《Love Joshua》22. Амралт
Advertisement
Сургуулийн өвлийн амралт аль хэдийнээ болсон тул манай сургууль сургуулиараа нэг амралтанд явахаар болсон юм. Би ачаа тээшээ барьсаар үүдэнд гарч ирэхэд Жошуа машинтайгаа ирчихсэн арын суудал дээр Үжи Сүёон хоёр суучихсан байлаа. Жошуа бууж ирэн миний тээшийг ардаа хийгээд бид сургуулийн урд ирж зогсов. Эндээс нэгдсэн журмаар явах юм байна.
Автобусанд суухад Жүн Жонхан хоёр аль хэдийнээ суудалдаа суучихсан бид 3т суудал авчихсан байлаа. Үжи манай сургууль биш тул зүгээр л биднийг гаргаж өгөхөөр ирсэн байж.
Сүёон цонхоо нээн Үжид хэдхэн хоног гэчихээд л гар гараасаа атгалцаад байв. Жонхан Жүнийг босгоод Сүёоныг хажуудаа суулган Үжид хандан
: Зүгээр дээ танай жижигхэн охиныг харж халамжилнаа.
Үжи: Чамтай чамгүй болно Юн Жонхан.
Жонхан: Болтугай.
Нилээн эвгүй уур амьсгал бүрдэхэд багш орж ирэн хүүхдүүдээ бүртгээд автобус хөдөллөө. Саяных үнэхээр аймар байлаа.
Жүн аль хэдийнээ хойно ангийнхаа охинтой нэг суудалд суусан байх бөгөөд гаргаж ирсэн идэх юмнаас нь байнга авч идэж, Сүёон харин урд Жонхантай хамт дуу сонссон шиг явж байв.
Би аппаратаа гаргаж ирэн автобусны цонхоор зураг дарж эхэлхэд Жошуа нүдээ аньсан чигтээ
: Наад хэд чинь хөдлөөд муухай болчихно гэж бодохгүй байна уу? Хөдөлдөггүй юмны зураг аваач.
Би: Жишээ нь юу?
Жошуа: Миний.
Намайг Жошуаруу харахад Жошуа инээмсэглэн хамраас чимхээд "Тоголсон юм" гээд саравчтай малгайгаа доош нь дараад унтаад өгөв. Гайхалтай догдлуулж хаячхаад.
Бид төв зам дагуу явсаар нэг мэдэхэд Сөүлээс гаран хажуу талаараа голын эргэ дээгүүр барьсан гүүрэн дээгүүр явсаар ой дунд орж ирэн ахиад нилээн хэдэн цаг явлаа. Би цонхоо налаад унтчихсан байсан тул нэг сэрэхэд Жошуагын мөрийг дэрлэчихсэн бугуйн цагруугаа хартал бид Сөүлээс гараад бараг 5 цаг явсан байв.
Автобус зогсон бид гарч зогсон хүүхдүүд чилээгээ гаргасаар автобусны тээшнээс өөрсдийнхөө тээшийг авсаар амралтын газар байх маш том байшингуудад орлоо. Гаднаасаа л тансаг гэдэг нь мэдэгдэх энэ газар мөнх цастай байдаг гэж сонссон юм байна.
Нээрээ л эргэн тойрноо харахад дүүрэн модоор хүрээлэгдсэн эргэн тойрон байх уулан дээгүүр цастай харагдана. Үнэхээр үзэсгэлэнтэй юм.
Advertisement
Жошуа Сүёон Жонхан бид 4 нэг байшинд хуваарилагдсан болохоор тээшээ чирсээр байшинд орж ирэхэд маш том цонхтой 4 тусдаа өрөөнийхөө хажууд зочны өрөө мөн гал тогоотой бүр болоогүй халуун рашаан. Жирийн л улсийн сургууль гэхэд үнэхээр сайхан газар амрах юмаа.
Жонхан: Манай сургууль улсдаа нэгт гэдгийг мэднэ биз дээ. Тэгээд л улсаас багш болон сурагчдад жилд нэг удаа ийм амралт өгдөг юм.
Сүёон: Гайхалтай би өрөөгөө сонгочихсон шүү одоо орлоо.
Би өрөөндөө юмнуудаа оруулж тавьчихаад нүүр гараа угаан нүүрэндээ маск тавьсан чигээр гал тогоонд орон юм идээд сууж байтал Жонхан орж ирснээ намайг харан цочин
: Чамайг Жошуатай хамт байгаа л гэж бодлоо.
Би: Жошуа яасан юм?
Жонхан: Халуун рашаанд орсон. Бас наад маск чинь яасан сонин юм.
Би: Ногоон цайтай байхгүй юу.
Жонхан: Аан. Цаадах чинь чамайг хүлээж байгаа ч юм бил үү? Чи очихгүй юм уу?
Би: Айн. За балайраад бай. Би яасан гэж рашаанд орж байхад нь очих юм. Очвол гарч ирэхээр нь л очъё.
Жонхан: Аа худлаа. Хурдан намайг яваасай хурдан Жошуа дээр очих юмсан гэж бодож байгаа байж.
Би мэднээ мэднэ шт.
Би: Галзуур!
Жонхан: Дада хаха. За би өрөөндө орлоо. Баяртай.
Би: Баяртай.
Би идэж байсан юмаа дуусгачихаад гэдсээ дарсаар өрөөрүүгээ явж байтал аль хэдийнээ маскаа авах болчихсон байсан тул маскаа аван нүүрээ цэвэрлэсний дараа халуун рашаанруу явлаа. Өдийд гараа байлгүй дээ.
