《{completed}While you were sleeping》~33~
Advertisement
"Яагаад боломжгүй гэж? Тэхёнд ямар нэг зүйл тохиолдсон юм уу?" гэж асуухдаа Хэсоны хоолойд хэдийн айдас болон түгшүүр хурсан байлаа. Хэсон түүнээс дахин дахин хариулахыг хүсэвч Жимин "Би хэлж болохгүй ээ" гэхээс өөрөөр хариу үл дугаран буруу харсаар байсанд Хэсон улам бүр зовнин, сэтгэлээ барьж ядан түүний гарыг татан атгаад " Гуйж байна. Намайг түүн дээр минь хүргээд өгөөч дээ" нулимстай нүдээр түүнийг эцсийн найдвар мэт харахад Жимин түүнийг хараад эцэст нь зөвшөөрөв.
Тэд явсаар хотоос зайдуухан байрлах нэгэн амралтын газрын дөрвөн давхарт гарч ирэн хаалгыг хэчнээн тогшсон ч хаалга онгойх байтугай дотроос амьд хүн байгаа гэхээр чимээ үл дуулдав. Тэд сандран буудлын эзнийг дуудан өрөөг онгойлгон ороход бүгчим бас хав харанхуй өрөө үзэгдэв. Хэсон зүрхээ даран удаанаар дотогш орон үүдний хэсгийг өнгөрөн баруун ханыг дагуулан харахад өрөөний буланд Тэхён газарт сөхрөн суусан байх бөгөөд мөн нэлээдгүй ядарч туйлдсан үзэгдэнэ. Хэсон түүнд дээр гүйн очоод хажууд нь өвдөглөн суугаад хацарт нь зөөлнөөр гараа хүргэхэд Тэхён гэнэт цочин толгойгоо өргөн Хэсоныг харахдаа гайхсан нүдээ томруулан "Чи яаж энд ирсэн юм бэ? Би чинь зүгээр юм уу? эмнэлгээс гарч болж байгаа юм уу?" ийн асуухад түүний бүдүүн баргил хоолой хүч муутай сулхан сонсогдох агаад түүний гүн бор нүд нь ядарч туйлдсан харагдахад Хэсон удаан барьсан нулимсаа бөмбөрүүлэн түүнийг энгэртээ наана, хүзүүгээр нь гараа оруулан тэвэрхэд энэ л үнэр болон дулааныг хүсэмжилж байсан мэт Тэхён ч мөн түүнд наалдан гүнзгий амьгал аван уушгиа түүгээр дүүргэхэд эцэст сая л эрүүл ухаан орох мэт тайвширлыг мэдэрч алгуурхан нүдээ анихдаа цочин Хэсоны гарыг татан түргэн түүнээс холдож "Чи эндээс явах хэрэгтэй. Чи ирэх хэрэггүй байсан юм. Би хэнтэй ч уулзахыг хүсэхгүй байна. Явцгаа" сулхан хоолойгоор эцсийн тэнхээгээ баран байж хэлэв.
Хэсон өрөөг тойруулан шалаар хөглөрөх олон кофены хоосон лаазуудыг хараад түүний нүдэнд хурсан нулимс нь өөрийн эрхгүй аадар бороо мэт цутгасаар Тэхёны энгэрт наалдан чангаар тэврэн цурхиран уйлахад сая л цэлмэг байсан тэнгэрт үүл хурсан аятай Тэхёны нүднээс ч мөн тасралтгүй урсах нулимс нь газарт бууж байлаа. Тэднйг ажиглан зогсож байсан Жимин чимээгүй л цааш эргэн гарч одов.
Advertisement
"Тэхёнаа би чамайг үнэхээр их санасан" Хэсон Тэхёны энгэрт улам бүр нүүрээ наана шигдэх бүрт Тэхён түүнийг аргадах мэт толгойг нь зөөлөн илэн "Би ч чамайг дэндүү их санасан" биесээ тайтгаруулан орон дээр тэврэлдэн хэвтэхдээ тэд хамгийн их жаргалыг дахин мэдэрч байлаа.
