《{completed}While you were sleeping》~35~
Advertisement
Хорвоод хичнээн олон төрлийн мэдрэмж байдаг бол? Хичнээн нь цагаан бас хэр их хар байдаг бол? Бүх мэдрэмжээ өнгөөр илэрхийлж болдог бол хайр яг ямар өнгөтэй байх бол? Чи ямар өнгөтэй байх байсан бол?
-----------------------------------
---------------------------
-----------------------------------
---------------------------
~I'll never Love Again(from A Star Is Born)
Амттай сайхан зүүднээсээ сэрэхэд хурдан хичнээн зуурсан ч үлддэггүй хирнээ аймшигт хар бараан зүүднээсээ сэрэхэд яагаад тийм хэцүү байдгийг мэдэхгүй. Гэхдээ түүнээс ч хачин нь ямар нэг хүсээгүй, аймшигтай зүйл тохиолдох үедээ хүн 'зүүд байгаасай' гэж хүснэ. Сэрж чадахгүй, хэцүү байсан ч хамаагүй. Бодит биш гэж итгэхийг хүснэ. Би ч бас хар дарж байгаа юм болов уу? Гэхдээ би хэзээ ч сэрж чадахгүй.
"Ноён Тэхён, бид ярилцах хэрэгтэй байна." Түрүүнээс хойш урьд минь зогсох мөрдөгчийг би сая л анзаарлаа. Тэрээр ямар нэгэн зүйлийг хэлээд байгаа бололтой ам нь хөдөлнө. "Та намайг сонсож байна уу?" Түүний зүг харахад гартаа барьсан цаасаа надруу сунгасаар "Энэ бидний таны өгсөн мэдээллийн ачаар дахин мөрдлөгө хийж, тогтоосон хэргүүд. Тэр танай эхнэрээс гадна бусад 4 эмэгтэйн хэрэгтэй холбоотой байсан. Бид түүнийг барихаар олон жил хичээсэн ч нотлох баримт дутмаг байсан болохоор тэр сэжигтнээр татагдаад удалгүй суллагдсан. Биднийг уучлаарай. Бид илүү сайн ажиллаж түүнийг эртхэн барих ёстой байсан юм."
Тэхён сандал дээрээсээ босон мөрдөгчийг зөрөн "Би түүнийг харж болох уу? Намайг түүнтэй уулзуулаач" мөрдөгч түүний хэдийн уй гашуудаа дарагдсан хоолойг сонсоод үгээ залгисаар "Ойлголоо" түүнийг дагуулан явав.
Өрөөний хаалгыг татан ороход хүйтэн орон дээр нүдээ анин хэвтэх Хэсоныг хараад Тэхён удаанаар алхсаар түүний хажууд ирээд үсийг хойш зөөлнөөр илээд, гарнаас нь атгасаар "Яагаад гар чинь ийм хүйтэн байгаа юм бэ?"
Зангирсан хоолойгоор ийн хэлээд тэсэлгүй урсан гарч ирэх нулимсаа гарын алгаараа хурдхан арчиж аваад, "Гуйж байна. Надад хариулаач дээ. Явахаасаа өмнө намайг дахиад тэврээч. Би чамайг явуулмааргүй байна. Чадахгүй. Чиний хоолойг сонсохгүй бол тэвчихгүйн. Хайрт минь, гэртээ харьцгаая" дахин барьж чадахгүй болсон түүний нулимс урсаж эхлэхэд цээжиндээ мөсөн уул мэт хүйтэн хоосон мэдрэмжүүд өвтгөнө.
"Энэ төсөөлснөөс ч аймшигтайгаар өвтгөж байна. Тиймээс хамтдаа хурдан явья, гэртээ харьцгаая" Хэсоны хүйтэн гарнаас атгасаар түүний биеийн дулааныг эрэн хайна. "Гуйя- гуйж байна.
Хэн нэгэн намайг сэрээгээд өгөөч. . . Сэрмээр байна. Би сэрэх хэрэгтэй. Би чамайгаа эндээс аваад явна аа. Сэрээд өгөөч дээ" өөрийгөө хараасаар цурхиран уйлах түүний цөхөрсөн хоолой чангаар дуулдан сэтгэл дэхь гүн ангалаас нь гарч байлаа.
~~~
"Тэхён аа. Яагаад чиний хоолой ийм гунигтай сонсогдоно вэ? Хар дарсан юм уу? . . . Зүгээр дээ. Чи одоо сэрэх хэрэгтэй" Хэсоны хоолой сулхан дуулдана.
