《{completed}While you were sleeping》10. Сүнүгийн нууц
Advertisement
Би айсандаа нүд бүлтийн, харц хөшиж нүдээ ч салгаж чадалгүй, хамаг бие минь дагжин чичигнэж газраас босолгүй суусан хэвээр байв. Тэр хурдхан өнөөх аймшигтай, жихүүдэс хүргэм илгээмжийн хайрцгийг гүйн очиж аваад миний нүднээс холдуулан хогийн саванд хийгээд буцаж түргэн гүйсээр ирээд, одоо ч салганаж буй миний гараас атган түр суугаад татан дээш босгох гэсэн боловч миний хөл гэнэт суларж, мэдээ алдан, ямар ч тэнхээгүй болсон мэт л салганах бөгөөд толгой гэнэт эргэн зовиуртайгаар өвдөхөд би толгойгоо барьсаар буцан газар луу унах гэж байтал Тэхён намайг гар дээрээ өргөн тэврээд шуудхан гэрийн үүд рүү алхлаа.
***
Би хэсэг зуур ухаангүй хэвтсэн бололтой хоёр давхрын унтлагын өрөөнд орон дээр унтаж байлаа. Өрөөнөөс гаран шатаар доош бууж байх үед нэг давхрын гал тогооны өрөөнөөс нүсэр чимээ гаран нэг зүйл унаад хагарах сонсогдох агаад бас дээр нь ямар нэг зүйлийн түлэгдэх үнэр ханхалсанд би бушуухан доош буун гал тогоонд ороход Тэхён ямар нэг зүйл хийж байгаа бололтой. Гэхдээ бүтэлтэй зүйл л бол биш гэдгийг түүгээр нэг тархсан бараан өнгийн утаанаас ойлгож болохоор юм. Би ойр хавьдаа байх утааг гараараа сэвэн,
Хэсон: Юу хийж байгаа юм бэ?
Тэхён хойш иргэн намайг хараад шууд л царайгаа урвайлган, уруулаа унжуулаад, яг л гомдсон бяцхан усан нүдэн хүүхэд шиг царайлан,
Тэхён: Хэсон~аа. Надад туслаач. Би уг нь хоол хийх гэх оролдсон боловч. . .
гээд өөрийн хийсэн хайруулын тавгатайгаа юу ч үгүй наалдуулаад түлчихсэн юу гэдэг нь үл мэдэгдэх зүйл рүү харав.
Хэсон: Заза. Алив би хийе
Тэхён: Гэхдээ чиний бие чинь тааруу байгаа шүү дээ. Хэрэггүй ээ болохгүй юм байна. Би өөрөө хийж чадна. Чи зүгээр л амарч бай.
гэсээр хоёр гараараа миний мөрөөр барин ардаас зугуухан түлхсээр гал тогооны ширээн дээр суулгачихав.
Би түүнийг хэсэг ажиглан суув. Түүний сэтгэлээсээ хийж байгаа нь харахад л илхэн, үнэхээр эгдүүтэй бөгаад хайр татам боловч. . .
'Тас' тэр дахиад нэг зүйл унагаад хагалчихлаа. Түүний багийнхан яагаад Тэхёныг гал тогоон дахь хар нүх гэдэг нь ойлгомжтой болов. Би сандлаасаа босоод түүний хагалсан зүйлсийг хамт цэвэрлээд,
Advertisement
Хэсон: Миний бие одоо зүгээр болсон.
Тэхён: Гэхдээ-
Хэсон: Харин хоёулаа ингэж тохиръё. Чи аяга тавгаа угаачих. Тэгээд хамтдаа хийцгээе. Бас хурдлахгүй бол удахгүй аав ээж хоёр ч хүрээд ирэх байх.
гэж хэлээд түүнрүү инээмсэглэхэд Тэхён хэсэг надруу харан дуугүй зогсоод эцэст нь хүлээн зөвшөөрөв.
Тэхён: Би аяга тавгаа угаагаад дуусгачихлаа. Одоо би хийхэд тусалъя.
хэмээн ханцуйгаа шуугаад инээмсэглэн хажууд ирэхэд нь би түүний нэг гарт төмс нөгөө гарт нь арилгагч атгуулаад,
Хэсон: Өө, чи дуусчихсан уу? Тэгвэл одоо энийг хийгээд өгөөч.
