《{completed}While you were sleeping》~34~
Advertisement
Цагаан. Орчлон ертөнц бүхэлдээ ямар ч өө сэвгүй мэт. Бүхэлдээ цагаан цаснаар хучигдан үзэгдэнэ. Газарт буусан шинэхэн цагаан цасан дээр нүцгэн хөлийн мөр нь үлдэнэ. Ойр орчим нь цагаан цаснаас өөр харагдах зүйлгүй урдаас нь шуурах цаснаар ухаан жолоогүй хар эрчээрээ гүйх бөгөөд өмссөн ноорхой нимгэн өмд, цамц нь элч гээд байхаар зүйлгүй аж. Түүний гар, хөл нь даарсандаа хөлдөх гэж байгаа аятай улаан болсон ч тэрээр зөвхөн урагш гүйсээр.
Гудамжаар холхилдох хүн бүрээс хайсан зүйлээ олох итгэл тээсээр асууна. Зөрөн өнгөрөх хүн бүрээсээ хайсан зүйлээ эрэн асуух бүрт тэд уцаарлангуй хүүг түлхэн, зарим нь хүүг үл харах мэт өнгөрөч байгаагаас хүүгийн хайсан зүйл тэдэнд байхгүй гэдгийг хэлж болохоор аж. Хичнээн олон хүнээс асуусан ч тэрээр үргэлжлүүсээр байх аж. Дахин нэг хүнээс асуухаар очиход өнөөх хүн хүүг хараад ихэд уурлан, түүнийг газар луу түлхэн унгаагаад "Чи одоо юу вэ? Заваарсан юм" хүүг ийн хэлэхэд "Туслаач. Дүү маань-" тэрээр найдвар тээсээр түүнээс асуухад өнөөх хүн улам бүр уурлан улам ширүүн догшин харцаар хүүг цоо ширтэн "Муу гудамжны харх. Надад яаж хүрч зүрхлэв ээ? Хүүг босч амжихаас өмнө түүний дээрээс хүчтэй цохилт ирнэ тэрээр маш ихээр өвдөлт мэдрэв. Хүү ухаанаа алдахын өмнөх хэдхэн хоромд түүний хамгийн сүүлд харсан зүйл нь хэдэн гутлын ул болоод тэдний инээлдэх чимээ л байв.
------------------------------------------------------------------------- -------------------------------------------------------------------------
"Аа~ Гуйя, болиоч дээ. Бид огт хүрээгүй шүү дээ. Амлаж байна. Гуйж байна. Битгий л дээ!" Айсандаа зүрхний хэмнэл нь түргэн түргэн цохилж бяцхан цээжиндээ багтаж ядна. Бяхан хүү дүүгээ тэвэрсээр өвдсөндөө шаналах түүнийгээ хараад нулимсаа урсган, шүдээ зуусаар "Миний дүү ахыгаа эндээ хүлээж байгаарай. Би яваад тусламж олоод ирье" охины хөхөрсөн бяцхан гар ахынхаа гараас атгасан атгалтаа чангаруулан "Гуйя, Жонсуг ахаа битгий яваач дээ. Намайг битгий орхиоч" гэсээр түүнийг ширтэхэд түүний нүдэнд хуралдсан айдас, хар бараан бүхнийг нь илхэн харж чадахаар санагдана. "Санаа зоволтгүй ээ. Ах нь удахгүй эргээд ирэх болохоор намайг эндээ томоотой хүлээж байгаарай ойлгосон уу?" тэрээр ийн хэлээд духан дээр нь үнсээд явснаа санав.
-------------------------------------------------------- ---------------------------------------------------------
Толгой дээгүүр нь холхилдон өнгөрөх олон хүний хөлийн чимээг дуулан хүү нүдээ нээхдээ биеийн бүхэл хэсэгтээ өвдөлт мэдэрсээр "Мина- гуйя ахыгаа хүлээж байгаарай. Би удахгүй очих болохоор Мина-" хүндхэн амьсгаадан дээш өндийх гэсэн боловч түүний хугарсан хөл болон ямар ч тэнхэлгүй болсон түүний бие эцэстээ тулсан байлаа.