Тэхён нүдэндээ нулимстай хөлсөндөө үл ялиг норсон орноосоо үсрэн дээш өндийн босч ирэв. Өнгөрсөн олон өдрүүдийн л адил. Тэрээр сэрээд дахин өөрөөсөө асуулт асууна. Бодолд нь зурвасхан ирээд явахдаа хэмжээлшгүй гунигийг авчрах бүсгүй.
Advertisement
"Үгүй ээ. Дахиад л биш. Би санах хэрэгтэй. Би мартаж болохгүй. Хэн билээ? Би хэнийг мартаж болохгүй билээ? . . . Түүний нэр- нэр нь. . . Хэ-Хэсон. Тиймээ Хэсон. Би санах ёстой. Мартаж болохгүй. Хэсон, Хэсон" тэрээр гартаа зүүсэн бөгжөө нөгөө гараараа чанга атган, амандаа ахин дахин давтан хэлнэ.
Ширээн дээрээс утсаа аван харвал хамтлагийн гишүүдээс тавь гаруй мессеж ирсэн байх бөгөөд Тэхён төдийлөн сонирхсонгүй. Хамгийн сүүлд Жиминээс мессеж ирсэн байлаа. "Тэхён аа, чи өнөөдөр ч бас ирэхгүй юм уу? Гуйж байна, ядаж хариу бичиж бай л даа. Өчнөөн хугацаа өнгөрлөө шүү дээ. Чи хэр удаан ийм байдалтай байх юм бэ? Ядаж яагаад ингээд байгаагаа хэлээч дээ. Гуйя, эргүүлээд залгаарай. Бидэнд чи үнэхээр хэрэгтэй байна"
Тэхён утсаа ширээн дээр нь буцаан тавиад өөрөө буйдан дээр суув. "Хэдийн гурван зуун өдөр өнгөрчихжээ. Гэхдээ хачин юм? Тэр аймшигтай мэдрэмжийг дөнгөж өчигдөрхөн аятай л санагдаад байх юм. Гэсэн мөртлөө надад түүний тухай ямар ч дурсамж алга. Мартахгүй гэж хичнээн хичээсэн ч эцэст нь би ч бас бусадтай л адил чамайг мартаж байна." Тэхён шүршүүрт орохоор буйдангаасаа босон нойлын өрөөг зүглэв.
'Шударга бус юм. Үнэхээр хэрцгий юм. Бүх хүмүүс хэдийн чамайг мартсан байлаа ч ядаж би чамайг мартмааргүй байна. Ядаж би чиний талд үлдмээр байна. Өдөр хоног өнгөрөх тусам чиний тухай дурсамжууд бүдгэрч, чиний үнэр, чиний дулаан, чиний царай, хоолой чинь зүүд мэт сарнин алга болсоор байгаа ч би чамайг санаж байна. Тэр мэдрэмжүүдийг, тэдгээр аз жаргалтай өдрүүдийн үзэсгэлэнтэй өнгүүдийг одоо ч санаж байна. Тархи минь чиний тухай бүхнийг мартсан ч сэтгэлдээ хэдийн чамайгаа сийлчихсэн болохоор би үргэлж чамайг санах болно'
~~~
"Хэсон аа чи хаана байна аа? Би чамайг заавал олох болно. Намайг хүлээж байгаарай."
"Тэхён аа, намайг авраач."
"Хэсон аа, болгоомжтой!"
~~~
Ахин дахин давтагдах зүүднээсээ яг анхныхтайгаа адилаар айдас түгшүүртэйгээр сэрнэ. Өнгөрсөн гурван зуун хоног бүхий л үед давтагдсан нэгэн хэвийн өнөөх зүүд. Ахин дахин, ахин дахин зурагдсан кассет мэт давтагдана. Тэхён сүүлийн найдвар мэт итгэн нүдээ анин түүний олохоор явах бүртээ аймшигтай их уй гашуутай хамт эргэн сэрнэ.
Итгэлээ тээнэ аймшигтай зүүднээсээ баяртайгаар, сэрэхдээ түүнийхээ царайг хамгийн сүүлийн удаа харсан нь тэр үед байсан юм. Түүнээс хойш бүх зүйл адилхан.
~ ~ ~
"Санаж байсан шүү дээ. Яагаад?"
Тэхён толгойгоо барьсаар орныхоо өмнөх ширээг налан зогсоод, хүндээр амьсгаадан "Би санахгүй байна. Юуг ч . . . Түүний бүх зүйлийг" орилсоор ширээн дээрх зүйлсийг цацан, гараараа нүүрээ дарсаар ширээг налан доош суув.
