《{completed}While you were sleeping》27. Тэхён1
Advertisement
(Тэхёны талаас)
Тэхён Хэсоныг нүдээ аниж байхыг хүсээд түүний ард гаран халаасандаа хадгалж байсан зүйлтээ гарган түүний хүзүүнд зүүж өгөөд хүзүүн дээр нь үнсэхэд Хэсон түүнрүү толгойгоо эргүүлэн тэдний харц болоод хамрын үзүүр тулахад бие биесийнхээ амьсгалыг мэдрэн Хэсон удаанаар түүний уруул руу дөхөхөд Тэхён уруулаа үл ялиг мушийлгаад, түүнийг өөр лүүгээ харуулан, бүсэлхийнээс нь татаад өөртөө ойртуулан бие биеийнхээ уруулыг мэдрэмжээр дүүргэн удаан үнсээд, энгэртээ наана тэвэрч далайн эрэг дээр нар жаргах гайхалтай мөчийг хамтдаа ширтэн зогсоход юу ч тэднээс үл үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
Тэхён "Би нэг тийшээ явчихаад ирье. Би удахгүй ээ" хэмээн Юнгитэй тохирсон газраа уулзахаар амралтын газрын захад байрлах нэгэн жижигхэн хоолны газар луу яаран гүйв.
Түүний ирж явааг харсан Юнги гараа өргөн дохиж, Тэхёныг дуудахад тэрээр сандарсан харагдах бөгөөд Юнги рүү гараа сунган "Та авчирсан уу?"
"Май энэ байна. Ер нь яагаад анхнаасаа чи өөртөө хадгалж болоогүй юм бэ? Хүнийг энэ хүртэл халуун наранд ирүүлээд" Юнги ийн хэлээд халааснаасаа жижигхэн цэнхэр харцагтай зүйлийг Тэхёнд өгөв.
Тэхён түүнийг гартаа чанга атган халаасандаа хийгээд "Хэсон харчихаж магадгүй шүү дээ"
Юнги "Маргаашийн бүх зүйл бэлэн болсон харин чи өөрөө? Итгэлтэй байна уу?" хэмээн лавлан асуухад Тэхён уртаар санаа алдан "Тийм ээ. Би үнэхээр итгэлтэй байна. Түүний хажууд үргэлж байхыг хүсч. Тиймээс маргааш түүнд гэрлэх санал тавих болноо." гэхэд Юнги түүний нурууг хөнгөн цохиод "Чи ч том болжээ. Амжилт!" гэхэд Тэхён урууландаа тодрох инээмсэглэлээ гараараа хаагаад "Би таниас түрүүлээд нөхөрт гарах нь дээ. Та хурдан найз охинтой болохгүй бол энэ чигээрээ эхнэртэй болж чадахгүй шүү." хэмээн Юнгиг шоолоход Юнги хоёр гараа халаасандаа хийгээд урагш алхан "Золиг минь чи өөрийгөө л хичээ. Тэгээд ч би найз охин байхгүй гэж хэлээгүй биз дээ" гэв.
Тэхён түүнийг ийн хэлэхэд нүдээ бүлтийлгэн чангаар дуу алдан, түүний ардаас хурдлан очиж цамцнаас нь зууран "Аааа . . . Та нээрээ хэзээдээ найз охинтой болчихсон юм бэ? Яагаад бидэнд хэлээгүй юм бэ?" түүнийг шалгааж гарах аж.
Тэд байрласан газрынхаа ойролцоо ирэхэд ойролцоох рестораны гадаах сандал дээр Хэсон Жин хоёр сууж байхыг харан тэдэн рүү зүглэв.
Advertisement
Юнги Жиний хажууд ирэн "Та хоёр ч нэлээн дотно болцгоосон байна шүү. Юу ярьж байсан юм."
Жин "Бид нар мандахыг харж байлаа" гэхэд "Утгагүй юм. Хамт нар жаргахыг харах хүн чинь биш л юм шиг байх юм" ийн хэлээд Юнги Тэхёныг тохойгоороо нударчихаад Жиний цамцнаас нь зууран татсаар "Алив явья. Одоо бидний үүрэг дууссан тэднийг тайван орхиё." гээсээр аваад явав.
