《{completed}While you were sleeping》4.Тэр
Advertisement
Тэнгэр баганадсан олон олон шилэн барилгууд, хүний хөлд дарагдсан гудамж талбай, хамтдаа алхах хосуудаар дүүрсэн усан оргилуурууд, дэлгүүр, кафе, дурсгалт газрууд энэ бол Сөүл хот.
Харин би энэ хотод сүндэрлэн харагдах шилэн баридгуудын нэгэнд байрлах нэгэн телевизийн төв байранд ажилладаг. Үүгээрээ ч бахархдаг.
Барилгын хаалгыг эрч хүчтэйгээр татан ороод дээрээ боосон урт үсээ савлуулан хар юбка, цагаан срочко болон биеийн өнгөтэй шаргал өсгийтэй гуталтайгаа итгэл төгс алхлаа.
Лифтний товчлуурыг даран хүлээж зогстол хажуугаас хэн нэгэн
?: Чи өнөөдөр хөөрхөн байна. Надтай хамт болзоонд явах уу?
гээд чихэнд шивэнлээ. Би цочсондоо хажуу тийш нэг алхаад харвал хар цэнхэр өнгийн судалтай цамц болон хар даавуун өмд хослуулан өмсөж, нүүрэндээ өнөөх миний дургүй инээмсэглэлээ тодруулан зогсох Сүнү харагдлаа.
Хэсон: Уучлаарай. Би ажилтай байна.
Сүнү: Зүгээр дээ. Ажил тараад л явцгаая.
Хэсон: Үгүй ээ. Чи эмэгтэй хүнийг мэддэггүй юм байна. Хэрвээ тэд нэг л удаа татгалзсан бол энэ нь цаашдаа ч иймээрэй байх болно. Бас намайг таньдаг юм шиг царайлахаа больчихвол сайн байна.
Сүнү: Чи ч үргэлж л хүйтэн байх юм аа. Ганц удаа ч гэсэн эмэгтэй хүн шиг зөөлөн байх хэрэгтэй шүү дээ.
Хэсон: Миний тэр тал чам шиг хүн дээр ил болоод байдаггүй юм.
Лифт ч ирж хаалга нь онгоолоо. Би лифтэнд суухаар урагш нэг алхахад тэр миний тохойноос бариад авлаа.
Сүнү: Хээхх, намайг жаахан ч гэсэн харж үз л дээ.
гэж хэлээд инээмсэглэлээ. Түүнийг ийнхүү хэлж дуусмагц,
?: Сүнү~ ахаа
Холоос хэн нэгэн ийнхүү орилсоор бидний хажууханд гүйн ирээд л шууд л Сүнүг бүлхүүсээр нь тэврэн наалдлаа. Би ёжилсон байраар түүнрүү мушилзаад,
Хэсон: Чи надаар дутахгүй л юм байна.
Хэмээн хэлээд лифтэнд ороод хурдхан хаалгыг хаалаа.
?: Ахаа та хоёр юу ярьж байсан юм бэ?
Сүнү: Юу ч биш дээ. Зүгээр л явцгаая. гэсээр түүнийг мөрөөр нь тэврээд цааш харан алхлаа.
~
~
~
Эрхлэгч: Хэсон~аа ажлын цаг дуусахаас өмнө нөгөө хурлын бичиг баримтаа мэдэж байгаа биздээ.
Advertisement
Хэсон: Гэхдээ та надад маргааш өглөө өгөөрэй гэсэн.
Эрхлэгч: Өө, тэгээд миний буруу хэрэг үү? Зүгээр л, өнөөдөртөө багтаагаарай, ойлгосон уу?
Хэсон: Мэдлээ. Эрхлэгчээ
Эрхлэгч ийнхүү хэлээд цааш эргэхэд Хэсоны царай бараан хэсэг сууж байгаад огцом ширээгээ цохин толгойгоо өргөөд боолттой үсээ татан чангалаад, нүдээ томруулан
Хэсон: Алив, хийгээд өгье
хэмээн хажууд сууж байсан хүнээ айж үргэхээр харцаар харлаа. Тэгээд шуудхан ажилдаа орлоо.
***
Сая л ажлаасаа хөндийрөн, компьютерынхаа ардаас бослоо.
Хийсэн ажлаа хүлээлгэн өгөөд цагтаа амжсандаа баярлан гэртээ харихаар ажлаасаа гарахад барилгын үүдэнд Сүнү мэдэж байсан аятай Машиныхаа хажууд цааш харан зогсож байлаа. Хэсон ардуур нь сэмхэн өнгөрч буудал руу алхаж байтал ардаас нь ирээд,
Сүнү: Чи хэзээ гарч ирсэн юм бэ? Намайг хараагүй юм уу?
Би үг дуугаралгүй чимээгүй л урагш хараад алхахад Сүнү машинтайгаа ардаас нь удаанаар даглаа.
Сүнү: Хэсон~аа надад ганц удаа ч болов боломж олгооч дээ.
Хэсон: Би чамд өмнө нь боломж олгоогүй гэж үү? Чи л өөрөө боломжоо үгүй хийсэн хүн нь шүү дээ.
Сүнү: Дахин тийм зүйл болохгүй ээ, би өөрчлөгдсөн.
