《{completed}While you were sleeping》~31~
Advertisement
(Суяны талаас)
Зүрхэнд минь чимээгүйхэн оршиж сэтгэлийг минь дүүргэдэг байхад . . . Нүдээрээ инээмсэглэн ярихад чинь үйл хөдлөл бүрт чинь уусах мэт нууцхан ширтэн, сэмхэн инээмсэглэж суухад, ойр тойрны юуг ч үл хайхран чам дээр л харц минь тусаж чамайг л бодолдоо өнжүүлдэг байхад, сэтгэлийг минь нэг гунигт автуулан, нэг хөөргөж өмнө мэдэрч үзээгүй мэдрэмжээр дүүргэж байхдаа ч. . . Чи мэдээгүй. Чи намайг анзаарч хараагүй. Чадлаараа чиний нэрийг дуудан, зүрх минь орилж байхад, хэлэх үг бүрээс чинь найдвар хайна догдлон зогсоход ч чи надруу хараагүй. Гэсэн ч би эцсээ хүтэл итгэл тээнэ чам руу л харан зогссон. Хичнээн хичээж буруу харавч тэгэх бүртээ би улам илүү татагдан, эргээд л чамайг ширтэн зогсдог. Өөрөө өөртөө зуу зуун удаа захин, мянга мянган удаа сануулав ч чамайг гэх минь улам бүр нэмэгдэж, өөрийгөө барьж дийлэхгүй болсон ч би чамайг зөвхөн ардаас чинь л харсан хэвээр . . .
__________________
"Тэр үнэхээр яршигтай юм аа"
"Харин тийм ээ. Хамт явахад мөнгөнд санаа зовох шаардлагагүй байдаг болохоор л түүнтэй хамт байдаг. Түүнээс биш түүнтэй найзлах хүсэл үнэндээ л байхгүй байна"
"Тийм шүү. Тэр одоо өөрийгөө баатар гэж боддог юм байх даа. Үргэлж л Хэсүнстэй хамт явж байдаг."
"Өөрийгөө бусдад сайн хүн гэж бодогдуулахыг л хүсч байгаа биз."
"Ёстой нэг . . . Төвөгтэй юм аа."
Худалдааны төвийн голд модон сандал дээр зэрэгцэн суух тэдний амнаас урсан гарах үгс бүр нь цээжинд минь наалдах мэт. Гартаа барьсан мөхөөлдөс минь хайлан урсаж гарт минь хүрч эхлэхэд цочин гар луугаа харав. Сая л сэрсэн мэт хөшсөн харц минь газарт бууна дээш болж үл чадна, амьсгалаа авч гаргахад ч хэцүү санагдана . . . Яагаад?- . . . Би- хамгийн сайнаараа байхыг хичээсэн байхад- . . . Яагаад надад- ингэж ханддаг юм бэ? Би-Би буруу зүйл хийсэн гэж үү?!
Толгой дотор минь цуурайтах түмэн бодол хамаг биеийг хүлчихсэн бололтой. Ийм байдалтай хэр удаан зогссон билээ?таван минут? Эсвэл гучин минут? Мэдэхгүй юм? Дахиад хэр удаан зогсох бол? Ер нь яагаад энд байгаа билээ?! Тэд намайг ирснийг мэдсэн юм болов уу? Арай одоо. . . Над руу харцгааж байгаа юм биш биз дээ. Бодол минь намайг алах нь- гуйя хэн нэгэн, хэн ч хамаагүй намайг эндээс аваад гараач.
Advertisement
"Өө, чи ирчихсэн байсан юм уу?!"
"Тэрний гарыг хардаа зайрмаг нь хайлчихсан байна."
"Заваан юм. Бидэнд өгөх гэж байгаа юм байх даа?." Тэдний надруу чиглэсэн дооглонгуй өнгө аяс сонсогдох үед л би энэ бүхэн бодит гэдэг итгэж эхэллээ. Тэдэнтэй харц тараагүй байсан ч аль хэдийн тэдний харц намайг зүсэж байх шиг. . .
"Хөөх, царайлаг юмаа" тэдний харц намайг даван ийн хэлэв.
"Уучлаарай. Өөрөө сая хэтэвчээ орхиод явчихлаа."
Ард минь дуугарах намуухан хоолой. Миний амьдралдаа сонсож байсан хамгийн дулаахан хоолой. Намайг тэр харанхуйгаас татах мэт сонсогдсон түүний хоолой. Тэр яг л- сахиусан тэнгэр мэт. . .
Би түүн рүү арайхийн эргэн харахдаа нулимстай нүдэндээ хуралдсан нулимсаа чадлаараа барив.
