《Still With You✔》~14~
Advertisement
Бүжгийн талбайд олон оюутан шавцгааж, заалыг дүүргэж байгаа доргилтот дуунаас илүүтэйгээр наргина.
Заалыг зөвхөн дөрвөн булангаас цацрах өнгөт гэрэл дүүргэх бөгөөд тас харанхуй ч биш гэвч үл ялиг өнгөлөг орчныг бүрдүүлсэн байв.
-"Чи ямар их уудаг юм бэ?" гэсээр түүн рүү харахад Жонгүг
-"Энд чинь бананатай сүү овоолоостой байсан ш дээ? Зүгээр өнгөрч чадсангүй, угаасаа надаас өөр ууж байгаа хүн алга" хэмээн соруулаа амандаа зуув.
Зүгээр л би сууж, ихэмсэг төрхийг гарган, хувийн орон зай гээчийг бүрдүүлж байлаа. Бүжиглэж ханасан, цэнгэж ханасан.
Жонгүг бид хоёр заалны төвийг сахин олны дунд гол дүрийн баатар аятай л цагийг өнгөрөөсөн болохоор эцэст нь ядраад сууж байгаа нь энэ юм.
-"Арай л их уучихаж дээ.. Мисү, би гялс ариун цэврийн өрөө явчихаад ирье, наанаа л байж байгаарай"
Би толгой дохиод түүнийг олныг гатлан, замхрах хүртэл нүдээ ч анилгүй араас нь ширтсэн.
Энгийн байгаа нь хүртэл хайрыг минь татаж, өөртөө улам ойртуулан, хэзээ ч салахгүй байх нэгэн шалтгаан болно.
Өдөр ирэх тусам багын айдас замхарсаар. Холдчих вий, хайр нь хөрчих вий, мөн мартчих вий гэх айдас, одоо бараг л үнс болон хийссэн биз...
-"Жонгүг чинь хаачаав? Өөр охин эргүүлээд алга болчихсон уу?"
Жунины хоолойг сонсох тэр мөчид түүнийг өшиглөөд Сугар гараг руу цөлчихмөөр санагдана. Яагаад ийм хачин..? Ойлгохгүй юм байна.
-"Амаа тат, тэр тийм хүн биш"
-"Чи ойлгохгүй байгаа юм уу? Би чамайг сонирхоод байна шүү дээ? Яачихсан нүдтэй болохоороо над шиг хүнийг тоож хардаггүй байна аа?" гэж өөрийгөө магтан намайг гайхна.
Үүнийг хайр гэдэг юм. Чиний л нүдэнд хайртай болсон хүн чинь энэ ертөнцийн хамгийн гайхамшигтай оршихуй болж харагдана. Тэгээд л тэр.
Тэр хүн ямар ч байсан гэсэн нэгэнт л чи түүнд зориулаад зүрхээ сугалаад гаргаад ирчихсэн бол түүний гэсэн бүхэн нь аминаас чинь илүү үнэтэй санагдах нь энгийн л зүйл байх...
-"Чамаас ялгаатай нь Жонгүг хөгийн зан гаргаж амрагийнхаа араар нь тавьдаггүй юм, болов уу?" гэчихээд үл тоон өөр тийш харвал бараг л надаас бусад нь бүжиж буй харагдана.
Advertisement
Жунин гэнэт л учир зүггүй гарнаас татаад баруун хойд буланд намайг аваачлаа.
-"Новш гэж, чи чинь юу хийж байна аа?" гээд түүний түлхэхэд бугуйнаас атгаж, мөрөөр тэврэв.
-"Юу хийж байгаа юм шиг байна?" гэж хэлчихээд жуумалзан инээвхийлэхэд би зугтах гэсэн боловч чадсангүй.
-"Намайг тавь!"
-"Дахиж мултрах гэж оролдвол би яг энд чамайг яачихаж ч магадгүй шүү!!" гэх үгийг нь сонсоод би арзасхийн айдас төрөх нь тэр.
Гуйя... Энэ удаад л.. Энэ удаад л дахиад гараад ир, Жонгүг аа...
Нүднээс нулимс урсах нь холгүй, будгаа урсгачихгүйг хичээн дээш харан нулимсаа залгихыг хичээнэ...
Тэр ирсэнгүй.
Жонгүг ирсэнгүй.
Хүлээсээр байхад ирсэнгүй.
Жунин мөрөөр тэвэрсэн гараа надаас аваад нөгөө гараараа бугуйнаас тавилгүйгээр ширээн дээрх усан үзмийг нэг нэгээр нь түүн идэх бол хажууд нь би эцэс төгсгөлгүй Жонгүгийг хүлээн зогсоно.
Гэнэтхэн л тас хийтэл цохилцох чимээ гарч, Жунины гар тавигдахад гар луу цус гүйх нь мэдрэгдэв. Чанга атгачихсан байж, одоо өвдөж байна.
Миний бодож байсан нь зөв байсан.
