《LOVE AGAIN》Уур
Advertisement
-Хөөе Чонло! Хүн орхиод явах чинь муухай шүү!"
Тэр охин Чонло дээр ирэн хүзүүнээс нь татаад тэвэрч авсаар хэллээ.
"Чамтай өнөөдөр уулзсанаа ч санахгүй байна"
Чонло түүнийг түлхэн холдуулсаар хэлэхэд тэр охин нь чанга чанга инээгээд л тэгсэн одоо л намайг байгааг мэдсэн үү гэлтэй царайгаа төв болгоод ирэв.
-Чи надтай ч цуг явдаггүй байж энэ юун охин юм. Аан хацран дээр нь шархны наалт байгааг бодвол нөгөө чамтай шархны лентээр хослоод байгаа гэсэн охин мөн үү?"
Тэр охин яг л хартай эхнэр шиг Чонлог ч тэр намайг ч тэр янз бүрийн сонин асуулт асуусаар сүүлдээ Чонло залхаж эхэлсэн үү гэлтэй "Чамд ямар хамаатай юм Еэбин! Өөр хүн дээр очиж энэ хартай зангаа гаргаач. Бид хоёр одоо гэр лүүгээ явлаа.Баяртай!"
Мөрөн дээр минь Чонло гараа тавьчихаад тэр охиныг ч тоолгүй намайг чирсээр явчихав.
Одоог хүртэл гараа миний мөрөн дээр тавьж явж байгаад нь миний зүрх дэлбэрэх нь үү гэлтэй хүчтэй цохилон яаж цааш тэсээд явна аа гэж бодож байтал Чонло ч удалгүй гараа аван халаасандаа хийхэд надад хэдий харамсалтай байсан ч миний мөрөнд хүрсэнд үхтлээ баярлан нүүр дүүрэн инээмсэглэсээр алхалаа.
-Өчигдөр үхэхээ шахсан байж өнөөдөр юу ч болоогүй юм шиг инээгээд л явж байдаг. Чам шиг ийм тэнэг хүн амьдралдаа харсангүй"
Чонло намайг тэнэг мангараар минь дуудсаар түрүүлээд алхахад нь би араас нь гүйж очин инээж ч чадахгүй яаж ч чадахгүй зүгээр л газар ширтэн явлаа.
-Нөгөө..Тэр охинтой холбоогүй гэсэн биз дээ"
Бид хоёр байр луу орон цахилгаан шат хүлээх зуур би түрүүнээс хойш бодсон бодлоо хэлчихсэн юм. Тэгсэн тэр толгойгоогоороо над руу хараад
"Холбоотой бол юу гэж? Хардаад байгаа юм уу" гэсээр түрүүлээд цахилгаан шатанд суучихлаа. Би ч араас нь сандарсан амьтан болон сууж байхдаа дахиад л түүнээс юм асуумаар санагдлаа.
-Чи гол нь надад дээр хэлэхдээ холбоогүй гээд байсан БИЗ ДЭЭ!"
Эхэндээ чимээгүй ярьж байснаа сүүлрүүгээ дургүй хүрээд чанга ярьчихсан чинь Чонло над руу гайхаж харж байснаа буцаад хэвийн царайтай болон
-Даруухан юм болов уу гэж бодохоор мэдэх тусам бүх юм нь эсрэгээрээ болоод байх юм. Тэрийг ярьвал урт түүх тэглээч чамд хамаагүй асуудал байх"
Чонло надад ийнхүү хэлсээр аль хэдийн цахилгаан шатнаас буун намайг хаяад гэрлүүгээ орчихов.
-Намайг чухам л харж хандана гээд байсан гэсэн орцонд зүгээр хаячих байсан юм уу? Гэнэт хүн гараад ирвэл чи яах юм! Шал дургүй хүрчихлээ. Тэглээч ер нь сайн хүнийхээ хажууд галзуу тэнэг хүн шиг орилоод явах ёстой байсан юм уу хаашэй юм!"
Би өөрийн ч мэдэлгүй хаалганых нь гадаа баахан уурсаж орилсоор байгаад гэр лүүгээ орсон юм даа. Гэртээ оронгуутаа л шууд дэр аван өөрийгөө цохьлоо. Тэнэг охин юм даа. Сонссон бол нүүрийг нь яаж харах байсан юм Сохи!
