《Still With You✔》~25~
Advertisement
Ойрд их унтамхай болжээ,
Жонгүг байгаа болохоор, тэврээд л үнсээд л орон дээрээ хамтдаа хэвтээд байгаа болохоор бас ч гэж залхуу болж.
Өчигдөр л юу ч хиймээргүй байна, гармааргүй байна, унтъя хэвтье үнсье гээд байсан хүн өнөөдөр эртлэн босоод, надад зориулж хамаг юмыг минь хүртэл бэлдэж өгөх жишээний болчихсон байх юм.
Үгүй мөн хачирхалтай хүн шүү.
Өнөөдөр бидний 6 жилийн ой. Хийдэг шигээ л энгийнээр хөгжилтэй өнгөрөөх боловч өнөөдөр Жонгүг нэг л өөр.
Яах гээд байгааг нь гадарлаж, тааж чадахгүй байгаа ч сав л хийвэл гар хурууг минь барьж үзээд хэсэг инээснээ атгаад авах юм.
-"Өнөөдөр гадуур гарж зугаалах уу? Цаг агаар ч сайхан байна" гээд цаг руу хараад нааш хариуг минь хүлээн ширтэнэ.
Битгий тэгж хараад бай, нүдэнд чинь ороод гацчихдаг юм. Хамаг ухаанаа гээгээд, өөрийгөө хүртэл удирдаж чадахаа байчихдаг юм.. Жонгүг.
-"Чи өчигдөр чухам гарахгүй гээд байсан шүү дээ"
-"Өнөөдөр чухам биш болчихсон юм чинь яг одоо гарчихъя л даа" гээд үсээр минь тоглох тэр дэндүү хайр хүргэм. Яаж ч татгалзах билээ дээ.
-"Ойлголоо, хувцсаа өмсчихөөд ирье. Чи ч гэсэн босоод хувцаслачих"
~~~~~
Хавар эхэлчихсэн болохоор дулаан гэж жигтэйхэн. Хаа нэгтэйгээс чийг үнэртэж, цэцэрлэгт хүрээлэн өнгөө сэргээнэ.
-"Тэгэхээр бид хаачих билээ?"
-"Туулай, Мисо хоёр хөтлөлцөөд туулайныхаа хэлсэн газруудаар явъя. Нар жаргахад туулай чинь чамд нэг юм өгөх байх аа"
-"Юу юм? Танилцсаны ой гээд өнөөдөр нүүр нүдгүй үнссэн биз дээ? Тэр биш юм уу?" гэхэд Жонгүг бодож байснаа толгой сэгсрэн
-"Юу ч байсан хоёул хоёулаа нар жаргах хүртэл ойн өдрөө тэмдэглээд зугаалъя" гээд хацраас зөөлөн чимхэхэд нь би толгой дохин түүнийг даган явлаа.
Бид эхлээд парк орсон. Ядартлаа тоглож хөгжилдсөний дараа бидний гэдэс зэрэг хоржигнож өлссөнөө мэдээд хоолны газар орохоор болсон юм.
-"Тайван идээч, наад хоол чинь чамаас зугтчихгүй. Хахаад үхчихвэл яах юм, хоолойнд чинь тээглээд амьсгал авч чадахаа болино, тэгээд-"
-"Бананатай сүү авч өгнө гэвэл удаан идлээ"
Advertisement
Хэлж байгааг нь хараад байгаарай, жаахан хүүхэд шиг нэхэж байгаа юм нь хүртэл сүү байх гэж.
Үеийнх нь хүмүүс шоу цэнгээн хөөцөлдөж байхад надтай үлдэнэ гээд утсаа унтраачихдаг хүн дээ.
Бидний энгийн хэрнээ аз жаргалтай өдөр үргэлжилж байна.
Түүнд бананатай сүүг нь авч өгөөд алхаж байтал нар жаргах дөхөж байгаа харагдана. Жонгүг бугуйн цагаа хальт харчихаад амаа жимийн хэсэг зогсож байгаад гэнэт л нэрийг минь дуудав.
