эргэлзэх аж. Гэвч 'Мисү эсэргүүцээгүй шүү дээ' гэсэн бодлоор өөрийгөө аргацаан өмөөрч, хувиа хичээнэ.
Мисү Жонгүгийн саарал малгайтай даавуун хэлхгэр цамцнаас нь татаж зориг гарган өөртөө ойртууллаа. Асар их 'болно, болохгүй' гэсэн эргэлзээ тэднийг тойрно.
Энэ бараг л Мисүгээс бүрэн хамаарах шийдвэр атал өөрийнхөө ч юу хүсэж буйг ойлгохгүй байгаа түүний хувьд энэ нэгэн төрлийн шийтгэл гэлтэй.
Гараа зүглүүлэн Жонгүгийн цамцны цахилгааныг атган зөөлнөөр буулгаж байхад хүслийг бадрааж, улам асаасан үнсэлтийг дахин бие биедээ өгнө.
~Ziiippp...~
Цамцны цахилгаан удаанаар доошлох нэгэн хэвийн чимээ хоёр хосын биесээ үнсэх нялуун чимээтэй хосолно.
Удаан үнсэлтийн дараах агаар сэлбэлт, булчинлаг цээж нь нааш цааш хөдлөх ба футболкны цаанаас цухуйх цээжний том булчин, тэгшхэн эгэмний яс нь тодхон үзэгдэж байв.
Мисүгийн талаас үзэгдэх Жонгүгийн энэхүү байдал түүний зүрхийг нь дэлбэлчих шахна.
Дахин удаанаар ойртон духаа нийлүүлэн байхдаа гараа атгалцан нам гүмийг хэсэгхэн хугацаанд үүсгэж байв.
-"ХОЁР ОО! ТА ХОЁР ХААНА БАЙНА АА!!"
Жонгүг Мисүгийн дээрээс хурдхан босоод түүний үсийг янзлан өвсийг түүлээ. Цамцаа цахилгаандаад хоолойгоо засан юу ч болоогүй мэт доош цувран алхацгаана.
-"Өө, энд байсан юм уу? Бид нар харин унтацгаах гээд та хоёрыг дуудаж ир гээд... Хүлээ? Та хоёр муудчихсан юм уу?..." хэмээн Сохён асуувал тэд хоёул үгүй гэцгээв.
Advertisement
-"Үгүй дээ, зүгээр.. Би түрүүлээд явлаа, ирэхэд чинь унтчихсан байж магадгүй шүү!" гээд Мисү зугтаагаад явчихав.
-"Нөгөө юу би ч бас... Явлаа, залууст хэлчихээрэй!" гээд яг Мисү шиг зугтаах гэтэл Сохён гараас нь татаад "Та хоёр яачихсан юм? Мисүг уурлуулчихсан юм уу?" гэхэд нь Жонгүг толгой сэгсрээд түүнээс холдлоо.
••
-"Бурхан минь! Бурхан минь! Бурхан минь! Бид яг... би болно гээд хэлчихсэн билүү? Тэр сая.. Би цахилгааныг нь..."
Саяны нөхцөл байдлыг яг нэг бүрчлэн санаж чадахгүй нь. Ухаан санаа өөр тийш тэнүүчилж байсан болохоор Сохёны хоолойг сонсоод юу болоод байгааг ч анзаараагүй..
Гэхдээ, хэрвээ Сохён гарч ирээгүй бол бид үргэлжлүүлэх байсан байх. Магадгүй би дуртай байх ч байсан байх...
Үгүй ер нь.. Сохён яах гэж, хаанаас гараад ирэв ээ! Бидний мөч байсан шүү дээ! Нөхцөл байдал нь таарчихсан, яг гоё болох гэж байсан...
Тэгсэн ч анхны удаагаа амралтанд, бүр ой модонд хийх байсан гэж үү...?
-"Зүгээр л унтчих, Мисү!" гээд өөрийгөө ятган, нүдээ тас аньж, хөнжлөө зуурсаар нэг л мэдэхэд унтчихсан байсан юм.
~~~~~
•
Юу ч юм бодоод урагш алхаж байтал гэнэт л нүд хорсож өвдөж эхлэхэд нүдээ ч анилгүй байшиндаа ирчихсэн байснаа сая л анзаарлаа.
-"Чи хааччихаад ирэв ээ? Бид сая лонх эргүүлж тоглосон. Сая нөгөө Мисүгийн чинь найз Жиёны тухай Жунин асуугаад яг хэлэх гэж байсан чинь Жунины найз охин Сохён яриаг нь таслаад босоод ирсэн!"
Түүний юу ярьж, юугаа чалчих нь хамаагүй байсан ч хэдхэн хормын өмнө юу болж болох байсан нь толгойноос гарч өгөхгүй, яг л хуурцаг дахин тоглуулж, үзсэн киногоо дахин үзэж байгаа юм шиг л тархинд тод үзэгдэнэ.
