《{completed}While you were sleeping》~29~
Advertisement
Тэхёны хүйтэн хөлс нь цувж өөрийн хэзээ ч хүсээгүй, төсөөлөөгүй хар дарсан зүүднээсээ дөнгөж сэрээд нүдээ нээнэ тааз ширтэн амьсгаагаа дараад нүдээ гараараа хааж дахин дахин өөртөө 'сэрчихлээ' хэмээн хэлж байлаа. Түүний хажууд эцсээ хүртэл хамгаална хэмээн өөртөө амласан ухаагүй хэвтэх бүсгүйн царайнд нь тодрох өвдөлтийг харахдаа зүрхээ хутгаар хэдэнтээ зүсэгдэхийг мэдэрнэ.
Тэхён түүн рүү удаанаар гараа сунгавч Хэсоны царайнд хурууныхаа үзүүрээр ч хүрэхээс эмээж буцаан гараа татаад, энгэртээ наана тэвэрч "Дахиж чамайг өвтгөхгүй ээ. Би чамайг хамгаална" ийн хэлээд утсаа шүүрэн авав.
Төд удалгүй онгоц газардахад тэрбээр Хэсоныг гар дээрээ өргөн явсаар онгоцондоо сууна, түрүүлээд буцав.
Бусад гишүүд тэднийг түрүүлээд явсныг мэдмэгцээ түрэгхэн хөдөлцгөөж удалгүй ардаас нь Хэсоны байрлаж буй эмнэлгийн өрөөний өмнө яарсаар ирээд өрөөний хаалгыг зөөлхөн татан дотогш ороход эмнэлэгийн цагаан орон дээр ухаангүй хэвтэх Хэсоны хажууд доош газар ширтэн түмэн бодолд дарагдсан Тэхён харагдав.
Тэд цөм юу болсныг гайхширч, мэдэхийг хүсч байвч хэн ч түүнээс асууж үл зүрхлэн.
Жимин доош харсаар тэднийг анзаарах сөхөөгүй суух Тэхёныг хараад "Тэр хэр байна? ийн асуугаад Хэсоныг санаа зовонгуй ширтэхэд Тэхён сулхан сөөнгө хоолойгоор "Одоо аминд нь аюулгүй гэсэн . . . Гэсэн ч тэрний өмнөх гэмтлээс болоод нэг хэсэгтэй сэрэхгүй байж магадгүй. Тэр муу новш!" ийн хэлэхдээ доош харсаар, хөмсгөө зангидан хормын төдийд түүний царайнд хэн ч харсан айдас төрөм уур бухимдал хуран тодров.
Бусад нь түүний ийм байдлыг харсандаа цочирдов ч бүгд түүнээс энэ тухай дараа нь асуусан нь зөв гэсэн шийдэлд хүрсэн байлаа.
Намжүүн "Бидний хийж чадах зүйл байна уу? Байвал шууд л хэлээрэй. Бид юу ч байсан чадлаараа туслахад бэлэн гэдгийг мэдэж байгаа биз дээ?" ийн хэлээд Тэхёны мөрөн дээр зөөлөн цохиход Тэхён хариу болгон толгой дохиод
"Тийм ээ. Мэднэ ээ".
Удалгүй өрөөний хаалга нээгдэнэ эмч орж ирэн Хэсоны ар гэрийн хүнтэй уулзахыг хүсээд Тэхёныг дагуулан гарав.
Хусог нухацтай царай гарган "Яаж ийм зүйл болчихов оо?" гээд цонхны урдах сандал дээр доош сууж бодол болоход Жонкүк уртаар санаа алдан "Би урьд нь хэзээ ч Тэхёны ингэж уурлахыг харж байгаагүй" ийн хэлээд хана налан зогсов.
Advertisement
Юнги "Гэхдээ түрүүн түүний хэлснээс харахад энэ зүгээр ч нэг осол байгаагүй бололтой. Өөр ямар нэг хүнтэй холбоотой л байж таарлаа" гэхэд бүгд түүний хэлсэнтэй санал нийлэх мэт толгойгоо дохицгоов.
