《{completed}While you were sleeping》12. Миний өнгөрсөн
Advertisement
~
~
~
Ким хатагтайн хэлснээр эмнэлэгт үзүүлэхээр ирсэн боловч эмчийнхээ өөрөө рүү орж чадалгүй ингээд хаалганы гадна чимээгүйхэн зогсож байна. Дотор эмч хэн нэгэнтэй чухал яриа өрнүүлж байшаа бололтой тэдний дуу нэг өндөрсөн нэг намдаж байсан учир хэдийгээр хүний яриаг нууцаар сонсох бүдүүлэг гэдгийг мэдэх ч тэдний яриаг таслан орж зүрхэлсэнгүй гадаа нь хүлээхээр шийдэв.
Гэнэт тэдний дуу хаалганд ойрхон дуулдаж хаалга огцом онгойход би цочин хойш нэг алхан харвал, урт хар намирсан үстэй, том алаг нүд, өндөр шулуун хамартай, эр хүн байтугай эм хүний харц булаам үзэсгэлэнтэй эмэгтэй байв. Эмчийн цагаан хлад өмссөнөөс нь үзвэл тэр ч мөн энэ эмнэлэгийн эмч бололтой.
Түүнийг гарч ирэхэд санамсаргүй харц тулгарчихав. Би түүнрүү инээмсэглэн, бөхийн мэндэлэхэд тэр хариу ёс болгон надруу толгой дохиод, хүйтэн бөгөөд ширүүн харсан ч яагаад ч юм түүний нүднээс өөр бас ямар нэг гэмшлийн гэмээр харц миний сэтгэлд буув. Тэрээр намайг зөрөн эмнэлгийн кордоороор цааш алхан явав.
?: Чи ирчихсэн байсан юм уу?
Би эргэн харвал өрөөний үүдэнд нуруулаг биетэй, өндөр хамар өтгөн хөмсөг, маш хурц харцтай эрэгтэй зогсож байлаа.
Хэсон: Аан, тийм ээ. Сайн байна уу? Намайг Кан Хэсон гэдэг.
?: Би мэдэж байгаа шүү дээ. Яагаад бие биенээ огт танихгүй хүн шиг яриад байгаа юм бэ? Дотогшоо ор л доо.
Хэсон: Аан за.
Тэрээр надад нэг аяга цай хийж өгөн миний өөдөөс харан суухад би түүний энгэрт байсан нэрийн тэмдэгийг олж харан түүний нэрийг мэдэж авлаа. Тэр намайг танидаг бололтой байсан учир ямар нэг сэжиг төрүүлэхгүй байхын тулд би түүнийг танидаг мэт байхаар шийдэв.
Хэсон: Уучлаарай Чүэ эмчээ. Би та нарын яриаг нууцаар сонсох гээгүй юм шүү. Ким хатагтай намайг өнөөдөр тань дээр ирэх ёстой гэсэн юм.
?: Зүгээр дээ. Гэхдээ чи яагаад надтай сайн танихгүй хүн шиг яриад байгаа юм бэ? Зүгээр л чөлөөтэй ярь л даа.
Хэсон: Гэхдээ, та миний эмч шүү дээ. Бид тийм дотно гэж үү?
?: Хэдий бид өмнөх шигээ дотно биш ч гэсэн, нэгэн цагт гэрлэх гэж байсан хүмүүс байтал бие биетэйгээ хүндэтгэлийн үгээр ярих хэрэгтэй гэж үү? Чи ч нээрэн зарчимч хэвээрээ байх шив.
Advertisement
'Тэгэхээр тэр миний сүйт залуу байсан гэсэг үг үү?'
Хэсон царайгаа төв болгон түүнрүү харж, түүрүүний тэдний яриагд гарж байсан эмэгтэй өөрийгөө гэдгийг ойлгов.
Хэсон: Үгүй дээ. За тэгвэл хүндэтгэлгүй ярья, Сынхён эмчээ. Хэдий бүдүүлэг ч гэсэн түрүүн сонсоход та хоёр үерхдэг юм шиг байсан.
Сынхён: Тийм ээ. Чамд удахгүй хэлье гэж бодож байсан юм.
Хэсон: Тэгэх шаардлагагүй шүү дээ.
Сынхён: Тийм ээ. Чиний зөв. Бид салаад 4 жил болсон байна. Одоо бол бүгд өнгөрсөн явдал болсон.