Далайн эрэг дээр үзэгдэх хүн үгүй бас анир чимээгүй. Бүгд маргаашийн эрч хүчээ авахаар өрөө өрөө рүүгээ амрахаар явсан аж. Гагцхүү Тэхён Хэсон хоёр л орой нуурын эрэг дээгүүр далайн бүлээн усанд хөлөө норгон гар гараасаа хөтөлсөөр алхацгааж байлаа.
Тэхён "Инээгээрэй. . . Одоо инээдтэй царай гаргаарай."
Хэсон камер барин түүний зургийг дарах Тэхёны гараас хөтлөн нүүрээ янз бүр болгон зургаа авхуулж, дарайн эргийн уснаас түүнрүү цацан, хоорондоо жаахан хүүхдүүд мэт тоглох тэдний инээд цангинан.
Тэхён Хэсоныг нүдээ аниж байхыг хүсээд түүний ард гаран халаасандаа хадгалж байсан зүйлтээ гарган түүний хүзүүнд зүүж өгөөд хүзүүн дээр нь үнсэхэд Хэсон түүнрүү толгойгоо эргүүлэн тэдний харц болоод хамрын үзүүр тулахад бие биесийнхээ амьсгалыг мэдрэн Хэсон удаанаар түүний уруул руу дөхөхөд Тэхён уруулаа үл ялиг мушийлгаад, түүнийг өөр лүүгээ харуулан, бүсэлхийнээс нь татаад өөртөө ойртуулан бие биеийнхээ уруулыг мэдрэмжээр дүүргэн удаан үнсээд, энгэртээ наана тэвэрч далайн эрэг дээр нар жаргах гайхалтай мөчийг хамтдаа ширтэн зогсоход юу ч тэднээс үл үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
Тэхён
"Мэдэх эсэхэд чинь эргэлзэх юм.
Биднийг анх учрахад энэ мэдрэмж намайг бүрхэн авсан.
Би сандарсандаа юу хэлснээ ч санадаггүй юм.
Яг л тэрхэн мөчид би цор ганц чамайгаа олсон.
Миний амьдралын алдагдсан нөгөө хэсэг.
Тиймээс амьд яваа хугацаандаа би чамайгаа хайрлах болно амьсгал хураах сүүлийн мөч хүртлээ.
Чамайгаа чангаар тэврэх болно.
Чи минь хурмын даашинзтай
үнэхээр үзэсгэлэнтэй харагдана.
Чиний минь гарны дулааныг эцсийн мөч хүртэлээ мэдрэхийг хүсч байна.
~
~
~
Хэсон улам бүр Тэхёны энгэрт шигдэж түүний дулааныг өөртөө шигээхэд Тэхён түүний бүхий л хэсгийг алгуурхан бөгөөд зөөлнөөр аргадангуй үнсэж, түүний үсийг болгоомжтойн аргагүй илэн хойш хийж өөрсдийн мэдрэмжүүдээ удаанаар солилцоход Тэхёны уруул зөөлөн буух газар бүрт Хэсон тог цохих мэт жирэлзэж байв.
Advertisement
Тэхён энгэрт нь наалдан хэвтэх энэ бүсгүйд ухаанаа алдаж байгаагаа мэдрэх тусам улам ихээр түүнийг хажуудаа байлгахыг хүсч түүнийг харах бүрт энэ мэдрэмж нь улам хүчтэй болж буйг мэдэрч байлаа.
Тэхён түүний булбарай цагаан мөрийг нь илэн нүүрэн дээр нь буусан торгомсог үсийг нь зөөлнөөр чихнийх нь ардуур хийж духан дээр үнсээд мөрөөр нь тэврэн духаараа түүнтэй нийлэн хэвтээд удалгүй нойрондоо автав.
* * *
Тэхён "Байна уу? Чи түүнийг олсон уу?"
