《{completed}While you were sleeping》13. Хайр гэдэг зүйл.
Advertisement
***
Цамхагийн цонхоор алсыг ширтэн, уйтгарлан суух гүнжийг жаргахын улаан нартай зэрэгцэн цагаан морьтой ханхүү нь ирж авран хамтдаа ордон руугаа явж, ..... хөгжмийн ая, цагаан даашинз, нүсэр хурим, цэцгийн чимэглэл, алга ташилт тэгээд . . . эцэст нь үнсэлт.
Тиймээ энэ бол ихэнх охидын багадаа харж, үзэж, сонсож өссөн үлгэрийн аз жаргалтай төгсгөл болсон мөрөөдөл. Гэхдээ миний хувьд биш. Би тэдгээр үлгэрүүдийг сонсоод ойлгодоггүй байлаа. Энэ нь би үйл явдлыг ойлгохгүй байгаадаа биш шүү. Харин яагаад хүмүүсийн тэгэж их тэднийг дэмжээд байгаад л байсан юм.
Учир надад тэдгээр бүх гол дүрийн гүнж нарын үйлдэл үнэхээр утгагүй бас энүүхэндээ гэхэд тэд ихэд маягтай санагддаг байсан юм. Жишээ нь бид бүхний хамгийн сайн мэдэх үнсгэлжин, тэр магадгүй үнэхээр үзэсгэлэнтэй байх л даа гэхдээ тэглээ гээд ганцхан удаа үдэшлэг дээр уулзсан ханхүү, үнсгэлжин хоёр бие биедээ шууд гэрлэхээр дурлах боломжтой гэж үү? Мөн цасан цагаан байна. Тэр ердөө ганцхан удаа нэгэн хархүүтэй таарч хэдхэн хором хамт байгаад салсан хэрнээ хойд эхийнхээ хамаг бүхнээ шавхан байж хийсэн, зөвхөн жинхэнэ хайрын үнсэлт л сэрээж чадах ганц хазалт нь л хүнийг алах хүчтэй тэр аймшигтай хорыг ангаахаар хайрыг бүтээсэн гэж үү?
Тиймээс би эдгээр үлгэр домгийг сонсохын оронд хөвгүүдтэй хөөлдөн, ноцолдож өссөн юм.
Тэгээд их сургуульдаа орсон эхний жилээ би анх удаа энэ асуулттай нүүр тулгарсан юм.
Тэр өдөр сургуулийн танилцах үдэшлэг болж бүгд хамтдаа тоглоом тоглож, ууж, инээлдэж хөөрсөөр шөнө болох үед бүгд гэр лүүгээ харихаар гадаа гарч ирэн бие биенээ налан зогсож байлаа. Гагцүү би болоод бусдаасаа өндөр тэр залуу бид хоёр л хөл дээрээ найгалгүй, нэг их согтсон шинжгүй үзэгдэж байв.
Түүнийг шинэ хуучин гэлтгүй олон охид хоргоож байсан юм. Тэр ч тэдний урдаас чанга чанга инээж, их л хөгжилтэй байх шиг. Лав л надаас тэс өөр нэгэн байв. Хүмүүс өөрсдийн ойролцоо чиглэлийн хүнтэйгээ хамтаа явахаар хоёр гурваараа хэлхэлдэн салцгаахад бидний байсан хоолны газрын урд ердөө хуруу дарам хэдхэн хүн үлдэв.
Advertisement
Би ч мөн адил явахаар шийдэн зөөлөн дуугаар,
- Уучлаарай, би ч бас ингээд явья даа.
Намайг ийнхүү хэлэх үед миний урдхан зогсож байсан дээд ангийн нэг ах миний зүг огцом толгойгоо эргүүлж, нүдээ бүлтгийлгэн эрүү, амаа мурийлган, харахад сармагчитай төстэй гэмээр харагдлаа. Хэдийгээр түүнийг охид царайлаг гэдэг ч надад бол ингэж харагдаж байв.
- No,no, no!!! Тэгэж ярихгүй шүү! Бид одоо караокэ орох болно. Чи хамт явах хэрэгтэй чи бараг уугаагүй харагдаж байна.