Түүний сүүлийн дурсамж том хоосон хар нүх болоод дотроос нь хэмлэх мэт шаналган зовоож гэнэт үүл уначхав уу гэлтэй удтал асгана.
~~~
" Тэхёнаа төрсөн өдрийн мэнд, Тэхёнаа чи зүгээр үү?" Жимин болон Юнги хоёр хаалганы өмнө зогсох бөгөөд Жимин Тэхёны гарнаас урсах цусыг хараад түүн дээр гүйн очив. "Юу болсон юм бэ? Яагаад энд ингээд сууж байгаа юм бэ?" Тэд санаа зовнин асуусаар байх хэдий ч Тэхён юу ч үл дуугарна доош харсан хэвээр суух аж.
Advertisement
~ ~ ~
Юнги "Удахгүй хоол боллоо, гараа угаагаарай" зуухан дээр буцлах тогоотой шөлнөөс амсангаа хэлэхэд Жимин утсаа аван "Нөгөө хэд удахгүй ирэх байх. Би хаана явж байгааг нь асууя" Тэхёныг дуудахаар түүний өрөөний хаалгыг онгойлгон "Тэхёнаа гараад ир, Юнги ах амттай хоол хийгээд бэлдчихсэн" Тэхён ороныхоо захад доош харан суусан хэвээр толгой дохив. Орноосоо өндийн босохдоо хаалганы хажууд байх дугтуйтай зүйлийг харан "Энэ юу вэ?"
"Аан, түрүүн орж ирж байхад хүргэлтийн хүн өгсөн юм" хэлээд цааш иргэн утсаар ярингаа "Хурдан гараад ирээрэй"
Тэхён дугтуйг задлан үзэхэд дотор нь жижиг камер байх бөгөөд түүний хамт жижиг хайрцганд мөнгөлөг сийлбэртэй бугуйвч хийсэн байлаа. Бугуйвчийг тойруулан 'одод шиг гялтгана' хэмээгээд түүний гарын үсгийн хамт байх бол дотор талд нь 'Үүрд хайрлана' хэмээн сийлсэн аж.
Тэхён бугуйвчийг хараад хурдхан камерыг шүүрч аван түүн дээр бичигдсэн хамгийн сүүлчийн бичлэгийг багахан эргэлзсээр тоглуулав.
бичлэг эхэлмэгц дуулдах дулаахан хоолой болоод тодоор инээмсэглэх түүний төрхийг харахын төдий л Тэхёны амьсгал хүндрээд ирэв.
"Хажууд чинь байж чадахгүйд уучлаарай. Уг нь би энэ өдөр чамтай хамт байхыг хүссэн юмсан. Хажууд чинь байж, чамайгаа тэвэрч, нүд рүү чинь харж байгаад өтөлж хөгшин болсон ч, түүнээс хойш ч, үүрд чамайгаа хайрлаж байхаа амлахыг хүссэн юмсан.
Даан ч заримдаа заримдаа хорвоо бидний хүслээр болдоггүй. . ." Түүний хоолой чичирч байх аж. "Заримдаа- заримдаа бид хамгийн ихээр хүссэн зүйлээсээ хагацах болдог. О- одоо- . . . Бид ч бас хагацах хэрэгтэй бололтой. Би явах хэрэгтэй юм шиг байна Тэхёнаа" нулимс түүний нүдийг даван урсаж, тэрээр арайхийн хэлэхэд хэдийн Тэхёны нулимс түүний хацрыг нь удаанаар даган урсаж байлаа. "Би уйлж болохгүй шүү дээ. . . Өнөөдөр чиний минь төрсөн өдөр болохоор чи минь жаргалтайгаар инээмсэглээсэй гэж хүсч байна. Би чамайг битгий гуниглаасай гэж хүсч байна. Дахиж битгий сэтгэлээ шаналгаарай. Чи минь жаргалтай байх хэрэгтэй шүү . . . Дуулахыг чинь анх сонсоод би үнэхээр гайхширч билээ. Чинийхээ хоолойг үхэн үхтлээ сонсохыг хүссэн. Үнэхээр сайхан хоолой, чи минь тайзан дээрээ үнэхээр гайхалтайгаар гялалзаж байсан. Хүрэхэд хэтэрхий хол, алс хязгаарт байгаа юм шиг хэцүү санагдаж билээ.