Жэнни "Үгүй ээ. Уг тэр саяхан надтай танай гэрийн урд таарсан боловч намайг эргээд ирхэд байгаагүй. Магадгүй тэр дотор байгаа байх. Ямар ч байсан чи хурдан хүрээд ир би энэ хавиар хайж байя"
(Цагдаагийн газар 2сарын өмнө)
Тэхён "Сайн байна уу? Би нэг хэрэг шалгуулах гэсэн юм л даа"
Ширээн дээрээ өрсөн бичиг хэргийн цаасны ардаас үл үзэгдэх шахам суух нэг гартаа үзэг, нөгөө гартаа харилцуур барьсан энэ мөрдөгч эмэгтэй түүнд нэлээдгүй завгүй санагдсан боловч гагцхүү энэ хүн л түүнд тусалж магадгүй гэсэн учир зорьсон хэргээ бүтээхийн тулд Тэхён түүнийг хүлээхээр шийдэв.
Эцэст өнөөх мөрдөгч харилцуураа тавин Тэхён руу эргэн "Сайн байна уу. Ким Жэнни гэдэг. Ямар хэргээр явж байгаа вэ?"
"Сайн байна уу?" Тэхён хариу мэндлээд "Өчигдөр манай гэрт нэгэн учир битүүлэг илгээмж ирсэн юм. Хэдийгээр иймэрхүү зүйлийг өмнө нь ганц хоёр удаа авч байсан хэдий ч энэ удаагийнх илүү сэжигтэй санагдаад байна. Энэтэй адилхан илгээмж сүүлийн хэдэн долоо хоногийн турш долоо хоног бүр тасралтгүй ирж байгааг бодоход зүгээр ч нэг явуулаагүй байх" Жэнни түүний яриаг анхааралтай сонсоод түүнээс яг ямархуу илгээмж ирж байгааг мэдэхийг хүсэхэд Тэхён утсан дээрээ авсан зургуудаа түүнд гарган үзүүлэв.
Жэнни "Ойлгомжтой. Энийг би заавал шалгаж үзэх болноо. Мэдээлэлсэн чинь сайн хэрэг. Гэхдээ өөрт чинь ямар нэг сэжиглэж байгаа хүн бий юу?"
Тэхён "Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ олон нийтийн өмнө их гардаг болохоор иймэрхүү зүйл явуулж магадгүй хүмүүс олон байгаа байх."
Жэнни " Ойлгомжтой. Одоо та явж болноо. Хэрвээ би ямар нэг зүйл олж мэдвэл шууд таньд мэдэгдэх болно"
(Одоо)
Жэнни Тэхён руу үнэхээр санаа зовсон байртай залгах бөгөөд түүнийг утсаа авахад муу мэдээ шууд л түүнийг нөмрөв.
Тэхён "Юу гэсэн үг вэ? Тэр хүнийг өчигдөр бариад авчихсан биз дээ!"
Жэнни "Тэр хүн биш байж. Жинхэнэ хэрэгтэн нь ......
Чи санахгүй байна гэж үү? Тэр хүн өмнө нь хүн алахыг завдсан хэргээр шоронд орж байсан. Тэгээд саяхан суллагдсан юм байна."
Тэхён "Юу? Гэхдээ яагаад тийм хүн?"
Жэнни "Түүний алахыг завдсан хохирогч бол Хэсон, танай эхнэр! Тухайн үедээ тэр хэргийг олон нийтэд ил зарлаагүй. Тэр хэрэгтэн шоронгоос гарснаасаа хойш сураггүй байсан хэдий ч саяхан танай гэрийн ойролцоо байгаа гэсэн мэдээлэл ирсэн байна.
Хоёр хоногийн өмнө түүний харгалзах хугацаа дууссан учраас тэр одоо хилээр гарч чадахаар болсон. Магадгүй . . . "
Тэхён "Хэсоныг яаралтай олох хэрэгтэй! Магадгүй тэр одоо гэрт байгаа байх"
Жэнни "Танайд өөр хүн байгаа юу?" яаравчлан асуухад түгшсэн хоолойгоор Тэхён "Үгүй ээ. Тэр ганцаараа байх ёстой. Би одоо тийшээ явлаа" гээд шууд утсаа таслав.