-"Мисү!!"
-"Цочоочих юм аа, яасан бэ?"
-"Далай руу явах уу? Чи явмаар байна гээд аль дээрээс хойш хэлээд байсан даа, одоо явах уу?"
-"Яагаад гэнэт-?"
-"Явах уу биш явъя, туулайныхаа үгэнд одоо ганцхан удаа орчих"
Би толгой дохиод гараас нь хөтлөхөд бид такси зогсоогоод аль болох хурдан далай руу яваад өгөөрэй хэмээв. Жонгүгийн байдлыг ажиглахад жаахан яарсан харагдана. Нар нь жаргах гээд байна шүү дээ...
Гэхдээ гол нь юу сэдээд байгаа юм бол?
-"Ирчихлээ!" Бид мөнгөө төлөөд талархсанаа илэрхийллээ.
Буусан даруйдаа далай үзэгдэж элсэн эрэг нүдэнд тусна. Хичнээн үзэсгэлэнтэй тайван харагдаж байсан гэж санана. Хэн ч байхгүй, хоосон.. Гэхдээ үнэхээр сайхан.
Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн шууд л уруудан элсэн дээгүүр нь гүйсээр, далайн ус зөөлнөөр түрэн эрэг дээр гарч ирдэг тэр заагт нь хүрээд зогсов.
Далайн салхи нүүр илбэж, жаахан сэрүүн байсан ч дэндүү их тайвшрал амар амгаланг надад бэлэглэж байлаа. Нар жаргах дөхөж байна, дэндүү ойрхон.
Наран цацраг далай дээгүүр тольдон тусахдаа гялалзаж нүдэнд минь оч үсэргэж байв. Бүхэл том үүлгүй хэр нь сүүмгэр жижигхэн үүлэн хөвөөтэй тэнгэр улбартан үзэгдээд, шингэж буй нарны урдуур хоёр гурвантаа шувууд ниснэ.
-"Таалагдаж байна уу?"
-"Үнэхээр үү? Гайхалтай байна!! Бүр энэ үзэгдэлд дурлаж байна гээч..."
-"Байр сууриа удахгүй алдах нь л дээ"
Нил ягаан туяа зах төгсгөлгүй далайн ирмэгт тодрон үзэгдэх ба дээшээ өнгө нь улаан улбар шар гэх мэтээр уусна...
Эдгээрийн өнгө нь дулаан, дотно мэдрэмжийг надад өгсөн бол араас минь хайр үнэртсэн халуу шатсан хамгийн дуртай тэврэлт намайг бүрхэнэ.
Advertisement
"
-"Чиний хоолойноос гарч миний чихэнд хүрсэн хамгийн анхны дуу.." хэмээн дуулж дуусах үед нь зөөлнөөр ийн хэллээ.
-"Санаж байгаа хэрэг үү?"
-"Мэдээж.. Үргэлж санадаг"
Нар эцэст нь явсаар далайтай нэгдэн уусаад иржээ...
Нар чинь жаргаад байна,
Хүлээж байна Жонгүг. Юу хэлэх гээд байгаа юм?
Яагаад ингэтлээ хүлээлгээд байгаа юм, яагаад бас өөрөө сандраад байгаа юм бэ?
Намайг орхих гээд өнөөдөр ингээд байгаа юм уу.....?
-"Ким Мисү...."
-"Ж-Жонгүг аа.."
-"Хэлэхийг хүссэн, үнэхээр олон жил, олон сар өдөр зөвхөн үүнийг л мөрөөдөж ирсэн. Мисү, чи миний ертөнцийн минь төв юм шүү. Мисүгүйгээр нэг ч өдөр амьдарч чадахаа байсан юм шиг санагдаж байна... Алдчих вий гэхээс айх нь үнэхээр хэцүү гэдгийг мэдэрсэн... Тийм болохоор....