Advertisement
Тэнгэрээс хаялах цасан ширхэгүүд түүний дээрээс бужигнан цэхнэр тэнгэр бүхэлдээ сааралтан бүүдгэр харагдана. Цасан ширхэгүүд түүний бяцхан гар дээр нь бууж түүний биеийн халуунд хайлахдаа түүнтэй хамт уйлах мэт. Хүүгийн нүднээс нулимс нь бөмбөрөн түүний хацрыг нь даган урсаж эхлэхэд хүү нүүрээ даран "Ахыгаа уучлаарай. Хажууд чинь байх ёстой байж. Миний буруу байж. Сайхан сэтгэл гээч олдохгүй юм байна. Ахыгаа уучлаарай. Намайг уучлаарай Мина. Уучлаарай. Уучлаарай. Уучлаарай"
Хүмүүсийн хөл хөдөлгөөн инээд хөөр цалгисан энэ гудамж хүүгийн уй гашууг үл олж харах аж.
~~~~~~~~~~~~ ( * * * )~~~~~~~~~~~~~
Тэхён нүдээ нээхдээ өөрийн хэзээ ч харахыг хүсээгүй тэр л газраа дахин ирсэн байлаа. Гартаа атгасан буугаа Хэсон руу чиглүүлэн зогсох Жонсугийн ардхан талд Хэсон түүнрүү дөлгөөхөн харцаар ширтэх нь харагдана. "Жонсугаа яагаад чи энэ бүхнийг хийж байгаа юм бэ? Ийм зүйл хийх шаардлагагүй шүү дээ. Тэр хэргийн талаар одоо мэдэх хүн байхгүй болохоор чи одоо өөрийн хүслээрээ сайхан амьдарч болон шүү дээ! Тэхёнийг хэлж дуусмагц Жонсуг чанга дуугаар орилон "Өөрийнхөөрөө сайхан жаргалтай амьдрах гэнээ. . .Тэр одоо боломжгүй болсон!Тэр боломжийг минь надаас булаагаад авчихсан байхад би яаж тэгэж амьрах болж байна. Чи ч бас миний энэ шанлалыг удахгүй мэдрэх болно оо. Би та нарт бүгдэд чинь харуулах болно. Бүх зүйл сайхан байгаа юм шиг утгагүй инээмсэглэн амьдрах та нарыг харахаар уур минь хүрч байна. Тиймээс энэ удаад би дутуу орхисноо гүйцээх болно. Дахиж чамайг саад болихыг зөвшөөрөхгүй"
"Гэхдээ ингэлээ гээд болно гэж үү? Чамайг ингэлээ гээд дүүгийн чинь гомдол тайлагдах юм уу ?. Ингэлээ гээд тэр баярлах бол уу? Түүнд тийм зүйл хийсэн хүмүүс шийтгэгдэнэ гэж үү?. . . Энэ чиний түүний төлөө хийж чадах бүх зүйл чинь үү гэж асууж байна! Хэрвээ чи үнэхээр дүүгээ гэж бодсон бол түүний өмнөөс харамсахааргүй сайхан амьдарч түүнтэй адил нэгэнд өөрийн чадлаараа туслах хэрэгтэй байсан юм. Түүнийг хороосон хүмүүстэй адилхан адгийн новш болж биш!
Тэхёныг сонсож байсан Жонсуг "Чи юу ч ойлгохгүй!" хэмээн түүнрүү буугаа чиглүүлэн гохоо яг дарах гэж байх агшинд түүний ардаас буун дуу гарч түүний хэвлий хэсэгт сум тусан газарт унахад Хэсон чичирсан гараар буугаа атган зогсож байлаа.
Хэсон хэсэг хугацаанд чичирч гаран салганаж нүдэндээ нулимстайгаар Тэхёны зүг арайхийн харахад Тэхён түүнийг тайтгаруулах мэт хараад амандаа
Advertisement
"Зүгээр дээ" хэмээн хэлээд хоёр гараа түүний зүг дэлгэхэд Хэсон гартаа барьж байсан буугаа газарт хаяад түүн рүү гүйж эхлэв.
Тэхён түүний гүйн ирэхийг хараад тайвшрах мэт үл ялиг инээмсэглэн түүний өөдөөс нэг алхахтай зэрэгцэн сум Хэсоны цээжийг нэвтлэн гарав.