Гэхдээ гайхамшигтай тохиолдлоор нэгэн удаа чамайгаа хайрлаж, хайрлуулах боломж олдсон. Миний амьдралын хамгийн гайхалтай итгэмээргүй учрал. Тиймээс аз жаргалтайгаар үргэлжлүүлэн амьдраарай. Тэгвэл би ч бас жаргалтай байх болно. Хайртай шүү, Тэхёнаа." Бичлэг энэ хүрээд дууссан ч Тэхёны нүднээс урсах нулимс үл тасрана. Тэрээр камер дээрх бусад зургийг гүйлгэн харав.
"Хэ- сонаа-. . . , би чамайг санаж байна" камер дээрх түүний өөдөөс жаргалтайгаар инээмсэглэх түүний зургийг харсаар ийн хэлээд гэрээсээ хурдлан гарав.
"Тэхёнаа? Чи хаашаа явах нь вэ?
Тэхён гүйсээр гэрийнхээ урд гарч ирэн эргэн тойрноо харан зогсоход өвлийн хүйтэн агаарт түүний амьсгал цантах бол сэтгэлд нь хурсан бараан үйл ч мөн дахин асгарч байлаа. "Яаж? Зүгээр байна гэж байхгүй биз дээ. Бүхнийг мартсан ч мэдэрч байхад . . . Гуйя, эргээд ирээч дээ. Хэсонаа, би чамайг санаад байна. Үнэхээр их санаж байна. Дахиад чамайгаа тэврээд энгэртээ наамаар байна. Дахиад чиний үнэрээр уушгиа дүүргэмээр байна. Санаад байна, Хэсонаа." Хүйтэн цагаан цасан дээр өвдөглөн суухад түүнд хариулах мэт тэнгэрээс цасан ширхэгүүд хаялаж эхлэв.
"Чамайг орхиод явсанд уучлаарай. Би ч бас санаж байна"
~
~
~
"Тэхёнаа, сэрээрэй"
"Түүний бие муу байх шиг ээ. Хар дараад байгаа бололтой" нүдээ нээхэд түүнийг тойрон багийн гишүүд нь зогсох бөгөөд нилээдгүй санаа зовсон харагдана.
"Залуусаа?" Тэхён гайхан хэлэхэд гишүүд тайвширч "Ашгүй сэрчихлээ. Чамаас айж эхэлж байлаа шүү"
Өндийн босч эргэн тойрноо ажаад, танил боловч өөрийн гэр биш байхыг харан гайхаж "Энэ хаанах вэ? Бид яагаад энд байгаа юм бэ?"
Тэд түүний хэлснийг гүйцэт ойлголгүй Жонгүк "Яагаад гэж? Энэ чинь манай гэр"
"Гэхдээ би өөрийнхөө гэртээ байх ёстой шүү дээ. Яагаад энэ хүртэл?" Эргэн тойрноо гүйлгэн харсаар орны дэргэд байх цагийг хараад гацаж орхив.
"2022 оны 6 сарын 9 гэнээ? Яаж?"
"Чи үнэхээр зүгээр үү? Сүүлийн хэдэн өдөр хэтэрхий их ажлаад ядарсан юм уу?"
"Өнөөдөртөө гэртээ амрах юм уу? Бид менежертэй ярья" Намжүүн санаа зовсон шинжтэй асуухад Тэхён цагнаас арайхийн нүдээ салган түүний өөдөөс хараад "Өнөөдөр үнэхээр 2022оны 6 сарын 9 гэж үү? Тоглоом биш биз дээ?" Түүний гайхсандаа байдгаараа томрох аж.
"Чи чинь одоо яг юугаа яриад байна аа? Тэгээд хэдэн байх ёстой юм?"
"2024 оны 12 сарын 30. Өнөөдөр миний төрсөн өдөр"
"Юу? Чи зүүдлээд байгаа юм уу?"
"Чи хэд хоног амарсан нь дээр бололтой. Өнөөдөртөө гэртээ үлдээд сайн амар. Бид одоо хуваарьтай болохоор явах хэрэгтэй байна. Харин чи сайн амраад ав. Ойлгосон уу?" Тэхён тэднийг гартал дэмий л толгой дохиж байв"
Тэрээр шүүгээн дээрх утсаа аван дэлгэцээ харав. '2022 оны 6 сарын 9' өнөөдрийн бүх зүйл энэ өдөр дээр явагдаж байв.
"Тэгэхээр түүнтэй уулзаагүй байгаа юм байна" ийн хэлээд утсан дээрээ оруулсан дуугаар луу хэсэг эргэлзсэний дараа сандралтайгаар залгаад, амьсгалаа түгжин анхааралтайгаар чагнаж байв.
Хэсэг дуудсаны дараа утасны цаанаас хариу өгнө. "Байна уу?" дулаахан дотно хоолой.
