《{completed}While you were sleeping》8. Бидний нууц
Advertisement
~
~
~
Хэсон: Гарын үсгээ өгөөч.
Тэхён: Юу???
Хэсон: Би хэдэн дүрэм зохиосон юм. Гарын үсгээ зурчих.
Тэхён: Дүрэм?
Хэсон: Тийм ээ.
Хэсон нэг цаас гарган ирээд Тэхёны гарт бариулаад, царайгаа доошлуулан нүд нь бүлтэгнэн, гэм хийсэн хүн шиг гэлбэлзэн. Харин Тэхён нэг их зүйл бодолгүй гарын үсгээ зураад өгөхөд Хэсон баярлан инээмсэглээд, шуудхан гараас нь шүүрч аван,
Хэсон: Өөө, Би буруу цаасаа өгчихсөн байна.
гээд дахин нэг цаас гарган ирлээ.
Тэхён: Заза. Гэхдээ энэ удаад сайн уншиж байж гарын үсгээ зурнаа. гээд Хэсон руу харан инээмхийлэв. Тэгээд нүдээ гүйлгэн унших хооронд Хэсон түүнийг харан битүүхэндээ өөрийн санаагаа бүтээсэндээ баярлан зогсох аж.
Дүрэм
1. Орой унтахаасаа 1 цагийн өмнө мэдэгдэж байх
2. Бие биенийхээ биед зөвшөөрөлгүй хүрэхгүй хэрэв шаардлагатай тохиолдол гарвал мөрөөр тэврэх
3. Бие биенийхээ хувийн мэдээллийг нууцлах--
Тэрээр цааш үргэлжлүүлэн нухацтайгаар уншиж байв.
Хэсон: Нэмэх хэрэгтэй зүйл байвал хэлээрэй.
Тэхён уншиж дуусгаад цаасан дээр гарын үсгээ зурж, буцаан өгөөд,
Тэхён: Өөр нэмээд байх зүйл байхгүй ээ. Тэгээд ч чи аюулгүй байдлаа хангалттай сайн хамгаалахаар бэлдсэн байна.
гээд багахан мушийсаар өрөөний хаалгыг онгойлголоо. Харин Хэсон түүний хэлснийг эрэгцүүлэн, гайхан зогсож байтал Тэхён эргэн хараад,
Тэхён: Явахгүй юм уу?
гэж хэлээд өрөөнөөс гарахад Хэсон ч түүний ардаас даган гарлаа.
***
(Хэсоны талаас)
Хоёул эмнэлэгийн үүдэн дээр гарч ирэхэд Тэхён гэнэт өөдөөс минь харан зогсоод гараа сунгав. Би гайхан өөдөөс нь харвал, Тэхён гараа бүр илүү сунгаад нэг алхам дөхөн зогсож,
Тэхён: Утсаа өгч байгаач
Хэсон: Яах гэж?
Тэхён: Зүгээр түр өгч байгаач
Түүнийг бүлтэгнэн хараад, утсаа гарган түүнд өгөхөд Тэхён утсыг минь аваад ямар нэг зүйл хийж байгаа бололтой хэсэг саатаад эргүүлэн өгөв.
Хэсон: Энэ чинь, чиний дугаар-
Тэхён хоолойгоо багахан засаад,
Тэхён: Чи өөрөө утахаасаа өмнө мэдэгдээрэй гэсэн шүү дээ.
Хэсон: Тийм л дээ. Хэмээн сулхан хэлээд, бага зэрэг санаа зовсон байртай толгойгоо гудайлгавал,
Тэхён: Гэхдээ нууцлаарай.
Түүний ийнхүү хэлсэн нь тэрхэн мөчид ямар нэг онцгой нэгэн шиг нь болсон мэт мэдрэмж төрүүлж багахан сандаргаад амжив.
Advertisement
Хэсон: Тийм ээ. Чамайг ойлгож байна. Санаа зовох хэрэггүй.
