《{completed}While you were sleeping》5. Улаан утас ба бидний учрал
Advertisement
(Тэхёны талаас)
Ухаан бодол минь хэрэн хэссээр надаас холдож, нүд минь анилдан. Энэ их ажлын ачаалал дундаа ядарсан бололтой биед минь ч адил тэнхээгүй болж. Зовхи улам хүндэрсээр удалгүй харанхуй болчихлоо.
***
Шаргалтан харагдах моддын навчис саржигнан, голын ус хоржигон дуугарна. Намар болж байгаа бололтой хүйтэн салхи сэвэлзэж, биеийг минь жиндүүлэх аж.
-Чи энд юу хийж байгаа юм бэ?
Чимээнээр гайхан жажуу тийш харвал,
Би нүдэндээ ч итгэсэнгүй дахиад л өнөөх эмэгтэй зогсож харагдлаа.
Тэхён: Чи яагаад энд байгаа юм?
Хэсон: Би өөрөө хамгийн их гайхаж байна. Би саяхан рестаронд байсан атал одоо болохоор. . . голын эрэг дээр үү дээ?
Хэсон: Би яг галзуурж байгаа байх. Яаж ийм зүйл байж болно гэж. Байж боломгүй юм.
Тэрээр Тэхён рүү дөхөн очоод өөдөөс ширтлээ.
Тэхён: Чи яагаад байна аа?
Түүнрүү гайхсан харцаар буцааж ширтэхэд гэнэтхэн Хэсон түүний хацрыг чимхээд авав.
Тэхён: Ёооё, чи чинь яагаад байгаа юм бэ? Хүний биед дураараа хүрж болдоггүй гэдгийг мэдэхгүй юу?
Хэсоны харц тодрон, гар луугаа хараад,
Хэсон: Би ямар тод зүүдэлж байна аа. Их зөөлөн мэдрэгдэж байна шүү. Яг л бодитой юм шиг. Гэхдээ нэг хүнээ 2 удаа дараалан зүүдлэх их ховор хэрэг байна шүү. Бүр уулзаж ч байгаагүй хүнээ шүү. Гэхдээ сонин юм би одоо угаалгын өрөөнд унтчихсан юм байх даа. Ээе, арай ч үгүй байлгүй дээ.
гэсээр Тэхёнд дахин ойртож түүнийг гижигдэж эхэллээ.
Тэхён: Аххаха..., хөөе,хөөе болилдоо яагаад байна аа. Хөөе ээ . . .
гээд Хэсоны гараас атган өөртөө татлаа. . .
Хэсон хурдхан гараа татан аваад хойш нэг алхлаа. Харин Тэхён доош харан чимээгүй л зогслов.
Сая л амь оров уу? гэлтэй Тэхён толгойгоо өндийлгөн,
Тэхён: Хүн боль гэж хэлээд байхад. Тэгээд ч би бодит хүн байна.
Хэсон: Зүүд гэхэд хэтэрхий бодит юм аа.
Амаа хагас ангайлган, нүдээ бүлтэгнүүлэн ширтэх нь яг л илбэ үзсэн бяцхан охин шиг харагдана.
Тэхён: Би чамд бодит хүн гэж хэлээд байна. Яаж баталвал болох юм бэ? Тэгээд ч ингэхэд чи өөрөө л миний зүүдэн дэхь дүр байх шүү. Алив би бас шалгая.
Advertisement
Хэсон хойш хэд ухраад,
Хэсон: Хэрэггүй дээ, заза би чамд итгэж байнаа.
Хэсон: Тэгэхээр бидний хэн хэн нь бодит хүмүүс. . . Байх. . .
Хэсон Тэхён руу сэжиглэсэн харцаар харахад Тэхён ч түүн рүү хараад баруун хөмсгөө өргөн 'юу гэх гээд байна' гэх аядан харав.
Хэсон: Заза. Тэгэхээр чи бодит юм байна. Ойлголоо.
Кчүү- *найтаах* ямар хүйтэн юм бэ? Уг нь зун биздээ?
