《{completed}While you were sleeping》~23~
Advertisement
- Воаа, гайхалтай. Таньд сайхан зохиж байна. Үнэхээр үзэсгэлэнтэй!
Хэсон хувцас солих өрөөнөөс Суяны сонгож өгсөн ханцуй болоод энгэртээ торон оруулгатай, шагаа хүрсэн урттай, бүсэлхийгээрээ бариу хормой хэсгээрээ дэрэвгэр хар даашинзыг сольж өмсөөд гарч ирэхэд дэлгүүрийн худалдагч уулга алдан, ам хуурай үгүй магтаж гарах бол Суян чухал царайгаа гарган түүнийг толгойн үзүүрээс нь хөлийн ул хүртэл нь нэгд нэгэнгүй гүйлгэн хараад, эцэст нь л нэг юм сэтгэлд нь нийцсэн бололтой толгой дохиж байв.
Тэд зорьсон зорилгоо биелүүлсэн тул эргэн ажлын байрныхаа урд ирэн, таксинаасаа буухтай зэрэгцэн Хэсонд дуудлага ирэн, утсаа харахдаа догдолсон сэтгэлээ нууж ядан инээмсэглэж "Тэхён хажуугийн машины зогсоол дээр ирчихсэн байна гэж байна. Би одоо явлаа"
"За тэг дээ"
Хэсон цааш эргэн нэг алхам ч хийлгүй Суян руу эргэн хараад "Би сандраад байна аа. Яах вэ? Би ямар харагдаж байна?" гэхэд Суян толгойгоо гилжийлгэн инээвхийлээд Хэсоны гарнаас атган "Тайвшир даа. Чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна" хэмээн хэлээд, Хэсоныг тэврэн авав.
"Суян?" Хэсон гайхавч, түүнийг хариу тэврээд нурууг нь зөөлөн илэхэд Суян түүний мөрөн дээр толгойгоо тавин чангаар тэврэн, тодхон санаа алдаад
"Миний найз . . . ." түүнээс зугуухан салаад, жаргалтайгаар инээмсэглэлээр "Заза одоо хурдан явдаа. Залууг чинь удаан хүлээлгээд яахав дээ" Хэсон ч тайвширсан бололтой нүүрэндээ мишээл тодруулсаар цааш эргэн алхав.
Суян Хэсоны ардаас харсан хэвээр хэсэг зогсоод өөрөөс нь нэлээдгүй зайтай болон холдсны дараа гэнэтхэн түүнийг дуудан ардаас нь орилов. Хэсон ч түүний хоолойг дуулан гайхсаар хойш иргэн харахад, Суян хоёр гараа дээш өргөн савчуулсаар,
"Маргааш надад бүгдийг ярьж өгнө шүү. Амжилт!"
"За тэгнэ ээ."
Хэсон ч мөн хариу даллаад, нэг гүнзгий амьсгал аваад цааш Тэхёний зүг алхаж байхад удалгүй Тэхён ч түүнийг харан машин дотроосоо бууж ирээд түүнрүү инээмсэглэсээр алхан Хэсоны өмнө ирээд зогсов.
Тэхёны нүд гялтганаж, хослолынхоо халаасанд гараа хийнэ, Хэсоны өмнө ирээд түүнийг харан үл ялиг инээмсэглэл тодруулах уруулаа гараараа даран, доош газар ширтэн зогсоод хоолойгоо засаж бүдүүн баргил хоолойгоор "Чи гайхалтай харагдаж байна. За ийшээ сууна уу хатагтай" машиныхаа хаалгыг онгойлгон машинд суухыг дохиход Хэсон ч мөн доош харан инээмсэглэсээр дотогш орон суув.