Хэсон үг дуугаралгүй түүний яриаг сонсон суув.
Сынхён: Гэхдээ би одоо тэр үед Тэхён хажууд чинь байсанд баяртай байна. Хэдийгээр чамайг надаас булаасан ч.
гээд ёжтой инээмсэглэв.
'Өө, би тэгээд сүй тавьсан залуугаасаа салаад Тэхёнтэй гэрлэсэн гэсэн үг үү? Ийм зүйл байж болно гэж үү?'
Энэхүү бодлууд надад хэдийгээр жинхэнээсээ болоогүй ч түүний өмнө гэмших сэтгэл төрүүлж байв.
Хэсон: Тэр бүхэнд уучлаарай.Гэнэт сүйгээ цуцлаад, өөр хүнтэй гэрэлсэнд,
Би чамд их сэтгэлийн шарх өгсөн байх.
Би түүний өмнө үнэхээр гэмшиж байсан учир түүн рүү харахаас санаа зовон доош харав.
Сынхён: Юу гэж дээ. Би л эхэлж чамайг гомдоосон. Надаас л болж чи гэмтсэн шүү дээ. Хэдий удаан хугацаа өнгөрсөн ч . . . уучлаарай.
Хэсон: Зүгээр дээ. Гэхдээ яагаад таниас болж бэртсэн гэж?
Сынхён: Зүгээр л . . . хэрвээ би тэр өдөр Жисүтэй хамт байгаагүй бол чи тэр гудамжаар явахгүй байсан байх. Хэрвээ тэгээгүй бол чамд тийм зүйл тохиолдож, хүнд бэртэж, толгойндоо гэмтэл авахгүй байсан шүү дээ.
'Би дандаа сүйт залуудаа хууртагдаж сүйгээ цуцалж байх юм даа. Энэ үнэхээр таалагдахгүй л байна шүү. Гэхдээ миний толгойдоо авсан бэртэл ийм учиртай бололтой.'
Хэсон: Зүгээр дээ. Тэр бүхэн хэдийн өнгөрсөн би бүхнийг мартсаан. Санаа зовох хэрэггүй.
Сынхён: Аргагүй л чи яг хэвээрээ байна шүү.
Гэхдээ тэр үед Тэхён байсан нь ашгүй дээ.
Хэсон: Айн? Тэхён гэнээ?
Дийдд~, дийдд~ *утас дуугарах*
Сынхён: Уучлаарай. Би түргэн утсаар яриадахъя.
Хэсон: За.
~
~
~
Сынхён: За уучлаарай, хүлээлгэчихлээ. Одоо тэгвэл үзлэгээ эхлэх үү? Гэхдээ чи түрүүн юу гэж хэлсэн бэ?
Хэсон: Аан, юу ч биш дээ. Үзлэгээ эхэлье.
Advertisement
Сыгхён: За тэгвэл тэгийдээ.
~
~
~
Хэсон: За баярлалаа. Би ингээд явъя даа.
Сынхён: За баяртай болгоомжтой яваарай.
Хэсон бөхийн салах ёс хийгээд өрөөнөөс гаран эмнэлгийн үүдэн дээр ирэхэд хэн нэгэн түүнийг дуудав. Хэсон эргэн харахад түрүүн Сынхён эмчийн өрөөнөөс гарсан өнөөх бүсгүй байв.
Жисү: Чамтай ярилцах зүйл байна.
~
~
~
Жисү: Хэдий одоо хэтэрхий оройтсон ч гэсэн уучлаарай. Найз чинь хэрнээ тэр үед тийм зүйл хийсэнд. Гэхдээ тэр бүхэн санаатай байгаагүй юм шүү. Гэсэн ч уучлаарай. Бас . . . баярлалаа.
Хэсон: Ойлголоо. Одоо зүгээр дээ, санаа зовох шаардлагагүй. За тэгвэл би ингээд явлаа.
Би кафенаас гаран автобусны буудал дээр алхан ирээд автобус ирэхийг хүлээх зуураа зарим зүйлийг эрэгцүүлж, ойлгохыг хичээж байлаа.
