《Love Joshua》35. Би Чамд Хайртай
Advertisement
Зөрөөд өнгөрөх хүмүүсийн дундуур замын хоёр талд бид өөрсдийгөө харан зогсоно.
Би яагаад түүнийг ирж байгаа сургаар шууд гэрээсээ гараад ирснийг мэдэх юм алга.
Үүрээр залгахад нь утсыг нь яагаад авснаа, хоолойг нь сонсоод яагаад уйлснаа гээд бүгдийг нь мэдэхгүй байлаа.
Уучлашгүй их алдаа гаргасан хэдий ч зүрх зоригоор над дээр буцаад ирсэн түүнийг би хүлээж авах нь зүйтэй болов уу?
Би өөрийгөө ийм хөгийн гэж бодсонгүй.
Шархалсан зүрхээ надад хайртай зүрхээр эмчлүүлчихээд эдгэрсэн хойноо эргээд шархлуулсан нэгэн дээрээ оччихно гэж мэдсэнгүй.
Хүсэхгүй байгаа ч нэг тал минь намайг буруутгаж байлаа.
Энэхүү үг яг л шалтгаан бус шалтаг шиг...
Гэвч үйлийн эзэн үүнийг шалтгаанаас ч илүү болгож чадах болов уу?
Дэргэд минь ирэн шууд л чирч ирсэн ачаагаа орхиод намайг тэврэн авсан түүнийг зөрүүлж тэврэх үгүй дээ эргэлзэн зогсоно.
Намайг тэврэхгүй байх үе болгонд Жошуа тэврэлтээ улам чангаруулан нүүрээ хүзүүнд минь нааж байсан юм.
Түлхэж ч чадахгүй нь.
Гэтэл нүдний минь урд ахин нэг дүр зураглал үзэгдлээ.
Жинхёб ах ч бас хүрч ирсэн бололтой. Тэр надтай хамт Солонгост буцаж ирээгүй ч Жошуатай ирж.
Биднийг харчихаад намайг өөрлүү нь харж байгааг харсан Жинхёб ах инээмсэглэн зөрүүлэн тэврэхийг үйлдлээрээ үзүүлэн би зүгээрээ гэсээр жижиг чимодамаа чирсээр таксинд суусан юм.
Жинхёб ахыг ийм мундаг хүн гэж би мэдээгүй явсан байжээ.
Жошуагын гар суларан буух үед нь түүнийг зөрүүлж тэврэн нүүрээ цээжинд нь наахад Жошуа буцаан тэврэлтээ чангалан зогслоо.
Хайрыг хүчирхэг байлгадаг хамгийн том нууц нь уучлал итгэл хоёр юм байна.
Хайрын хамгийн том төлөөлөгч нь үг бус үйлдэл юм байна.
Бид миний түрээсэлж буй гэрт минь ирэн Жошуа үүдэнд зогссоор байх бөгөөд би түүнийг дотогш оруулаад буйдан дээр суулгалаа. Тэр надаас одоо ч уучлалт гуйж байгаа нь сэтгэлийг минь эмзэглүүлж байсан юм.
Аль хэдийн уучилсан гэдгээ үг мөн үйлдлээр илэрхийлсэн ч тэр одоо ч өөрөөс нь явах вий гэсээр гараас минь атган огт тавьсангүй.
Advertisement
Түүнийг гараас минь тавихгүй гэдгийг мэдсэн болохоор буйдан дээр хажууд нь зэрэгцэн суухад Жошуа доош суун урд минь өвдөглөн суув.
Гэнэтхэн гаргасан үйлдэлд нь цочирдсон ч тэр мэдсэнгүй.
Урд минь суучихаад гараас минь байдаг чангаараа атган уучлалт эрэх энэ залууг би тэгтэл нь айлгасан гэж үү? Аль эсвэл өөрийнх нь хийсэн үйлдэл ямар бодлоггүй тэнэг хэрэг байсныг ухаарсан юм болов уу?
Би: Одоо болноо Жисү. Би ч ялгаагүй чиний оронд байсан бол ингэх л байсан. Гэсээр намуухан өнгөөр хэлэхэд Жошуагын нулимс унаган уйлах чимээ гэрийг минь цочироож байлаа.
Уйлсан чигээрээ урдаас минь бэлхүүсээр минь тэврэн дахиад л уучлалт гуйна.
Би: Жисү уучлалт гуйхаа боль.