Өөртэйгээ хэдэн минут ч ингээд ярьчихсан юм бүү мэд ярьсаар байгаад өрөөндөө орон даалгавартаа анхаарлаа хандуулан төвлөрлөө. Хаалганы дуу сонсогдохоор нь чимээгүй шагайхад ээж ирчихсэн байлаа.
-Юу вэ? Ээж ажил чинь тарах болоогүй биз дээ"
-Харин оройтож тарах байх гэсэн найман цаг гээд тарчихдаг шүү"
Нэг цагын өмнө хичээлээ хийж эхэлсэн гэхээр хэдэн цаг тэнэг хүн шиг гэртээ ганцаараа ярьсан юм бэ? Сүүлийн үед үнэхээр мэдрэл муутай болоод байх шиг байна аа.
Хичээлээ бэлдэн сууж байхад утсанд минь дуудлага ирлээ.
Advertisement
Би баярлан шууд аван түүнтэй ярихад тэр чанга хашгирч, чарлаж бид хоёр ч ёстой тэнэгтэж өглөө.
"Би Солонгост ирчихсэн байна" гэж Лукас утасны цаанаас орилон хэллээ.
-Сургууль дээр тэгвэл уулзья!"
Би ч мөн адил тэрэнд хашгиран хэлэхэд тэр инээд алдчихаад
Лукас-За тэгээд юу байна. Ярих зүйл байна уу?"
-Зөндөө байна. Маргааш ч болчихсон байж магадгүй шүү!"
Түүнд сануулан хэлсээр эхнээс нь дуустал бүгдийг нь хэдэн цаг дуржигнуулан хэллээ.
Лукас нэг уурлах зүйл дээрээ уурлаж инээх зүйл дээрээ инээн харин ганц Чонлотой дотно болсон гэхэд тэр надад асар ихээр гомдсон гэсэн юм даа...
-Зүгээр л чамтай найзууд болж болохгүй юу?"
Утасны цаанаас санаа алдсаар арга ядан түүнд хэлсэн минь энэ байлаа.
-Чиний хүссэнээр найзууд болсон ч би чамайг хайрлахаа зогсоож чадахгүй шүү дээ"
Тэр ч мөн адил өөр арга байхгүй гэх утгаар надад ойлгууллаа.
-Лукас чи миний орон зайг хүндэлж байгаад би баярлаж байгаа ч миний Чонлог гэх хайрыг ч гэсэн ойлгоорой"
-Ойлголоо... Одоо унт даа. Сайхан амраарай"
Лукас дурамжхан дуугарсаар утсаа тасаллаа. Лукас шиг ийм үнэнч, хөөрхөн хөвгүүн яаж явж байгаад над шиг амьтанд сайн болчихдог байна. Өөрийгөө хааяа нэг үзэн ядах шиг...
Тэмцээны өдөр ирсээр хүн бүр анги ангиа дэмжин орилолдож байлаа. Хамгийн эхнийх нь хөл бөмбөг гэсэн болохоор манай бүлгүүдээс оролцохгүй ч охидуудын лав ихэнх нь дээд ангийн ах нарыг харахаар болж Минжон бид хоёр ч Минхиг шахсаар байгаад дагуулан явлаа.
Хүмүүсийн яриаг сонсох нь ээ дээд ангийн алдартай ах нар аль хэдийн талбай дээр гараад ирсэн бололтой охид бүр нэрүүдийг нь ээлжлэн дуудаж орилолдож байлаа.
Хөөрхий Минхи намхан болохоор Тэюун ахыг холоос харахгүй байсан болохоор сүүлдээ түүний уур нь хүрсэн үү гэлтэй хүмүүсийг түлхсээр байгаад урагшаагаа явчихав.
-Энэ юм чинь Тэюун ахтай болзоонд явснаас хойш ийм болчихоод байгаа юм. Дээд ангийн эгч нарыг хүртэл түлхээд хаячих юм. Ёстой нээрээ..." гэсээр Минжон амандаа бувтнан хэлэв.
-Чи нээрээ Рэнжүнтэй яасан?"
-Рэнжүн өвдчихсөн болохоор чадахгүй гэсэн. Гэхдээ надад худлаа ярьсан байна лээ. Тэр өдөр өөр охинтой цуг явж байсан харагдсан"
Минжоны инээмсэглэл алга болсон ч над руу худлаа инээмсэглэн хэллээ. Би ч хэрэггүй юм асуусандаа гэмшин өөр сэдэв ярихаар шийдэн
-Энэ Жонү ах ямар хөөрхөн инээдэг юм бэ?"
