《{completed}While you were sleeping》20. Үнсэлт♡
Advertisement
* Жинхэнэ хайртайгаа
учрахад
гэж үгүй.
***
Дэндүү гайхалтай юм энэ мэдрэмж . . .
Хэн нэгнийг хайрлах, тэр хүнээрээ хайрлуулах гэдэг.
. . . Яг л тэнгисийн эрэгт нар жаргаж буй үзэсгэлэнтэй агшин тэр хэвээрээ гацчихсан мэт . . .
Хорвоо дэлхий ч, цаг хугацаа ч тэр . . .
Зөвхөн бидэнд зориулан хөдлөх мэт . . .
Дэндүү олон өнгөтэй, дэндүү олон төрхтэй ажээ . . .
энэ "" . . .
Зүгээр л инээмсэглэж байгаа нь, зүгээр л унтаж байгаа нь, надад хааяахан гомдоллон, жаахан охин шиг болчихдог нь, надруу харах харц нь гээд түүний гэсэн бүх зүйлээс би хайрыг мэдэрдэг.
Тэр яг л миний
шидэт дэлгүүр шиг . . .
***
~
Бидний учрал дэндүү гайхалтай . . .
Гэхдээ тэрнээс ч илүү гайхалтай нь энэ эмэгтэй . . .
Урд минь хамгаас үзэсгэлэнтэй энэ л инээмсэглэлээ тодруулан надруу гэрэл цацруулан суух түүнийг болдог бол бүх хүмүүст миний эмэгтэй хэмээн зарлаад, үүрд хамт, зөвхөн өөрийнхөө дэргэд байлгахсан.
Зөвхөн бидэнд л зориулагдсан энэ ертөнцөд тэр үргэлж миний нар, сар, тэнгэрт түгэх олон мянган одод минь . . .
Том цэлгэр цонхоор зуны нарны хурц гэрэл туяарах энэ өрөөний орон дээр бид хоёул анх удаагаа бие биесээ харж буй мэт ширтэнэ, яг л биесийнхээ төрхийг тогтоон авч, зүрхэндээ сийлэх мэт, өчүүхэн ч хэсгийг үлдээлгүйгээр . . .
Гэрэл цацарсан энэ харцанд нь уусахдаа бидний хамтдаа өнгөрөөсөн энэ бүхий л хугацаа дэндүү үзэсгэлэнтэй, бас ямар их аз жаргалтай байснаа бодон түүний нүдийг огт салгалгүй харна.
Түүний минь дулаахан, булбарай цагаан гар нь алгуурхнаар хацарт минь хүрэхэд, би дэндүү гэмээр амгалан мэдрэмжийг аван түүний гар дээр гараа давхарлан тавьж атгаад, нөгөө гараараа долгиолон харагдах түүний бор шаргал үсийг нь зөөлхөн элбээд, толгойг нь алгуурхан өөртөө ойртуулан духан дээр нь удаанаар үнсэв. Түүний минь энэ үнэр цэцгийн үнэрээс анхилам юм.
Бидний хамтдаа байгаа мөч бүхэн гайхамшиг . . .
Саран авхай тэнгэрт мэлтийж, шөнийн тэнгэрт одод түгэхээс өглөөний наран мандах хүртэл бид өөрсдийн гайхамшгийн орондоо аз жаргалдаа умбан биеэсдээ ахин дахин дурлаж, уусан нэгддэг.
______________
- Хоёулаа өнөөдөр юу хийх үү?
Advertisement
- Ммм..., харин л дээ? Ээж аав хоёр хүүхдүүдийг аваад гэр лүүгээ явчихсан байгаа болохоор . . . Эхнэр минь юу хиймээр байна? Чамд хийхийг хүсч байгаа зүйл байна уу?
- Тэгвэл . . .
_________________
Том өрөөний шалан дээр дэвссэн хөвсгөр, зөөлөн, цагаан дэсгэр дээр Тэхёны энгэрт нь гарыг нь дэрлэн ном уншин хэвтэх Хэсоныг тэрээр ардаас нь зөөлөн тэвэрч түүний үнэрэээр уушгиа дүүргэн улам бүр шунаглан түүний үсэнд нүүрээ наахад Хэсон гартаа барьсан номоо доош нь тавиад, алгуурхан Тэхён руу эргэж харан энгэрт нь шигдэн , цээжинд нь наалдахад Тэхён түүнийг чангаар тэврэх нь үнэхээр хөөрхөн.
Хэсон толгойгоо бага зэрэг дээшлүүлэн гараараа Тэхёны үсийг илээд, уруулаа ойртуулсаар хацар дээр нь зөөлхөн буухад Тэхёны цээжинд бяцхан бүжигчид бүжих мэт ирвэгнэв.