Өмнөхөөсөө арай чанга хэлэхэд тэр одоо ч хэвлий хэсгээр минь нүүрээ наан юм дуугаралгүй толгойгоо сэгсэрч байсан юм.
Инээмсэглэн толгойг нь дээшлүүлэн нулимсийг нь арчин хоёр нүдэн дээр нь ээлжлэн үнсэхэд Жошуа сая л нэг нулимс дуслуулхаа болин уучлалт гуйхаа зогсоолоо.
Жошуа урд минь суун гараас минь атгасан чигээрээ "Энэ сүүлийнх нь. Уучлаарай Киюүн аа ямар ч бодлоггүй үйлдэл гаргаж чамтай огт холбоо барьж чадаагүй уучлаарай." гэсээр урдаас минь инээмсэглэлээ.
Хэтэрхий гэнэн цайлган түүнийхээ бас нэгэн төрхийг би олж харахдаа түүнийгээ хайрлах хайр минь ч шархалсан зүрхнийхээ хэмжээг хэд дахин нугалж эдгэн хайралсанг ойлгоогүй юм даг.
Гэнэтхэн түүнийг нэг хөл дээрээ өвдөглөн суугаад булцгэр нүд нь уйлснаасаа болж улам бүлцийсэн нүдээрээ над руу ширтэн гадуурх хүрэмнийхээ халааснаас хайрцаг гаргаж ирэн дэлгээд "Уг нь чамайгаа иймэрхүү байдалтай гуйна гэж төсөөлөөгүй энэ бөгжөө авсан юмсан. Бодож төсөөлж байснаас минь тэс хөндлөн байгаа ч дахиад цаг алдахыг хүсэхгүй байна. Дахиад жаахан л удчихвал чамайг дахиж алдаад одоогийнх шигээ эргүүлж авахгүй юм шиг байна" гэсээр надад сүйн бөгж зүүлгэж өгсөн нь тэр байсан юм.
Ингээд бид албан ёсоор хосууд болж байгаа минь энэ.
Энэ удаа Жисү биш би нүдэндээ нулимс цийлэгнүүлсэн нь гомдолын биш баярын нулимс байсан юм.
Түүнийгээ тэврэн үүнийгээ хэлэхдээ би аль хэдийнээ нулимсаа унагаасан байсан юм.
Бид хэн хэн нь ямар тэнэг түргэн үйлдэл гаргасанаа шоолон дахиад хэзээ ч бие биедээ сэв халдаахгүй, юу ч нуухгүй гэж амалсаар бидний энэхүү түүх дууссан юм даа.
Биднийг өшөө илүү гэрэлт ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Advertisement
- In Serial14 Chapters
Souls of Savagery
Souls of Savagery is a series of short stories intended to function much like a comic book series. However, to experience the complete story in a logical order you should read the volumes in numerical order, starting of course, with Volume 1: A Bloodbath by Any Other Name. Each volume is told from a single point of view and that will change from volume to volume. Though, the narrative will require later volumes to return to characters that have been featured previously. I hope you enjoy.
8 173 - In Serial51 Chapters
Valeria
Valeria, a world where only strength matters and Kingdoms vie for dominance. A young Knight with a mysterious birth rises from the ashes to lead the world into a new era. Follow Khal as he embarks on a quest of world domination. Will his strength remain true or will he succumb to the many evils that plague these lands?
8 83 - In Serial11 Chapters
The Black
The black is a story of a maintenance worker on board a military class space-faring vessel and his ventures through the black, or space, in a blog-like style. Humans have explored the galaxy - well some of it anyway - and are continuing their exploration to distant stars to see what awaits them in the black. There are many things behind the black veil of space.
8 76 - In Serial12 Chapters
Eve to Eternal
A ruined uninhabitable environment.Self-supporting enclosed cities.The world was in such a depressing state after the biochemical war three centuries ago.A girl found a way to escape this world through a virtual reality MMO game, Tataria.Join her in an adventure to explore the continent, raid dungeons, and uncover deep secrets within this new world.
8 200 - In Serial33 Chapters
One Night With Kingston (Saving Her Book 1)
Ayda and Kingston are seniors at the same high school. Their graduating class is over 300 people they have a few classes together but don't talk and aren't friends but one night at a party changed things for them both. Kingston can't handle the fact that he's about to be with someone he don't want and Ayda hides a major secret. Can they work it out? Will he uncover her secrets?
8 184 - In Serial15 Chapters
قومارباز Jikook
jikook
8 138