Хэсон гэнэт зогсоод арагш толгойгоо эргүүлэн түүнрүү хараад
Хэсон: Өдөрхөн л хэлснээс чинь өөр харагдсан даа, ийм хурдан өөрчлөгдчихсөн хэрэг үү? Чи ч амар хүн юм аа. Тэр үед ч тэр одоо ч тэр чиний хэлж хийж байгаа хоёр чинь үргэлж зөрж байх юм. Чи зүгээр л өөрийн явж байсан замаараа л явбал би баярлах болно.
Сүнү: Заза би чамайг ойлголоо. Гэхдээ яадаж хүргээд өгье л дөө. Би ямар бие биенээ танихгүй хүн биш дээ.
Хэсон: Зүгээрээ. Би өөрөө явчихна.
Сүнү түрэгхэн машины хаалгаа онгойлон бууж ирээд гараас атган аваад машиндаа хүчээр суулгахыг орлдов.
Хэсон: Яагаад байгаа юм бэ? Гар тавиач.
Сүнү: Зүгээр л суучих.
Тэд машинд сууна хөдөллөө. Аниргүй биднийг хэсэг хором тохон авлаа. Сүнү өөр замаар явж эхлэхэд Хэсон гэнэт дуу орон Сүнү рүү гайхсан харцаар харлаа.
Хэсон: Чи намайг хаашаа авч яваа юм бэ? Намайг гэрт хүргэж өгнө гэсэн биздээ.
Advertisement
Сүнү: Гэр лүү чинь гэж хэлснээ санахгүй байна. Зүгээр л сууж бай.
~
~
~
Тэд явсаар нэгэн ресторанд ирлээ. Энэ тэндээсээ болор бөмбөлөг таазнаас дүүжилсэн, өндөр дээрээс хотын шөнийг харахад төгс тохирсон том цэлгэр цонхтой үнэхээр тансаг газар гэдэг нь илхэн.
Хэсон Сүнү хоёр хэсэг мэтгэлцсэний эцэст ганц хоол идээд л шууд харихаар тохирлоо.
~
~
~
Хэсэг хугацааны дараа Хэсон угаалгыг өрөө орохоор ширээнээс бослоо.
Царайгаа толинд харж, нэг сайн амьсгаа авны дараагаар угаалгын өрөөнөөс гарлаа. Ширээ лүүгээ алхаж байгаад харсан зүйлээсээ болоод байрандаа зогслоо.
Хэсон: Нө-гөө эмэгтэй шив.
Нэгэн эмэгтэй тэдний сууж байсан ширээнд Сүнүгийн өөдөөс харан хамт сууж байлаа.
Тэгээд эмэгтэй Сүнүд ортож байгаад түүний хүзээн дээр үнсчихлээ. Хэсон тэднийг харан байрнаасаа хөдлөлгүй зогсож байхад өнөөр эмэгтэй түүнрүү эргэн хараад инээмсэглэв.
Тэр хурдхан буцаж хараад нойл орлоо. Хэсэг хором өөрийгөө толинд харан зогсоод дээш өндийн нойлоос гарах гэсэн боловч чадсангүй.
Хэсон: Би яагаад нуугдах ёстой гэж буруу зүйл хийсэн биш. гээд хаалганы бариулыг онгойлон гадагш гартал байсан рестарон нь биш байв.
Хэсон: Энэ чинь-
чи энд юу хийж байгаа юм бэ?!!!
Advertisement
- In Serial18 Chapters
Street Cultivation - a modern wuxia/litrpg hybrid
In the modern world, qi is money. The days of traveling martial artists and mountaintop masters are over. Power is controlled by corporations, modernized martial arts sects, and governments. Those at the bottom of society struggle as second class citizens in a world in which power is a commodity. Rick is a young fighter in this world. He doesn't dream of immortality or becoming the strongest, just of building a better life for himself and his sister, who suffers from a spiritual illness. Unfortunately, life isn't that easy... (Author's Note: After the first book's successful run on Amazon, I'm posting the sequel chapter by chapter here as well for all the fans who supported me.)
8 144 - In Serial31 Chapters
The Rise of the Soul Stealer
Follow Melakios as he travels to find out who, or what, he is in this adventurous world full of demons, angels, and everything in between!
8 145 - In Serial22 Chapters
Tales of Nezura
Lavarund is divided between ordinary citizens and necromancers, all ruled mercilessly by the evil King Mozer. Fortunately, the necromancers have a safe haven in the Southeast, most notably their beautiful capital Nezura. Though there are more significant issues at play, an ordinary teenage boy named Maximilian Forrester is just trying to find something he's good at. After struggling to fit in at school, he goes away for a summer to visit his uncle, which will forever change his life trajectory. Maximilian must rapidly mature and forget about fitting in as he'll be called upon to save the world with support from a skeletal velociraptor and a goddess. Planning to post a chapter every 3 days.
8 134 - In Serial44 Chapters
The Mighty Ducks preferences
Gotta love those ducks :)
8 175 - In Serial5 Chapters
Oh, Sweet Nightingale ⌑ The Sandman
❛sing sweet, nightingale❜⌑The tale of a court minstrel, who dreamt of toes buried in sunlit earth.❛ this isn't your tale, lord morpheus -- it's mine ❜⌑❛so where'd you go? i should know, but it's cold. and, i don't wanna belonely, so tell me you'll come home. even if it's just a lie❜- - - - - Neil Gaiman's Netflix adaptation of The Sandman#19 IN SANDMAN #11 IN MORPHEUS
8 91 - In Serial37 Chapters
MaAn : The fairytale
So, its my first ff....hope u like it....Pls koi bhool ho gayi ho toh maaf kar dena..🥺🥺Enjoyyyy
8 439

