《Love Joshua》17. Анхны цас
Advertisement
Орой сургуулиас Сүёон Жүн хоёртой гарч ирэхэд Жонхан Жисү хоёр урд талын талбай дээр модны сүүдэр доор зогсож байсан бөгөөд намайг тэдэнрүү харахад Жонхан Сүёоны нэрийг дуудан орилж гараа даллахад Сүёон ярвайсаар Жүнээс сугадан "Миний найз залуу шүү" гэж хэлсээр тэдэнрүү дөхлөө. Сүёоныг Жонханд яагаад ийм дургүй байдгийг нь мэдэхгүй юм даа.
Жүн Жисү Жонхан хоёрыг хараад уулга алдан "Ах нараа" гэсээр юун нөгөө Сүёоны найз залуу болж жүжиглэх Сүёоны гарыг тавиад түрүүлээд гүйчихдэг байгаа. Тэр хоёр дээр очингуутаа л инээмсэглэн урдуур хойгуур нь гүйж бурхан минь Сүёон бид хоёрыг араас нь очтол бараг өдөр болсон бүх юмаа ярьчихсан зогсож байдаг юм даа. Яасан ч хурдан ярьдаг золиг вэ дээ?
Жонхан: Сайн уу Сүёонаа, сайн уу Киюүнаа.
Сүёон: Сайн.
Би: Сайн сайн уу Жонханаа.
Бид хоёр тэдэнтэй хүндэтгэлгүй харьцтал Жүн уурлан яагаад хүндэтгэхгүй байгаа юм гэлээ. Энэ бараг зодох нь ээ.
Жонхан Жүнд хичнээн тайлбарласан ч Жүн "Тэгсэн ч гэсэндээ" гэсээр уурласаар л байлаа.
Тэгтэл түрүүнээс хойш чимээгүй намайг дээрээс минь доош нь зөндөө удаан ажсан залуу амнаасаа үг унагасан юм.
Жисү: Найз залуугаа ямар та та гээд байлтай нь биш дээ.
Ээ бурхаан! Юу гэнээ! Хэн хэний найз залуу гэнээ!
Сүёон Жисүрүү харцаа шилжүүлэн асуусан байртай байхад саяхан л уурлаж байсан Жүн амаа ангайн чихээ нэг худлаа ухаад
: Юу гэсэн бэ ахаа! Ахиад хэл дээ.
Жонхан: Паа амжуулдаг гар!
Сүёон: Хөөе Киюүнаа!
Би тэдэнрүү харан хэлэх ч үггүй аль руу нь ч хархаа мэдэхгүй зогсож байтал дарь нь дээр давс гэгчээр Жисү гараас минь хөтлөн өөрийнх нь нэртэй бугуйвчийг зүүсэн гарыг өргөн
: Энэ нотолгоо. Бас бид хоёр одоо болзоотой ингээд явлаа.
Жисү тэр 3ыг тэнд нь гацаасан байдалтай орхиод намайг чирсээр сургуулийн хашаанаас гарав.
Би түүнээс гараа татаж авалгүй зүгээр л араас нь дуудан яагаад байгааг нь асуутал
: Надад одоохондоо чамайг гуйх бодол алга. Зүгээр л тэр хүртэл хамт байцгаая.
Advertisement
Би: Тэр гэж? Гуйх хүртэл үү?
Жисү надад юу ч хариулалгүй хөтлөлцсөн чигээрээ хурдтай алхаж байснаа хурдаа сааруулан дэргэд минь ирж зэрэгцэж алхаад хотын төврүү явж байлаа.
Одоо яг нар жаргаж байшингуудын дээвэр дээгүүр улаан туяа татан сүүлдээ харанхуйлж эхэлхэд төв зам дагуу байх бүх гэрлүүд асан хүмүүс нааш цааш гэрлүүгээ алхацгааж байна. Хэзээ сүүлд ингэж орой гарснаа ч мэдэх юм алга.
Жисү одоо ч миний гараас атгасаар байх бөгөөд түрүүн бид хоёр автомат зургийн аппаратны бүхээгрүү орж зургаа даруулсан бас Жисү хөөсөн чихэр мөхөөлдөс гээд л баахан амттан авч өгсөн.