-"Хөгшөөн, миний юу ярьж байгааг сонсож байна уу?" гэхэд би худлаа эвшээлгэн, биеэ сунгаад "Унтлаа, маргааш ярьж өгөөрэй" гээд түүнийг орхиод байшин руугаа зүглэв.
Ор луугаа ороод л хөнжлөө дээгүүрээ бүтээн ганцаараа хувийн орон зайгаа үүсгэн чимээгүй хэвтэнэ.
Сая яг бид хийх гэж байсан. Зарим талаараа Сохён ирсэн нь биднийг аварсан ч харин нөгөө талаас харвал бидний халуухан үеийг баллаад хаячихлаа.
Үнэхээр.. Үнэхээр.. Үнэнгээсээ ажиллаад эхэлчихсэн байсан! Яаж буулгахаа мэдэхгүй нь ээ, ядаж байхад босмооргүй байна. Чөтгөр аваг!
Шүршүүр зүүн тийшээ жимээр яваад моддын дунд байгааг нэг оюутнаас асууж мэдээд тийшээ очихоор боллоо.
Ой мод гэхээр л саяхны 'бид' бодогдоод тархи задарчих гээд.. Удахгүй миний тархи яг дотроо хагарчих байлгүй!
Хүйтэн усны эцсийг тулгаад дотор нь ороод хана тулж хэсэг зогслоо. Саяны гэснийг мартаж байж л зүгээр болох шинжтэй, байсан болохоор Жунины хачин үйлдлийг бодож жаахан дүргүйгээ хүргэв.
Сая л уснаас гарч ирээд хувцсаа өмсөн байшин руугаа алхангаа хүзүүгээ эргүүлэн, толгойгоо сэгсрээд удаанаар алхана.
-"Зүгээр л унт Жон Жонгүг! Маргааш илүү сайхан өдөр байх болно, мартчих, тэгээд л зүгээр..."
Ингэж бодсон хэдий ч Мисү яаж байгаа бол гэхээс санаа минь ихэд зовно...
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
A/N:
Заа ёстой ичиж үхлээ🙈
Зааза, дараагийн партаар уулзацгаая!!💜🤣
Advertisement
- In Serial7 Chapters
Free Flight
A man dies a heroic death to save a stranger and gets reincarnated into the body of a small bird. After discovering magic in this new world he is in, he desires to live his new life to the fullest.
8 71 - In Serial10 Chapters
Can a Lich Cry
Update every 1-2 weeks. Well, I say that, but I usually write during the weekdays and chill in the weekends. Should be the other way around, but writing helps me destress with schoolwork. The cover is a make-shift drawing I made some time ago. The Seven Kingdoms moved at the will of their prophets. They were the voices of their gods, and the deities wanted blood. After being caught in the crossfire, a young man named Sura died among the endless corpses. However, he inherited the Curse, and the Curse did not allow him to rest. When Titus conquered the Seven Kingdoms, he was still there. When mages became the new prophets, he was still there. Centuries later, the lich had faded into the unknown as the aide of Fia, the bastard mage and the only descendant of Titus. A dead man did not have anything to protect, so what did he fight for? For the game was not over, and it was still his to lose.
8 62 - In Serial17 Chapters
Everdell: A Critters Tale
[Participant in the Royal Road Writathon Challenge] Critters roam the Evertree, the tallest tree in the world and peace has been had for hundreds of years, but not all is as calm as it seems. Prince Fir has been put into the Everguard for disobedience and must train with the guard, but disaster strikes and Prince Fir is sent to establish an outpost on the Outside, having to put up with a Guinea Pig that seems to hate him with a passion. Florence hates nobility with a passion, blaming them for sending his father and mother on a mission that they never returned from. So when he is told he has to train and set up an outpost with a Prince? Lydia, a rat has been tasked with an impossible mission, infiltrate the Everguard and destroy it from within. What happens though when you start to make friends with the enemy? What's a critter to do? ...................... Ideas and concepts taken from the Board Game Everdell, I'm a new author and I don't take this book that seriously and am just using this as practice for third-person writing in a light setting. I don't own the cover art and will gladly take it down should asked.
8 246 - In Serial11 Chapters
Modern Monsters
This is all a dream. This is what Dacker says to himself every day. That's the only way he could cope with this bizarre world he found himself in. currently no cover
8 228 - In Serial32 Chapters
Bleach: The Shadow Shinigami
One day in the Kurosaki family instead of giving birth to one child the family had two sons at a very young age and that child went down a rode which he follows to become strong.I don't own bleach.
8 236 - In Serial6 Chapters
Kyun!
Story based on the current track focusing on Shiva's pov(Hacker track)
8 75