Намайг ийнхүү хэлээд Тэхён руу харахад тэр өөдөөс минь хараад миний зөвхөн холоос, зураг, бичлэгнээс л харж чаддаг тэр сайхан инээмсэглэлээ тодруулав. 'Энэ инээмсэглэлийг харах гэж хичнээн олон охид хүсэж мөрөөддөг бол'.
Түүний инээмсэглэл үнэхээр л сэтгэл татам юм. Инээх үед нь уруул нь яг л зүрх шиг хэлбэртэй болчих юм. Үнэхээр эгдүүтэй, миний сэтгэл догдолж буй бололтой зүрх түргэн түргэн цохилж буй.
Тэхён хоолойгоо засаад хажуу тийш нэг алхан надад наалдаж
мөрөөр минь тэврээд, миний өөдөөс нүүрээ тулган хараад
Тэхён: Одоо зүгээр бололтой.
Би сандарсандаа багахан биеэ хумиад, түүнээс дөлөн
Хэсон: Юу тэр вэ? Эмч чамд ямар нэг зүйл хэлсэн юм уу?
Тэхён намайг тавиад цааш хэд алхаад,
Тэхён: Чи урьд нь-
Гэнэтхэн хажуугаар хайрцаг давхарлан зөөж байсан цэнхэр хантаазтай хүргэлтийн хүн хамгийн дээр нь тавьсан хайрцгаа алдан унагаахад Тэхён гараас татан ингэртээ наагаад толгойг минь гараараа тэврэн холдуулахад хайрцаг шүргэн өнгөрлөө.
***
Ойрхон байрлах тоглоомын талбайд сандал дээр сууна хүлээж байтал Тэхён хүрч ирэн хажууд зэрэгцэн суугаад гарыг минь татан атгаад,
Тэхён: Чамд зөвшөөрөлгүй хүрч болохгүй ч энэ удаад шаардлагатай тохиолдол гэж болохоор учраас-
Алив хараадахъя.
хэмээн шархны лент гарган ирээд шархан дээр нааж өгөөд мөрөөр минь өөртөө наана тэвэрж
Тэхён: Удахгүй миний сэрэх цаг болох байх. Тэгвэл одоо ингээд баяртай гэх үү дээ.
гээд урагш харан хэлэв.
Тэрхэн мөчид миний толгойд нэгэн зүйл зураахад, Тэхён рүү ширтэн
Хэсон: Нээрэн чи түрүүн миний талаар юу хэлэх гэж байсан бэ?--
***
Хөргөгчний хаалга тас хийх чимээнээр харахад би гэрийнхээ гал тогооны шалан дээр хэвтэж байв.
?: Ааяггү, *тагнаагаа чанга ташин нүүрээ үрчийлгэх*
Би хөргөгчний зүг харвал миний толгойны урд Хэрим хөргөгч налан зогсох харагдав.
Хэсон: Цаг хэд болж байна?
Хэрим: 6 цаг болж байна.
Хэрим: Арайч дээ одоо бүр гал тогоонд идэж хонодог болсон уу? Та ч удахгүй гахай болох байх даа. Заваан юм. Хурдан босоо.
Advertisement
Хэрэм: Заза бослоо.
гэсээр ширээ түшин босохдоо гараа харвал миний шархан дээр нааж өгсөн шархны лент хэвээрэй байв.
Хэрим огцом надруу эргэн хараад,
Хэрим: Таны хугацаа чинь дууссан юм байна. Миний гарын үсэг?
гээд гараа над руу гараа сунгаад,
Хэрим: Заз, угаасаа таньд байхгүй л байлгүй дээ. Та яаж ч авах вэ дээ?
Хэрим гараа хурдхан буцаан татаад өмнөө авчран гараа зангидан ийнхүү хэлэн зогсох хооронд Хэсон өнөөх Тэхёнаас илүү зуруулж авсан гарын үсэгтэй цаасыг түүний нүүрний өмнө дэлгэхэд Хэрим хэсэг үглэж байгаад түүнийг хараад нүдээ итгэхгүй байгаа бололтой нүдэн томорч, хэд хэд цавчилж байгаад орилон гүйж очоод, гараас нь шүүрч аван,
Хэрим: Хөөөөх, үнэхээр үү? Гайхалтай.
