《{completed}While you were sleeping》~30~
Advertisement
"Хэсонаа зүгээр үү?" Суян царайгаа үрчийлгэн жаахан охин шиг л Хэсон руу гүйн ирээд түүний нүүрнээс татан авч толгойг нь ийш тийш гилжийлгэн эргүүлж, тойруулан шалгаад энгэртээ нүүрийг нь чангаар тэврэн Хэсоноос дахин дахин лавлан "Бие чинь одоо хэр байна? Өвдөж байгаа газар байна уу?"
Хэсон түүнийг өөрөөсөө хүчтэй түлхэн холдуулаад усан доор удаан амьсгаагаа түгжсэн юм шиг хүндээр амьсгалан "Чи л намайг бүтээгээд алчихгүй бол зүгээр ээ." гэхэд Суян түүнрүү нүдээ томруулан хэсэг хараад дахин юу юугүй урсах гэж байгаа хүн шиг нүдэндээ нулимс цийлэгнүүлэн "Үнэхээр зүгээр үү?" гэж асуухад Хэсон хэзээнээсээ л түүний энэ занг мэддэг учир инээмсэглэн "Би үнэхээр зүгээр дээ. Битгий санаа зов . . . Бас наад нулимсаа арчаа би ямар үхэх гэж байгаа биш дээ. Тэгээд ч чи уйлахаар их царай муутай харагдаж байна. Хүн яаж чам шиг огт өөрчлөгдөхгүй яг хэвэндээ байж чаддаг байна аа? Чи бүр багаасаа л ийм байж билээ. Бусдын өмнө зоригтой, хүчтэй аашилдаг ч дараа нь яг л жаахан охин шиг уйлчихдаг. Би бүр чамайг уйлахаар чинь аргадах гэж байгаад өөрөө уйлахаа больчихдаг байж билээ"
"За, би хэзээ тэгэж уйлдаг байсан юм. Би огт санахгүй л байна шүү" Суян гэмгүй царайлан, нүдээ эргэлдүүлэн ийн хэлэхэд Хэсон нэг хөмсгөө өргөн "Өө тийм гэж үү? Би бүр чамайг уйлуулахгүйн тулд өөрөө дахин дээрэлхүүлж, уйлахгүй байхаар шийдээд дунд ангийн тэр зодоон эхэлсэн шүү дээ. Чи санаж байна уу?"
Суян гайхсан шинжтэй Хэсон руу хараад "Арай тэрийг хэлээд байна уу?"
Хэсон инээмхийлэн "Тэрний дараа ч хоёулаа сургуулиасаа хөөгдөх шахсан шүү" Суян чангаар инээд алдан "Тэрнээс болж бараг сар сургуулийн биеийн тамрын заалыг цэвэрлэсэн шүү дээ. Тийм зүйлийг яаж мартах билээ?"
* * *
(
"Хөөе Хэсүнс"
Урт хар үсээ хоёр талдаа доор бооно, сургуулийн хар хөх өнгийн юбканыхаа доор өмссөн урт хар оймс нь түүний цагаан арьсыг улам тодлон харагдуулах тэрээр ардаас нь чанга дуугаар дуудах хүүхэд рүү эргэн харахаасаа айна, үргэлжлүүлэн алхахад өнөөх хүүхдүүд дахин дахин улам чангаар дуудан орилж, эцэст нь нэг нь чулуу шидэлхэд тэрээр айдсаа тээнэ бага багаар хойш эргэн харахад хэсэг хүүхдүүд түүнийг харан инээлдээд удалгүй түүн дээр хүрч ирэн " Хөөе Хэсүнс, Хүн дуудаад байхад сонсохгүй байгаа юм уу? Чамайг Хэсүнс гэдэг биз дээ"
Advertisement
"Би та нарт хэлсэн биз дээ"
"Хөөх үнэхээр л тэр яг сүнс шиг харагдаж байна шүү"
"Магадгүй тэрэнд сүнс шүгэлчихсэн байх аа" хэмээн хоорондоо инээлдэн ярилцахыг сонссон өнөөх охин цүнхнийхээ мөрөвчнөөс атгах атгалтаа улам чангаруулан, сулхан боловч хамаг чадлаараа "Үгүй ээ. Миний нэрийг Хэсон гэдэг" гэхэд түүнийг анх дуудсан хүүхэд түүнрүү эргэн муухай хараад "Айн! Чи сая юм хэлсэн үү? Би хий юм сонсох шиг боллоо. Та нар юм сонсов уу?" бусад руугаа эргэхэд түүний хажуул зогсох хүүхдүүд ч мөн адил бүгд толгойгоо сэгсрэн "Мэдэхгүй ээ. Би ч бас юм сонссонгүй" гэхэд охин дахин нэг удаа зориглон өмнөхөөсөө арай чанга дуугаар "Намайг Хэсон гэдэг"
Түүнийг хэлмэгц өнөөх хүүхэд уурлан "Чи битгий худлаа яриад бай. Чамайг Хэсүнс л гэдэг биз дээ. Тэгээд биш байсан юм бол чи яагаад эргэж харсан юм. Тэгэхээр мөн л байгаа биз дээ" гэсээр бусад руугаа харан инээлдэв.