Advertisement
Тэд явсаар хүмүүсийн хөл хөдөлгөөн үл үзэгдэх, чимээ шуугиан үгүй анир тайван, хотоос зайдуу газар ирэв. Модон дундуур, шороон замаар явсаар цагаан, саарал өнгөтэй, уламжлалт солонгос хэв маягтай, чулуун хашааны өмнө ирж зогсоход Хэсон нэг гараа цээжин дээрээ атган тавьж, нүдээ алгуурхан аниад, тэвдэх сэтгэлээ тайвшируулахыг хичээвэл халуу төөнөх дулаахан болоод том зөөлөн гар түүний нөгөө гарыг бүрхэн авахад Хэсон нүдээ буцаан нээв.
Тэхён түүний гарыг хоёр гарынхаа алган завсраа яг л сувдаа нуух хясаа мэт хавсран атгаж, зөөлнөөр үнсээд, Хэсоны нүд рүү ширтэхэд зөвхөн тэдний л ойлгох хэлээр харцаараа ярилцаж байна уу? гэлтэй. Хэсон Тэхёны царайнд ойртон, түүний царайг нэг бүрчлэн, өчүүхэн хэсгийг ч үлдээлгүй хараад, хацарт нь гараа нааж, хурууныхаа үзүүрээр түүний өтгөн хар хөмсөг дээгүүр маш зөөлнөөр хөнгөн илээд, "Чамд баярлалаа. Надад энэ зоригийг өгсөнд. Зөвхөн чи л байсан учраас би зоригтойгоор өөртөө энэ боломжийг өгч чадсан.
Чамдаа хайртай шүү" шивнэх мэт ийн хэлэхэд Тэхён нүдээ аниад хацар дээр нь байх түүний гар дээр гараа тавин улам бүр хацраа наана атгаж,
'Үгүй дээ. Чи л миний амьдралд гайхамшгийг бий болгосон нэгэн. Чиний төлөө гэвэл би нэг шөнийн дотор мянган километр замыг явган туулахад бэлэн. Гэсэн ч би чамд энэ мэдрэмжээ ойлгуулж чадах эсэхдээ эргэлзэх юм. Энэ хэвээрээ эцэс хүртэл нь хажууд минь байж өгвөл би ямар ч харанхуй өдрийг айдасгүй давж чадна гэдэгтэй итгэлтэй байна' Тэхён зөвхөн өөртөө, дотроо л ийн бодсон бодлоо харцаараа л бүгдийн илэрхийлэх мэт түүнийг ширтэн "Би ч бас чамдаа хайртай"
Гэнэтхэн хашааны хаалга нээгдэнэ, дотроос нэгэн хүн нүүр дүүрэн инээмсэглэсээр гарч ирэв.
"Залуусаа, та нар бүгд дотор хүлээгээд байхад дотогш орохгүй энд юугаа хийгээд байгаа юм бэ?"
"Жимин?!"
Тэд хоёул машинаасаа бууна, Жимин рүү дөхөн очоод, Хэсон мэнд мэдэж, өөрийгөө танилцуулж ч амжаагүй байхад Жимин түүний гарыг татан авч үнсээд "Танилцахад таатай байна хатагтай Хэсон. Намайг Пак Жимин гэдэг. Тэхёны хамтлагийн нь гишүүн, дотны найз. Таныг ойроос харсан чинь улам үзэсгэлэнтэй харагдаж байна. Бид таны тухай Тэхёнаас зөндөө дуулсан. Тэр үргэлж таны тухай л яриад байдаг болчихсон шүү." ийн хэлмэгц Тэхён түүний гарлуу цохиод авав. Жимин түүнрүү эргэн хараад "Яасан бэ? Би худлаа яриагүй л биз дээ?" хэмээн ёжтой хэлэхэд Тэхён харцаа буруулан доош хараад, хоолойгоо засахад Жимин нүдээрээ инээмсэглэлээ тодруулан Хэсоныг дагуулан дотогш алхав.
Advertisement
______________
-Хөөе хөөе, тэр хэд ирж байна. Алив хурдлаарай. Бүгд бэлэн үү?