Тэд зодолдож байсан юм. Гэхдээ удаан үргэлжлээгүй ээ, Жуниныг өшиглөчихөөд намайг дагуулан заалнаас гарсан. Харин үлдсэн оюутнууд үдэшлэгийг үргэлжлүүлсэн юм.
-"Би чамайг байрандаа хүлээж байгаарай гэж байхад адгийн тэр Жунинд зүгээр л хөтлүүлээд зогсож байх байсан юм уу?!"
Нэлээн өндөр дуугаар надад ингэж хэлэхэд би ч гэсэн бухимдан цухалдаж эхлэв. Уг нь ингэж хэлэхээр уйлчих гээд байдаг байсан ч энэ нөхцөл байдалд чадахгүй нь.
-"Үгүй ээ, хэрвээ чи яваагүй байсан бол хүчээр чирүүлэн байж бугуйгаа тас атгуулаад чамайг хүлээж нулимсаа тэвчээд зогсохгүй л байсан байх"
-"Ким Мисү, чи намайг буруутгаад байгаа юм уу?"
-"...Чи ирээгүй ш дээ.. Би хагас цаг тэнд гүйх цусаа боолгуулаад зогссон, чи намайг надаас холдож болохгүй гэчихээд өөрөө орхиод явчихсан"
Би намуухан хоолойгоор ингэж хэлчихээд гараа хойноо нуулаа. Хэдий түүнд уурлаж гомдож байгаа ч, бурхан минь түүнийг ядаж л айлгамааргүй байна, санааг нь зовоомооргүй байна.
Тэр нэлээн удаан намайг ширтэж байснаа "Юу нуугаад байгаа юм?" гэхэд би хэдийн баригдчихсанаа ойлгов.
Advertisement
-"Юу ч биш ээ"
-"Гаргаад ир! Би хэлсэн шүү, Мисү"
Би гүрийж, улам л үгүй гэж зөрүүдлэхэд Жонгүгийн гар нүд ирмэх зуур хөдлөн гарнаас барьж авлаа.
Зүүн гарын бугуй улайж цайрсан байх ба одоог хүртэл янгинан өвдөж буйг хэлэх хэрэгтэй.
Тэр миний гарыг удаан ширтлээ.
Нүдэнд нь айдас, зовнил хуралдаж, зовхи нь түүнийгээ даалгүй нулимс гялтгануулах нь үзэгдэнэ. Зөөлнөөр гүйлгэн илэх түүний эрхий хуруу нь арьсан дээр минь гүйхдээ чичирнэ.
Битгий уйл, Жонгүг..
Надад хэцүү байна, битгий уйл..
-"Би явлаа, удахгүй зүгээр болчих байх, тэгээд б-бас өсгийт дээр удаан байхаар ядраад байна"
Би түүнийхээ шөнийн үнсэлтийг авч чадалгүй, түүндээ ч өгч чадалгүй хаяад явчихсан юм. Хувиа хичээгээд орхичихсон, уйлахыг нь харвал удаан байж чадахгүй болохоор.. Үлдээчихсэн.
Хөөрхий чи минь өөрийгөө буруутгаж байгаа байх даа, бүхнийг өөрийн нуруун дээрээ үүрч байгаа байх даа, дуртай сүүгээ уусандаа хүртэл өөрийгөө зэмлэж байгаа биз, эцэст нь чи ганцаараа хана налан уйлж суугаа байлгүй.... Миний Жонгүг..
Би эргэж харалгүй алхсаар...
꧁꧂
Гарч ирэхэд тэр байгаагүй..
Удсан минь үнэн, би түгжигдчихсэн. Хамгийн инээдтэй нь намайг Жунин ариун цэврийн өрөөнд хараал идсэн нойтон шалны алчууртай хамт түгжсэн гээч, бүр инээдтэй нь би гарч чадалгүй нэлээн удсан...
Жуниныг яг л Мисүг эргүүлж байгаа биз гэж бодсон яг тааллаар минь бүр хөтлөөд зогсож байдаг байгаа?
Надад хамгийн арчаагүй залуу гэдэг нэр өгвөл таарна. Би бүх чадлаараа Мисүгийн дэргэд байх ёстой байсан.
Хагас цаг удаж арай гэж гарч ирэхэд минь Мисүгийн минь нүдэнд нулимс хурчихсан байж билээ.
Би өөрийгөө харааж байв, учир нь түүнийг уйлуулах ёсгүй байсан шүү дээ. Уйлахаараа нүд нь хавдчихдаг, хэт их уйлвал амьсгаа нь давхцаад байдаг.. Шалтгаан зөндөө бий болохоор тэр уйлж болохгүй.
Шууд л очоод Жуниныг ч шанаадлаа, түүний идсэн жимс амнаас нь үсрээд гарчихсан. Дажгүй л цохьсон байна.
