《Still With You✔》𝕾𝖕𝖊𝖈𝖎𝖆𝖑 𝕻𝖆𝖗𝖙-𝕿𝖜𝖔
Advertisement
-"Алив хүүг минь аваад ир!"
-"Үгүй ээ, би хармаар байна шүү дээ. Чи намайг эмээ болохыг хэр удаан хүлээсэн гэж бодож байна? Чиний амьдарсан хугацаанаас удаан хүлээсэн юм, ойлгож байна уу чи!"
-"Заа за, баяртай хүүхдүүд ээ!"
-"
Хугацаа нэлээн өнгөрчээ.
Тэдний эхний сахиусан тэнгэр хүү байсан. Тэдний жаахан хүү Жонгүгийн баярын нулимс, Мисүгийн хэмжээлшгүй их аз жаргалын хамтаар хорвоод мэндэлсэн. Харин одоо жаахан үр нь хоёр настай.
Жонгүг уйлаад л байсан, уйлаад л байсан.
Нүдээ бүлцийж хавдтал уйлсан гээч, "Мисү би чамдаа хайртай~" гэж хэдэн удаа хэлсэн гэж санана? Тоо хязгаартай байсан бол Жонгүг лав тэр хязгаарыг нь давтал нь хэлсэн биз.
Хүүгээ харах болгондоо Жонгүг "Аахх~ аавын бахархал миний бяцхан ~" гээд л хүүгээсээ дутахааргүй нялхраад ирдэг.
Хааяадаа Мисү бүр хэн нь хүүхэд нь билээ ч гэж боддог гээч.
Нэг удаа Жонгүгийг Мисү "Хүүгээ унтуулчихаарай" гээд үлдээчихсэн чинь өөрөө унтчихсан, Жонхүн хажууд нь тоглоомнуудаараа тоглож байсан болохоор Мисүд нэлээн загнуулсан.
Харин хамгийн хөөрхөн нь эхнэртээ загнуулаад хошуугаа унжуулж суусан аав дээрээ дээр хүү нь очоод аргадсан байгаа юм.
Диваажин шунахаар аз жаргалтай гэр бүлийг тэд бүтээж байгаа.
Бурхныг бүр гайхтал нь сайхан байгаа.
Тэнгэрийн элч нар хүртэл атаархахаар гэгээлэг амьдарч байгаа.
Түүний нүднээс гэгээн цагаан гэсэн бүгдийг олж харж болно. Ямар ч бэх дусаагүй, бүр тоос ч тогтоогүй цагаан цаас мэт гэрэл цацарсан нүдээр Жонгүг Мисү хоёрыг хардаг. Хуулчихсан аятай Жонгүгийн гэсэн бүгдийг өөртөө шингээчихсэн.
Харин Жонгүг "Жонхүний инээмсэглэл чинийхтэй адилхан. Тэр инээхэд шууд л эхнэр минь бодогддог" гэж Мисүд үргэлж хэлдэг.
~~~
-"Жонхүнийг хармаар байна гэнэ үү?"
-"Тийм ээ, уг нь очоод гуравхан хоног л болж байна шүү дээ. Тэгээд дараа нь гэнэт нас сүүдрээ яриад уначихсан" гээд жаахан инээвхийлээд "Би Жонхүнийг харчихаад ирье" гээд явчихлаа. Харин Мисү түүнийг явсны дараа араас нь харсаар үлдсэн юм.
Мисү бодно.
Ахлах сургуулийн өөрийн төсөөллийн ертөнцдөө байх дуртай Ким Мисү гэдэг охин өвлийн цаснаар харсан хөвүүнд дурлаад түүндээ шаналан гуниглаж, бүр болоогүй ичмээр байдалд орж байсан тэр үеэ бодон инээнэ. Жаахан байжээ..
Харин одоо тэр хөвүүнийхээ эхнэр Жон Мисү болчихсон, нэгэн бяцхан зүрх цохилуулчихаад байж байна гэж хэн санах билээ....
-"Манай Жонхүн унтаад л байна, унтаж л байг. Хоёулхнаа байх жаахан цаг гарлаа~" өрөөнөөсөө гарч ирэх Жонгүг.
Advertisement
Яг л ахлах сургуулийн зодолдохдоо халуухан харагддаг, нялуун үгсээр Мисүг ундаалдаг, ялаа шумуулнаас хүртэл хамгаалж, үргэлж анхаарал тавьдаг байсан тэр үеэсээ огтхон ч өөрчлөгдөөгүйд нь Мисү баярладаг.
Ялангуяа туулайтай дэндүү адилхан Мисүгийн хамгийн хайртай тэр инээмсэглэл нь жаахан ч атугай өөрчлөгдөөгүй нь сайхан. Өдөр болгон түүнийг нь харж сэрдэг нь илүү сайхан ч юм шиг.