Тэр гар луу минь алгуурхан хараад цүнхээ уудлан алчуур гарган ирж, урссан зайрмагийг арчиж эхлэв. Тэрээр миний гарыг нэг бүрчлэн арчиж дуусаад "Надад нэг зайрмагаа өгнө биздээ." гээд миний гараас нэг зайрмаг аван, инээмсэглээд, чихэнд минь үл ялиг ойртон ямар нэг зүйл хэлэх гэж байгаа аядсанаа инээмхийлээд, цааш эргэн "Баяртай" гэсээр одов. Түүнийг холмогц биднийг тасралтгүй ширтэн зогссон өнөөх охид надаас уралдан асуулт асууж гарав.
"Тэр хэн юм бэ? Таньдаг хүн чинь юм уу?"
"Яаж бие биенээ таньдаг болсон юм бэ?"
"Хэрвээ боломжтой бол танил-"
тэдний яриаг сонсож зогсоход залхмаар санагдаж, гэнэтхэн инээд минь ууртай минь зэрэгцэн төрөхөд би чанга дуугаар "Хөөе- жаахан чимээгүй болоод өгч болох уу? Та нарыг дууг сонсох тусам дотор муухай оргиж байна."
Намайг ийн хэлэхэд тэдний цочирдсон цаарай тодрон. "Юу гэнээ? Чи одоо хэн болчихоод-" чангаар хэлэхэд миний инээд улам бүр хүрч үл ялиг инээвхийлээд "Уучлаарай би та нарыг танихгүй. Танихгүй хүндээ тэр тухай хэлмээргүй байна." гээд тэдний сууж байсан сандал дээрээс үүргэвчээ аваад "За, тэгвэл дахиж таарахгүй гэж найдаж байна. Баяртай" хэмээн эргэхэд тэдний уурласан бас гайхсан царай нь ардаас ширтсээр хоцров.
__________________
Тэрнээс хойш би дахиж тэр охидтой үг дуугараагүй. Надаас ямар нэг зүйл хүсч найз гэх худал үгийн доор эргэн тойронд минь эргэлдэх хүмүүстэй ч тэр дахиж ойртохыг хүсээгүй. Тэгээд тэднийг огт тоолгүйгээр өөр бусдад анхаарлаа хандуулаж эхлэхэд амар санагдсан ч бас гунигтай байсан.
Advertisement
Түүнээс хойш нэг их удалгүй өнөөх хүүхэд манай ангид шилжиж ирсэн. Түүнийг холоос ажиглахад хөгжилтэй басхүү эелдэг мөн өөртөө үнэхээр итгэлтэй харагдсан. Яг л өөрөөсөө гэрэл цацруулсан, нарны гэрэл мэт бусдыг өөртөө татдаг нэгэн. Надаас тэс өөр ертөнцийнх гэмээр санагдсан. Тиймээс би зөвхөн холоос түүнийг харахаас өөр зүйл хийж чадаагүй. Эсвэл магадгүй зүгээр л . . . Чадахгүй хэмээн итгэсэн байх.
Дунд сургуулиа төгссөн өдөр. Анх удаа түүний зөвхөн надад зориулж хэлсэн үгс. Дулаахан. Сэтгэл догдлом. Найдвар төрүүлэм.
______________________________ ______________________
Цаг хугацаа дэндүү хурдан өнгөрч тэр үеийг бодох тоолонд инээд минь хүрч гайхширал төрнө. Яагаад тэр өдөр гэж? Яагаад хамгийн сүүлчийн мөчид? Яагаад хажууд чинь байсан тэр жилүүдийн туршид надад найдвар гээчийг өгөөгүй хэрнээ, яагаад бүх юм дуусах гэж байсан тэр өдөр, хамгийн сүүлийн мөчид надад боломжгүй найдвар төрүүлсэн юм бэ? Яагаад? Яагаад надад тэр гэрэлтсэн инээмсэглэлээ харуулсан юм бэ? Бодох тусам уур хүргэм. Гэхдээ дулаахан.
Их сургуульд анх орох үед Хэсонийг эс тооцвол бусад бүх хүмүүс ямар ч сонирхолгүй санагдаж байсан. Бүгд л яг урьдынхтай адил. Бүгд л надаас ямар нэг зүйл хүссэндээ хажууд минь эргэлдэнэ. Тэгээд л хэрэгтэйгээ авчихвал удалгүй яваад өгнө. Тэдний хувьд би найз гэхээс илүү хэрэгцээ мэт харагддаг байсан гэхэд болохоор. Тэдэн дотроос найз гэдэг үгний эзнийг олох нь улам л хэцүү болсон. Тэгээд л өөрийн ертөнцдөө өөр нэгнийг оруулахыг хүсээгүй. Бүгд утгагүй байсан. Гэхдээ түүнийг харах хүртэл байх.