Тэхён: Юу яриад байна аа? Одоо намрын сүүл сар болж байхад.
Хэсон: Юу гэж дээ? Яах аргагүй л зуны дунд сар болж байсан даа.
Тэхён: Чи чинь ю- . . .байж байгаарай, нээрээ тийм шүү дээ. Одоо чинь 6р сар байх ёстой. Гэхдээ яагаад ийм хүйтэн байдаг билээ. Бас би яаж 11р сар гэж мэдэж байгаа юм бол? Бас миний хувцас ч зузаан байна.
Хэсон: Юу ч байсан гэсэн чи ч азтай юм аа. Харин би яг хөлдөж үхэх нь. Ямар х-
Түүнийг хэлж амжаагүй байхад Тэхён гадуур өмссөн бор шаргал польтогоо түүнд нөмрүүлэв.
Тэхён: Наадахаа өмсчихөө. Би халууцаад байна.
Би чинь одоо юугаа л хийгээд байна даа. Гэхдээ тэр их жижигхэн биетэй болохоор хурдан даардаг байх. Хамар, хацар нь нэлээд даарсан бололтой мэнчийтлээ улаан болчихжээ. Өхөөрдмөөр ч юм уу?, Үгүй ээ. Тэхён аа, Чи юугаа бодоод байна аа? Балай юм?'
Тэхён өөрийн бодолдоо дарагдан, хүйтнийг анзааралгүй хэсэг зогслоо. Гэсэн ч удалгүй даарсандаа зогьсуулчихлаа.
Түүнийг харан зогссон Хэсоны инээд хүрж байв. Гэсэн түүний энэ байдлыг харахад л сэтгэл нь хөдөлнө.
Хэсон: Сая өөрөө халууцаад байна. гээд байсан худлаа л догь царай гаргасан байх нь ээ.
гээд Тэхён руу бага зэрэг инээмхийлэн харахад Тэхён гараа зангидан биеэ байдгаараа хавчин зогсоод өөр зүг рүү харан,
Тэхён: Х-хэн даарс-сан юм. гэж зогьсохын хажуугаараа арайхын хэллээ.
Хэсонд түүний энэ үйлдэл сэтгэлд нь хүрсэн бололтой түүнд мэдэгдэлгүй доош харан инээмсэглэж дуусаад, тэхёны гараас татан
Хэсон: Тэр хажууханд цайны газар байх шиг байна. Тийшээ орцгооё хэмээн хэллээ.
~
~
~
Тэр газрын хаалгаар ороход хоолны газар гэхээсээ илүү кафе ч юм шиг. Бор өнгийн модон байшин байх бөгөөд ил гал болон модон сандал ширээтай агаад сандал дээрээ зөөлөн дэвсгэр болон дэрнүүд тавьсан нь үнэхээр дулаахан мэдрэмж өгөхөөр сайхан тохижуулсан байв.
Advertisement
Тэд даарсан учир ил галтай ойрхон цонхны хажуугийн ширээнд өөд өөдөөсөө харан суулаа.
~
~
~
Тэхён: Одоогийн нөхцөл байдлыг харвал би дахиад л ямар нэг газар, ямар нэг аргаар хүрээд ирсэн бололтой.
Хэсон: Гэхдээ яагаад ийм газарт ирсэн юм бол оо? Бас. . .
Нүдээрээ гүйлгэн Тэхёны хувцас болон өөрийнхөө хувцсыг хараад хошуугаа унжуулах,
Хэсон: Чи зуны цагаар польто өмссөн байсан юм уу?
Тэхён: Би ямар чи байгаа биш дээ? Тэглээ ч би халууцах дургүй.
Түүний энэ үгийг сонссон Хэсон түүний яагаад гутлаа байна, байна тайлаад хөл нүцгэн байх дуртайг ойлгон инээд алдан суув.
Тэхён: Гэхдээ л чиний хэлдэг бас зөв. Би уг нь сүүлд хэвтэхдээ унтлагын өмд цамцтай байсан юм сан. Яаж үүнийг өмссөн юм бол?