- Ширээгээ зассан биз дээ?
- Бараг бүгд бэлэн болсоон. Одоо тавагтай хоолоо ширээн дээр тавихад л болно.
- Хэн хоол таваглаж байгаа билээ?
- Манайхаан би хоолоо зуухнаас гаргачихлаа.
- Намжүүн?!
Шатаар доош хэн хайрцагтай зүйл тэврэн хурдалсаар бууж ирэн "Би дээд давхраас шилэн аяганууд авчирлаа"
- Жонгүк?!
- Хоёроо болгоомжтой. Та хоёр мөргөлдөх нь бай-.
Ийн хэлж амжилгүй гэрээр дүүрэн чанга дуу чимээ гарч, хагарсан шил, шаазан аяганы хэлтэрхий, хоолтой холилдон шалаар нэг тарахтай зэрэгцэн үүдний хаалга онгойж Жимин Тэхён болон Хэсоны хамт орж ирэв.
-Залуусаа та нар чинь юугаа хийгээд байна аа?!
Advertisement
- In Serial28 Chapters
Descent: Resonant Core (Book 1 of the Chaos sworn series)
A young computer engineer/ mechanic is caught in a war between magic users known as "magi" and human agents of an alien hegemony known as the "Veldar." Kidnapped, tortured, kidnapped again and sent to another reality, William must find a way to protect his fellow human slaves, plan their escape and figure out how magic works in this new world. But first he has to get rid of the killer implant stuck in his head.
8 114 - In Serial14 Chapters
Strongest Fish-Man
One Piece Fanfiction about a Fish-Man who decides he wants to be a pirate. Taking Rayleigh as his teacher, watch as this young kid rises through the pirate ranks and faces off against some of the most popular characters, whether they be pirates, marines, warlords, yonko, or the worst generation. This story is gonna be both fast-paced and slice of life. He will get strong fast but then will have a gradual strength build later on as he builds his crew
8 546 - In Serial25 Chapters
Genesis
Taryn is a mutant in a world where mutants are considered no more than monsters in human skin. The descendants of the gods rule as mortal Kings and the entire world waits for their fates to be decided in the prophesied battle between the Last Lothor King and the mutants’ Dark Prince. But Taryn believes this is all fantasy, born from legends and myth. There are no gods; only mutants who don’t know how to use their abilities, and middlings who are too afraid to even think that they should learn. Taryn is determined to change that.Her plan is a simple one: win the King to her cause and the faiths of the masses will compel them to follow. It should have been an easy enough task; the King doesn’t seem to believe in the prophecies any more than she does. But soon the ambitions of a criminal empire, the plots of warmongering officials and the looming threat of a violent faith movement begin to erode their fragile relationship and derail her plans.Can the two of them reconcile in time to prevent a civil war or will their inability to work together bring about the very thing they’ve fought so hard to avoid?
8 307 - In Serial10 Chapters
Our Demons Within
One story ends, and another begins. There is no greater enemy than those that occupy our minds. Is it possible to recover from the depths of despair? Can we fight fate and take control of our own destiny? Are we even worthy of such desires? An adventure to another world, a journey of self recovery and forgiveness, of growth, both mental and physical. From weak to strong. A world of swords and magic, join Aralmann as he experiences the highs and lows of his new life. New chapters 9AM UTC every weekday. (5/week) 2.5k+ words per chap
8 97 - In Serial33 Chapters
Losing Him
Savannah Brown and Leon Thompson's 13-year long friendship is tested when one grows feelings for the other. Heart break, trials, tribulations, fallouts, anxiety attacks, coming-out-of-the-closet, overdoses and never-ending high-school drama is just some of what the final year of high school has to offer for Savannah.
8 122 - In Serial3 Chapters
Sexting 5sos
Group chats* Boyxboy- Including- CAKE, LASHTON,CASHTON,Mashton,and muke
8 199