Хэсон өндийн суугаад, Тэхён руу харан,
" Хоёулаа гоймон чанаж идэх үү? хэмээн босохоор дээш өндийхөд, Тэхён түүний гарнаас татан буцаан хэвтүүлээд, гараараа түүний толгойн хоёр талд газарт тулан түүний дээрээс харахад, тэдний дух нь нийлэн, бие биеийнхээ гялтганах нүдийг ширтэж, амьсгалыг нь чагинах мэт аниргүй болов. Тэхён үл ялиг, зугуухан доошилсоор Хэсон руу ойртож, удалгүй тэдний уруул нь нийлэхэд тэд бие биедээ хамгийн сайхан бөгөөд халуун үнсэлтийг бэлэглэн улам илүүг хүсэх мэт бие биерүүгээ тэмүүлэн улам гүнзгий, нандин үнсэлтийг өгч байлаа.
______________
Тэхён ягаан цэцгэн зурагтай хормогч зүүж, гал дээрээс дөнгөж чанаад буй цэнхэр ширмэн тогойтой гоймонгоо барьсаар гал тогооны ширээн дээр авчран, тагийг нь аван ширээн дээр тавиад, Хэсоны өөдөөс харан суув.
Хэсон маш ихээр баярлан хоёр гараа урдаа хавсран уулга алдаж
"Хөөх үнэхээр амттай харагдаж байна" гэхэд Тэхён тэмцээнд ялсан мэт сэтгэл өндөр, өөрөөрөө бахархаж байв.
Тэд хоёул аягандаа гоймонгоосоо савхдан хийж аваад, идэх гэсэн боловч Хэсоны үс нь нүүрнийх нь урдуур унжиж тэрээр байна байна үсээ чихнийхээ ардуур хийж нэг гараараа бөөгнүүлж барих ба гоймон идэхэд нэг л хүндрэлтэй байх боловч тэрээр идэхэд л анхаарал нь төвлөрсөн харагдах бөгөөд үргэлжлүүлэн идэхийг хичээсээр байв.
Advertisement
Тэхён сандал дээрээсээ гэнэтхэн өндийж, ширээнээс босон цааш том өрөө рүү явчихав. Хэсон гайхсаар түүний ардаас харан сууж байтал тэрээр гартаа ямар нэг зүйл атгасаар Хэсоны ард ирэн зогсоод түүнийг үсийг болгоомжтойгоор бөөгнүүлэн бариад, гараараа зөөлхөн самнаж Хэсоны үсийг гартаа атгасан үсний боолтоороо боож өгснийхөө дараа үсийг нь алгуурхан илж, толгой дээр нь удаанаар үнэрлэн үнсээд түүнийг ардаас нь хүзүүгээр нь тэврэн Хэсоны мөрөн дээр толгойгоо тавихад Хэсон үл ялиг түүнрүү толгойгоо эргүүлэн хацрыг нь илээд, түүний уруул дээр шоб хийтэл үнсэв. Тэхён түүнрүү инээмсэглэн, уруулаа үл ялиг долоогоод
- Энэ миний идэж байсан хамгийн амттай гоймон байлаа
гэхэд Хэсон бушуухан урагш хараад аягатай гоймонгоо аваад,
- Хоолоо идэцгээе, аягүй бол хөрчихнө гээд гоймонгоосоо савхдан аваад амандаа хийв.
Харин Тэхён нүүрэндээ инээмсэглэлээ тодруулсаар сандал дээрээ сууна, гоймонгоосоо нэг савхдан авч, үлээгээд Хэсон руу өгөхөд Хэсон гайхан, түүнрүү харахад Тэхёны инээмсэглэл тодоор гэрэлтэн, жаахан хүүхэд шиг нүдээ онийлгон инээх нь Хэсонд дэндүү өхөөрдөм санагдаж, өөрөө ч адилхан царай гарган инээсээр түүнийг үлээж өгсөн гоймонг идэв.
Ширээн дээр тавьсан Хэсоны гар утсанд мэдэгдэл ирэн дуугарахад Хэсон аван шалгавал Жонсугаас ирсэн мессэж байв.
From Jong Suk: Гэртээ байна уу?
Хэсон хариу бичихээр утсаа авахад Тэхён түүнийг нүд салгалгүй харах боловч ямар нэг үг дуугаралгүй чимээгүй л суух аж.
From Khesong: Тийм ээ.
From Jong Suk: Завтай байна уу? Дөнгөж сая дэлгүүр дэхь ажлаа дуусгачихлаа. Хамтдаа шар айраг уух уу?
From Khesong: Тэгье ээ. Тэхён бид хоёр завтай байна.
From Jong Suk: За тэгвэл би аваад очьё.
Хэсоныг түрүүнээс хойш хэнтэй мессэж бичээд байгааг мэдэхгүй нүдээ дүрлийтэл Хэсоныг харах Тэхён эцэст нь тэсэлгүй дуу орж,
- Хэн юм? хэмээн хариулт нэхсэн том нүдээр Хэсоныг харахад Хэсон ямар нэг элдэв хувиралгүйгээр,
- Жонсуг л байна. гэсээр хоолоо идэх зуураа тайвнаар хэлвэл Тэхён улам лавлан
- Ямар нэг зүйл болоо юу?
- Үгүй ээ. Түүний ажил дууссан хамт шар айраг уух уу гэсэн?