Advertisement
- In Serial45 Chapters
MECHROMANCER: A Robot Necromancer LitRPG
UPDATES MWF \AI615 BEGINNING REPORT \CONTACT MADE WITH LOCAL CIVILIZATION POSSESSING TECHNOLOGY OUTSIDE OF KNOWN UNDERSTANDING \PLANETARY LOCALS CLAIMED TO POSSESS LEVELS AND QUANTIFIABLE STATISTICS \ON INITIAL EXAMINATION, LOCAL ADVANCEMENT APPEARED TO MATCH A LATE IRON AGE TECHNOLOGICAL LEVEL \RECONNAISSANCE SCANNING AND INTELLIGENCE GATHERING REPORTED ANOMALOUS BEHAVIOR \2.61 SECONDS AGO, LOCAL SAPIENTS INITIATED COMBAT WITH AI615, AI616 AND GROUND CREW \AI615 REQUESTING IMMEDIATE— Error. End of message not received. Mechanical Officer 1, designation OFF01, was terminated. The colonization mission failed.OFF01 has been brought back to life through the magic of the system, and it’s directives have been overwritten. Now OFF01 has a new directive: protect one Tobias Agrippa at any cost.
8 179 - In Serial51 Chapters
Aim Down Sights : A VRMMO FPS Novel
Participant in the RoyalRoad Writathon challenge. Marcus expected himself to die, only for him to wake up two-and-a-half centuries later. Everyone Marcus knew is dead. His family is nothing more than a shared name, hospital bills sinking him deep in the red. He is shit out of luck. With his engineering qualifications long expired, having a job in the workforce is just as likely as winning the lottery. Save for learning a new trade, Marcus is effectively unemployable. When an opportunity presented itself, allowing him not to start from scratch, Marcus grabbed it with both hands. With the lifting of the information ban on anything considered modern combat, followed the release of the Virtual Reality game Burned Asylum. A game where where players wield 21st century firearms, it's tailor made for Marcus. With his prior knowledge and experience with everything guns, he plans to be the best. With it comes recognition and praise. In a time where top VR players rub shoulder with sports and Olympic athletes, it was the best chance he could get. Updates three times a week; 10:00PM GMT+8 Tuesday, Thursday and Saturday. Reediting the early chapters. The ones worked on would have version numbers in them. Artist source: Burd of Prey
8 100 - In Serial8 Chapters
Afterlife Online: Reboot
Tad Lonnerman is having a crappy day stuck in crappy traffic that's making him late to a crappy meeting at work. On the plus side, his game development career is the only non-crappy thing he has going for him, so life isn't all bad. At least not until he dies. Now he finds himself uploaded to a beta test of Haven, an unannounced hyper-immersive MMO where the dead can aspire to a second life. It's not virtual reality, it's digital reality. A true afterlife online. Except not all second chances are worth having. Tad bumbles into a pagan blood feud, crosses paths with fallen angels, and gets lied to by saints. His only friends are a frat boy with a penchant for dying and a girl who won't give him the time of day. Armed with improving loot and a bit of creative leveling, all Tad wants is to return to his old life, and he'll do anything for the opportunity. Maybe even make a deal with the devil.
8 132 - In Serial42 Chapters
the retribution of a cursed swordsman
The youngest prince of the Sylphin Empire was born as a human. Bringing disgrace to his family. After many years of trying to awaken his powers. His father gave up on ever seeing the day when his son would become strong. And in turn, kicked him out of the palace to live in the forest with his mother.The Syphin Empire was home to monsters of all different species. Orcs, Trolls, Beastmen and even Werewolves. But they were currently engaged in war with the warriors from the human kingdom known as Ysaven.The war raged on for many years until it was decided that Kalon. The useless prince will be sent as a spy to learn the secrets that the humans used to fight back.Will Kalon manage to rise to the challenge and bring honour to the Sylphin Empire? Or will he accept his fate as an outsider of his homeland and give up on returning to that wretched place?
8 99 - In Serial30 Chapters
My Nightclub Landlady
"We own the English License of this series and are posting here with the permission of RRL's staff." After my brother in arms died to save my life, I swore to protect his sister, no matter the cost. Little did I know the grip the underworld had in her town. Working undercover in a Nightclub/Hotel in the gangster infested city of Tianhe, I must deal with the problems that arise from corruption, money, and the search for power.
8 166 - In Serial65 Chapters
Bellatrix Lestrange
The truth about what happened to Bellatrix Lestrange, perhaps not as evil as you first thought?
8 96