Мисү Жонгүгт тэврүүлэн суухдаа уртаар санаа алдлаа. Ямар нэгэн зүйлд төвөгшөөсөн биш зүгээр л энэ бүхэн тайван тогтуун сайхан байгаа болохоор л санаа алдсан.
Жонгүг түүнийг татан гуян дээрээ өргөж суулгаад цээжинд нь наалдан тэвэрлээ. Төрсөн өдрөөрөө аварга том чихмэл аваад орой нь тэвэрч унтаж байгаа жаахан хүүхэд шиг Мисүг тэврэхэд тэрээр Жонгүгийн үсээр нь тоглон толгойг нь илж байв.
-"Жонхүн Жонхүн гээд эхнэрээ анзаарахгүй яваад байгаа юм шиг санагдаад санаа зовоод байна. Өмнөхөөсөө бага үнсээд, бүр тэврэлт нь хүртэл багасаад, кино үзэнгээ давхралдаж хэвтдэг өдрүүдийг бүр яриад ч хэрэггүй.. Зүгээр л би чамд анхаарал тавихгүй байгаа юм шиг санагдаад байна, тэгээд энэ нь зүгээр биш юм шиг байна аа..." хэмээгээд Мисүг тэврэх тэврэлтээ чангаллаа.
-"Би чамайг ингэж бодохоо боль гэж хэл---"
-"Мэдэж байна аа, чи зургаан жилийн өмнөх шөнө орон дээр хэвтэж байхдаа хэлсэн"
Мисү 'Бурхан минь санаж байгаа хэрэг үү?' хэмээн бодох бол Жонгүг бодлыг нь уншсан мэт ам нээлээ.
-"Би санаж байна, чамтай өнгөрүүлсэн нийт хугацаан дахь бүх дурсамжаа санадаг. Дэндүү үнэтэй мөчүүд байдаг болохоор мартчихвал гэм хийчихсэн юм шиг болчихно..."
-"Юу гээч... Дахиад хэлье, ингэж бодох шаардлага байхгүй за юу.. Чи ажлынхаа хажуугаар надад ямар их анхаарал тавьж байгаагаа өөрөө ч мэдэхгүй байгаа, чамтай байхад сэтгэл үнэхээр амардаг тайвширдаг. Тийм болохоор Жон ноёнтоон, бүх зүйл зүгээр.."
Жонгүг толгой дохин тэврэлтээ суллаад гарнаас нь хөтлөөд хүзүүн дээр нь үнслээ. Үнсээд л.. Үнсээд л..
Удаан энэ чигээрээ байвал-....
-"Яа! Жонхүн сэрчихнэ, боль"
-"Дуртай л байгаа юм байж, худлаа маяглаад байх юм. Хүсэж байвал хэлж болно шүү дээ" гээд Мисү рүү харан нэг хөмсгөө өргөн инээхэд Мисү хацрыг нь хоёр талаас нь шахаад цорвойчихсон уруул дээр нь шоб хийтэл үнсэв.
-"Яаааг өнөө орой" гээд Мисү түүний өвөр дээрээс босоод хүү дээрээ очихоор явж байтал араас нь
-"Чи 'яг өнөө орой' гээд гурав хоночихсоноо анзаарч байна уу?" гээд хошуугаа унжуулахад Мисү агаарын үнсэлт Жонгүгт илгээгээд
Advertisement
-"Тэгвэл яг өнөө орой!" гээд өрөө рүү орчихов.
Жонхүнийг харахаар өрөөндөө ороход тэрээр дөнгөж сэрээд нойрмоглон хэвтэж байсан бөгөөд энэ нь Мисүд нойрмог Жонгүгийг санагдуулна.
-"Алив, хоёулаа сэрчихсэн юм чинь хоолоо идэцгээе"
~~~
-"Ээждээ шинэ жилээр юу хүсэж байгаагаа хэлэхгүй юм уу?"
Жонхүн хоолоо эв хавгүй халбагадан идсээр байх ба ээжийнхээ асууултыг сонсоод халбагаа тавин амаа ханцуйгаараа арчив.
-"Дүү! Дүү! Ээж дүү!"
Мисүгийн нүд бүлтрэх шахам том болж Жонхүнийг ширтээд "Яагаад тэр билээ?" гэж асуухад Жонхүн "Аав 'дүү' гэж хэлээрэй гэсэн" гэх нь тэр.
Мисү хоолойгоо засан Жонгүг рүү харах бол тэрээр Мисүгийн харцнаас бултан, өөр тийшээ анхаарлаа хандуулахыг хичээх ба энэ нь Мисүгийн инээдийг хүргэж орхив.