Тийрч унагаан түүнийг дагуулан булан тойроод хананд налуулан зогсоов. Намайг одоо өөрийгөө ямар ихээр харааж, өөрийгөө ямар ихээр үзэн ядаж байгаа гэж бодно?...
Яагаад ч юм миний хоолой надад захирагдалгүй өндөр өнгөөр түүн рүү дуугарчихлаа. Үгүй ээ, миний хувьд бараг л хашхирсан, чөтгөр аваг би хашхирчихлаа.
Би түүнийг хагалчихлаа...
Намуухан хэр нь чичирхийлэх хоолойг нь сонсоод юунд ч гаргаж байгаагүй дүүрсэн тэр нулимсаа бүгдийг нь арай ч задруулчихсангүй.
Надаас нууж ардаа авсан гараа байн байн хөдөлгөх нь намайг улам л сандаргаж байв.
Зөрүүдлэх түүнийг хүчилмээргүй байсан ч би харах хэрэгтэй, гарт нь байгаа зүйлийг.
Шалавхан хөдлөөд гарыг нь атгахад хэдийнээ түүнийг хагараад эхэлчихжээ гэдгээ ойлгосон. Би хагалаагүй ч хагарсан шалтгаан нь надаас болсон.
Өвдөж байгаа байх даа, болдог бол үлээгээд өгөх юмсан... Янгинаж байна уу? Үнсээд эмчлээд өгөх юмсан... Сэтгэл чинь яаж байна? Тэврээд тайвшруулаад өгөх юмсан...
Одоо "Намайг уучлаарай..." гэж дотроо мянган удаа хашхирсан ч Мисү минь даанч сонсохгүй.
Тэр намайг орхин байшингийнхаа зүг хурдан хурдан алхах бөгөөд ганц ч эргэж харсангүй, бүр үнссэн ч үгүй.. Арга ч үгүй дээ, түүнд нааш харахад ч хэцүү байхад үнсэх талаарх бодол түүнд төрөх ч үгүй байгаа биз.
Эцэст нь би хана налан доош суулаа.
Хийсэн үйлдэл, надаас шалтгаалах бүхнийг үзэн ядан сууна.
Үзэсгэлэнт сахиусан тэнгэрээ өвтгөчихдөг нүгэлт тамын хүү нь магадгүй би байх...
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
🤧😆
💕
🤣💜🤧
Advertisement
- In Serial55 Chapters
Becket The Elf?
A man finds himself in a new body and a new world. Why and how is he here are the questions that run through his head. Who's this woman lying in bed next to him?Cover art by drealicious.
8 368 - In Serial12 Chapters
The Burden Egg
The last great human empire fell to the fey races centuries ago. Their descendants live ground-down lives in the ruins of their ancestor's cities, surrounded by defunct and forbidden machines. Their one ancient hope, the dragons, have been extinct for milennia. But I've just found an egg...
8 161 - In Serial6 Chapters
Top 25
In a world 3,000 years in the future where the world is 99.9% female. There are 3 males on Earth currently and it's been like this for 1000 years, a popular sport in this future is fighting and 30% of the population has supernatural abilities and only a small percentage of these people can fight in the pro leagues. One boy named Yukki is determined to become the strongest fighter he possibly can be but he has to attend a fighting academy to train his body and mind, something says he might have a lot of potential. Who will he meet along the way? Who will push his limits.
8 202 - In Serial30 Chapters
Pokemon Mystery Dungeon: The Phantasmagoria
Paint a picture of a long-sought after paradise that is so fantastical, it is as if you're dreaming. Enter Liam, a human turned Pokémon dropped into the Celestic Continent. Here he will be thrust into the crux of a future thousands of years in the waiting, as the threat of the ever-expanding Mystery Dungeon looms over the continent.Requiem...
8 194 - In Serial20 Chapters
Railgun Online, Book 5. Alicization Running
Mikoto, Sinon and Kirito have been living in the Underworld for 2 years now. Both Kirito and Mikoto, along with Eugeo, have become Elite Sword Masters each with their own Valet. Kirito has obtained his sword from the Gigas Cedar, the Night Sky Sword, while Mikoto has obtained the River Spirit Sword and dual wields it along with her Master Sword. Sinon in the meantime, has joined the Archery Corps. When Mikoto's Valet, Stella, discovers a dark secret that nearly costs her life, Mikoto and Sinon decide to head out to investigate..In the process they discover an entire armada of Viros swarming out of a strange portal near the goblin territories. Meanwhile, in the real world, Accelerator and Asuna find themselves in a massive battle against the forces of God's Right Seat and secret forces from the Japanese Government, all of whom seem to be interested in Kazuto, Mikoto, and Shino..And even stranger still, a dark figure seeks to find the Brain Burst Program, and develop something with it..The world of Railgun Online is becoming larger still, and there's no telling where it might lead
8 181 - In Serial16 Chapters
Project Sekai x Reader
The title explains it all. Prokect Sekai and the characters do not belong to me.Best Ranking#8 colorfulstage - Aug 27, 2022
8 151

