《LOVE AGAIN》Чонло
Advertisement
Чи гэх төөрдөг байшинд гацсан би
Дахин яагаад гарах гарцаа олохгүй байна вэ?...__________________________________
Миний сэтгэлээ илчлэх оролдлого бүтээсэй.Гуйя.Нааштай хариу өгөөсэй...
Одоо л нэг сэтгэлээ илчлэнэ гэж өөрийгөө зоригжуулж шууд л тэрийг хайж эхэллээ. Аз минь таарав уу гэлтэй тэр урдаас яг найзуудтайгаа хамт инээлдээд явж байв. Өнөө хэдэн охидууд байхгүй байгаа нь намайг улам л чамд боломж олгьё гэж байгаа юм шиг.
Энэ л миний сүүлийн боломж учир нэг амьсгаа авчихаад тэдний замийг хаан урд нь очин зогсоход тэд гайхаж байгаа бололтой намайг бүгд хараад зогсчихов. Би ч хоолойгоо нэг зассаар
-Чонлотой уулзаж болох уу? ярилцах хэрэгтэй байна.
Юу хэлэхийг минь ойлгосон найзууд нь Чонлог шоолон инээлдэж, бөөн юм болж байж ашгүй бид хоёрыг үлдээлээ.Чонло харин ямар ч тоосон шинжгүй гараа халаасандаа хийчихээд над руу сонирхолгүй гэх үү эсвэл зуршил нь ч юм шиг янзтай харж байв. Аргагүй л дээ өдөрт хэдэн охин сэтгэлээ илчилдэг билээ, би ч бас ялгаагүй тэдний нэг биз.
Түүнтэй ойртон зогсоход би бүр цээжинд нь хүрч байна гэхээр ямар өнлөр юм бэ? Хэрэггүй бодлууд бодчихсон байснаа ухааран толгойгоо сэгсрээд хичээж нямбайлан бичсэн захиа гэгчээ түүн рүү сунгалаа.
-Чонло би чамд сайн. Миний захиаг хүлээн аваач"
Захиагаа сунгаад урд нь бөхийтөл тэр захиаг минь шууд булааж аваад зөрөөд явчихав.
Булааж авсныг эс тооцвол би дотроо баярласаар түүнийг араас нь хараад зогсож байтал тэр гэнэт алхахаа болин байрандаа зогсчихов. Би юу болсоныг нь мэдэхгүй ч үргэлжлүүлэн түүнийг харахад түүний санаа алдах нь тодхон сонсогдов. Над луу удаанаар эргэж харан зогсоход нь би ийм хурдан хариугаа хэлэх гэж байгаа юм байхдаа гэж бодтол
-Дэмий зүйлд цаг заваа үрэх хэрэггүй. Өөртөө хэрэгтэй зүйл хий" гэчихээд тэр буцаад цаашаа найзууд луугаа яваад өгөв.
Гайхалтай! энэ захиаг бодон бодож хоёр цаг бичсэн байхад энэ их зориг, хөдөлмөрийг минь дэмий зүйл гэж байгаа юм уу? Ямар их зориглон байж сэтгэлээ хэллээ дээ. Бүр ичих ч үгүй найзуудынх нь өмнө зогсоод өөрийг нь дуудсан шүү дээ... За за битгий бод битгий бод.. энэ жинхэнэ хариу нь биш байх. Маргааш л хүлээе...
Advertisement
Намайг 3 давхарт хий дэмий юм бодон гуниг царайтай зогсож байхад манай найзууд над дээр ирсээр шууд есөн шидийн юм асуугаад унав. Сэтгэл санаа хэцүү байхад ядаргаатай амьтад шүү.
-За тэгээд юу болсон бэ? Яасан юу гэж хэлсэн" гээд тэд нэг асуултаа олон дахин асуугаад л байлаа.
Би гүнзгий санаа алдсаар "Тэгэхээр намайг хэрэггүй дэмий зүйл хийхээ болиод хэрэгтэй зүйл хий гэсэн"
Найзууд орилж хашгичан намайг хаягдсан байна, Чонло хачин амьтныг ална ч гэж ярьж байлаа. Ямар азаар найзууд дундаасаа хамгийн төлөв даруу нь юм бэ дээ.