Хоолоо идчихээд Жонхүнийг аавд нь түр үлдээж орхиод Мисү хальт бичиг цаастай зууралдахаар ажлын өрөө рүүгээ орсон юм.
Нөгөө хоёртойгоо хөгжилдөж тоглож байх цагаараа ийм зүйл хийгээд, өвчний түүх зэргийг шалгаад байгаа нь Мисүд өөрт нь таалагдсангүй. Гэсэн ч хийхээс өөр яалтай билээ гээд өөрийгөө хүчлэн сандал дээрээ суугаад цаасаа эргүүлж буй нь энэ юм.
Хэсэг сууж цаастай ноцолдчихоод нөгөө хоёрыгоо унтчихсан байх даа гэж бодоод шагайтал одоог хүртэл унтаагүй тоглож л байгаа харагдана. Хаалга налж зогсоод тэдний яриаг чагнах Мисү хайр дүүрэн харцаар нөхөр хүүгээ ширтэх аж.
-"Жонхүн аа, энийг болохгүй ээ.. За за тоглосон юм аа, авч болно"
"Үгүй ээ, чи баавгайгаа сонгочихвол наад оцон шувуу чинь гомдчихвол яах юм? Надад өгчих юм уу?"
"Жонхүн аа~ өнөө орой уйлж л болохгүй шүү за юу, ээж нь надад чигчий хуруугаараа ингээд ингээд амлачихсан болохоор аавд нь амлалтаа биелүүлэх ёстой. Мэдээж чи орой юу ч сонсохгүй болохоор нэг их сэрээд байхгүй л байх"
"Тэгээд бас би угжинд чинь сүү юм уу эсвэл ус хийгээд дэрний чинь хажууд тавих болохоор шууд хажуунаасаа аваад өөрөө уучихаарай"
"Аахх~ Жонхүн аа, чи яагаад ийм эгдүүтэй юм бээ? Вуаааххх! Хаанаас ирсэн сахиусан тэнгэр вэ чи? Нээрээ, би ээжийг чинь сургуульд сурч байхдаа ингэж хэлээд хацрыг нь улайлгаж байсан юм байна шд! Жонхүн аа, том болоод найз охинтой болохоороо ингэж хэлээрэй за юу"
"Жонхүн аа, бас найз охиндоо уурлаж болохгүй шүү. Яг ээж шигээ л охин олоорой, болдогсон бол ээжийг чинь дахиж хуулаад чамтай суулгачих юмсан"
"Кяахх, Жонхүний нойр нь хүрээ юу даа? Эвшээлгэж байх чинь... Алив, унтъя..."
Мисү өлмий дээрээ зөөлөн алхсаар тэдний хойно ирээд "Аавынхаа үгэнд ороод сайн унтаарай~" гэж хэлтэл Жонгүг цочсондоо зүрхээ даран эвэртэй туулай үзчихсэн аятай Мисүг ширтлээ.
-"Чи чинь хэзээ?!.. За за, юу байсан Жонхүн аа, уйлж л болохгүй шүү. Аав нь өрөөний бүх мангасыг нь айлгаад явуулчихсан, тэд нар хэзээ ч ирэхгүй болохоор айх юм байхгүй ээ~"
Мисү түрүүлээд өрөөндөө орж хувцсаа тайлаад хөнжлөө нөмрөн Жонгүгийг хүлээж унтахаар хэвтэнэ. Удсан ч үгүй, Жонгүг хаалгаар орж ирээд зөөлөн хаачихаад сахилгагүй нүдээр эхнэрээ ширтсэнээ гэрлийн хурдаар түүнийгээ очиж тэврэв.
-"Чигчий хуруугаараа амласан ч гэх шиг, хэзээ би тэгсэн юм?"
-"Ер нь бол бараг л чигчий хуруугаараа"
-"Найз охин яасан яасан гэчихэв? Хацар улайлгадаг гэдгийг нь хэлэх шаардлага байсан юм уу, мм?"
-"Ингэж хэлэхээр л чи гэсэн улайчихдаг шд, чи л мэддэггүй болохоос яг алим шиг харагддаг, яг одоо ч гэсэн хацар чинь ягаарчихсан байна"
Мисү хацраа алгаараа дарж нэг үзээд өөрийгөө сэвэн гүнзгий амьсгаа авахад Жонгүг түүн рүү улам ойртоод "Амлалтаа биелүүл, үгүй бол харамсана гэж мэдээрэй" гэхэд Мисү "Ойлголоо..." хэмээн шүлсээ залгина.
"Хэн ч хоёуланг нь сонсохгүй,
Жон хатагтай..."
