《Still With You✔》~18~
Advertisement
꧁꧂
Өглөө сэрүүлэг дуугарсангүйд гайхан утсаа харсан ч цэнэг нь дуусаад унтарчихсан байж.
Хичээл!?
Тийм шүү дээ, тасална гээд тохирчихсон. Гэснээс энэ хүн одоо миний дээрээс босохгүй юм байх даа? Хувцаслах ёстой юмсан.
-"Күүкий, босоорой, би хувцсаа өмсөх хэрэгтэй байна.." гэхэд тэрээр бэлхүүсээр тэвэрсэн гараа улам чангална.
Үнэндээ босох хэрэгцээндээ биш нүцгэн биеэрээ наалдаад тэврээд байхаар зүрх дэлбэрчих гээд байсанд байгаа юм. Надад хүртэл тод сонсогдож байхад түүнд бүр илүү сонсогдож байгаа байлгүй.
-"Наад зүрхээ жаахан тайван, нойр сэргээгээд хаячих юм" гээд над дээрээс босоод хажууд минь хэвтлээ. Хэдий бид хэвтэж байгаа ч тэр минь миний үсийг чихний минь ардуур хийгээд хацрыг минь илэн хайрын харцаар энхрийлэн ширтэнэ.
-"Чи хэзээ сэрчихсэн байсан юм бэ?"
-"Нар мандаж байхад" Хөөх, эрт сэржээ. Тэгээд миний зүрхийг чагнаад гурван цаг хэвтчихсэн гэсэн үг үү? Одоо 10 цаг болж байна.
-"Унтаж байхад хүртэл хүчтэй цохилж байна уу?" гэхэд тэр толгой дохив. Би ч яг галзуурч байгаа юм байна л даа. Одоо бол өмнөхөөсөө хурдан цохилж байгаа гэж мөрийцөхөд ч бэлэн байна.
Хэсэг хэвтэж байтал Жонгүг-
-"Сайхан хэлбэртэй юм" гэхэд нь би нар луу хальт харлаа. Байдаг л хэлбэр шүү дээ, төгс бөөрөнхий.
-"Нар уу? Угаасаа л бөөрөнхий байдаг шд"
-"Үгүй ээ, нар биш. Харин наад хоёр хөх чинь, бас их сайхан үнэртэй юм байна лээ"
Бурхан минь гэж. Түүний тархи тэс өөр зүйл сэтгэдэг болоод эргэчихэж, гэсэн ч бас түүний цээжний булчин ч сайхан л даа...
-"Чи хэзээнээс ийм зүйл боддог болчихоов?"
-"Анхнаасаа л... Хэлдэггүй байсан болохоос би ингэх өдрөө байнга хүлээж, өдөр болгон сэтгэлээ бэлддэг байсан юм шүү. Бас ч гэж, ер нь миний төсөөлөн бодох чадвар сайн л даа"
Би чангаар инээгээд мөр лүү нь түлхлээ. Харин Жонгүг нөгөө л миний хамгаас дуртай туулай шиг инээдээ надад үзүүлж хүзүүн нүүрээ наагаад чангаар тэвэрнэ.
Тэгснээ бүр өөртөө бүрэн наагаад тайвнаар амьсгалж эхлэв. Харин би түүнээс салахыг оролдож байлаа.
Advertisement
-"Кхмм, нөгөө... чи дотоожгүй байгаа биз дээ?" хэмээн болгоомжлонгуй асуухад жишим ч үгүй толгой дохив.
-"Юу надад жаахан э-эвгүй байгаад байна л даа, тэглээ ч шүд, нүүр гараа угаах гээд, бас өглөөний цай уух зэргийн..." гэхэд үг таслан нүд рүү минь ширтээд
-"Үүнээс илүүг хийчихээд ичээд байж болохгүй биз дээ?" гээд хацран дээр үнслээ.
~~~~~
-"Битгий яв л даа!"
-"Хог асгачихаад л ороод ирнэ ш дээ? Дуугүй наанаа байж бай, тэгээд өглөөний цайгаа ууцгаая"
Тэгэхээр...
Өчигдөр болсон зүйлээс хойш, ер нь өглөө сэрээд л Жонгүг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, нэг бол сахилгагүй инээгээд л аль эсвэл хий нь гарсан шаар шиг энд тэндгүй нялхарч туниад л..
Хааяа ойлгохгүй юм аа. Үгүй ер нь.. Аялалын үеэрх үдэшлэгт тэр яаж харагдаж байлаа даа? Хаа нэгтээгээс гараад ирчихсэн догь ханхүү шиг байсан хэр нь одоо яахаараа хөвсгөр туулай шиг харагдаад байгаа юм бол?