Бид одоо Сөүлийн төвд байрлах нэгэн жижигхэн голын гүүрэн дээр зогсох бөгөөд би нуруугаараа гүүрний хашлагыг налан дээш ододруу ширтэж байсан юм.
Жисү хажуунаас минь харж байгаа нь нүдний буланд үнэхээр тод харагдах ч би түүнрүү харж зүрхэлсэнгүй. Түүнийг толгойгоо эргүүлэхэд л би харцаа шилжүүллээ. Удалгүй Жисү ч бас надруу харан
: Яагаад хараад байгаа юм?
Гэж тоголсон янзаар хэлэхэд нь
Би: Чи л түрүүлж хараа биз дээ!
Жисү: Тэгээд?
Хэлэх үггүй болон буцан урагш харахад Жисү намайг шоолон чанга инээж хажуунаас минь холдон урд минь ирэн зогслоо. Тэгтэл гэнэт л түүний гар бэлхүүснээс минь өргөн хашлаган дээр суулгачихав. Гайхаж басхүү догдолсондоо улайн нүүрээ нуухад Жисү хажуу тал руу гаран өөрөө ч бас хашлага дээр суун араас минь тэвэрсэн юм.
Энэ магадгүй тэр их зовлонгийн дараах жаргал байх л даа.
Бид заавал автобус гэлтгүй алхсаар манай гэрийн урдах автобусны буудал дээр ирэн Жисү атгасан гарлуугаа харан
: Өнөөдөр гоё байлаа. Баярлалаа. Би орой pm бичнээ.
Би: Надад ч бас. Ойлголоо. Болгоомжтой яваарай.
Жисү: Ингээд ордоо харж байя.
Би толгой дохиод түүний гарнаас тавиад цүнхнийхээ оосорноос татсаар автобусны буудлын гэрлээс дөнгөж холдоод байтал Жисү дахин гараас минь атган өөрлүүгээ татан үнэсчихлээ!
Аль хэдийнээ 12 сар гарчихсан ч хүйтрээгүй цас ороогүй байсан ч биднийг яг тэгээд зогсоход жижигхэн цагаан зүйлс дээрээс минь тусан улайж бараг л өндөг шарж болохоор болсон хацар дээр минь буун хайллаа.
Advertisement
- In Serial555 Chapters
The Ancient Genes
In a place where Magic reigns supreme, what would our MC do as he finds himself being rejected by the world. This is the story of a boy who is lacks the ability to wield mana. After shaming his parents who are considered to be among the strongest Mages of the era. Our MC stands at the terrace of the School building planning to commit suicide. What has fate got stored in for our MC. Will he commit suicide ? If you want to know, join our MC as he struggles to find his path. In a world with mysteries and threats looming, what is waiting for him? ————————————- All the characters and incidents in this story are imaginary. Please note that the chapter can be a bit slow. So please be a bit patient and read up to 50 chapter before making any opinion
8 583 - In Serial8 Chapters
Reborn as a Nano Drone
In One moment i was laying in my Bed and in the next i was on a destroyed Planet. As a Nano Drone.
8 175 - In Serial67 Chapters
Babysitting Criminals While Pregnant *Slow Updates*
Lucy's pregnancy is very much unplanned. Her unborn baby is the bastard child of an affair she was forced to play in. Panicking for a grip on what to do, Lucy soon becomes a little unhinged. Pregnant, young, and scared, the Celestial Mage is suddenly given custody of Cobra and Midnight, ex-members of the Oracion Seis for an entire year to prove they can be good men again.
8 130 - In Serial23 Chapters
I Hate my Stepbrother (I Love Him) (Punk Niall Horan)
Avalon moves to California with her mom to meet her new stepfather and stepbrother. She has a Secret that only her mom. And Niall want to find out it. He is mean to her forces her to do what he wants her to do and so do his friends. What happens when they finds out it. Will they tell? Please stop being mean to her? Or will they use her secret against her? What happen when Niall fall for her? And what happens when tragedy strikes?Read to find.
8 92 - In Serial30 Chapters
TAILS ━ NUMBER FIVE
TAILS ❪ season two ❫ // 1960's slang for the word 'shadow' COMPLETEfive hargreeves x fem!readercover by malewifemurdockwritten by funkyenderboy
8 211 - In Serial4 Chapters
The Thong
This story is about the most humiliating thing I had to do when I lost a bet and how I got my revenge.
8 218