Гүнзгий амьгал аван баруун өвдгөн дээрээ суугаад гартаа атгасан байсан хүрэн өнгийн хилэн материал бүхий зүрхэн хэлбэртэй жижигхэн хайрцаг нүдний минь өмнө ил гаргаж ирэв. Түүнийгээ удаанаар нээхэд нил ягаан гэрэл хүрээгээр нь цацарч байх бөгөөд голд нь чамин бөгж байгааг би олж харсан юм.
"
Эгн мөчид би гацаж орхисон юм. Нүднээс сувдан нулимс бөмбөрч, зүрх хэт их догдолсондоо зогсчих шахам лугшина.
Яг л дэлхийгээс хөөрөөд хаа нэгтээ жингүйдэж байгаа юм шиг, жаахан л хөдөлчихвөл уначих гээд байгаа юм шиг, үг хэлчихвэл хувингаар цутгаж байгаа юм шиг их нулимс урсчих гээд байгаа юм шиг...
Эмэгтэй хүн бүрийн мөрөөддөг гэрлэх санал. Залуу нь урд нь өвдөглөөд өөрөө толгой дохин зөвшөөрсний дараа хайртай залуугаараа ядам хуруундаа бөгжөө зүүлгэх явдал...
Энэ орчлон дээр оршдог хамгийн гайхалтай догдлом мэдрэмжүүдийн нэг. Үгээр илэрхийлж чадахгүй тийм мэдрэмж.. Тулчихсан, нэг тийм амьсгалахад тээртэй, үг хэлэхэд хүртэл хоолойнд юм тээглэчихсэн мэт санагдахаар гайхмаар их догдлол.
Жаахан охид хүүхэлдэйн кино үзээд өөрийн гэсэн ханхүүтэй болохыг мөрөөдөж том болох хүртлээ цагаан морь унаж ирсэн царайлаг ханхүүгээ хүлээдэг дээ...
Миний ханхүү Жонгүг бололтой, үгүй ээ зөвхөн Жонгүг л байж!
Эрэгтэй хүн яаж мэдэрдэг бол?
Хайртай эмэгтэй нь тавьсан гэрлэх саналд баяртай нь аргагүй зөвшөөрөөд авсан бөгжийг нь хуруундаа зүүхийг харах тэр мэдрэмж... Залууд нь яаж санагддаг бол?
Бүх дэлхийг гартаа атгачихсан мэт,
Хэмжээлшгүй ихийг бүтээчихсэн мэт
Боломжгүйг болгочихсон мэт мэдэрдэг байх, үгүй гэж үү?
Би түүнийг шууд тэврэн авсанд тэр ч мөн намайг чангаас чанга тэвэрлээ. Үнэхээр энэ бүх зүйл жинхэнэ эсэхэд одоог хүртэл эргэлзэнэ.
-"Нэг"
-"Юу?"
-"Чиний эхний уйлах өдөр.."
Ингээд л уйлуулна гээд байж л дээ...
Жонгүг намайг тэвэрсэн чигтээ босож хайрцагнаас нь бөгжөө сугалж аваад миний ядам хуруунд зүүлгэв. Одоо л хуруу минь хоосон зайгаа нөхөж, сая л байх ёстой зүйл байрандаа орчихсон юм шиг санагдана.
-"Төгс таарч байна!"
-"Чиний биеийн бүх хэсгийг ер нь чамайг бүхэлд нь мэддэг болохоор би хэмжээгээр нь хийлгэчихсэн юм.."
-"Үнэхээр хэлэх ч өөр гайхалтай үг алга.. Үгсийн сан надад л цөөхөн үгтэй юм шиг санагдаад байгаа юм уу?"
Жонгүг хуруугаараа нулимсыг минь арчиж хацрыг минь илж байсан ч өөрийнх нь нулимс нүдэнд нь цийлэгнэсэн харагдана. Түүнийг нь арчихаар гараа сунгаад давхраатай том нүдэнд нь зөөлнөөр хүрлээ.