гэсээр миний хажууд ирээд мөрөөр минь тэврээд авав.
- Чамайг Хэсон гэсэн байх аа. Түрүү нь чамайг харахнээ чи нэлээд чимээгүй бололтой байсан. Нэг их зүйл дуугарахгүй чимээгүй л цаана захад суугаад байсан. Яасан чамд өнөөдөр таалагдсангүй юу?
-Үгүй ээ. Би зүгээр л иймэрхүү зүйлдээ тааруухан.
- Аан тийм үү. Тэгэхээр чи даруухан байх нь. Бас их хөөрхөн. Чи хөөрхөн гэдгээ мэдэх үү?
Тэрээр ийнхүү хэлэхдээ дууны өнгө нь өөрчлөгдөн, илт сээтэн хаях мэд үйлдэн гаргав. Надад харин түүний энэ үйлдэл үнэхээр эвгүйцэм, тааламжгүй байсанд би шуудхан доош харсан толгойгоо багахан өргөөд,
-Хөөе, ах гуай~
Гэнэтхэн миний нүдэнд Суяны үглэж буй царай дүрслэгдэв.
"-Хэсон-аа~ намайг сайн сонс, бид одоо их сургуульд орж оюутан болцгоосон. Маш чухал үе. Элдэв асуудалд орж болохгүй. Битгий хүмүүстэй муудалцаарай, тэгээд аль болох тэвчээд инээмсэглэхийг хичээ. SMILE~ хоёр гараараа дүрслэн инээмсэглэх царай
Түүний хажууд хамт инээлдэн зогсож байсан охид надруу нүдээ онийлгон муухай ширүүнээр хараад,
-Айн чи сая манай ахыг юу гэсэн бэ?
Тэдний нүд томрон миний хийх үйлдийг ажин надруу төвлөрсөн харагдана. Би уртаар амьсгал аван гадагшлуулаад, тэдний зүг харан тайвнаар хараад,
- Та манай дээд ангийн ах болохоор л,
- А-Аан тийм л дээ. Чиний зөв.
-Гэхдээ уучлаарай би хамт явж чадахгүйн. Ингээд явья даа.
хэмээн хэлээд нэг оосортой цагаан даавуун цүнхээ дахин татаж мөрөндөө зөөлөн тохоод, оосроо хоёр гараараа барин доош бөхийгөөд явахаар эргэн харах гэтэл тэр бугуйнаас минь чанга атгаад авлаа. Миний уур хүрч багахан жуузалзаад,
Advertisement
- Би одо-
Намайг гэнэт хэн нэгэн арагш татан өөртөө нааж, хүзүүгээр минь сулхан тэвэрлээ. Би түүний царай өөд гайхан харахдаа өөрийн хэзээ ч төсөөлөөгүй нэгнийг олж харсан юм. Энэ хүн өнөөх охидоор хүрээлэгдсэн байсан өндөр залуу мөн байлаа.
- Уучлаарай. Би одоо найз охиноо хүргэж өгөх хэрэгтэй юм л даа. Тиймээс бид ингээд явлаа.
Тэр намайг мөрөөр минь тэврээд эргэж хараад алхах үед би түүнийг түлхэн хөндийрүүлэхэд, тэр миний гарнаас хөтлөөд,
- Зүгээр ингээд яваа. Эсвэл чи тэдэнтэй хамт явмаар байгаа юм уу?
Түүнийг ингэж хэлэхэд би түүнийг даган чимээгүй л алхав.
Бид тэндээс нэлээд холдсны дараа би түүнийг татан зогсоход тэр ч мөн зогсож гайхсан харцаар эргэн
харав.
- Юу, нө-гөө . . . Бид холдсон учраас одоо гараа тавьж болох байх аа.
- Үгүй ээ. Болохгүй.
- Юу? Яагаад болохгүй гэж?
- Учир нь би тавимааргүй байна.
Кан Хэсон, чи намайг танихгүй байна гэж үү?