Хэсон өөрөөрөө их л бахархаж байгаа бололтой нэг хөмсгөө өргөн мушийх аж.
Хэсон: Би авч өгч чадна гэж хэлсэн биз дээ. Би мундаг байна уу?
Хэрим: Ммм, тиймээ мундаг
гээд цааснаасаа нүдээ салгалгүй эрхий хуруугаа гозойлгон зогсоод уулга алдан баярлав. Харин Хэсон цааш өөрөндөө орон ажилдаа бэлдэхээр явлаа.
~
~
~
Автобусны буудал дээр чихэвчээрэн сонсогдох аялгууг амандаа аялан өөрт тохиолдоод буй энэ бүх гэнтийн зүйлсийг бодон өглөөг эрч хүчтэйгээр эхлүүлэхэд өөдөөс тусах нары гэрэл хүртэл надад баяр хүргэн мишээх адил гялбана.
Гэнэт энэ бүхнийг эвдэх мэт хэн нэгэн машины дохиогоо даран тачигнуулав. Би чихэвчээ аван хараад залхсан байртайгаар түүнрүү харахад тэр машинаасаа бууж ирээд өмнө минь зогсоод,
Сүнү: Хоёулаа ярилъя
гээд бугуйнаас минь атгав.
Хэсон: Миний гарыг тавь. Би ажилдаа явах хэрэгтэй байна-
Гэнэт толгой эргэн, газар дайвалзаал, бүх зүйл бүдгэрсээр удалгүй харанхуй болчихов.
***
Advertisement
- In Serial15 Chapters
Transcendent Fist - A Xianxia Inspired Cultivation Novel
Jin's strange life of training in isolation with his master is changed forever when soldiers attack, supposedly in search of a weapon Master Xinya has been hiding for the newly-dead leader of the Shi clan. Jin is forced to leave the only home he has ever known, but in doing so, he finds out his true identity, and the real reason why he has undergone such harsh training. As Jin goes out into a world full of skilled cultivators, terrifying monsters, wise sects and warring clans, his motivations change from simple revenge to ascending through the ranks of his own potential, in order to reach the pinnacle all martial artists strive for: immortality.
8 250 - In Serial16 Chapters
Ephemeral Reverie #1 - The Silence Between
Nine years after the murder of her father, Charlie Elburn returns home to take on the fate she's bound to by blood: becoming the next Guardian -- someone who has undergone extensive training and mysterious rituals in preparation for ensuring her land remains free of demons. But she only has six months to learn nine years' worth of fighting, magic, and general knowledge before she's forced to prove her worth to the three deities who have been bound to the land since time immemorial. ‡ † ‡ Welcome to a long and long-lived fantastical series set in the fictional world of Äerd! New chapters will be uploaded every Wednesday! Have fun, enjoy the ride, and always be well. 🌻 💜 🌻
8 171 - In Serial7 Chapters
William Stuart
William is a young man that intensely trained while barely in his teen by his oldman, the Sergeant Major of the Army. On his holiday with his girlfriend, he was stranded in a desolate place.And then a carriage suddenly appeared from the fog. Desperate to find a civilization, he boarded the suspicious looking carriage. unknown to him, It's a carriage that travel between worlds and transport him to another world?William’s story where He's struggle to defend his life as he surrounded by the otherworldly environment, magical beast, swords and sorcery is about to unfold.
8 179 - In Serial200 Chapters
Face Claim Part II
Just the second part of my Face Claims Saga. Hopefully this will also help you pick a face claim for your stories.
8 191 - In Serial8 Chapters
IGCSE BIOLOGY
- Chapter by chapter of IGCSE Biology syllabus - Disclaimer: I AM A STUDENT. I cannot guarantee that everything written is accurate.
8 149 - In Serial21 Chapters
Amira Wayne
For Bio!Dad Bruce Wayne Month 2020What if Marinette was actually Bruce's first child, biological at that?A work where I journey through that single thought.
8 205