Тэхён Хэсоныг энгэртээ тэврэн, Хэсоны духыг үнсээд, чангаар тэврэхдээ багахан зовнил царайнд нь тусав.
Тэхён түүний үсийг зөөлөн илбэсээр "Би Юнги ахыг дуудчихсан. Чи одоо явах хэрэгтэй" Хэсон түүний өврөөс салан дээш өндийгөөд "Үгүй би явж чадахгүй. Чамайг ийм байдалтай үлдээгээд лав явахгүй" хэмээн эрс эсэргүйцэн хэлэхэд Тэхён түүний ардаас Хэсоныг зөөлөн тэвэрсээр "Чи явах хэрэгтэй. Гуйж байна. Миний төлөө" түүний хүзүүг зөөлөн үнсэхэд Хэсон хэсэг чимээгүй сууна, нүдээ анин тодхон санаа алдаад түүнрүү эргэн харж "Тэгье ээ. Харин чи миний төлөө ядаж энийг уучих. Бие чинь дээрдэнэ"
Тэхёныг ууж дуусахад Хэслн түүнрүү мишээн энгэрт нь наалдан тэврээд "Хэрвээ чи унтчихвал бид дахин яг тэр цаг хугацаандаа очих байх гээд чи надад санаа зовоод хэдэн өдөр унтаж чадаагүй биз дээ. Би мэднэ ээ. Чамайг ямар их хичээснийг чинь, одоо ч миний төлөө хичээсээр байгаа гэдгийг . . . Намайг уучлаарай" нулимстай нүдээ аньсаар хэлэхэд Тэхён түүнийг чангаар тэврээд "Яагаад чи надаас уучлалт гуйгаад байгаа юм бэ? Надаас л болж чи ийм байдалд орсон шүү дээ. Гэтэл би одоо ингээд суухаас өөрийг чадахгүй байна. Би- Би үнэхээр арчаагүй юм" хэсоны мөрөнд нүүрээ наахад түүнээс гарах дусал нулимс бүр Хэсоны мөрөнд буухдаа түүнийг гунигт автуулж байлаа.
Хэсон түүнийг хэсэг хугацаанд нурууг нь дээш доош илэн тайвшруулаад, түүний хацарт алгаа наана өөр лүүгээ татан үнсээд, хөлөн дээрээ товшин "Юнги ахыг иртэл энд хэвтчих" хэмээн хэлээд түүнрүү харан дулаахнаар инээмсэглэхэд Тэхён тайвшран түүний өвөр дээр толгойгоо тавин хэвтэв.
Хэсон Тэхёны үсийг хойш болгон удаанаар илсээр "Тэхёнаа чи надад хайртай юу?" шивнэх мэт асуухад Тэхён үг хэлэлгүйгээр чимээгүй толгой дохиод "Ммм, үнэхээр их хайртай. Чиний төлөө юу ч хийсэн багадахаар санагдтал тийм их хайртай" ийн хэлэхэд Хэсон инээмсэглэн " Би үнэхээр азтай юмаа. Тэгвэл чи намайг цаашдаа яаж ч уурлаж, зөрүүдэлсэн үргэлж уучилж байх уу?