гээд инээмсэглэлэв тэр урам нь хугарсан янзтай хэсэг урвайгаад,
Тэхён: Заза. Ойлголоо
хэмээн цаана байсан гал тогооны сандал дээр суугаад, хошуугаа цорвойлгон хааяахан надруу гомдлын харц шидэх аж.
~
~
~
Хэсон: За. Удахгүй хоол боллоо.
Тогооны тагийг аван буцлах халуун шөлийг амсаж үзэхэд,
Тэхён: Ваа~, ёстой сайхан үнэртэж байн. Би бас амсъя
гээд чихэр горьдсон хүүхэд шиг гартаа барьсан тавгаа ширээн вээр тавьчихаад надруу эргэв. Би түүнд шөлнөөс бага зэргийг халбаган дээр аваад амсуулахад,
Тэхён: Хөөх, гайхалтай. Үнэхээр сайхан амттай болсон байна. Миний эхнэр ч сайхан хоол хийдэг юм байна.
гээд өнөөх дөрвөлжин инээмсэглэлээ үзүүлэхэд би бушуухан түүнээс харцаа буулгаад хойш ухрав.
~
~
~
*хаалга дуугарах чимээ*
Тэхён: Би хаалгаа онгойлгоё.
Удалгүй хүмүүсийн хоорондоо ярилцах чимээмээ гаран тэд орж ирэв.
?: Ааваа.
Тэд удалгүй гал тогоонд орж ирцгээхэд, үсээ хоёр талдаа боосон хөөрхөн алаг нүдтэй жаахан охин Тэхёны өвөр дээрээс бууж ирээд гүйсээр шуудхан намайг тэврээд авав. Би ч түүнийг өргөн энгэртээ наагаад, духан дээр нь үнсээд,
Хэсон: Миний охин сайн уу, ямар хөөрхөн юм бэ?
Жихэ үл ялиг багахан нэг, хоёр авиа гарган ямар нэг зүйл хэлэхийг хүсэн, эмээ рүүгээ заав.
Хэсон: Аан, эмээ нь үсийг нь янзалж өгсөн байх нь ээ. Миний охин ёстой хөөрхөн байна.
Хэсон: Жүхён алив нааш ир. Чамайг ч бас ээж нь тэвэрье
гээд энгэртээ наагаад, бас мөн л духан дээр нь үнэрлэв. Тэд үнэхээр хөөрхөн юм. Яг л бяцхан тэнгэр элч адил.
Advertisement
***
Гадаа бүрийж, хэдийн харанхуйлсан байхад хэн нэгэн хүн байшингийн булангийн цаанаас сэмхэн харан зогсох аж.
Хашааны хаалга онгойн хэдэн хүн гарч ирэв.
?: За. Баяртай. Бид ингээд явлаа.
Хэсон: За баяртай. Болгоомжтой яваарай.
Тэхён: Баяртай.
Т.аав: За баяртай.
Тэдний машин хөдлөн холдсоны дараа Тэхён, Хэсон хоёр гэртээ буцан оров. Харин өнөөх тэднийг харан зогссон хүн нөгөөх хүйтэн инээмсэглэлээ тодруулан, жуумалзаад цааш явлаа.
***
Хэсон: Тэхён~аа. . . Нөгөө. . . Түрүүний. . . Үүдэнд байсан. . .-
Тэхён: Аан, тэр үү? Тиймэрхүү зүйлс ирж л байдаг юм.
Хэсон: Юу? Яагаад?
Тэхён: Хэдийгээр олон хүн манай хамтлагт дуртай ч бас дургүй нэгэн ч бий. Тэгээд л тэр. Түрүүний зүйлийг ч гэсэн тэдний нэгэн л тоглож явуулсан байх. Битгий их санаа зовдоо.