"Үгүй ээ. Миний нэрийг Хэсон гэдэг" Тэрээр гуравдахь удаагаа ийн хэлэхэд өнөөх хүүхэд гүйн ирээд Хэсоныг хойш түлхэн унгачихав.
"Хөөе та нар яг одоохон больцгоо~" холоос хэн нэгэн хар хурдаараа орилсоор гүйн ирэхийг харсан хүүхдүүд "Тэр Хэрим байна. Тэрэнтэй орооцолдоод дэмий! Алив хурдан явцгаая" гээд гүйсээр алга одов.
"Муу сайн хулчгарууд. Бүгд зутаачихдаг байна шүү. Би тэд нарт ёстой үзүүлээд өгөх байсан юм" хэмээн хэлээд газарт Хэвтэн уйлах Хэсон дээр очин "Чи зүгээр үү? Одоо яанаа, яах вэ?Цус гарч байна шүү дээ. Хурдан шархны наалт наахгүй бол. Одоо яах вэ? Тэд нарыг дээ! Дараа нь надтай таардаг юм бол ёстой үхсэн гэж мэд. Өвдөж байна уу? Аймар өвдөж байгаа байх даа. Яах вэ?" ийн өөрөө гэмтсэн хүүхэд шиг уйлсаар хэлэхэд түүнийг харан суусан Хэсон удалгүй өндийн босч ирээд Хэримийг тайвшруулан нулимсыг арчиж өгөөд инээмсэглэн "Би одоо зүгээр дээ. Битгий уйлдаа" Босон шороогоо гөвөв.
Хэрим нулимсаа арчин, өндийн түүнрүү хараад "Үнэхээр зүгээр гэж үү?" гэхэд Хэсон "Тийм ээ. Би одоо зүгээр дээ"
Advertisement
"Гэхдээ чиний гарнаас цус гараад байна" гэхэд Хэсон гаран дээрх шарх руугаа заана "Чи үлээгээд өгчих. Тэгвэл өвдөхгүй ээ".
"Би ямар жаахан хүүхэд үү? Тийм зүйлд итгэж байдаг" гэхэд Хэсон түүнрүү гараа ойртуулан "Алив ээ. Хурдлаарай?" Хэрим түүний хэлснээр гар луу нь үлээхэд Хэсон "Одоо огтхон ч өвдөхгүй байна" хэмээн инээмсэглэв.
~Гурван хоногийн дараа~
Хэсон өнөөх хүүхдүүдийг дуудан сургуулийн арын талбайд уулзахаар тохиров.
"Чи яах гэж биднийг энд дуудсан юм? Өгөх юм байгаа бол хурдлаарай. Бид яарч байна." халаасандаа гараа хавчуулан зогсох нэгэн хөвгүүн хэлэх бол түүний ард нэг охин хажуудаа зогсох хөвүүнээ хүзүүгээр нь гараа давуулан тэврэн зогсох аж.