Түүнтэй дахин тааралдвал хэлэхийг хүссэн үгс байсан. Ядаж л дахин боломж олдвол энэ удаа зүгээр л толгой дохихоос арай илүү хариу хэлэхийг хүсч байсан. Дунд сургуулийн үеийг бодвол түүний хоолой бүдүүрч нуруу нь ч өндөр болсон харагдсан. Гэхдээ түүнийг тойрон хүрээлдэг тэдгээр хүмүүс дунд тайван, өөртөө итгэлтэй байдаг нь хэвээрээ байсан. Магадгүй бүр илүү ч гэмээр. Яаж тийм байж чаддаг юм бэ? Яаж тэдгээр хүмүүсийн дотроос чамайг гэх нэгнийг олдог юм бэ? Тэр надад урьдын адил гайхалтай бас өөр ертөнцийн нэгэн шиг санагдсан. Гэхдээ л энэ удаад би шийдсэн. түүн дээр очоод өөрийн мэдрэмжийг хэлэхийг хүссэн. Өөртөө итгэлтэйгээр.
Чиний надад тэр өдөр өгсөн жижиг алчуурийг атгаад урд чинь очиход бэлэн байсан. Би дэндүү баяртай, бас итгэлтэй байсан болохоор тэр юм болов уу? Тэр их баяр баясгалан гуниг болж хувирахдаа ямар хурдан бас ямар шанлалтай гэдгийг би мэдээгүй. Үнэндээ бол мэдэж байсан ч тэр үед зүгээр л мартаад оролдоод үзэхийг хүссэн төдий. Гэхдээ тэр өглөө сургуулийн хашаагаар орохдоо санасан. Үнэхээр гунигтай бас шанлалтай байсан. Тэр Хэсоныг хөтлөөд гүйж байхдаа хамгийн тодоороо инээмсэглэж байсан.
Advertisement
- In Serial14 Chapters
The Story Of Vanessa: Two Paths Trying To Find Each Other Again
Vanessa is a young girl who lives with her mother Maria, and her father Rick, one day he has to leave but does not return... Find out for yourself! what happened to Rick? what happened to Vanessa? Will they ever find each other again? There is Blood in this story.
8 257 - In Serial6 Chapters
I AM BRAND
"Fear is only as deep as the mind allows, and the only thing we have to fear is fear itself” -Travelling Poet "It was on a night, ever so dark, that I truly found out what horror was. The way of the profound means nothing, in fact, is not even considered a spec of dust in front of true strength. No mere mortal nor a mere god could achieve such strength, much less rival it. In fact, it wasn't this tyrannical strength I feared so much, it is the one who holds it. I swear by the law on my follower's belief, that I would and will never forget that night for the rest of my life. The true fearsome power held by an unfathomable existence. Nothing in existence should hold such a power, and nothing should have such cruelty and high bearing. I have felt fear and will never forget it. Yet even now, I still feel the phantom pains from the limbs you ate and the heart you crushed; are you satisfied? Titan!." - Unknown God --------------------------------------------------------------- This is the story of BRAND
8 161 - In Serial67 Chapters
Dragonslayers reacts to ships!!!! :v
Everyone: We will we will React with you! React with you! Everyone: Hope you enjoy dragonslayers out!Mira: Im not a dragonslayer but whateverLucy: I wasn't either but now I am!
8 191 - In Serial13 Chapters
The Overlord
Drake was the number one expert in the whole world. Though personality-wise he was full of... well, let's say issues, his skills and knowledge in the field of killing and healing both was unparalleled and his body count was second only to tobacco! He terrified the entire underworld! But he had grown complacent and would not imagine many of the top ranked people of underworld would try to kill him. That was what happened. But he had succeeded in killing them and he was ascending to a new power, when he suddenly died in a very mysterious and bizarre way...He is now Aeron Victor who had """"almost"""" died in an accident... with a shocking power he never knew he had! So he decided to try better this time. He decided he would live a life without regrets... But he knows he has to get strong first, because only those who are strong can lead a life without any regret or pain. So he rises above all as the overlord!__________________________________________________________________Warning: Mature content. Mainly gore, though there will be a bit swearing. As for sexual content there might be some too.This is my first story, so please bear with me. English is not my mother language, so if you see anything just point it out please. I welcome all criticism, as it shows that you cared enough about my story to write it!(Which kinda makes me teary eyed...*sniff*)
8 146 - In Serial7 Chapters
The Belly Games
The Belly Games are an annual competition held in a private island. 24 people are chosen to participate each year , 12 being men and 12 women. This year I've been chosen to participate. Can't say that I'm not nervous as I've heard many stories. Guess I'll have to see for myself. My name is Michaela , I'll see you in the belly games😏
8 109 - In Serial10 Chapters
The Wolf Of Konoha -Naruto Fiction- (Soulmates) (Unfinished)
Neukdae Hoshigaki is the daughter of Kisame Hoshigaki, she know every single one of the Akatsuki member but she doesn't tell to no one.She is BestFriends with Naruto Uzumaki and she know about the 9-Tail beast fox Kurama..The first time she Hate Sasuke with her Heart but after the mission against Zabusa e Haku everything change and become friends and Sakura dosen't like a bit of that.. but team 7 dosen't know about her eaving a beast inside of her, but they know about her eaving soulmates
8 200