"Үгүй ээ" Тэхён хамаг чангаараа орлох ч орчлон ертөнц бүхэлдээ аниргүйд автсан мэт түүнд юу ч үл дуулдах бөгөөд түүний зүг гүйх ч хөлнөөс нь хоёр том бул чулуу уячихсан аятай хэцүү аж...
Хэсоныг тэврэн авсаар доош сууна өвөр дээрээ хэвтүүлэхэд түүний бүүлэйн цус нь Тэхёны гарт хүрч газарт бууна. Тэхён түүнийг энгэртээ наана тэвэрсээр гэнэтхэн цээжинд нь хурсан хүчтэй аадар бороонд живх мэт болж гар нь чичирсээр Хэсоны хацар дээгүүр зөөлхөн илээд "Тэсээрэй. Бид удахгүй эндээс гараад гэртээ очих болно. Тэр үед би чамдаа өгөхийг хүссэн, асуухыг хүссэн зүйл байна" Хэсоны нулимс хацрыг нь даган урссаар түүнрүү ширтсээр багахан цус болсон гараа өргөсөөр түүний хацарт хүргэн "Тэхёнаа би олчихсон" сулхан хэлэхэд Тэхён түүний гарыг атган авч "Юуг тэр вэ?" Хэсон чичирсэн боловч маш тайван хоолойгоор "Би өмнө нь нэг зүүд зүүдэлж байсан. Тэр зүүдэнд минь нэг хүн ирж намайг тэвэрч өгч байсан юм. Тэр хүн намайг тэврэхэд бүх зүйл зүгээр дээ. гэж хэлж байгаа юм шиг л байсан. Яг л одоо намайг жаргалтай байж болно гэж байгаа юм шиг. . . Харин тэр хүн чи байсан . . .
Би байна аа, өөрийгөө жинхэнэ хайр гэдэг зүйлтэй учирч өөрийн хайрыг олж чадахгүй байхвы гэдгээс, . . . түүнээс мэдрэх өвдөлт, шанлалаас үргэлж айдаг байсан болохоор өөртөө түүнийг байдаггүй гэж итгүүлж хүнийг хайрлахаас айж зугтаж, намайг гэсэн хүмүүсийн хажууд л байхыг хүссэн. . . Тэгж зугтаасаар ирсэн. Үнэхээр инээдтэй, өөдгүй байгаа биз? гэхдээ энэ үнэхээл гунигтай байсан. . .
Гэхдээ юу гээч энэ миний бодож байсан шиг аймар байгаагүй. Харин яг л үүлэн дундуур нисэж байгаа мэт байсан. Үнэхээр. . . . Үзэсгэлэнтэй. Чи намайг аварсаан Тэхёнаа" Хэсон түүний нулимсынг зөөлөн арчаад "Тийм болохоор би чамайг аз жаргалтай байж урт удаан амьдраасай гэж хүсч надад амлаач." Тэхён тасралтгүй урсах нулимсандаа бүүрэлзэх нүдээ хурдхан арчаад "Би чамтай л хамт тэгэж амьдармаар байна. Тиймээс гуйж байна. Гуйя" Тэхён түүнийг энгэртээ наана тэвэрсээр хэлэхэд Хэсон инээмсэглэн "Тэхён минь дээ, чи минь ямар хүүхэд шиг гэнэхэн бас гайхалтай гээч" Тэхёны хацар дээрх Хэсоны гар сулран хөндийрхөд Тэхён түүнрүү хараад гарыг нь атган авч "Битгий үх. Гуйя, битгий үхээч дээ. Гуйж байна. Надтай хамт үлдээч дээ" хамаг чадлаараа орлих аж.