Гэртээ орж ирэхэд тэр дөнгөж л хувцаслаад сул өмдөө өмсөөд углаашаа углан зогсож байгаа харагдсан юм.
Мэдээж, тэр дээгүүрээ нүцгэн байсан л даа.
-"За, надад цаанаасаа өндөг гаргаад ир, гялс хийгээд идэцгээе"
Би хүлээгээд л байлаа, эсрэг тийш хараад бага сага зүйлсээ цэгцлээд зогсоод, өндгөө ирэхийг хүлээсээр.
Харин өндөг биш түүний тэврэлт над дээр ирсэн юм. Дулаахан, сэтгэл дүүргэж, намайг ирэх аюулаас хамгаалж байгаа юм шиг.
-"Ингээд зогсоод байвал өлсөөд үхчихнэ ээ"
-"Өөр юмаар өлсөөд байна аа" гэсээр хүзүүн дээр нойтон үнсэлтийг үлдээнэ.
Галзуурах нь..
~~~~~
Ноцолдон ноцолдон, нялууран нялууран, бараг л гал тогоондоо хийчих шахам байсан ч би болиулаад арай гэж өглөөний цайгаа ууж дараа нь зүгээр л хэвтэхийг илүүд үзэв.
Зүгээр л хэвтэнэ.
Давхралдаж хэвтээд, үгийг бус зүрхийг сонсоод, чимээгүй орчинд тайван амьсгал авах нь бидний хувьд гайхалтай нөхцөл байдал, хамгийн сайхан агшин.
Ингэж хэвтэхдээ биенээсээ чухал гэсэн асуух асуултаа асууж, аль эсвэл сэтгэлийн гүн, үгүй түүнийх нь гүнээс гарах үгийг урсгадаг.
-"Мисү.. Хэрвээ би нэг өдөр чамайг заавал уйлуулах болвол яах вэ?"
Advertisement
-"Юу яриад байгаа юм? Чи намайг уйлж болохгүй, хэзээ ч уйлахгүй гээд байдаг шүү дээ?"
Тийм ээ, тэр тэгдэг.
Үргэлж л надаас болж уйлж болохгүй, харин өөр зүйлээс болж уйлвал над дээр гүйж ирээд тэврүүлээрэй гэдэг.
-"Энэ бол үнэхээр шаардлагтай зүйл, Мисү" гэх нь намайг айлгаж орхилоо. Эсвэл тэр намайг үлдээх гээд байгаа юм уу? Орхих гээд ингээд байна уу?
Өчигдөр л...
Одоо юу яриад байгаа юм бэ?
-"Би уйлчихна шүү! Юу яриад байгаа юм?"
-"Юу ч биш дээ, өвөл мэдээрэй..."
Айгаад эхэлчихлээ шүү, Жонгүг аа. Тэвэрье, намайг энхрийлээрэй. Чанга тэвэрье, айдсыг минь үргээж өгөөрэй...
꧁꧂
Өчигдрийн минь авсан мэдрэмж одоог хүртэл надаас салаагүй, зүрхний мухарт догдлол нь хоргодчихоод хаа явсан газарт минь хатгаастай.
Түүнийг...
Араас нь харахад,
Хоол хийж байхыг нь харахад,
Зүгээр сууж байгааг нь харахад,
Ном уншиж байгааг нь харахад,
Инээж байгааг нь харахад,
Ялангуяа хоолойг нь сонсоход л бүтэн зүрх нь цохилтоо даалгүй бутарчих шахдаг.
Өчигдөр шөнөөр амьсгаадан хэвтэхдээ би жаргалтай байлаа, яагаад ч юм бардамнамаар санагдаж, бүр уйлмаар санагдах шиг.
Харин асар их хариуцлага надад ирж байхыг би мэдэрсэн, харин би түүнийгээ үүрэхдээ таатай байх болно гэдгээ маш сайн мэдэж байв.
Тэврэлдэн хэвтэж, аниргүйд хэсэгхэн орших бидний цаг эхэлсэн юм. Би олон зүйл бодсон. Тэдний ихэнх нь бидний ирээдүйн талаар, харин үлдсэнд нь бодсон бодлоо хэлэхэд илүүц байх.
Ирээдүйд бидний үерхэл үгүй болно. Үерхэл маань замхарч, энэхүү нэршил бидний дунд оршихоо болино...
Найз охин, найз залуу.
Энэ оноож өгсөн нэрс ч гэсэн үгүй болно. Амлаж байна, бүр баталж байна. Ирээдүйд хэн ч биднийг ингэж дуудахгүй.
-"Мисү.. Хэрвээ би нэг өдөр чамайг заавал уйлуулах болвол яах вэ?" хэмээн би асуулаа. Тэр уйлах байх, нулимстай нүдтэйгээр толгой дохиж өөрсдийн 'үерхэл' гэсэн нэрээ хамтдаа үгүй хийх байх.