Жин сууж байсан сандал дээрээсээ өндийн "Тэр өглөө ирснээсээ хойш юм идээгүй байгаа байх. Би гарч түүнд хоол авчихаад ирье" гээд хаалга руу зүглэхэд Жонкүк ч мөн түүний ардаас "Би хамт явья" гээд Жинийг даган гадагш гарлаа.
Орой болж бүгд явсны дараа Тэхён цонхны цаанаас гэрэлтэх хотын гэрлийг ажин түр зогсоод хойш эргэн зовонгуй харцаар Хэсоныг ширтсээр хажууд нь ирээд, гарнаас нь хөтлөн хэсэг суухад удалгүй түүний нойр хүрч нүд нь анилдаж эхлэв.
Тэхён түрэгхэн босч, өрөөнөөс гаран эмнэлэгийн автомат машинаас хоёр лааз кофе авч уучихаад эргэн Хэсоны дэргэд ирэн хажууд нь хэвтээд, түүнийг тэврэн, толгойн дээр нь үнсээд, тайтгаруулахыг хичээх мэт үсийг нь зөөлөн илэн.
~
~
~
Хэсон нүдээ алгуурхан нээх мөчид хамгийн түрүүнд түүний дээрээс цоо ширтэх Хэримыг харав. Түүний толгой урьд урьдынхаасаа илүү хүчтэй өвдөж, бие нь хөдлөх ч тэнхэлгүй болсон байхыг мэдэрнэ эмнэлгийн цагаан ор, өрөөг тойруулан хараад бүдэг, сулхан дуугаар "Тэ- Тэхён? Тэр намайг энд хүргэж ирсэн үү?
Хэрим Хэсоны гарнаас чангаар атган түүний хэлэхийг сонсохоор түүн рүү ойртоод "Мэдэхгүй ээ. Гэхдээ над руу нэг эрэгтэй залгаад таны тухай дуулгасан. Магадгүй аав, ээж хоёр хөдөө байгаа болохоор холбоо барьж чадаагүй байх"
Хэсон Хэримийн гарнаас атгасан атгалтаа үл ялиг чангаруулаад "Чам руу залгасан тэр хүнийг хараагүй юу? Одоо хаана байгааг нь мэдэх үү? "
Хэрим "Үгүй ээ. Би түүнтэй таараагүй. Надтай зөрөөд явчихсан байсан юм. Эмчээс асуухад хувийн мэдээлэл, нууцлахыг хүссэн гээд хэлэхгүй байсан. Гэхдээ ямар ч байсан миний дуулснаар тэр хүн таныг шөнө сахиж хоносон гэсэн. Өглөө хүртэл танаас алхам ч холдоогүй гэж байсан. Тэр хүн таньд үнэхээр санаа зовсон бололтой"
Хэримийн үгийг сонсоод Хэсон гэнэт ухаан орох мэт "Чи намайг хэдэн өдөр сахиж байгаа юм? Би хэр удаан унтсан бэ?" ийн асуухад Хэрим утсаа аван он сараа хараад "Намайг ирэхэд нэгдэх өдөр байсан өнөөдөр дөрөвдэх өдөр гэхээр та намайг ирэхээс өмнөх өдөртэй нийлүүлээд дөрвөн өдөр унтсан юм байна"
Advertisement
Хэсон "Энэ хугацаанд би эндээс ямар нэг байдлаар явсан уу? Алга болсон ч юм уу? Тийм зүйл болоогүй юу?" түргэн асуугаад түүний үгийг анхааралтай чагнан хүлээнэ.
Хэрим түүнийг асуултыг гүйцэт ойлгож чадалгүй, гайхан "Үгүй ээ. Та яаж эндээс явна гэж? Та энд л байсан. Би дандаа таныг харж байгаа гэхдээ та эндээс холдоогүй"
Хэсон түүнээс дахин лавлан "Оройн цагаар ч гэсэн би энд байсан гэж үү?"