'Дахиж уулзацгаая, юу ч болсон хамаагүй. Харин тэр үед чамтай илүү удаан хамт байлгаж өгөөч гэж өшөө илүү залбирах болноо. Битгий удаан шанлаарай. Урт жаргалтай амьдраарай. Хайртай шүү. Баяртай.' Тэхён түүнийг энгэртээ наана тэвэрсээр цурхиран уйлах дуу нь ойр тойрныг бүхэлд нь гунигт автуулах аж. Тэрээр хэдийн амьсгалахаа больсон түүнийг тэвэрсээр эцэс төгсгөлгүй шанлалд автан яг л үүл уначхав уу гэлтэй асгарах аж. Хэдхэн хором. Ертөнц бүхэлдээ аниргүйд автана. Хэдхэн хором. Бүх зүйл хүйтнээр амьсгалан. Бүх мэдрэмжнээс үлдсэн нь бараан сүүдэр болоход хэдхэн хором. Тэрхэн агшинд аз жаргал уй гашуугаар бүхэлд нь солигдон, нуран унана. Эцэст нь ирэхэд бид хүн аж.Эмзэг.Үзэсгэлэнтэй. Бие биенийхээ аз жаргалыг булаахад хэдхэн хором. Тэгээд буцаах аргагүй.
Жонсуг хэвлийгээ нэг гараараа дарсаар арай ядан өндийн босч Тэхёны хажууд ирэн зогсоод "Чи тэр үед түүн дээр ирдэг чинь чиний буруу байсан юм. Зүгээр л өөрийнхөө замаар явж байсан бол ийм зүйл болохгүй байсан." Жонсуг Тэхён руу буугаа чиглүүлэхэд гэнэт нисэн ирсэн суманд оногдож газарт тэрийн унав. Биенээсээ халуун цус нь гадагшилсаар, хүйтэн зүйл биеийг бүрхэн авахад тэрээр өөрийгөө үхэж байхаа мэдрэв.
'Ахаа энийг хардаа би таныг зурсан. Яг л супер баатар шиг сайхан сэтгэлтэй, бусдад тусалдаг болохоор та миний хувьд хамгийн хүчтэй супер баатар'
"Ми-Мина. Миний дүү, ганцаараа их айсан байхдаа. Хүлээж байгаарай. Би удахгүй чамд дээр очлоо"
"Мөрдөгч Жэнни ярьж байна" би тэднийг олчихлоо. "Та намайг сонсож байна уу? Ноён Ким Тэхён" Саяхан орж ирсэн цагдаагийн дүрэмт хувцас өмссөн эмэгтэй ийн хэлэхэд цагдаагийн машины дохиолол хангинан дуулдаж, хүмүүс бужигналдан ойр орчмыг дуу оруулах боловч гагцхүү Тэхёны уй гашууг эвдэж үл чадна.
Advertisement
- In Serial52 Chapters
A Bored Immortal's Adventure with Reincarnation
Warning: This is my first time writing a story. This is the tale of a bored, all-powerfull immortal that made a deal with Fate in order to make things interesting for the both of them.
8 97 - In Serial23 Chapters
Deal Breaker
Deal Maker (book 2) The power of a contract is absolute. For a witch, breaking it means death and eternal torment. For a Witch Hunter, it means to be cast from the light and shun by the spirits. Irene has had many names before, but her real one and who she was remains a mystery. In her world, the line between good and evil does not exist. There is only self-interest and hers is to be done with the demon residing in her and finally be able to die. For that, she needs the freedom of a Witch Hunter and she is surprisingly good at being one. However, getting in the middle of a conflict that is as old as the world, is something she could do without. Then again, being hunted by the Spirit King and the Infernal Lords might be a good way to break the monotony of immortality. Cover art by Jun Rao. Thank you!
8 74 - In Serial13 Chapters
I Fucked Your Dad
Asha was supposed to wait for her high school sweetheart to share her body with but being grown can cost you a lot of things like friends and relationships. Let's see how she ruins hers by fucking her best friend dad.
8 196 - In Serial17 Chapters
Dating my senior-Kareena
Peep in please.Kareena love story.Here Karishma and Haseena are dating each other. Kind of a blind date..they don't know each other very well..but soon start to bond really well...so come in to witness their journey from two to one.Bashers please stay away 🙏Book 1 in • MY • series.
8 161 - In Serial5 Chapters
New generation
In which it all starts when Zeus has a dream.Based off The Lightning thief movie.
8 111 - In Serial15 Chapters
lightning - jonah marais
"storms used to scare me, but from now on all i'll be able to think of is you. they're never gonna scare me again."*COMPLETED 12/2/19*
8 141