Би хэсэг бодон түүнийг хэн болохыг санахыг хичээсэн боловч болсонгүй. Надад санаа орж ирсэнгүй. Ганцхүү нэг л таамаг төрлөө.
- Арай? Чи нөгөө- . . .
- Чи санаж байна уу?
- Үгүй юм байна аа. Чи тэр байх боломжгүй. Гэхдээ бид хаана уулзаж байсан билээ?
- Үнэхээр муухай байна шүү. Би чамайг үргэлж санадаг бас анх хараад л шууд танисан байхад,
-Уучлаарай гэхдээ би үнэхээр санахгүй байна.
- Би Сүнү байна. Бид хамтдаа нэг дунд сургуульд сурч байсан. Одоо санаж байна уу?
- Үгүй ээ.
- Айн, би уг нь их алдартай байсан даа. Заза тэр ч тийм чухал биш л дээ. Харин чи хэвээрээ байна шүү. Ширүүн зантай хэрнээ дуу цөөтэй бас . . . хөөрхөн.
"Хөөрхөн" мэдээж эмэгтэй хүн бүрийн сонсохыг хүсдэг үг. Гэхдээ уулзаад удаагүй нэгнээс энэ үгийг сонсох надад сонин, гайхшрам байсан учраас юу хэлэхээ мэдэхгүй байв.
- . . . Аан за, баярлалаа. За би ингээд явья даа.
Тэр гэнэт нэг гараа үл ялиг өргөн, миний зам хаагаад,
- Хэсон-аа~, хоёулаа үерхэе.
- Айн?
Түүний хэлсэн үгэнд хэт гайхсан надаас өөр үг гаралгүй хэсэг зогсов.
Харин тэр ийнхүү хэлэхдээ үнэхээр тайван бөгөөд өөртөө итгэлтэй харагдана.
- Чи одоо хариулах хэрэггүй дээ. Дараа хэлээрэй. Одоо явцгаая би чамайг гэрт чинь хүргэж өгье
- Аан, хэрэггүй дээ. Би зүгээр.
-Орой болчихжээ. Гэхдээ санаа зоволтгүй. Би чамайг хамгаалах болно. Алив явцгаая.
Тэр шөнө би түүний хэлснийг бодож анх удаа үүний тухай бодож үзсэн юм. Хайр гэгч зүйлийн тухай.
Маргааш өглөө өөрийн сурах гэж буй Сөүлийн хамгийн шилдэг сургуулийн үүдэнд ирээд зогсов. Сөүлийн Их Сургууль. Би ханхүүгээ хүлээх хөөрхөн гүнж биш харин бусдыг манлайлах дайчин бүсгүй болохыг хүсдэг байсан учир хичээлдээ шамдан сурсаар өдийг хүрсэн билээ.
Сургуулийнхаа зүг хараад уртаар амьсгаа аваад өөртөө итгэлтэйгээр ахин алхаж эхлэв.
-Хэсон-аа. Сайн уу?
Би гайхан хажуу талруугаа толгойгоо эргүүлэн харвал Сүнү инээмсэглэн зогсож байв.
- Аан . . . Ммм, Сайн. Чи ч бас сайн уу?
- Би үнэхээр сайн байгаа шүү. Надад анхаарал тавьсанд баярлалаа.
Тэрээр инээмсэглэсээр ийн хэлэх үедээ миний гараас хөтлөөд авав. Би цочин түүнрүү хараад,
- Чи яагаад байна аа?
Тэр урагшаа чигээрээ харсан хэвээр, сулхан дуугарч,
- Зүгээр ингээд явцгаая. Ард өчигдрийн дээд курсын ах нар байна. Чи юу гэж хэлээд явснаа санаж байгаа биздээ?
- Хөөе би биш чи л хэлсэн биздээ.
- Заза. Талархлыг чинь хүлээж авлаа.
