《LOVE AGAIN》Улбар шар үс
Advertisement
Хөлөөсөө толгой хүртэл сэтгэл хөдлөлд живчихсэн гэмээр энэ мэдрэмж...
Хүсэн хүлээсэн маргааш минь боллоо. Шинэ байрлуугаа нүүх өдөр. Бас...бас хариугаа авах өдөр юм болов уу? Үнэндээ надад тийм,үгүй гэсэн хариулт хамаагүй ч гэлээ ямар ч байсан нааштай хариу авахыг хүснэ шүү дээ.
Гэхдээ бодоод байхад намайг бараг танидаггүй, мэдэхгүй хүндээ хэн л
"Чи надад таалагдлаа. Тэгье ээ хоёулаа үерхье" гэж хэлэх билээ.
Сургууль дээр ирэхэд зарим хүмүүсийн харц над дээр тусахад нь би үнэхээр их гайхаж байлаа. Тоож ч харж байгаагүй хүүхдүүд над руу бүр эргэж хараад ярих нь эвгүй юм. Чонлод сэтгэлээ илэрхийлснээс болоод сургууль даяараа мэдчихсэн юм болов уу? Зөндөө охидууд Чонло болон тэдний найзуудад сэтгэлээ илчлэхэд яах ч үгүй байхад над дээр яагаад эвэртэй туулай үзсэн юм шиг хараад байгаа юм бэ?
-Сохи гэж ардаас дуудахад миний хоёр сайн найз минь гэдгийг төвөггүй мэдлээ.
-Миний найз од болчихжээ? Гоё юм аа олны анхаарлыг татаад.
Минжоны хошигнол надад үнэндээ таалагдсангүй. Харин ч би өөдөөс нь уурлан:
-Битгий тэнэгтээд бай Минжон-а. Энэ хүмүүс над луу үхсэн хүн сэхээд босчихсон аятай хараад байна.
-Хичээлээс өөр хийх юмгүй номын цагаан солиот гэж нэрлэдэг хүүхэд гэнэт хэн нэгэнд сайн болохоор чинь хэн ч байсан сонирхоно."
Минхи хэлсэн ч би муухай харахад тэр хоолойгоо засан:
-Гэхдээ чиний сайн болсон хүн чинь энэ олон хүүхэд дундаас явж явж хамгийн ууртай, муухай ааштайгаараа алдартай, барагтаа юм дуугардаггүй Чонло байна гэж хэн мэдэх юм.
Надад лав Чонло тийм сонин ааш зантай гэж боддоггүй. Зүгээр л харьцаж байгаагүй хүмүүстэйгээ дуугардаггүй хүрээгээ тэлэхийг хүсдэггүй гэвэл зөв байх. Харин ч энэ ааш нь өөрийнх нь дүр төрхөнд нь зохицсон санагддаг.
-Хүүхдүүд бас намайг мэддэг байх нь ээ гэж хэлэхэд Минхи, Минжон хоёр над луу сонин харснаа Минжон түрүүлж дуугарав.
-Чи ухаантай хирнээ ийм зүйл дээр үнэхээр тэнэг бололтой.Шалгалт болгон дээр эхний тав дугаар байранд байнга ордог хүүхдийн нэрийг чээжлэх нь аргагүй шүү дээ.
Надад үнэндээ тийм ч юм уу гэсэн инээдтэй бодол төрөх шиг.
-За хангалттай чимээгүй болцгоо. Хонх дуугарчихлаа хичээлдээ орцгооё" гэж арай нэг юм яриагаа өндөрлөлөө. Тэгэхгүй бол энэ хоёр намайг тэнэг мангараар минь дуудаад л явах байсан юм. Ингэхэд Чонлотой яаж уулздаг юм билээ дээ. Дахиж би дуудах ёстой юм болов уу?