Хэсон гараа чангаар атган гүнзгий амьсгаа аван, толгойгоо өргөн түүнрүү эгц шийдмэг харан, зоригтой хоолойгоор "Би та нарыг болиосой гэж хүсч байна. Би дахиж чимээгүй тэвчээд байхгүй болхоор" Хэсонийг хэлж дуусмагц тэд бие биерүүгээ нэг харан эргэн Хэсон руу хараад гэнэтхэн чангаар хөхрөлдөн инээд алдаж эхлэв.
Ард зогсох өнөөх охин гэдсээ даран инээдээ барьж ядах аятай "Юу болих гэж чамд зөөлөн ханддагаа юу?! Тэгээд яана гэж айн?! Зүгээр л чимээгүй мөнгө байвал өгчихвөл бид зүгээр явлаа"
Хэсон доош харан, дуу муутайхан "За ойлголоо" хэмээн үүрсэн цүнхээ тайлан, энгэртээ тэврээд доош харсан хэвээр тэдний өмнө очоод цүнхнээсээ тас зуурсаар "Хүсээд байгаа бол авалдаа" гээд урд нь зогсох өнөөх хөвгүүнийг цүнхээрээ нүүр лүү цохиод, эргэн хараад хамаг худаараа гүйхэд "Чамайг дээ, баригдвал өөрийгөө үхсэнд тооцоорой" орилсоор ардаас нь хөөв.
Хэсон зугтаж гүйсээр сургуулийн жижиг байрны арын цоожтой хаалган дээр ирэн цааш зугтах замгүй занганд орсон бяцхан янзага мэт болон дахин зугтаж чадахгүйгээ ойлгон, санаа алдаад цүнхээ газар тайлан тавиад хойш тэдэн рүү эргэн "За алив нэг нэгээрээ хүрээд ир" хоёр гараа атган урдаа авав.
Тэдний дунд чимээгүй зогсож байсан нөгөө өндөр хөвгүүн нь түүн рүү хэд алхан "Би чамайг дахин ингэж том дуугарахгүй болгоод өгье л даа" гэхэд хажууд нь зогсох охин түүнийг татан Хэсон руу харц чулуудсаар урагш гарч ирэн "Чи байж бай"
Тэрээр боксийн байрлалаа аван, дороо хөнгөн хэд дэвхцээд Хэсоны зүг гүйхэд Хэсон зогсож байсан байрлалаа хурдхан өөрчлөн хажуу тийш нэг алхан, гүйн ирэх түүний замаас холдохдоо хөлөөрөө түүнийг дэгээдэн унагаж орхив.
Газар унасан тэрээр улам бухимдан, эргэн босоод атгасан гараа далайн Хэсоны толгойг цохих гэхэд Суян түүнийг гарыг барин авч доошоо шидээд "Царай муут минь улам муухай царайтай болмооргүй л байгаа бол явж үз" гэхэд харан зогссон өнөөх хөвгүүн "Та нар үнэхээр даварч байх шив" хэмээн дүрэлзтэл уурлан Суяныг цохихоор дайрахад хаанаас ч юм гэнэт нэг хөл орж ирэн түүний нүүрэн дээр буухад бүгд болсон зүйлд балмагдан зогсож байхад өнөөх хөвгүүн Хэсоны газарт байх цүнхийг нь шүүрч аваад түүнийг хөтлөн, гурвуулаа гүйсээр тэндээс холдов.
"Аххаха . . . Тэгэхээр тэр зодооныг чи эхлүүлсэн байж ээ. Харин би одоог хүртэл тэр өөдгүй амьтдыг л эхлүүлсэн гэж боддог байсан шүү дээ. Бодоод байхад чи ямар зоригтой юм бэ? Ер нь чи тэгэхэлд юугаа бодож байсан юм бэ?" Суян чанга чанга инээн алгаа ташин инээвхийлэхэд Хэсон ч мөн түүнийг даган инээд алдаад "Харин тиймээ. Би үнэхээр л өөрийн ухаангүй байсан байх аа. Гэхдээ хэрвээ тэр үед тэр хөвгүүн гарч ирж туслаагүй бол бид үнэхээр яах байсан юм бол оо? Бодохоос аймар юм. Нээрэн тэр хөвгүүн одоо хаана байгаа бол би тэр үед түүний нэрийг ч асуугаагүй юм байна лээ. Одоо царайг нь ч санадаггүй юм. Хэрвээ дахиж нэг уулзвал баярлалаа гэж хэлэхийг хүсч байна."