Түүний ийнхүү хэлсэнд би түүнд баярлалаа ч гэж хэлээгүйгээ санав. Тэгээд түүний зүг толгойгоо өргөн харахад түүний инээмсэглэл юу юунаас илүү тод байсан бөгөөд нүд нь гэрэлтэж байлаа. Би энэ үед ямар нэг сонин өмнө нь мэдрэгдэж байгаагүй шинэхэн зүйлийг мэдрэв. Гэхдээ муухай биш . . . надад таалагдсан.
Тиймээ энэ бол Сүнү бид хоёрын өнгөрсөн түүх. Гэгээлэг эхэлсэн ч гунигтай дуусч буй хайрын эхлэл байсан юм.
Advertisement
- In Serial7 Chapters
Deals & Destiny
(A/N)I discovered that I can post fanfictions on this site so I decided to post the Familiar of Zero fanfic I made. Walking home from a friends house after watching the FoZ anime, our hero suddenly finds himself in a familiar summoning situation... only something interferes and he gets a few new advantages. Now, follow along as he breaks the show, builds a harem, and builds an empire all the while doing humorous, badass, and other Gary Stu stuff. Contains elements from both the anime and manga. Also yes, the MC is a bit OP, but it's okay because it's funny.
8 106 - In Serial6 Chapters
Chora (The Crystal Saga series book 1)
Will the crystals be safe or will they fall into the wrong hands and be used as an ultimate weapon to conquer the galaxy?In the Azzak system, on a small and secluded planet called Chora, Fehera Dalamir inherits a great secret with an even greater responsibility. From the time she can remember, her people fought many wars with the uninvited to keep the planet’s rare crystals safe. Their protection and safety is critical to her world and its people. Vathar Gilvad, son of the ruthless Emperor Acus Gilvad, is ready to conquer another planet for his father’s immense Empire. Being a General, his perspective of a warrior’s life means conquest and reaping the benefits of war. To win and conquer is the only way, anything less is cowardice and failure. When his father sets his sights on Chora, Vathar is prepared to do whatever it takes to get his hands on the crystals.However, after the enemies meet, Vathar realizes there is more to her than she let on. Trapped by her beauty and her strength, he has to make a choice to conquer her and take her planet or join her in the face of impending war to save Chora, and to prevent the decimation of the entire galaxy.
8 58 - In Serial15 Chapters
Computer Virus With a Real Body
Can a computer virus from the future come to the past? What would happen if this happens? Can this computer virus be stopped? What would happen if this virus creates a body from scratch? Stay tuned and find out in the next episode of this novel Update of this will happen 3 times a week maybe more. I am still learning to write if you guys spot a mistake let me know and I will fix it right away
8 174 - In Serial79 Chapters
The Magic Kings War
Gods and their Angel servants have been terrorising the mortal race for millennia .....Until 4000 years ago the Magic King at the time could no longer watch the tyranny and suffering caused by Angels and Gods.He gathered the armies of every race and nd challenged the Gods.He died for the sake of freedom.Now the Magic King's throne is empty.The world needs a new Magic King. More powerful than the previous Magic King and even more powerful than the Gods .....
8 174 - In Serial39 Chapters
Phantom Year one
Hank Thompson went missing at age 21 after a plane crash, after 15 years Hank discovers that what he thought to be an accident was in no way an accident and decides its time to return home to his friends and family to his city. He takes up a secret identity as he begins to go through his city hunting for the one, but as he begins his crusade he realizes how difficult it is to keep both his lives separate. Book 2 in the Next Gen Superverse
8 212 - In Serial34 Chapters
The Forerunner's Odyssey
The greatest tragedies are not the ones with the most unfortunate and unhappy endings, but rather the ones without an ending at all. So when Suran Ibrahim scaled the fresh crater, it was not out of exuberance for surviving his ordeal, nor was it out of desire to live in the brave, new world he found himself in. He simply longed for an ending to his odyssey. Mature 18+ Mostly for violence, some language, but anything else may show up eventually. I place the tag just so that I'm not restricted. I'm rewriting this to fix a host of issues. I'll try to update my progress in the blurb - I most likely wont post the revisions until I'm done for all chapters. Till then, c'ya later fam. Maybe. Character rework: 100% Planing: 80% Rewrite: 5/35 Editing: 5/35
8 133