Тэхён: Түүнээс илүү энэ газар яг ямар учиртай газар вэ гэдэг илүү чухал.
Хэсон: Тийм шүү. Түрүүн намайг кофе авч байхад, үнийн самбар цайрч байсан өмнөхтэй адил. Гэхдээ маш бага хамжээтэй.
Тэхён: Тэгэхээр надад хэдэн санаа байна. Нэгт бид ирээдүйд ирсэн. Хоёрт бид ямар нэг хийсвэр ертөнцөд байна харин гуравт. . .
Хэсон: Гуравт?
Тэхён: Гуравт бид хэн нэгнийхээ зүүдэнд нь байгаа.
Хэсон:Айн? Чи түрүүн л би бодит гээд байсан биз дээ?
Тэхён: Тиймээ би бодит. Чи ч бодит.
Тэхён: Ингэхэд чи яагахд заавал намайг л хийсвэр гэж бодоод байгаа юм бэ? Би жинхэнэ хүн юм шүү.
Ийн хэлэхэд Хэсон нухацтай царайгаар түүний өөдөөс хараад,
Хэсон: Учир нь би өөрийгөө мэдэж байгаа болохоор тэгээд ч чи олны танил хүн шүү дээ. Би чамайг танидаг байх боломжтой. Гэтэл чи намайг огт танихгүй, дээрээс нь бид нэг ч удаа уулзалдаж байшаагүй байхад чи намайг зүүдлэн гэдэг боломжгүй шүү дээ.
Тэхён: Чиний зөв юм байна. Гэхдээ л би ч бас жинхэнэ хүн. Бас энэ л хамгийн боломжит хувилбар шиг байна. Тэр цагаан зүйлийг бодож үзсэн ч. Түүнээс илүүтэй бидний яаж ийшээ ирээд байгаа нь илүү чухал. Энд ямар нэг тодорхой нөхцөл л байх л ёстой.
Тэхён: Өмнө нь ч, сая ч гэсэн миний хамгийн сүүлд хийж байсан зүйл бол би унтахаар хэвтсэн явдал. Харин чи болохоор өмнө нь утсаараа зохиол унших гэж байсан. Гэтэл сая огт утсаараа оролдоогүй рестаронд хооллох гэж байгаад ирсэн тийм үү?
Тэхён: Нэг л авцалдаа алга.
Энэ үед Хэсон нэг зүйл санах шиг болон Тэхён руу цоолох гэж аятай ширтээд дуу алдан,
Хэсон: Аан. . . , гэхдээ арай ч тэрнээс болсон байна гэж. . .
Тэхён: Юу?, юу юм бэ?
Хэсон: Инээдтэй ч гэсэн. Анх энд ирэхийн өмнө уншиж байсан зохиолын тайлбар хэсэгт *Зүүдэндээ хэн нэгэнтэй жинхэнээсээ учрах боломжтой,* бас. . .
Тэхён: Тэгээд?
Хэсон: *Хэрэв та нэг уншсан бол эргэж буцах замгүй* гэж байсан юм байна.
Тэхён: Тэгээд чи яагаад одоо л үүнийгээ хэлж байгаа юм бэ?
Хэсон: Би өөрөө ч мартчихсан байсан юм. Тэгээд ч арай ч ийм зүйл байна гэж хэн бодох юм бэ?
Тэхён: Одоо л арай ойлгомжтой болж байна. Зүүдэнд гэж байгааг харвал бидний нэг нь одоо унтаж байгаа. Гэтэл унтахаар хэвтсэн хүн нь чи биш би. Харин чи тэр зохиолыг нэгэнт нээж харсан болохоор утсаа хараагүй байсан ч ирэх юм байна.
Хэсон: Тэгэхээр чамайг унтах үед ирдэг болж байна уу?
Тэхён: Тэгэж л таарлаа.
Хэсон: Шудрага биш байна? Тэгэхээр би чамайг унтах үед хүссэн хүсээгүй ямар ч байдалтайгаар ирнэ гэсэн үг биздээ?