Жонү ахын зүг харсаар хэлэхэд Минжон ч толгой дохин над руу инээж байснаа гэнэт царай нь түрүүнийх шигээ сонин болоод ирэв. Би уг нь Рэнжүны тухай яриагүй биз дээ?
-Жонү ах ямар гэнэ ээ?"
Эрэгтэй хүний дуу яг ард минь сонсогдоход Чонло гэдгийг төвөггүйхэн мэдэн удаанаар түүн рүү айсаар эргэж харлаа.
-Нөгөө хөөрхөн инээдэг гээд л.."
-Тэгвэл наад хөөрхөн ахыгаа сайн дэмжээрэй"
Чонло чихэнд минь ингэж хэлсээр намайг мөрлөөд өөр тийшээгээ явчихав.
Над шиг ийм азгүй хүн байдаг болов уу даа..Чонло ч гэж намайг өөрт нь сайн гэдгийг мэдсээр байж ЁСТОЙ НЭГ!
Минжон намайг өрөвдөн харсаар толгойг минь илсэн ч сүүлдээ цохиж аваад азгүй амьтан гэж шоолсоор урагшаагаа харчихав. Энэ муу хүртэл...
Ийнхүү хөл бөмбөгийн тэмцээнээр Тэюун ахын ангийхан ялж бүгд л тэд нарт алга ташиж дараагаас нь бүгд сагсны заал руу гүйлдэцгээсэн юм.
Сагсны тэмцээн хөл бөмбөгийг бодвол арай илүү анги оролцож байгаа болохоор хөл ихтэй бужигнаантай байлаа.
Дунд ангийн хүүхдүүд бие биентэйгээ өрсөлдөж байх хойгуур бид нар ч бэлтгэлээ хийн биеэ халаацгааж байв. Тэгсэн нэг бөмбөг миний хөлөнд хүрэхээр нь эзэн лүү нь эргүүлээд шидэхэд өнөө ядаргаатай Еэбин байлаа.
Advertisement
-Хоёулаа цуг түр тогловол дургүйцэхгүй биз дээ?" гэсээр над руу бөмбөгөө шидсээр асуухад нь
-Хэрэггүй байх. Тэмцээн эхлээд танай ангитай таарах үед жинхнээсээ тоглоцгооё"
Би бөмбөгийн буцаагаад түүн рүү хүчтэй шидэн ангийхан руугаа гүйгээд явсан юм. Тэгсэн ардаас харааж өгж байна аа хачин охин чинь. Ууртай байхад улам дургүй хүргээд байх юм...
Бидний тэмцээн арай болоогүй учир би бэлтгэлийн өрөөнөөс гаран сургуулиар хэсүүчлэн амгалан тайван байдлыг мэдэрлээ. Тэгсэн ард нэг ч биш хоёр хүн чимээгүй байдлыг минь эвдлээд байсан болохоор нь шууд л уурлан
-ХӨӨЕ ЖООХОН ЧИМЭ-"
-Яасан их зантай юм чи!
-Харин тийн. Бид хоёр албаар чамайг өдөх гээд ардаас чинь дагаж явж байсан юм"
Минхи, Минжон хоёр тайван ч байлгахгүй юм аа. Ганцааранг минь ч зүгээр орхихгүй.
Минжон-Нээрээ Жонү ахтай одоо уулзуулаад өгөх үү? Бүгд дээд давхарт байсан" гэсээр надаар тоглон дээд давхар луу гаргах гээд түлхээд байлаа.
"Энэ яахаараа Жонү ахтай уулзах гээд байдаг юм. Чонло гэж хүйтэн юмандаа үнэнч амьтныг"
Минхи болсон явдлыг мэдэхгүй ч намайг өмөөрөн хэллээ. Минжон гэж гайтай амьтан дахин намайг өдсөөр
-Харин л дээ ХА ХА" гэж чанга инээгээд байхаар нь би түүн лүү тэнэг юм уу? гэсэн харцаар харахад тэр бантан хоолой амаа зассаар
-За за ямар ч байсан дээр лав Тэюун ах байгаа байх аа. Минхи чи Тэюун ахтай уулзахгүй юм уу? би далимд нь Рэнжүнийгээ хармаар байх юм..