Түүнийг ийн хэлэхэд Суян түүнрүү нүдээ бүлтгийлэн томоор хараад "Чи түүнийг танихгүй байгаа юм уу? Тэр хөвгүүн Сүнү байсан шүү дээ!"
Advertisement
- In Serial174 Chapters
Soul Fusion Online
Down and out of luck, Yuki was. She was fired from her job and needed to find money to pay rent for her low income housing. The only saving grace was a news report she saw. Soul Fusion Online: a vrmmo taking the world by storm. A place where players can turn in game money into cash in the real world. A living world where even the NPCs are as real as anyone you would meet on the city streets. A game with cultivation and leveling mixed together.
8 455 - In Serial17 Chapters
Age of Avarice
Earth finds itself on the cusp of a new age. Technology has ingrained itself into daily life like never before, and soon, it will allow humans to transcend the boundaries of space and time to enter a new world. Well, a new digital world that is. Age of Avarice is hailed as the world's first truly immersive VRMMORPG. And the denizens of The Shattered Realm similarly find themselves entering a new era as they begin to explore the Abyssal Sea in search of lost land, knowledge, and most importantly -- wealth. Sirius is a young man who has followed the development of this game for the past year-and-a-half and the long-awaited launch day has finally arrived. He enters the game, not for fortune or fame, but to simply make a living doing what he loves. However, he quickly realizes that Age of Avarice is much more than he bargained for... -Updates: Monday, Wednesday, and Friday- Cover Art is not my own and will take it down upon request
8 133 - In Serial43 Chapters
Destiny of the Aasim
The world is cold, the world is harsh, only the strong will thrive. These are the rules of the Realms. When Raylas, a mercenary, discovers an artifact while on a mission his life is transformed. A destiny beyond his imagination awakens, tying itself to him and dragging him along. With the help of his new companions he will have to forge a way for him to survive as the fates watch his every move. But how will the world react when a new Legend is born? [Updates Monday-Friday]
8 189 - In Serial83 Chapters
I don't want to be a hero
What is this about? That is what you are asking yourself, or you wouldn't be reading this synopsisWell, it's not really complicated. The story focuses on our main character Sara. She is a slum kid, that had most of her loved ones killed and even got kidnapped and experimented onShe got super powers thanks to the experiment(Yay) and enough material for 40 years of therapy in the process(Not yay?) if she lives long enough. Superhero world isn't a kind place, ya know?So, the kid got powers and a target Simple, right? Except, she isn't strong enough to take them down, and it's not like she can live on revenge alone. She has to eat, sleep, etcWhat then? Does she train to get stronger? Does she find a job? Team up? Searches for an alternative source of power? Waits for others to take her of her revenge? Gathers money and pays other to do the job she can't?If the everyday life of a kid with super powers and those around her interest you, give it a tryGenre: Slice of life - Super Heroes - Comedy - Science Fiction - Action- Fantasy - Mistery
8 200 - In Serial6 Chapters
Helmschmied
When a mysterious game developer asks Zero and his friends to save a million people who are trapped inside a virtual world...they're over the moon...but they quickly realize that they have to save a lot more than a million people...they have to save all of humanity. [The Grand War Won't Be Delayed Another Century!]
8 70 - In Serial43 Chapters
Dark Necromancer: Lord of the Realms
Aron's parents left him when he was six years old. Around a decade had come to pass and they never returned. All this while he ended up as a slave at the best magic school. Volunteering for an experiment, he never knew how drastically his life will change afterwards.
8 163