Түүний хошуугаа унжуулан ийнхүү гомдлох нь Тэхёнд үнэхээр өхөөрдөм харагдаад тэр инээж орхилоо.
Хэсон: Чамд ч инээдтэй байгаа л даа. Надад ямар байгааг мэдэж байна уу? Ёстой муухай юм аа.
Хэсэн: Тэгээд бас ямар хүн гэхээрээ ийм эрт унтдаг байнаа. Дөнгөж л найман цаг болж байхад.
Тэхён: Би их ядарсан байсан юм аа. Ойрд шахуу ажлын хуваарьтай байгаад л тэр.
Хэсон: Заза. Ойлголоо доо . . .
Тэд ийм маягаар ярилцсаар нэг л мэдэхэд шөнө дуусч байлаа. . .
Advertisement
- In Serial49 Chapters
A Lord of Death
Efrain Belacore, lich and erudite necromancer, was just trying to enjoy a cup of tea with a morning book. Then that over-excited paladin just had to kill herself, with his pendulum no less. Now Efrain has been drawn into a much larger story than he had wanted, caught between a powerful chruch, its young champions, and an mysterious curse. Join in a hilarious and fascinating journey as Efrain and his unexpected students explore from the holy capital of Anogrrah to the magical continent of Pasgrima, as shadowed conspiracies and ancient secrets rise to meet them.
8 179 - In Serial11 Chapters
Bloodline
In a world where the blood you carry through your veins is what separates you from the rest. A world that bows before strength and disdains those who are weak.A world where your Bloodline is the source to your rise or down fall the difference between devouring those above you and being devoured by those around you. Read the tale of Raegan Redding and his forgotten Clan as they once again appear in this world forgotten by society itself.
8 68 - In Serial58 Chapters
Businessman reincarnated in fantasy novel
I died by the mistake of god, as a compensation in my second life I got reincarnated in the novel I read last night with immense powers,As family of my favourite character my grandfather.The most powerful person in the entire kingdom whom the king want to remove. I don't want his end like original story, but I have commoners blood will I be able to win favour of my grandfather?With the ultimate goal to rule the nation witness journey of businessman. By author : sam
8 206 - In Serial9 Chapters
Choices of the Magicless Son
I had an ability that allowed me to watch everyone. I narrated everything I witnessed. To who? To whichever being that's listening to my thoughts right now. I have a gut feeling you're there. Erik Spearhand was born from one of the many concubines of the current human emperor. The boy was insignificant. He was the only one in the whole world who couldn't use magic. And yet, his choices impacted everyone. I had seen every sort. Powerful mages who could kill with a thought. Monster people who had their own history among human and beastman civilization. And even what I presume are time travelers. Those mess with my head. And still, the magicless son was the most formidable of them all. Of all of us.
8 155 - In Serial17 Chapters
My Writing Prompts
I am trying to respond to at least one or two writing prompts a week on Reddit. This is mostly to keep everything in one place so I can watch my own progress but anyone who wants to read and offer suggestions is also welcome. My username on Reddit is u/Neona65 and unless noted otherwise these prompts all come from the sub Reddit r/writingprompts.
8 132 - In Serial200 Chapters
Meet the authors Showcase Edition #1 (Est. 2/17/2020)
EDITION 1 OF 3How do I feature? - send me a private message and I'll provide an interviewThis addition of meet the authors is meant to allow readers to learn how their favorite stories originated. These interviews are surfaced around what went into each story. For example, what the reader struggled with writing, what inspired the idea, if they share any similarities to their MC of the story and so on. Looking for the stories promoted in these interviews? Check my profile for the meet the authors showcase reading lists.some accomplishments: reached 1K on March/ 8/ 2020 #1 in promotions march/ 14/2020 Trending on Wattpad March/18/2020 #2 in recognition, #1 in promotions and #1 in MeetTheAuthors March 22 2020Reached 2K views March 24 2020Reached 3K views on April 11 2020Reached 4K views on April 19 2020Reached 5K views on May 3rd 2020Reached 6K views on May 21 2020Reached 7K views on July 15 2021
8 91