Минжон нөгөө ихрээсээ гуйх нь холгүй асуухад Минхи ихэндээ дургүй байснаа сүүлдээ толгой дохиод дээш гарлаа. Минжон ч баярлан араас нь даган дээд давхар луу гарч би ч явахаас өөр аргагүйд хүрэв.
-Хэн ч байхгүй л байна ш дээ. явац-"
-Үгүй ээ энэ ангид байгаа хаалгыг нь тогш"
Минжон хэлсээр түүнийг нэг ангийн урд чирсээр аваачив.
Минхи хаалга тогшиж чадахгүй бид хоёрыг ханьдаа нааш ир гэж дуудаад байхаар нь бид хоёр толгой дохьсоор очлоо.
Яг Минхи хаалгыг нь тогших гэж байсан чинь Минжон гэж тэнэг амьтан шууд хаалгыг нь онгойлгоод намайг түлхээд оруулчихав.
Ангид ороход л бүгд чимээтэй зүг рүү буюу миний зүг бүгд гайхсаар харцгаав.Өмнөхөөсөө илүү олуулаа байсан болохоор би нөгөө хоёрыг хаалганы гаднаас оруулчихсан чинь тэр хоёр ч ийм олуулаа байна гэж бодоогүй гэлтэй надтай адил том нүд гаргацгаав.
-Юу хэрэгтэй вэ?" гэсээр Жэхён ах эхлэн асуухад
-Минхи харин Тэюун ахтай уулзмаар байна гэсэн юм. Санаад байна ч гэл үү.."
Минжон нөгөө ихэр лүүгээ чихэхэд Минхи түүнийг чимхэсээр
-Үгүй дээ бид нар тоглоцгоож байгаад ангиа андуурчихсан бололтой. Уучлаарай" гэж хэлээд бид гурав түргэхэн гарах гэж байхад нэг нь хаалга дараад зогсчихов.
-Тийм их санаад байсан юм уу? гэсээр Тэюун ах Минхи дээр очин жуумалзсаар хэллээ.
-Битгий горьд найзуудынхаа шахалтаар ирсэн юм"
Минхи түүнийг цохиж аван хэлж ойр байх сандал дээр нэг мэдсэн Тэюун ахтай юм яриад суучихав.
Лукас над дээр сүртэй нь аргагүй хүрж ирэн
-Арай Чонлотой уулзах гэс-" гэж чихэнд минь шивнэж байхад
-Сохи харин Жонү ахтай уулзах гэж ирсэн юм аа"
Минжон хэдий тоглоомоор хэлсэн ч энэ нь дэндүү байлаа. Түүн рүү муухай харахад тэр над руу хэлээ гаргасаар өөр тийшээ харчихав. Үнэндээ Чонлог л харах гэж ирсэн юм сан..
-Үгүй ээ би юу гэ-"
Лукас-Хөөе чи Чонло гээд намайг хаясан байж. Яасан амархан хувирдаг юм?" гэсээр асуухад бусад нь ч мөн толгой дохин Жонүд сайн болчихсон юм уу? гэж тоглосоор асууцгааж байлаа.
Би Чонло руу гэм хийсэн хүүхэд шиг харахад тэр над руу хоосон харцаар харсаар утас луугаа ширтчихэв.
Ямар гайгаараа бас нөгөө охин олоод ирчихэв ээ? хачин юм чинь хаалгаар орж ирсэнээ намайг түлхээд Чонло дээр ирээд наалдчихлаа. Миний уур буцалж ирэн гараа чангаар зангидаад зогсож байхад бусад нь ч энэ байдлыг анзааран кино үзэж байгаа хүмүүс шиг л харцгааж байв.
-Сая би буруу сонсоогүй бол Сохи Жонү уббад сайн болчихсон гэсэн үү? Хөөх саяхан л Чонлод захиа өгөөд байсан биз дээ. Тийм биз дээ Чонло?"
Еэбин түүний гарыг тэвэрсээр асуухад тэр эхэндээ дуугарахгүй байсан ч сүүлдээ утсандаа анхаарахаа болин
-Ийм хумхын тоос шиг юмнуудыг би яаж мэдэх юм?"
Чонло над руу хөмсөгөө өргөсөөр асуултанд хариуллаа. Еэбин харин над руу ялалтын царай гаргасаар Чонлод дахин наалдан суучихав.
Миний уур бухимдал, гомдол ямар их хүрсэн гээч? Тэндээс гараад зугтмаар санагдсан ч шүдээ зуун арай хийн тэвчлээ.
Минжон-Үнэндээ би тогло-"
-ЖОНҮ ах аа!"