-"Юу яриад байгаа юм? Чи намайг уйлж болохгүй, хэзээ ч уйлахгүй гээд байдаг шүү дээ?"
Би тэгдэг, надаас болж уйлж болохгүй, чамайг ч өөрийгөө ч зовооно. Гэхдээ тэр үед чи гарцаагүй уйлна...
-"Энэ бол үнэхээр шаардлагтай зүйл, Мисү"
Тэр одоо гадарлахгүй байгаа, тиймээс үнхэлцгээ хагартал айж байгаа биз. Гэхдээ тэр үед чи ч, би ч дуртай нь аргагүй нэршлээ цаашид байхгүй болгох болно, зөвхөн өнгөрсөндөө л үлдэнэ...
-"Би уйлчихна шүү! Юу яриад байгаа юм?"
Одоо уйлах нулимсаа тэр үедээ хадгал. Чамайг би сайн мэднэ, чи уйлаад л уйлаад л байх болно. Найз охин, найз залуу байх үеийнхээ тэр сүүлийн тэврэлтээ бие биедээ чангаар өгчихөөд энгэрт минь уйлсаар байх болно. Би чамайг дэндүү сайн мэднэ.
-"Юу ч биш дээ, өвөл хүртэл хүлээчих.. Тэгээд мэдээрэй..."
Одоохондоо хэлж болохгүй ээ, гэнэтийн байх ёстой, амьдрал нь мартагдахааргүй, илэрхийлэмгүй мэдрэмжийг үлдээх хэрэгтэй.
Тэр үүрд санаж явах болно.
Ирээдүйд хүлээж буй тэр үеийг...
~~~~~~~~~~~~~~~~
A/N:
Evil Smilee!!!!
Otay, Жонгүгийг та нар буруутгаж болохгүй шүү! Тэр уйлуулах ёстой😈
Магадгүй маш олон удаа үхтэл нь уйлуулах байх...🌝
Advertisement
- In Serial38 Chapters
The Forgotten Angels
A young angel caught between two sides of a civil war is locked away, her memories sealed. For millennia she lived in darkness, never knowing the warmth of the sun. Until a strange man breaks her free, join our heroine as she works to unlock her past and grow strong enough to protect her loved ones. Watch as she grows into a woman who will bring about a second war, the likes of which these universes have never seen.
8 184 - In Serial44 Chapters
Manablood Mellie
Mellie accidentally opens a long awaited portal taking her to the home of her overpowered ancestors. Alanor is a magical medieval world where humanoids are struggling to survive against the monsters they fight, eachother.
8 182 - In Serial7 Chapters
Deathgod Chronicles
This is my first attempt at writing something other than poetry so it may be crude at the edges, please bear with it. I will try to improve with time. Tags may change as the story progresses but I will try not to get side tracked. I welcome any thoughts or comments you have about my work and will greatly appreciate it.************************************************Born with the power to save the world from the clutches of its impeding threats, Rafil was torn away from his parents a few months after birth from one of those impeding threats. What will now become of Rafil as he embarks on a journey to his destiny of bloodbath and slaughter.
8 144 - In Serial13 Chapters
to Learn about a Lucy. (Fairy Tail Fanfic)
A watching the future fanfic. It's currently X781, three years before canon. A group of Fairy Tail mages find themselves in a large building, with no known way out.They sit down, and they watch the future.-to learn about a lucy (with a look into the future.)© Hiro Mashima
8 162 - In Serial18 Chapters
||Winter Poetry Contest 2022||
OPEN( ✅)|Weekly Poetry Contest|Welcome!This is a poetry contest,2022For all those who wish to challange themselves to write a poem on any given topic, you have entered the right zone.We cherish and support poets, encouraging them to take all writing challenges. "We are snowflakes. We stand out with beauty and grace for a while and disappear, giving a smile."If you see that the contest has begun, no issues, you may still apply as a participant and join us in next week's challenge!- This gorgeous cover is made by @-DeeIsDead-Do check out their graphic shop and other works, they're amazing
8 233 - In Serial53 Chapters
THE FORGOTTEN DAD
When an unexpected child comes to bring two broken hearts together...The moment she knew that she has been pregnant of her boyfriend's child, Jungkook, she thought it might bring happiness for both of them. Unfortunately, she's the only one who felt this way. For Jungkook, his love for Y/N already died a long time ago.Will both of them back together for their child's sake?Highest ranked #2 in ANGSTY on 12 Sept 2019#1 in SADQUOTES on 27 Sept 2020#1 in YOUNGWRITERS on 27 Sept 2020#1 in BOOKOFPOEMS on 16 Jan 2021#1 in POEM on 2 May 2021Started on: 10 July 2017[O N G O I N G]
8 124