хэмээн тайвнаар хэлэх нь намайг ч мөн тайвшруулав
***
Шөнө нэгэнт дуусаж өглөөний нар мандахад Хэсон эмнэлэгийн өрөөндөө ирсэн байлаа. Эргэн тойрноо ажиглан харвал хэн байсангүй. Угийн тэрээр өнөөдөр эмнэлэгээс гарах байсан учир өөрийн эд зүйлсээ яхзлах гэсэн боловч түүнийх гэхээр зүйл харагдсангүй. Хэсон хэсэг зуур зогсоод өрөөнөөс гарахаар хаалгыг онгойлгохдоо нэг хүнтэй тулгарав.
?: Хэсон?
Хэсон: Сүнү. Чи энд юу хийж байгаа юм?
Сүнү: Чи яаж? Өчигдөр орой чи миний нүдэн дээр алга болсон. Чамайг өчнөөн хайсан гэтэл-
Сүнү: Энд яг юу болоод байна аа?!!!
~Хэдэн цагийн өмнө~
(Эмнэлэг дээр)
Бие барьсан богино улаан өнгийн даашинзтай, эмнэлэгийн үүдээр орох нэгэн эмэгтэй өндөр өсгийт дээр хурдан хурдан алхалсаар ямар нэг зүйлийг хайх мэт ийш тийш харан гайхах, сандрах зэрэгцэн буй нэгэн эрэгтэйн ард очин зогсоод гараас нь татахад эрэгтэй хойш харан,
?: Хэн бэ?
Эмэгтэй: Чи энд юу хийж байгаа юм?
Сүнү: Мэгён?!!
Мэгён: Чи Хэсонтой уулзсан хэвээр байгаа юм байна тийм үү?!!
Сүнүгийн царай уцаарлангуй болж ирээд,
Сүнү: Чамд хамаагүй
хэмээгээд цааш эргэн хурдлахад Мэгён ардаас нь түүнийг дуудан,
Мэгён: Сүнү чи надад ингэж хэлсэндээ итгэлтэй байна уу? Бидэнд тохирсон зүйл байгаа юм шиг санагдах юм.
хэмээн өөртэй итгэл төгс ихэмсэг бөгөөд юунаас ч илүүтэйгээр дооглосон өнгөөр хэлэхэд, Сүнү толгойгоо багахан арагш эргүүлэн зогсоод,
Сүнү: Хамаагүй ээ. Тэр эмэгтэй намайг бүр мөсөн орхих байсан ч яг одоо бол би түүнд маш ихээр санаа зовж байна. Би яарч байгаа болохоор түрүүлээд явлаа.
гэсээр гүйн одлоо.
***
(Одоо цаг. Эмнэлгийн өрөө)
Сүнү: Энд яг юу болоод байна аа?!!!
Хэсон: Чамд хамааралгүй хэрэг
хэмээн хэлээд гэр лүүгээ харихаар хажуугаар нь зөрөн явлаа.
***
Ажлаасаа гаран барилгын үүдэнд Суянтай хамтаар элдэв зүйлс ярилцан ирэхэд,
үүдэнд Сүнүтэй хамт ресторанд байсан өнөөх бүсгүй зогсож байв. Түүнийг харсан би хэдийгээр гайхсан ч надаас илүү Суяны царай хамгийн ихээр гайхсан харагдана.
Суян: Хурдан явцгаая,
гээд намайг сугадан хурдаа нэмэн үүдээр гарах гэтэл
Мэгён: Чи мэдмээргүй байна уу? Хэсон.
Хэсон зогсоод, эргэн хараад,
Хэсон: Чи юу яриад байгаа юм бэ?
Мэгён: Чи тэр өдөр Сүнү яагаад гэнэт сүйгээ цуцлах болсон гэдгийг мэдмээргүй байна уу?
Суян Хэсоны гараас татан ,
Суян: Хэсон~аа, Зүгээр явцгаая
гэхэд өнөөх эмэгтэй бидэн рүү дөхөн ирээд,
Мэгён: Чи ч бас ингээд юу ч хэлэхгүй зүгээр байгаад
байж болж байгаа юм уу?
гээд Суян руу харахад түүний царай илт бараагаад ирэв.
Хэсон: Энэ эмэгтэй юу яариад байна аа?
Дийддд~, дийдд~ *Утас дуугарах*
Утсаа аван харвал Тэхён залгаж байв.
Тэхён: Байна уу. Хэсон аа. Чи хаана байна.