Advertisement
Маш хурдан өнгөрдөг байсан хичээлийн цаг надад харин ч цаг зогсчихсон аятай санагдаж хичээлдээ төвлөрөх ч хүсэл байсангүй. Өнөөдөр яагаа вэ?
Ядаж л их завсарлагаан болсонд баярлаад найзуудаа дагуулан сургуулийн хоолний танхим луу орлоо. Би гэхдээ өлссөн гэхээсээ илүүтэй Чонлог харахыг хүссэндээ гарсан юм. Харах боломжтой газар нь зөвхөн их завсарлагаанаар эсвэл хичээл тараад явж байх үед л. Аз минь таарвал шүү дээ.
Суудал олон суугаад хоолоо идэж байхдаа би хоолноос илүү Чонлог л хайж байлаа. Түрүүнээс хойш түүний найзуудынх нь ширээ лүү тэнэг хүн шиг гөлөрлөө.
Тэр ирээгүй юм байхдаа? ядаж байхад тэдэнтэй сонин улбар шар үстэй хөвгүүн найзуудых нь хажууд суучихаад анхаарал татам үсээрээ болон өргөн нуруугаараа миний харах боломжийг үгүй хийгээд байх юм. Ийм хөвгүүн ер нь байсан бил үү?.
Байз даа энэ... энэ чинь Чонло? Чонло байна шүү дээ. Гайхалтай!
Энэ үс нь өөрийг нь өмнөхөөс нь илүү ширүүн төрхтэй мэт харагдуулж байх чинь. Манай хүнд сайхан зохижээ.
Хоолой хатаад байсан болохоор сүүгээ соруулаар уугаад сууж байсан нэг мэдсэн хаашаа ч юм гөлрөөд юм бодоод суучихав. Гэвч миний энэ бодол удаан үргэлжилсэнгүй.
Чонлог сүүлийн удаа харья даа гээд суудал руу нь хартал тэр над руу яг эргээд харчихсан сууж байх нь тэр. Эргэж хараад хоолоо идэх нь тийм ч сүртэй зүйл биш гэхэд яг миний зүг лүү цоо ширтчихсэн байсан...
Хэдэн ширээний цаана ч гэлээ би түүнийг гүнзгийгээр мэдрэх шиг болсон юм. Чонло мөчөөгөө өгөхгүй над луу ширтээд байх нь надад сүүлдээ эвгүй санагдаж шууд найзууддаа түрүүлээд орлоо гээд хоолний танхимийг орхин гарсан юм.
Хүнгүй ангиудаар ганцаараа яван хэд болж байгааг хартал "Дөнгөж хорин минут өнгөрсөн гэж үү? завсарлагаан хүртэл удаан санагдаад эхэллээ шүү" гэж цагаа харчихаад уурлан дахиж яаж 10 минут хүлээнээ гэж бодон толгойгоо гудайлган явлаа.
-Харин тийм ээ яасан удаан байна.
Эрэгтэй хүний хоолой сонсогдоход нь цочин эргэж харахад миний үргэлж харахыг хүсдэг хүн байх нь тэр. Жон Чонло...
Бурхан тэнгэр гэнэт юу болоо вэ надад гоё хандаад эхлэх чинь. Охин хүүхэд л болсон хойно Өө Чонло гэж орилоод урд нь очилтой нь биш харин ч алгуурхнаар алхан хажууд нь ирэн зогслоо.Ойртоод харвал үс нь үнэхээр зохижээ.
Advertisement
-Яасан захианыхаа хариуг авах гээд цаг нарыг тоолж өнгөрөөж байсан юм уу?"
Бодлыг минь тасалдуулан Чонло ам нээн миний түрүүнээс хойш бодоод байсан зүйлийн тухай ярихад би маш хурдан үүнийгээ үгүйсгэн
"Үгүй ээ хурдан тарахийг хүлээж байсан юм"
Ийм сонин хариулт хэлэхдээ би үнэхээр ийм тал дээр тэнэг гэдгээ мэдлээ. Би үнэхээр тэнэгийн тэнэг юм байна....