Намайг халуун рашаанд ороход Жошуа одоо болтол тэнд сууж байв.
Би ард нь очоод хоолойгоо засахад Жошуа эргэж хараад
: Юу хийж байгаа юм?
Би: Чамайг гарахыг хүлээж байлаа.
Жошуа: Ярих зүйл байгаа хэрэг үү?
Би: Тиймээ байна.
Жошуа буцан усруугаа хараад "Энд ч ярьсан болно биз дээ. Би энд ирэхээрээ рашаанаас огт салдаггүй зуршилтай юм л даа"
Би: За яахав.
✨✨✨
Өглөө нүдээ нээхэд Жошуа ороод ирчихсэн хажуугын сандал дээр миний аппаратыг үзэж байлаа. Би шуудхан босон аппаратаа автал Жошуа шоолсон шинжтэй
:Өчигдөржин миний зургийг дараа юу? Хүн унтаж байхад хууль бусаар зураг дарсан хэрэгтэй юм биз дээ.
Advertisement
Би: За үгүй ээ. Өөрөө л өчигдөр хөдөлдөггүй юмны зураг дар гээд байсан биз дээ?
Жошуа: Уг нь тоглоомоор юмсан.
Жошуа хүзүүгээ хажуу тийш бага зэрэг гилжийлгэсэн болчихоод босож ирэн надруу дөхөхөд би арагш алхалсаар орон дээрээ суухад Жошуа нүүрлүү минь ойртон ёжтой инээсэр намайг арагш хэвтүүлэн бараг л бидний хамар нийлэх үед миний өрөөний хаалга онгойн Сүёон орж ирснээ
: Үүпси! Уучлаарай.
Гэснээ буцаад гарчихав.
Би ч Жошуаг босгон өөрөө дээш босон "Галзуу амьтан" гэж хэлчихээд өрөөнөөсөө гаргалаа. Тэгтэл Жошуа хаалганы цаанаас намайг шоолон
: Өчигдөр оройн надад бүхий л сэтгэлээ уудалж надад хэдийнээс сайн байсан нээд бүгдийг нь ярьсан охин одоо намайг хараагаад байна уу даа?
Би: Хун Жисү би чамайг!!!
Жошуагын инээд цаашлж байхыг бодоход явж байгаа бололтой.
Бурхан минь Хун Жисүд хамаг юмаа дэмий ч ярив уу гэж бодох шиг. Муухай амьтан.
Advertisement
- In Serial206 Chapters
My Amazing WeChat is Connected to the Three Realms
Leo, a common middle school student, was accidentally invited to a Wechat group full of legendary immortals, such as the Monkey King, ErLang Sheng, the Dragon King of the East. Since that day, his life completely changed. Check out what Leo got from Wechat!
8 670 - In Serial85 Chapters
Black Wing
Raven. In a world of fantasy, where magic and sword reign supreme, a girl is reborn. Not as a hero, a villain, or even a common mob. She was reborn as a dumb bird. Now don’t get me wrong, ravens are one of the smartest animals alive. But imagine going from a fully functional human body...to....this... In this world, ravens are considered harbingers of death. Filthy pests. The incarnation of damned souls. Due to their penchant for mischief, they are shunned and despised by human and non-human races alike. Join Raven in her journey from a naive baby bird that wants to become human again (or at least get some semblance of arms/legs), and grow to live a life worth living, eating delicious food and reading great books. Also known as the Ascension of Amaris, Queen of the Night, Beloved of the Moon. *chapter length will vary from around 1500~2500 words.
8 174 - In Serial42 Chapters
Powers of Majin Buu in a Fantasy World!? (COMPLETED!)
A teenage girl from Earth was taken by another world's god and asked to become it's champion for some battle the gods in it's world was doing. But she isn't going without some type of help! That help is in the form of a wish granted by the god. "The powers of Majin Buu from Dragon Ball Z!" Read along as she has as much fun as she wants in this new magical world. My latest novel is called "Craftsman System In My Hero Academia." and has officially released!
8 265 - In Serial9 Chapters
Chasing the Comet
Snatched from their tabletop role-playing game by mysterious aliens to play in a real life simulation game based on their game scenarios and campaigns from the 1980s, six friends end up taking on the personas of their made up characters to supposedly rescue the aliens from danger. Instead, the companions end up on a wild ride making up plans as they go, and usually failing on most everything they try.
8 132 - In Serial10 Chapters
Reborn as a small European country
Take the Soviet military base through the Austro-Hungarian Empire before World War I, and become the second son of Archduke Ferdinand. …………………………………… Reborn with the construction system After World War II, create a European economy Powerful country. "The Marshall Plan gave us the foundation, but not the core of the rise of Nord." - Joseph Ragnar III, Duchy of Nord "I don't like this man very much because he deceives the feelings of American citizens." - United States President "As an important member of the European Union, it is difficult for me to imagine that country will surpass us economically." - French President "If anyone can always affect the hearts of many Hollywood actresses, then Undoubtedly the Grand Duke of the Nord Duchy."
8 115 - In Serial22 Chapters
Your Voice | Taehyun x Chaeryeong
"•I love hearing Your Voice•"In which Taehyun gets a phone call from an unknown number. It turns out that it was all misunderstanding but what will that one phone call lead to?Started : 10/09/2022Ended : 02/11/2022
8 155