Advertisement
Тэхён түүний бөгж зүүсэн гар луу харан инээмсэглэж, атган үнсээд "Тиймээ, мэдээж. Би чамайг ойлгож уучилсаар байх болно. Бүр хөгширч буурал үстэй болсон ч гэсэн"
"Үнэхээр үү? Би амиа бодсон хөгийн зан гаргавал чи яах вэ? Чи намайг уучлах уу?" Хэсон ийн асуухад Тэхён эргэн түүнрүү харан бүсэлхийгээр нь тэврээд "Тэгнэ ээ. Би чамайг хашаа ч явуулахгүй. Нээрэн чи намайг хэзээ эцэг эхтэйгээ танилцуулах вэ? би өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй байна" гэхэд Хэсон инээд алдан "Чи бэлдэх шаардлагагүй дээ. Чи тэдэнд үнэхээр их таалагдах болно"
"Тийм гэж үү? Тэд ямархуу хүмүүс вэ?" Хэсон түүний нүдээ анин хэвтсэн төрхийг харангаа "Жирийн л хүмүүс. Аав маань цагдаа харин ээж маань эмч байсан одоо бол тэд тэтгэвэртээ гараад хамтдаа жижигхэн хоолны газар ажлуулдаг. Охин дүү маань болохоор одоо ахлах сургуулийг сурагч" гэхэд Тэхён дуу алдан "Хөөх, чамд охин дүү байдаг байх нь ээ. Гайхалтай. Тэр бас чам шиг хөөрхөн байхдаа"
Хэсон "Тийм шүү. Тэр их хөөрхөн. үнэхээр эгдүүтэй бас их хэрсүү охин. Тэр чамтай уулзвал үнэхээр баярлах болно" хэсон ийн хэлээд нүднээсээ урсах нуламсаа түргэн арчаад түүнийг атгасан гараа татан, үнсэхэд тэдний бөгж гялалзан гялтганана
"Чамд маш баярлалаа. . . Бас . . . Уучлаарай" ийн хэлмэгц Хэсоны өгсөн нойрны эмний үйлчилгээ нь эхлэн Тэхёны нүд анилдан удалгүй унтав.
Advertisement
- In Serial10 Chapters
An Unlikely Haven
A story about a small bar inside an alley of the Imperial Capital and how it's more than what it seems to be...
8 165 - In Serial39 Chapters
What If Tomorrow Is Too Late?
A collection of emotional and inspirational poetry that may pull on your heart strings. I hope my words inspire you and fill your heart with love, hope and encouragement. But, as life throws us a few curveballs and it always does, there are a few poems that are darker as I take you along with me through some trying times and a few brutal life experiences. But in the end, the sun shines down on the broken path I walked along to get here. So come along with me, share a smile or shed a tear or two, feel the raw emotion in my poetry and let my words flow through you. Thank you for taking the time to support my work. Please remember to vote with a star for the ones you enjoy! If you follow me you'll be notified when I post a new poem! XOXO ~Bobbie~
8 241 - In Serial40 Chapters
The Reaver (hiatus)
Watch as a half-giant named Bellator survive in a harsh world where one wrong step can mean death for you or your enemy.Mature Rape Murder and TortureFirst time writing a story enjoy
8 402 - In Serial12 Chapters
As I Am
A collection of my own thoughts, words, feelings about Desires, Lust, Temptation, Heartbreak, Dreams, Sad, Beautiful, Hopeful and Mindful Modern Love Poems
8 215 - In Serial7 Chapters
Izuku didn't deserve any of this. Abandon by his own best friend, having his dream crushed by his hero, and losing the only person who believed in him, his mom. He had decided to take Bakugo's and jumped. As he played there on the ground, bleeding, he was saved and taken in by a certain Ice Style Hunter Nin. Will he be a hero? Or will he be a villain? Or Neither?HIGHEST TAGS:#2: Haku Yuki-July 24, 2020#2: Pakura-July 24, 2020#5: bnhaxnaruto-July 24, 2020#3: narutoxbnha-July 25, 2020#5: slightcrossover-July 20, 2020
8 256 - In Serial14 Chapters
His Light
"I'm a monster, I might hurt you.""Jasper, you could never hurt me, please.""There is too much darkness in my world, I could not live with myself if I let you in.""Then let me be your light."Disclaimer.I do not own a majority of the characters, I am simply reimagining the characters in my own way, all credit to Stephenie Meyer, the author of the Twilight series.
8 172