"Найзуудаа хаачуулсан болоод ганцаараа явж байгаа юм"
Эвгүй байдлаасаа гарах гэж түүнээс зөрүүлэн асуулт асуулаа.
"Хэтэрхий дуу чимээтэй ядаргаатай байсан болохоор түрүүлээд гарчихсан юм"
Чонло ингэж хэлээд намайг орхин түрүүлээд явах гэтэл би явахаас нь өмнө амжин асуулт асуулаа.
-Тэгээд нөгөө...хариуг минь хэлчихээч"
Тэр нэг хальт инээнгээ үсээрээ оролдоход би дахиад л түүнд дуралчих шиг болов.
Өчүүхэн хийсэн үйлдэл болгон нь яагаад намайг ингэтлээ догдлуулж хайрлуулахад хүргэх юм аа..
-Үнэндээ аль өчигдөр л хэлсэн санагдах юм. Яалтай билээ" гээд богинохон өгүүлбэр хэлээд дахин намайг орхин явахад нь би түүнийг гүйцэж очин гарнаас нь чанга бариад авлаа.
-Санахгүй байна. Үгүй, тийм гэсэн хариултийн алын ч чи надад хэлээгүй"
Тэр хурдан гараа татаж аван надаас зайтай зогсов.
"Хэрэггүй зүйл хийхийнхээ оронд хэрэгтэй зүйлд цагаа өнгөрөө гэснийг санаж байна уу?"
Түүнийг өчигдрийн ярьсан зүйлийнхээ тухай хэлэхэд би толгойгоо дохиход тэр цааш үргэлжлүүлэн
-Наад үг чинь үнэн хэрэгтээ л гэсэн утгатай байгаа биз дээ? Ухаангүй юм"
Чонлог ийн хэлэхэд нь би үнэхээр юу гэхээ мэдсэнгүй. Дээшээ харахад тэр аль хэдийн хэд алхчихсан явж байлаа. Түүнийг дагуулан харахад тэр цааш явж байснаа өчигдөр шиг нэг газраа зогссоноо над руу эргэж харлаа. Бас юм хэлэх гэсэн юм байхдаа?
-Аан бас гуйх юм байна. Ядаж тайван хоолийг минь идүүл.Цайны цагаар дандаа ширтээд байдгыг чинь мэдэхгүй гэж бодоо юу. Хүнд мэдрэмж гэж юм байдаг шиг надад ч гэсэн мэдрэмж совин чинь байдаг юм."
-Тэгвэл яагаад намайг зөрүүлж харсан юм. Бас чи охидуудтай их харьцдаггүй мөртлөө надтай одоо яриад зогсоод байна."
Би өөдөөс нь зөрүүлэн хариулахад Чонло өнөө залхсан царайгаа гарган:
-Хүн өөрийг чинь ширтэх ямар хөгийн байдгийг өөрт чинь мэдрүүлэх гэж тэнэг минь. Харин энэ тухайд чи ядаж л ичих булчирхайгүй хэдэн охидуудын дэргэд арай л өөр болохоор чамтай хамгийн сайхнаараа харьцаж байна шүү. Их зүйл үүнд бодох хэрэг байхгүй байх шүү" гэж цааш бувтнан хэлээд явсан ч надад хангалттай сонсогдохоор байв.
Нэг мэдсэн хичээлийн хонх дуугартал тэнд зогсчихсон байлаа. Чонло ч намайг тэнэг болгож чадаж байна шүү... Аль хэдийн хариу..үгүй ээ доромжлолоо авсан болохоор нэг их баярлаад догдлох зүйл байсангүй. Бусад охидууд шигээ шууд үгүй гээд хэлчих зүйл дээр намайг ямар их тамлаваа.