~~~~~~
♥︎𝓙𝓾𝓷𝓰𝓴𝓸𝓸𝓴 ♥︎
"Яагаад байж болохгүй гэж?
Дэндүү сайхан төгсгөл"
♥︎𝓜𝓲𝓼𝓸♥︎
"Яагаад хачин гэж?
Жаргалтай хайрын түүх"
"
~•~•~•~•~•~
Бүх зүйлийн бодит үнэн уйтгар гуниг харуусал дээр тогтоод бай шаардлага байхгүй шүү дээ, үгүй гэж үү?
Ганц олдож байгаа амьдралаа гуниг гутралаар дүүргээд байх чинь утгагүй.
Хайртай хүнтэйгээ учирч,
Аз жаргалаар бялхаад, ганц олдох нандин хурим дээрээ сэтгэл хөдлөлөө тэвчин зогсох, анхныхаа үрийг өлгийдөн аваад нулимсаа барилгүй зөнд нь урсгах, хүүхдээ том болж буйг өдөр өдрөөр харж, өтөл болох хүртлээ аз жаргалтайгаар өнгөрүүлэх ёстой..
Гол нь гэдэг нь л чухал...
~•~•~•~•~•~
____________________
Албан ёсоор дууслаа🌝💕
Таалагдсан бол воте сэт бичээрэй, надад урам зориг өгдөг юм шүү💕✨😅
Бас цаашид гарах бичвэрүүдийг минь уншихыг хүсвэл фоллов хийж болно шүү😂💜💕😎
Энэ хүртэл хамт байсан олон уншигчдаа баярлалаа,
Дэмжиж ирсэн хүмүүстээ баярлалаа,
Чимээгүй ч гэсэн уншсаар ирсэнд баярлалаа😂🥰
Бүх зүйлд баярлалаа❤️👀💜🥺
Миний хувьд их том зүйл минь юм шүү🙆♀️💜🥰😊
😂🤣
❤️🙆♀️
Advertisement
- In Serial160 Chapters
Serum
A supersoldier from future earth, after a mission gone wrong, is betrayed and hunted by the people he once fought for. However, through a freak twist of events involving a stolen classified portal and some odd serums, he ends up getting dragged along by a psychopathic criminal through this portal, never to be seen again. Until he woke up to the sound of... crying? A super-soldier is reincarnated as a child in another world, one full of new people, places, and opportunities. This time, he's dead set on living it in a brighter, happier way, thinking he's finally gotten a life away and safe from the Earth and its dark, manipulative hands. However unfortunately, destiny has other plans in store... Disclosure: There is cursing and descriptive combat, though nothing excessive. Releases: Tuesday/Thursday Originally posted on Scribblehub Image artist: G-host Lee Image sauce: https://www.artstation.com/artwork/Ngb6z
8 1325 - In Serial9 Chapters
Office Job
Buildings that reach further than the eyes can see and crowds of dead eyed white collars, This is a story of a first-timer working at an office job. Daily Updates
8 326 - In Serial19 Chapters
Lola's Birthday Wish
After a miserable seventh birthday party, Lola Loud makes a wish but gets way more than she bargained for.
8 193 - In Serial21 Chapters
Leather Liberation// Thomas Hewitt x reader
Y/n is a mask maker reopening her family business in Texas town Poth after years spent away in California. A rather unfortunate meeting with a cannibalistic family is about to change the way she sees her life.This is purely me using an obsession as writing practice. It's going to be dramatic af, and may contain errors. !!!CONTAINS!!!: Gore, murder, death, cannibalism, sexual content , vulgar laungage.
8 141 - In Serial42 Chapters
That Guy Is Boring
Welcome dear Players!Those lucky enough to hear this message will now be transported to the Chessboard. Try to survive and reach the end of the game unharmed. As a gift from the Administration, you will not have to worry about the dangers of the Game for the first two days. Remember, The System of the Ancients was not meant to be fair, so expect to find injustice.Have fun and try not to die too quickly! [before reading] -> This novel is the English version of an Italian one. Some details may have been lost in translation.
8 158 - In Serial229 Chapters
A Hero Among Us
Adam Hayze, an orphan whose parents were famously known for their incredible prowess as healing Super Heroes. Hayze dreamed of following in their footsteps, but his superpower paled in comparison to theirs, and he had to face the reality that he could never become a hero. Hayze didn’t give up, though, and he trained his mind and body day in and day out to triumph over his shortcomings. However, his efforts weren’t enough to get into the school he always dreamed of attending, U.A., the best hero education institute in the country. After failing the preliminary entrance exam for the 9th time, a board member arrives at his home one day to inform him he only has one more chance to pass. The news forces Hayze to face his greatest fear: losing his dream. All hope seems lost when a doctor makes him a unique offer.
8 242