-"Би уйлчихаа юу? Болохгүй юмсан"
-"Уйлж болно шүү дээ, хүссэнээрээ уйл.. Буруу зүйл байхгүй, эрэгтэй хүн уйлж болохгүй гэдэг чинь хамгийн тэнэг ойлголт"
-"...Баярлалаа Мисү, хайртай, юу юунаас ч илүү..."
_________________________
A/N:
Guyzzz!!!🔥
Би уйллаа, би өөрөө яг уйллаа!😂😭
Одоо ганцхан парт ороод дуусна гэдгээ хэлэхдээ би баяртай бас гунигтай байна.
👀💜🥺!Ганцхан парт!👀🔥😭
Хүндэлж явдаг хайртай эгчдээ бичсэн нандин энэ өгүүллэг ингээд ийм олон хүнд хүрнэ чинээ санаж байсангүй!😍🥰💕
Сэтгэл бүр ойрд та бүхнээс болоод аймар их хөдөлж байгаа, happy байгөө🥺❤️
Advertisement
- In Serial33 Chapters
Sunflower : [A sunflower based litRPG]
Hello. I am a sunflower. Are you a sunflower too? Well, it doesn't really matter. Today is a calm day. The wind is warm. I do not know why I am alive, but do you want to look at the sun together with me? - I am a sunflower. [Updates Sundays]
8 236 - In Serial288 Chapters
Triple Strength
Wiremu was a young level 1 Hunter when his village was raided by Imperial Slavers. If he was destined to live his life as a slave then he would kick that destiny into Troll shit and make his own. Triple Strength is a LITRPG world where the three categories of attributes are Physical, Mental and Spiritual. Follow Wiremu and Tabitha as they learn and grow. Or maybe they become slaves and the story ends early. Probably not. This was written for fun and shared for the same purpose. If you are not having fun, move on. However, if you have any ideas about how to improve the fun, please comment. There will NOT be regular updates. There will instead be irregular postings of multiple chapters at a time.
8 233 - In Serial23 Chapters
(Archived) The Badger Dungeon (Being Rewritten)
Please note: This is the old and original version of this story, it is currently being rewritten to be more cohesive and coherent. The new version will have additional content. Dungeons. They're supposed to be places full of danger and loot, where heroes come to fight monsters, gain experience, and hopefully walk out with some really cool armor. They're supposed to be controlled by a sentient mana crystal with an alien intelligence with goals only to expand, devour, and become stronger in order to protect itself. Sometimes, however, they're home to a family of badgers and an assortment of other strange creatures. Sometimes their core has absolutely no idea what they're doing and is really just trying their best, so can you all please stop judging them? It started out as a complete mistake and now they're just in way too deep to turn their back on the whole badger thing!
8 101 - In Serial9 Chapters
Thieves' Den
A retired modern thief died on his way to an island paradise. Only to appear in a young lad that died from hunger and being wound. Watch as the man find a dungeon and turn it into a thieves den in the medieval slum district.
8 188 - In Serial11 Chapters
Dragon King *FINISHED*
A man is reincarnated by god into a world of his choice. What will he do with the choices he has made and the powers he now holds. Just a tiny tiny bit of profanity.
8 137 - In Serial30 Chapters
How To Train Your Giant (DNF)
This is my final GT DNFHumans and giants used to live in harmony, and a small argument separated them allPhil, the last descendant of the peaceful times, begged for another one to appear as humans used giants for training and they either survive, or dieOne war answered his begs, as he notices a special human who bonds with the rarest of giants and hopes he brings back the peace they once hadBut how will the prophesied human bring back peace? Simple, train his giant to be loyal and hopefully, protectiveWARNINGS- Violence- Mild or Strong Gore- LanguageI PROMISE YOU NO SMUT :)
8 253