Тэглээч би ганцхан түүнийг ширтээд байсан биш охин бүр л тэрний сонин тод үснийх нь талаар ам хууриагүй ярьцгааж ширтэцгээж байсан биз дээ. Магадгүй би илүү төвөгтэй байсан нь бололтой тийм үү...
Хичээлийн сүүлийн хонх дуугарахад хүүхдүүд баярлан гарцгааж байхад харин би л уйтгар гунигтайгаар хөлөө арай хийн жийн алхалаа. Шинэхэн гэр минь л ядаж намайг бага ч болтугай баярлуулж байгаа нь сайн хэрэг юм даа...
Сургуулиасаа гаран явахад нөгөө төвөг удсан амьтны чинь хоолой ардаас сонсогдоод ирэв. Зугтахийг хүсэвч даанч баригдчихдаг нь өнөөдөржин миний азгүйтлыг минь хэлж өгөх шиг.
-Лукас одоо би өөр газар луу явна.Дараа цуг явья" гэлээ.
"Өөр газар луу чинь тэгвэл хүргээд л өгье л дөө."
Лукас ярьсан зүйлийг минь ойлгосонгүй бололтой хүргэж өгнө гээд байхад нь би толгой сэгсрээд дараа хамт явна амлья гэсээр байгаад нэг юм бултан явсан юм.
Шинэ гэр минь сургуультай минь хэдэн буудлийн цаана байдаг л даа. Их дажгүй газарт байр авсан болохоор би лав хувьдаа баяртай байгаа.
Автобуснаасаа буун цаасан дээр бичиж авсан гэрийн хаягаа хайн энэ тэрүүгээр зөндөө төөрлөө. Харанхуй гудамж, мухар гудамжууд их байдаг юм байна.
Арай гэж олсон гэрийн хаягаа тэр байртай харьцуулаад шинэ байр луугаа алхалаа. Тэгсэн урд талын гудамжнаас нэг л танил үстэй хүн урд гаран алхачихав.Байзаарай байз...Энэ чинь арай Чонло?
Advertisement
- In Serial40 Chapters
My Maids Are All Antagonists!
"I, Eddie Edward, had reincarnated into a world of magic and became the single child of Duke Eddie from the Lancamdo Kingdom.
8 666 - In Serial202 Chapters
Tale of Ramiel (Completed)
Ramiel got transported into an other world by accident.Things didn't go well for him.But one night, at the time where he wanted to close his eyes for good.A woman appeared and gave him hope.With that hope, he continued on living...
8 257 - In Serial9 Chapters
The Avaricious Merchant System
In a moment of boredom, a sickly youth finds that he possesses a System. A Merchant system. The System promises him immortality if he follows its advice. While the youth is not interested in becoming the greatest merchant to ever exist and while being tantalized by the prospect of immortality, he remains cool-headed despite the amount of pain he receives because of his system even to the point of being swindled out of his hard-earned money by it.Follow Clyde Dominic, the second prince of the Dominic kingdom, as he strives to work hard in the hopes of living a leisurely immortal life.
8 222 - In Serial90 Chapters
Hide and Aizawa
"Please forgive your foolish brother… My unfortunate Lil Sis." This is a story of regret from an older brother, who in his previous life became the greatest source of sadness for her half-sister. And in this life, he would dedicate himself to ensure that his half-sister is able to walk and shine brightly in this gloomy world. *****
8 152 - In Serial16 Chapters
The Unexpected [M.E]
"I'd rather not," She replied to his cocky question, even though deep down she wanted to say the truth, to tell him how she was really feeling, but she stayed quiet, and she gazed into his caramel eyes, knowing he'd never understand. Fanfiction. All rights reserved to Paleharold © 2015
8 112 - In Serial24 Chapters
My Lovely Dogs
This is a book I'll be putting cute or weird pics of my 6 dogs in. Names:LightningIsisChewyJazzWaffle Boss(rip)And sometimes Bella.Wendy(someone else now owns her)
8 208