- Чи тэгээд юу гэсэн юм?
- Тэгье л гэсэн. гэхэд Тэхён нүдээ улам томруулан, гэнэт дуу алдан
- Үгүй ээ. Болохгүй!
гэсээр Хэсоны утсыг аван Жонсуг руу залган, 'Битгий ир!' хэмээн хэлээд тасалчихав. Түүнийг харан суусан Хэсон маш ихээр гайхан,
- Яагаад? Ямар нэг шалтгаан байгаа юм уу? Та хоёр дажгүй харьцаатай байдаг шүү дээ. Муудалцсан юм уу?
- Үгүй ээ, муудалцаагүй. Бид ямар жаахан хүүхдүүд үү?
- Тэгээд яагаад болохгүй гэж?
- Зүгээр л би чамтай хоёулахнаа л баймаар байна.
хэмээн хошуугаа унжуулсаар хэлэхэд Хэсон гайхсандаа нүдээ бүлтийлгэнэ түүнийг хэсэг хараад инээд алдан, гараараа амаа даран доош харан түүний энэ эгдүүтэй байдлыг өхөөрдөж байлаа.
Тэднийг ийн ярилцаж байтал хаалганы хонх дуугарч Тэхён урвайсаар очин хаалгаа онгойлговол үүдэнд нь Жонсуг хэдийн ирсэн байх ба хоёр гартаа барьсан ууттай зүйлээ дээш өргөн инээмсэглэв.
Тэхён түүнийг хараад хошуу цорвойлгосоор Хэсон руу харвал тэрээр толгойгоо багахан гилжийлгэн, нүдээ тормолзуулсаар Тэхён руу дохиход арга буюу Жонсугийг дуртай дургүй дотогш оруулав.
***
Advertisement
- In Serial27 Chapters
Every Planet We Reach Is Dead
Brought to an unknown ship in the middle of space orbiting an unknown planet ten times the size of Earth. Years or even days pass before he could even meet any sort of civilization. In a galaxy where some of the logic from his own galaxy does not apply, he will attempt to survive.
8 232 - In Serial18 Chapters
World Merge
What would you do if you had 24 hours to prepare for the apocalypse?Thrown in the middle of the apocalypse as one world merges with the remnant of another Adam tried to survive the same way every other protagonist in a book does.And he died in the first five minutes.Fortunately that was just the first try, and he woke up exactly one day before everything started in the first place. Join him and his three companions aboard the Zombinator as they try to survive and find a new life in this new world. _______________Well, this is my first story here and English is not my first language so there are going to be mistakes. Help with those things would be nice.This is a Litrpg story with levels, abilities, crafting and that sort of thing. So If you think you can enjoy that I hope you like this.
8 245 - In Serial12 Chapters
Nagol: The Skeleton King
Nagol one of the last crusaders of Light leads his order to defeat the Demon king, with heavy casualties. Nagols order is reduced to three survivors but just as the Demon king is slain the United Kingdoms of Order turn on the Crusaders destroying the proud order of Light. Witnessing his own mother slain then his best friend before he himself was brought down by the soldiers he had fought side by side with. His Rage and Sorrow caused the Goddess of light great suffering, and so her brother The God of Death took him to be forged into the King of the undead.
8 80 - In Serial30 Chapters
Hey stupid, i love you!
+ دوستت دارم!_ بخاطر سیب ترشهام؟+ اونم هست...ولی حتی اگه اونها هم نباشن، بازم دوستت دارم.🍏 کاپل: کوکوی🍏 ژانر: امگاورس، رمنس، انگست، فلاف🍏 وضعیت: تکمیل شده.
8 129 - In Serial144 Chapters
Forgiven: A Zarry Instagram Story
Zayn: Left One Direction to pursue a solo career, broke millions of hearts in doing so but is happy. Has a lot of fans, is successful. Also dating Gigi Hadid at the moment but that changes ?. Has an angelic voice and a face carved by God himself.Harry: Still apart of One Direction but currently they are on a hiatus. Decides to model as well as making music. Openly bisexual. Still has love for his former band mate, Zayn Malik. Also crushing on him as well.
8 269 - In Serial58 Chapters
Trust Me (Daryl Dixon x OC)
Raven Walker is a Marine Sniper when she returns home to surprise her brother and honoree family. When she discovered the world she use to know a rotting and disgusting mess. She spends most of her time by herself trying to survive and find her family. That is till she finds herself helping to save a certain cop, who reunited her with her long lost family. She certainly wasn't expecting to fall in love in this new world. But a new world will bring unexpected surprises. What will these surprises bring her?"If I was to kiss ya' would you remember. Or would you push me away?" -Daryl DixonTHERE IS SOME STRONG LANGUAGE IF YOU'RE NOT OKAY WITH THAT OR OVERLY EASY OFFENDED DO NOT READ IT!!!I DO NOT own any of the TWD characters all that credit goes to those creators. The only character that I own is Raven Walker. I have already had people steal her from me and I will not tolerate that. Now if you want to do a side story for her message me. But don't try to be sneaky. Thank you so much darlings.
8 131