Хэсон: Одоо ажлаасаа гарах гэж байна. Яасан?
Тэхён: Уучлаарай. Үнэхээр уучлаарай. Би ажлаа тараад машнаар явж байна. Миний нойр хүрээд анилдаад байна. Би яг унтлаа. *Утас тасрах*
Хэсон: Уучлаарай. Би явах хэрэгтэй байна. гээд ажлаасаа гарахад, Суюн болоод нөгөө эмэгтэй ч мөн даган гарч ирэв. Урд гэнэт машин огцом тооромзлон ирж зогсоод цонхоо буулган,
Сүнү: Хурдан суучих
Хэсон: Үгүй ээ. Хэрэггүй.
Сүнү: Чамд цаг үлдээгүй биздээ. Өөр арга байгаа юм уу?
Хэсон арагш харан, олны нүдэнд алга болж болохгүй байсанд Сүнүгийн машинд суув.
Сүнү: Чи хэзээ эргэж ирэх вэ?
Хэсон: Юу?
Сүнү: Чи одоо явах гэж байгаа биздээ. Би мэднээ битгий санаа зов.
Түүнийг ингэж хэлэхтэй зэрэгцэн удалгүй би буцаад ирж.
Хэсон: Гэхдээ энэ чинь дэлгүүр үү?!
Advertisement
- In Serial99 Chapters
Babel
Do you have the courage...? This novel is a cross-post from Webnovel.Discord: https://discord.gg/mn5xMbE
8 207 - In Serial44 Chapters
Pagebreak
Jean loved books but the world didn't. Unable to find enough books in her own world, Jean stumbles upon the House of Wisdom - a massive library in the magical world of Illustair. In Illustair, books are the source of magic and now Jean has more books than she could ever hope to read as well as access to magic beyond her wildest dreams! What could possibly go wrong? SEASON TWO WILL COME AFTER A QUICK REWRITE! Like the story? Vote for it on TopWebfiction! If you would like to follow it on my website, please click here. Additional genres: Drama, Tragedy.
8 259 - In Serial26 Chapters
The Dragon King
Cyril was once the son of a rich family hell bent on perfection. Back then he was known as James Bell. A trouble maker from New York who would roam the streets looking for a fight to get that adrenaline rush to escape from the abusive parents he had at home. However, one day he attracted the attention of an unwanted individual, resulting in his untimely demise. Now in this new world he is reborn as the most hated species of them all, a black dragon, he finds himself in a similar sitiuation. Only this time, it's a lot more than just one person. Explore this brand new world through the eyes of the Dragon King himself as well as his friends, family and foes!
8 147 - In Serial30 Chapters
Sir Skelliton
Necromancy is an old but simple practice. To be a necrotic spell master requires only three things. Magic, a limitless yet difficult power to master. Raise undead, one of the first and most basic spells any magic user will ever learn across their lifetimes. An open class slot. But this isn’t a story about an up and coming necromancer. No this is about the faithful minion that’s been summoned by their fledgling master. If you think being a Necromancer is hard, just imagine how hard it must be for a Lv1 Skeleton.
8 261 - In Serial24 Chapters
Corruption {Percabeth Fanfiction}
The life of a princess isn't all it's made out to be. Princess Annabeth Chase of Olympus doesn't enjoy much of her time inside the castle, but knows life outside of it isn't much better. With the wild Insurgents terrorizing her kingdom, her father keeps her inside, away from the ruckus. She has no idea what life is really like for her people until she is dragged into it by a strange man who kidnapped her out of her own back garden.This started as a simple one-shot but I got a bit carried away. With that in mind, please ignore all the plot holes and the weirdly sized chapters :)Image on the cover by @blurry_feather on Instagram
8 73 - In Serial18 Chapters
Adopted by My Chemical Romance
{please don't read this i was 12} Adeline Abernathy survived the plane crash that killed everyone aboard, including her family. It was a miracle that the rescue team found her in time and were able to get her to a safe haven in a nearby hospital. She stayed in that hospital for three years, going through rehabilitation and therapy. with no other family, she was placed in an orphanage after being released. Adeline is now 16 years old and waiting for the day she becomes adopted.
8 152