Найзууд минь хичээл тараад миний сэтгэлийг засна гээд шууд л хоолны газруудаар дагуулан явлаа. Хөөрхий ядаж намайг бодохтойгоо л юм даа.
-За Сохи битгий гунигла! Чамд үгүй гэж хэлээгүй байна шүү дээ. Муу тэнэг Минжон л чамаар тоглож байхгүй юу" гэж Минхи дуугарна.
-Чонло гуайг чухам даруухан охид таалагддаг намайг засаад аваад явчих охин байвал хүлээж авна энэ тэр гээд хүүхдүүд яриад байдаг биз дээ. Ийм хөөрхөн охин өмнө нь байхад чинь тэнэг Чонло дараа нь харамсана даа" хэмээн тэд ярьж өгөв.
Би харин түүнийг сонсчихоод хөнгөхөн инээд алдана.
-Ийм хөөрхөн охиныг алдсандаа Чонло харамсахгүй л байсан даа" гэж би амандаа бувтналаа.
Ер нь би яагаад энэ их зантай амьтанд дунд ангиасаа одоог хүртэл сайн хэвээрээ л байдаг байна аа. Дажгүй онц сурдаг, боловсролтой хүүхэд болохоор тэр үү? Эсвэл царайлаг болохоор юм болов уу?
-Хөөе Сохи нөгөө тэнэг чинь биднийг олоод ирчихэж. Чи ч зугтахаасаа өнгөрч дээ.
Тэр хоёр надад гэнэтхэн орилж хэлчихээд намайг шоолоод унав. Би гайхсаар хариулах гэтэл миний араас гүйдэг Лукас хаалгаар гэнэтхийн орж ирэн үгийн зөрөөгүй
-Хөөе Сохи чамайг Чонлод сэтгэлээ илчилсэн гээд сургууль даяар ярьж байна.Тэр муу амьтантай зууралдахын оронд хажууд чинь над шиг ийм сайхан залуу байхад арай ч дээ" гээд худлаа уйлаад орилоод унав.
Лукас мэдээж царайлаг, магадгүй Чонлогоос ч царайлаг бас өндөр байж болох ч яагаад ч миний сонирхол биш. Энэ галзуутай үерхэхийн оронд сайн найз байвал уг нь хамаагүй дээр. Даанч надтай найзаас илүү дотно байхыг хүсдэг учир би мөчөөгөө өгөхгүй байгаа.
Advertisement
-Лукас олны анхаарлыг татахаа больж үз. Бас хаанаас нама-"
-Найзууд чинь энд байгаа гэж хэлсэн юм.
Би хоёр ихэр лүү ээлжлэн муухай харахад тэд харин над луу хэлээ гаргаад инээлдэж өгцгөөв. За гайгүй дээ дараа тооцоо бодно доо.
-Тийм ээ бүгд үнэн. Хүмүүсийн юу гэж ярих нь хамаагүй хариу нь тийм үгүй байсан ч бас хамаагүй. Гол нь би хэдэн жил нуусан сэтгэл зүрхээ л ил гаргахыг хүссэн юм. Хангалттай юу? одоо би явлаа. Үлдэх ч сонирхолгүй болчихлоо."
Ууртайгаар кафегаас гарахад ардаас Лукасын хүргээд өгье гэх нь сонсогдсон ч тоохгүй улам хурдан явсаар байгаад аль хэдийн автобусны буудал дээр ирчихсэн байлаа.
Автобус хүлээх зуур намрын сэвшээ салхи намайг хүчтэйгээр үлээж байгаа нь хүртэл намайг зүгээр дээ гэж илж байгаа юм шиг санагдаж байна. Өөрийгөө бодсон өрөвдөлтэй ч юм шиг. Гэхдээ хариуг минь хэлээгүй байхад юунд ингэж гутраа вэ?
"Хүн нэг л амьдрана шүү дээ хүссэн бүхнээ л хий" хэмээн өөрийгөө магтаж зөвтгөж тэнэг хүн шиг л ганцаараа ярьсаар байгаад гэрийн зүг явав.