Чонлогийн зүг харсаар Жонү ахыг дуудахад Жонү ах миний чанга орилоонд цочин боссоор миний зүг ирж харин Чонло миний юу хийх гэж байгааг нэг нэгэнгүй ажиглаж байлаа. Шарыг чинь малтаад өгье л дөө!
-Та надад цахим хаягаа өгчих найзууд больё!"
Утсаа гаргаж ирэн сарвайсанд Жонү ах шууд л миний утсанд дугаар болон хаягаа хийгээд өгөхөд ах нар орилолдон намайг дэмжин хажуунаас дахиад л Лукас орж ирэн
-Хөөе чамд нээрээ Жонү ах таалагдаад байгаа юм уу?" гэж том нүдээ улам бүлтийлгэн асуув.
-Харин л дээ... За за баяртай ах нараа. Тэмцээн лүүгээ явлаа"
Би тэдэнд бөхийсөөр гарах гэтэл тэр Еэбин гэх ядаргаатай охин дахин үг хэлэн
-Хөөе тэмцээн чинь болоогүй байна лээ. Дахиад Жоохон Жонү уббат-"
-Чи дуугай татаач. Олон үгтэй юм бэ?"
Барагтаа хүн амьтантай хэрэлдэж байгаагүй надаас ийм үг гарсанд бүгд миний зүг над руу гайхан харцгаав. Ийм үг хэлж чадахгүй гэж бодсон юм байхдаа эд нар одоо.
Минхи, Минжон хоёр луу ширэв татчихаад тэр ангиас түрүүлэн гарлаа. Шатаар бууж байх хооронд Чонлогийн хэлсэн үгс намайг нулимс дуслуулахад хүргэж цаанаасаа түүнд гомдох мэдрэмж төрөөд байлаа.
Тэр охиныг тоолгүй намайг чирээд явж байсан нь хэзээ билээ.Одоо болохоор дуртай нь аргагүй тэврүүлээд л. Үнэхээр..үнэхээр гомдмоор юм..
-Хөөе Сохи"
Тэр хоёр араас минь ирэн дуудсан ч би эргэж харалгүй алхалаа. Гэнэт Минжон миний гарнаас атгаад
-Намайг үнэхээр уучлаарай. Тоглоомоор тэгээд хэлчихсэн чинь Чонлог итгэнэ мэдсэнгүй. Би үнэхээр та хоёрыг муудалцана гэж бодоогүй. Миний буруу..."
Минжон нулимс дуслуулан өвдөг сөгдөн хэлсэн ч надад энэ нь одоо хамаагүй санагдлаа.
-Угаасаа чиний буруу. Сайн найзыгаа хөвгүүдийн дунд эвгүй байдалд оруулаад өөрөө юу ч болоогүй юм шиг байх чинь миний дургүйг ихээр хүргэж байна. Аан бас сайн хүнийг минь надаас улам холдуулсан чамд баярлалаа. Чиний тоглоом шоглоомуудыг чинь тэвчсэн ч энэ чинь хэтэрхий байсан. Чамайг одоо сайн найз ч гэж амнаасаа хэлмээргүй байна. Дургүй хүрч байна."
Минжонд хамаг уураа гарган хэлж Минхиг ч тоолгүй тэр хоёрыг тэр газарт нь орхисоор заал руу хурднаараа явлаа.
Хуурамч амьтад.. Сайн найз гээд байсан хүмүүс нь энэ үү? Чонло ч тэр. Хүний үгэнд итгээд миний тэр их сэтгэл рүү минь ус цацчихдаг. Бүгд утгагүй байна. Муухай байна. Бүгдэнгээс нь холдмоор санагдаж байна....
Advertisement
- In Serial34 Chapters
Apocalypse King: Progression System LitRPG
Hail, Apocalypse King! A LitRPG where the MC fights the System Apocalypse Invaders with military training, dark magic, and a Humanity, Fuck Yeah attitude! Hounded by trauma from combat and his childhood upbringing, Sergeant DeSean Solomon left the U.S. Marines and attends college alone. While at a house party, the world as DeSean knows it ends. All of humanity receives a System notification. Do you wish to be saved from the taint of chaos? A countdown starts. Time is of the essence. To say yes will transform you into a monstrous zealot controlled by a genocidal eldritch invader. To say no is to be marked for the slaughter and forced into a high-stakes and vicious survival game. Even with the introduction of system progression stats, magical powers, and contracts with otherworldly creatures, all signs point toward the earth and its people getting subjugated. Or suffering a worse fate. Unless DeSean has a say in it. When the end of the world comes knocking, it's not a hero or someone with a special bloodline that rises to the occasion. It's a slightly demented Marine Veteran who storms the breach, summoning demons, evoking dark magic, and using all of his military skills and System Skills to bring down the enemy. Posts Monday, Wednesday, Friday. Please click below and enjoy!