Нэг гүнзгий амьсгаа аван гаргаад дөнгөж ирж зогсох автобус руу зүглэх үед дахин толгой эргэн нүд харанхуйлаад эхлэв. Хөл сулран доош унах үед хэн нэгэн намайг тэврэн авсан боловч түүний царай багахан тодроод харанхуйлав.
Хэсон: Сынхён?
~
~
~
Нүдээ нээх үед би хаана гэдэг нь үд мэдэгдэх газар хэвтэж байлаа. Дээш өндийн суухад толгой манарч багахан өвдөлт өгсөн ч энэ удаад тэвчиж болохоор байв.
Бор шаргал буйдан өөдөөс харах нүсэр зурагт, гал тогоо гээд бодвол би хэн нэгний гэрт байгаа бололтой. Гэсэн ч хүн байгаа гэхээр шинж байсангүй.
Гэнэт хаалга онгойн хүн орж ирж байгаа дуулдахад би сандарсандаа буцаад хэвтчихэв.
Тэр хүн магадгүй дэлгүүр ороод ирж байгаа байх, гялгар ууттай зүйл дугаргасаар гал тогооны өрөөндөө орж ямар нэг зүйл хийж байгаа бололтой.
Түүний хөлийн чимээ миний хажууд дөхөөд ирэхэд сэмхэн харвал,
'Сүнү?'
Сүнү: Чи сэрчихсэн үү?
Хэсон нүдээ нээнэ босоод,
Хэсон: Тиймээ, Би хаана байна?
Сүнү: Манай гэрт, чи өчигдөр орой яваад, өглөөхөн миний машинд эргээд ирсэн байсан. Би чамайг тийм удаан алга болдог гэж бодоогүй шүү.
Түүний хэлсийг сонсоход тэр намайг хүлээж байсан бололтой.
Хэсон: Чи намайг машиндаа хүлээсэн юм уу?
Сүнү: Тийм ээ, Гэхдээ чи надад яг болоод байгаа талаар хэлэхгүй юм уу?
Би хурдхан орноос босоод өөрийн эд зүйлсийг аван, хаалга руу чиглэж,
Хэсон: Би явлаа.
Сүнү ардаас ирээд гараас татан,
Сүнү: Чи үнэхээр юу ч хэлэхгүй гэж үү?
Би түүнрүү харалгүй гарыг нь салгаад,
Хэсон: Чамд хамааралгүй хэрэг, тэгээд ч чи ойлгохгүй.
хэмээгээд хаалгыг онгойлгоход, өөдөөс нэг хүн хараад зогсож байв.
'Суюн?'
Хэсон: Чи энд юу хийж байгаа юм бэ?
Намайг ийнхүү асуухад түүний царайнд гайхсан болоод сандарсан төрх тодроод, чимээгүй л доош харан зогсов.
Хэсон: Чи-
Сүнү: Би дуудсан юм. Чамайг ирж аваарай.
гээд хэмээн миний хойно ирэв.
Харин Суюн бид хоёр луу итгэл муутай, чичирсэн хоолойгоор,
Суюн: Аан...ммм, тиймээ. Чамайг авахаар-
Тэрээр ийн хэлэхдээ над руу харахад түүний нүдэнд багахан гуниг болоод гэмшил туссан байлаа. Суюн доош харан гүнзгий амьсгаа аваад над руу харан гэнэт царайгаа хувиргаж, нүд нь эрс шулуун, шийдэмгий болоод ямар нэг зүйл хэлэхийг хүссэн бололтой намайг ширтэж байлаа.
Суюн: Хэсон~аа, би чамд-
Сүнү: Би та хоёрыг хүргээд өгье.
хэмээн миний гарнаас хөтлөхөд, Суюн хойш нэг алхаад,
Суюн: Юу ч биш дээ-
Дийдд, дийдд~ *утас дуугарах*
Би Сүнүгээс гараа татаж аваад,цүнхнээсээ цтсаа аван харвал Тэхён залгаж байлаа.
Хэсон: Байна уу?
Тэхён: Байна уу? Хэсон~ аа,
Хэсон: Яасан?
Тэхён: Өнөөдөр уулзаж чадсангүй уучлаарай, хийх зүйл байсан юм. Чамд дараа нь тайлбарлнаа.
Хэсон: За, ойлголоо. Гэхдээ үүнийг л хэлэх гэсэн юм уу?