Хэрим "Тийм ээ. Та энд л байсан" ийн хэлэхэд Хэсоны нүднээс нулимс нь тасралтгүй бөнжигнөн урсана. Хэрим үл ойлгов ч зүгээр л түүнийг тэврэн чадлаараа сэтгэлийг нь тайвшируулахыг хичээж байлаа.
Хэсон сэрсэн учир Хэрим гэртээ харьж хувцсаа солихоор гарахад түүнтэй зөрөн удалгүй дуу шугиан болсоор өрөөний хаалга нээгдэв.
Advertisement
- In Serial377 Chapters
The Novel’s Extra
Waking up, Kim Hajin finds himself in a familiar world but an unfamiliar body. A world he created himself and a story he wrote, yet never finished. He had become his novel’s extra, a filler character with no importance to the story. The only clue to escaping is to stay close to the main storyline. However, he soon finds out the world isn’t exactly identical to his creation.
8 1977 - In Serial345 Chapters
Dysfunctional – An Assassin’s Guide To Reincarnating In Another World
Following a brutal and tortured death, a former assassin, known only by his codename Kuro, is given the opportunity to reincarnate in another world, a world with magic and monsters. Armed with an unrivaled healing factor and an inhumane pain threshold, Kuro opts to go for a reckless direct approach in this world instead of a stealthy and cautious one, and as a result, slowly gains attention bit by bit.
8 1795 - In Serial124 Chapters
Warrior's Heart
Highest Ranks: #1 in Badassgirl #1 in Warrior #1 in Powers #1 Strongfemalelead Leyla is a Warrior. Strong. Fast. Unwavering. Yet she looks nothing like a Warrior. Dark haired and green eyed, she stands out in a Kingdom full blonde-haired blue-eyed citizens who all tower over her. Despite their differences, her rank as an officer in the Warrior Army makes her untouchable to most. But things start getting complicated when Leyla attracts the attention of the idol of all, the shoe-in for the next Warrior King: Colonel Alec of the House of Steel. Jealous princesses and angry superiors are not the only problems on the horizon when a messenger appears from the powerful Land of Light with an offer for the Warrior King that will change Leyla's life...(This is Book 1 in the Crossing Novels)
8 176 - In Serial14 Chapters
Quest for the Elysian Fields
Wünder is a fifteen year old, four feet tall lad who likes nature and loves discovering vistas every now and then. Elysia is a prim and proper girl who dreams of finding her prince charming one day. They live in the village of Delossus, and live an inane life bereft of excitement, but for the stories told by Mrs. Detroit. One day, a miner wounds up dead in the Taitanus Caves, the place where Wünder's brother works. That incident leads Elysia, Wünder and his brother to an expedition into the depths of a mountain so colossal, that it has terrified villagers and noblemen alike about the possible existence of a certain god residing in its depths. What they find instead is nothing short of the incarnation of tyranny, and trails leading to a certain legend - the realms long forgotten, not even a remnant of lores... The Elysian Fields.
8 185 - In Serial16 Chapters
Secrets of the Arcane
A Fantasy Novelby J. D. SHINOHARA During a reincarnation in Aidinth in Dragon Wolf's year, a baby is born and dies before he can take his first breath.During a reincarnation on Earth in 2001, the same baby is born and lives to tell the tale. That baby becomes the 21-year-old Julien Weiz, a weak but strong-willed man.What if there were second chances? Third chances? Fourth chances? Would you eventually be able to save yourself, your people or the world from skirmish Arcanist who kill each other? Would you even want to?The Dark Emperor who is the shadow of Julien Weiz and his truehearted lover, Freya, as their magical lives tumble through turbulent events in different realms, again and again.However, Julien finds himself troubled by his magical ideals and becomes overwhelmed with moral questions. Will his conscience allow him to do whatever is needed to stop the Arcanist?J. D. SHINOHARA explores Arcane, Spell Arts, and Beautiful Empires to full effect in the fantasy novel to end all fantasy novels.
8 175 - In Serial5 Chapters
Goodbye levi (fem eren x levi)
What if Eren cuts herself because of Levi? What if Levis been cheating on her? Even married another? I know. Weird right? WHat if Eren finally leaves that cheating bastard?
8 147