Сониноос манайх удахгүй нүүгээд өөр байр луу нүүх гэж байгаа болохоор хамгийн сүүлийн гэртээ хонох өдөр гэж хэлж болох юм. Хараад байх нь ээ бүх зүйл маргааш л өөрчлөгдөх бололтой тийм үү?
Чонло миний сэтгэлийг хүлээж аваасай билээ.Гуйя гуйя...
Advertisement
- In Serial244 Chapters
The Apple Grotto Nymph
A merchant stumbles on a grotto when he is lost and eats his last apple. He plants the seeds the next day to provide food for future lost travelers. And so, the nymph Theanore is born. She would grow from a tiny seed to a splendid apple tree. She would meet many friends. She will try her hand at being a merchant like her father. And she will get to know her lifetime companion, the merman Marinus. But as every farmer can tell you, apple trees live only for about 150 years and so, with her tree dried up so will Theanore die. But before that, she will live. A sort of a dungeon core story with a twist. Also posted on AO3 and Scribble Hub.
8 175 - In Serial47 Chapters
Spatial storage of all things ( Dropped )
The Fourth Best Ability Of The Universe is in the hands of a peculiar assassin This will include a sort of system and some half assed comedythe MC will be a jerk and I will try to make him true to his characterAh and no harem Dropped
8 284 - In Serial124 Chapters
Lead Me Astray
Lead Me Astray is now published as a Wattpad Book! As a Wattpad reader, you can access Wattpad Books Edition upon purchase and the Original Edition for free."Ambitious and fiercely original. Sondi Warner is the exciting new voice we've all been waiting for." - Carmen Ho @ HQWhen Aurie dies, only two people can save her soul: a seductive Empath who sees her ghost, and a hot werewolf investigating her death. But will she accept the desire swirling between the three of them? ***** After her death, Aurie Edison awakens in Overlay City, a shadowy world of supernaturals hidden within the ley lines of New Orleans. There, she meets a non-binary Empath named Mys who agrees to help her with her unfinished business, and Detective Zyr, a rogue werewolf investigating the sketchy circumstances surrounding her hit-and-run. A magnetic attraction soon pulls the three of them together - but can they stay out of bed long enough to catch the vampire who may have killed Aurie?[[Watty's 2019 Horror & Paranormal Winner]][[Winner of 2018 Rune Awards Romance Category for Best Technical Skill]][[Winner of 2018 Majestic Awards in Paranormal]]Content and/or trigger warning: This story contains scenes of violence and sexual activity, which may be triggering for some readers.[[word count: 100,000-150,000 words]]
8 88 - In Serial87 Chapters
Beautiful Minds
Lord Robert Stark, a science genius and inventor, has to create the greatest invention of his career, in order to prove to his cold and distant father, that he's worthy of his love. *******Lord Robert Stark is a Marquess, science genius, business mogul and more importantly, the Rake of London. His latest work in progress; a moon lamp, has caused catastrophic stirs in London, both good and bad. But the person who is most fascinated by his work is eighteen year old, Ella Fetherington. Between overriding societal rules and pressures put on ladies, Ella is unable to follow her dream job as a scientist. But when one lucky ball makes her meet Robert, she takes a huge step no lady in her time would dare take.With her father working for a rival who will stop at nothing to trump Ella and Robert's dreams, they must struggle to overcome the odds due to society's strict standards, for they both have beautiful minds which shall not be put to waste.________Word count: 150,000 words(Fans of storm and silence would love this book.)Picture credits are not mine.
8 171 - In Serial1517 Chapters
Test story
Test description
8 223 - In Serial18 Chapters
Magical Vacation |teajin
[Complete]تنفر!!! مسخرست.....چون حسم به تو از نفرت هم بیشتره....تو نفرت انگیز ترین موجود جهانی......از کی فهمیدم؟؟....از بچگیم...از وقتی شناختمت ازت متنفر بودم....از وقتی خودم رو شناختم، از تو متنفر بودم....تو خوشی های زندگیمو ازم گرفتی و الان زمانه انتقامه....رو قلبت قمار کردم!!!از قلبت نابودت میکنم!!!!(مینی فیک تهجین)ژانر: انگست، درام#teajin#jinv
8 153