Тэхён: Би хэдийгээр зурвас бичье гэж бодсон ч ийм зүйлийг бие биенийхээ хоолойг сонсож байгаад хэлсэн нь дээр гэж бодлоо. Жаахан ичмээр байгаа болохоор анхааралтай сонсоорой.
Хэсон: За ойлголоо.
Хэдий түүний царайг харахгүй байгаа боловч түүний хоолойноос түүний сандрал, эргэлзээ мэдрэгдэж байлаа.
Тэхён хэсэг чимээгүй болоод, гүнзгий амьсгал авах нь дуулдахад,
Тэхён: Хоёулаа дараа нь уулзахдаа хамтдаа болзоонд явцгаая.
Хэсон: . . .
Тэхён: Байна уу?
Хэсон: Аан, ммм . . . Тэгье ээ.
Тайван хоолойгоор ийн хэлээд шуудхан тасалчихав.
Хэдий би тайван байгаа мэт байсан ч дотор минь яг л бөмбөг тэсрэх мэт санагдаж юу юугүй орилчих гээд байлаа.
Хэсон: Би явах хэрэгтэй байна.
Сүнү: Би хүргээд өгье.
Хэсон: Хэрэггүй дээ. Би Суюнтай хамт явчихна. Явцгаая Суюн~аа.
Суюн: Тэгье ээ, явцгаая.
***
Advertisement
- In Serial14 Chapters
The Daily Life of a Divine Soul
Finding himself at the verge of entering the Sea of Souls after dying a sudden and unexpected death, Leng Yu was not allowed to rest easy as he was dragged back into the world of the living by a great evil! Forcing his poor soul to become the medium that will devour two of the most powerful experts of another world! Yu is then granted a new and terrifying body that can withstand his newfound divine might by the God of the other world! Join Leng Yu as he lives a carefree life in the most brutal continent of this other world. Obtaining a Spirit Queen as his wife, exploring the world's wide array of fragrant teas as well as causing countless jaws to drop and numerous eyes to widen as he does!
8 170 - In Serial10 Chapters
Two Nations in another world
As the United States of America and its Pacific allies prepare their military against the People's Republic of China and a new President was elected in 2024, scientists discover a large object falling into Japan and the US, they discover a new world has appeared and replaced the old one around them, what will happen next?
8 60 - In Serial21 Chapters
Voiceless Wanderer
A boy, born mute gets killed at the age of 16 and is reborn? into a clockwork body, follow him on his journey through a ruined world...**WILL ADD TAGS AS STORY PROGRESSES**inspired by Clockwork by VRDraco... seriously check it out that sh-t is legit
8 156 - In Serial22 Chapters
Magical Girl Revolution
It’s been 15 years since the [First generation of magical girls] manifested in the world. 14-year-old Amy Rochelle while going home from shopping for the newest magical girl figure gets in a close encounter with a [Devil], while trying to protect a kid she gets saved last minute by a magical girl and subsequently gets recruited by a [angel] to become a [Third generation Magical Girl]. She reluctantly accepts the contract, only for her expectations to be blown away by the existence of fallen angels, good devils, evil magical girls, and the obvious lack of self-awareness. [This story is also available on Scribble Hub] --- Warnings--- [It's my first time writing something like this so the first 5 chapters are kind of small][English it’s not my first language, Sorry in advance][Setting Inspired by "Looking up to magical girls"] The cover made by me. is only temporary.
8 203 - In Serial22 Chapters
ᴅᴀᴅᴅʏ ɪssᴜᴇs | ʙʜɴᴀ
"𝐲/𝐧'𝐬 𝐝𝐚𝐝𝐝𝐲 𝐢𝐬𝐬𝐮𝐞𝐬 𝐚𝐫𝐞 𝐬𝐩𝐢𝐫𝐚𝐥𝐢𝐧𝐠 𝐨𝐮𝐭 𝐨𝐟 𝐜𝐨𝐧𝐭𝐫𝐨𝐥 𝐪𝐮𝐢𝐜𝐤 𝐬𝐨𝐦𝐞𝐨𝐧𝐞 𝐭𝐨𝐩 them!'|mha x reader insert, groupchat! edition
8 177 - In Serial27 Chapters
miracle | kim yugyeom
"how disrespectful of you""and?"...lust through the internet (this will contain sexual scenes)highest rank: #1 yugyeom#1 in jinyoung#2 in got7lowercase intended :)
8 127