Тэхён хурдлан давхисаар гэрийнхээ гадаа ирэн машиныхаа хаалгыг хүчтэй саж хайгаад хар эрчээрээ хашааны хаалгыг татахад түүний урд цагаан цаасан дээр тод улаан бэхээр "Бүх зүйл эхэлсэн тэр газарт уулзацгаая, ганцаараа!!!" гэсэн байхыг үзээд өмнө нь үзээд юу хийх ёстойгоо мэдэлгүй самгардан зогсоод гэнэт хальт энэ тухай сонсож байснаа санав.
Тэхён "Байна уу? Сыхён!" хэмээн утасныхаа цаанаас чангаар хэлэхэд
Сыхён унтаж байсан бололтой нойрмог хоолойгоор "Байна. Ямар хэргээр залгасан юм?"
Тэхён "Чи өмнө нь надад Хэсонд хэрэгтэй үед нь хамгаалж чадаагүй харин би түүнд тусалж байсан гэж байсан шүү дээ. Санаж байна уу?"
Сыхён хэсэг бодоод сулхан өнгөөр " Тийм ээ. Санаж байна. Яасан?" асуухад Тэхён "Арай чиний тэр үед хэлсэн чинь Хэсоныг хороохоор оролдсон тэр үе үү?"
Сыхён "Тийм ээ. Мэдээж би тэрийг л хэлсэн шүү дээ. Чи яагаад ийм зүйл асуугаад байгаа юм бэ?"
Тэхён "Шаардлагатай байна аа. Чи тэр хэрэг болсон газрын хаягийг мэдэх үү?"
Сыхён "Мэднэ ээ."
Тэхён "Сайн байна тэгвэл хаягийн надруу мессэжээр явуулчих.
Сынхён "Чамаас сайн байна гэж сонсох их эвгүй байна шүү." гэхэд
Тэхён "Маш яаралтай! Ях одоо хэрэгтэй байна!" Түүний хоолой маш ихээр сандарсан бас түгшсэн сонсогдоход Сынхён "Ойлголоо" гээд утсаа таслав.
Advertisement
- In Serial6 Chapters
Femitokon Series III - Tribal Warfare
The Femitokon Series continues as Kul and Dox travel to North America’s wasteland to terminate the insane hybrid Utahraptor Sil. Meanwhile, back home in Ramaxia, the ambitious Obiz Banto hopes to serve as Cloister Aid for the newly elected Velto Wram. [UPDATES on the last Friday of every Month]
8 64 - In Serial6 Chapters
Re: Reader interactive
A man commits suicide and is reincarnated, the rest is up to the readers. This is heavily reader interactive. I dont own the picture, I found it on Google.
8 77 - In Serial6 Chapters
Weeds and Immortals
Two different characters. Two goals Both striding on one path in order to archieve their desire. How will the story of an Immortal and an reincarnated human in the form of weed play out in a wolrd where hate and despair, fear and desire rules over the hearths of humans? There will be at least three chapters a week for this. Any more chapters will depend on motivation and/or free time. This is an original novel by my person and it will contain a lot of philosophical ideas and thoughts I have and will get while writing this. Also be prepared for a lot of bad puns and humour as well completely messed up language. Also if anyone would want to proofread and fix my bad english please pn, I'm no native speaker so please have mercy at my tiny ego.
8 167 - In Serial14 Chapters
A Hard Game (Dropped)
All Von needed was a quiet holiday, a holiday where his dying brain could properly rehabilitate. Nothing more. Yet, life just decided to throw him into a rare occurrence that shouldn't even occur in one in 10 million cases.
8 162 - In Serial60 Chapters
The Power of the Moon
What happens when Uchiha Madara finds out the true purpose of the Infinite Tsukuyomi? Uchiha Madara bumps into an interesting girl along the way and they may even end up sealing their fate.A Madara x Hyuga OC reading.#1 on clans, Nov 2020.
8 131 - In Serial53 Chapters
Henry Cavill imagines
I feel we don't have enough of Henry Cavill and I've decided share some of my favourite tumblr imagines!(Disclaimer: I do not write these imagines I'm just sharing them on here) ENJOY!!
8 198