8 276 - In Serial17 Chapters
What Happened to the Mouse?
Seven years ago, Maria's mother vanished, and she was taken in by her Uncle Johann, a reclusive inventor. Now she stands accused of her uncle's murder under circumstances that mirror her mother's disappearance: a locked room, a sole suspect, and a lab mouse that appeared seemingly out of nowhere. As the building is locked down, a hard-nosed federal agent launches an investigation under a cloak of secrecy. Whatever Uncle Johann's latest invention does, it's dangerous enough to be locked away forever. And if Maria can't uncover the truth, she will meet the same fate. In this interactive story, it is up to you to use your comments to study the clues, solve the riddles, and help Maria clear her name. RELEASE SCHEDULE: One 1000-2000 word chapter is released every week on Monday. When a chapter is relatively low on interaction, a second chapter may be released mid-week to compensate.
8 162 - In Serial12 Chapters
Giants and Demons
Verena and Tiggy are sisters and they love each other, even though Verena is a blond cheerleader and Tiggy is a green skinned half-ogre. Tiggy was conceived by their mother's extraordinary encounter with an ogre and Verena is the child of both their parents. Both sisters have problems. Tiggy has trouble gaining acceptance in society and is pursued by the Giant Slayers. Verena is struggling with her personal demons that can now take physical form, most notably the demon of the mirror. Can the sisters help each other win through?
8 169 - In Serial29 Chapters
A Master, 5 Students, and Revenge [AM5SR]
A Master, 5 Students, and Revenge Revenge is what the Master needs to attain. He took them in, gave his all in training them, but all were utter disappointments. They were a waste of resources and precious time. But, out of the blue, beneficiaries he held dear reached out, he agreed to shelter their child as they moved their settlement to the Royal Capital. 'Him,' he decided, 'he will have to be my saving grace.' He would place all his efforts on him and have him be the one to achieve his lifelong wish. However... would it all work out as he intended, even after all his previous failures? The most glaring fact was that the lad had no combat experience to speak of. No drive to gain what many would kill to learn. His most threatening aspect could be the constant improvement of his toothy attitude.Gin, the sorry sod, has no idea of his oncoming turmoils.---- @2020 Red Nuru. All rights reserved.This story is also uploaded on Webnovel and Wattpad.
8 204 - In Serial25 Chapters
Town or City |Wolfblood|
|Season 1-5 of Wolfblood. I own nothing except for my three characters and their plotlines|"I'm Liana Morris. Maddy Smith's adopted sister. So what's your name?""Rhydian Morris. Nice to meet you, smelly girl's sister."***The adopted sibling of Maddy Smith, finds out that the siblings that she had lost may not have been too far away from her at all.***"You making them both angry will do you no good, I promise. It'll just destroy the potential that you have to make all of these things right."***A girl working for Segolia is told to investigate and bring in her best friends, until she is elected as Beta, next Alpha of the new young wolf pack in town.|Matei Covaci x OC||OC x OC||Season 1 - ✅||Season 2 - In Progress|||Season 3 -||||Season 4 -|||||Season 5 -
8 177 - In Serial109 Chapters
Violet Eyes || Haikyuu!! Fanfiction ||
~Main Story Completed~"I want to go to Karasuno, in Miyagi"From Tokyo to Miyagi.From a prestigious all-girls school to a common high school.The reason why she transferred? VolleyballMizuki Ayame is almost a female protagonist in a shoujou manga. She's beautiful, kind, shy and cheerful. But despite all that, she has a dark secret that she always kept hidden under that sparkling personality.Oh and, another thing, she has vibrant violet eyes. And it made her feel physically different from others.Yet, she found people who didn't make her feel that way. She met the boys volleyball team and developed a bond with them and she will soon know that no secret can be kept hidden forever...Will she have the courage to trust them?Or will she discover love? *Disclaimer: I don't own Haikyuu!! or any pics and videos used. I only own my OC and the idea and some of the art.*
8 175

