《Princess with blue eyes | completed》02. Гүнжийн дайчид
Advertisement
Хөлөг газардахад Жэнни хөлгийн хаалганы дэргэд очиж зогсов. Удалгүй хөлгийн хаалга нүсэр чимээ гарган онгойж,нарны хурц гэрэл тусах нь тэр. Жэнни нүдээ гараараа хаагаад хэдэн секундын дараа авахад маш олон хүн хөлгийг тойрон зогссон байв. Жэнни хаалга даган бууж,тэднийг нүд салгалгүй ширтэнэ.
Хүмүүс дундаас титэм зүүсэн хоёр хүн цойлж гарч ирэх ба тэдэнд ард түмэн хүндэтгэл үзүүлж байлаа. Жэнни яахаа мэдэхгүй зогсож байхад Пистон гарч ирэн тэдэнд бөхийв. Жэнни Пистоныг дагаж бөхийхөд хатан ирж тэрнийг тэврэхэд Жэнни бараг л уйлчих шахлаа. Тэр хаягдсан гэж бодож амьдарсан шүү дээ.
"Миний бяцхан үр. Миний гүнж үнэхээр үзэсгэлэнтэй юм. Ээжийгээ уучлаарай. Ээж нь чамаасаа салахыг хүсээгүй ч энэ их зовлонг амсуулахыг хүсээгүй юм" хэмээн хэлэхэд Жэнни тэрнийг буцаан тэвэрлээ.
Хаан тэднийг харан зүрх нь шимширч үе үе нусаа шорх хийтэл татна. Дараагаар нь тэднийгээ хамтад нь тэврэв. "Миний бяцхан охин ямар том болоо вэ?"
Жэнни яг энэ үед ямар жаргалтай байна гээч! Үгээр хэлэмгүй. Тэр үргэлж ганцаардаж эсвэл эцэж цуцталаа бэлтгэл хийдэг байсан. Харин одоо тэр элэг бүтэн гэр бүл,ард түмэнтэй болжээ.
Хаан Хатан охиноо ордон руугаа дагуулан явлаа. Маш том ордон байх ба хэд хэдэн байгууламжаас бүтжээ. Маш урт танхимаар явж ягаан цэнхэр уусгалтай хаалгыг татахад үнэхээр тансаг өрөө байх нь тэр. Хаан хатнаа энгэртээ нааж,охиноо өрөөгөө үзэн явахыг харахад баяртай байлаа.
"Сайхан юмаа. Баярлалаа" гэхэд тэд толгой дохилоо.
"А-ааваа таны хүч зүгээр үү?" Хаан охиноо ийн асууна гэж бодоогүй билээ. Хэт тулгамдсан асуултанд асуултаар хариулах зөв.
"Чи миний юу гэж бодож байна?"
Жэнни толгой сэгсэрч "Таны бие муу байна. Нүдний хүүхэн хараа жаахан томорч,арьс чинь бүр цагаан болж. Заримдаа гарыг чинь салгалж байгааг харж байна"гээд аав руу ширтэхэд аав нь инээд алдлаа.
"Миний охин аргагүй л ертөнцийн хүчтэй шидтэн юмаа. Чиний шидийш анагаах гэж хэлсэн. Аавыгаа анагаагаад өгөөч?"
"Би таныг аварна аа! Хурдхан төлөвлөгөө зохиож хараалыг буцаая. Ааваа та надад туслах уу?"
Advertisement
Хаан охиноороо маш их бахархаж байв. Өөр хүн байсан бол хэчнээн айж,татгалзах байсныг ч төсөөлж байв. Жэнни үнэхээр зоригтой юм. Өөрийн гарагаа өөрийн гараараа аврах гэж байна. Аавыгаа ч хамгаалах гэж хичээж байна.
"Амраад гурван хоногийн дараа гол ажилдаа орноо. Миний охин тухтай байгаарай"гэж хэлээд тэд өрөөнөөс гарлаа.
Жэнни тэднийг гарсны дараахан шүүгээнд дотроос өөртөө эвтэйхэн гэсэн хувцсаа сольж өмсөөд гадагш гарч зугаалахаар шийдэв. Ордноос гарах гэж хэсэг төөрсний эцэст гарч ирэн хотоор аялна. Хэзээ ч харж байгаагүй техник технологи. Гэвч хүмүүсийн нүүрэнд гуниг тодорсон байхыг Жэнни анзаарав. Энэ л байж! Зовлон шаналал нь тэдний сэтгэлд доторх байж.
"Сайн байна уу гүнжээ"
"Жэнни гүнжээ эргээд тавтай морил"
"Гүнжээ та үнэхээр үзэсгэлэнтэй юмаа"
Тэдэнтэй хөнгөхөн мэндэлж хүн бүрийн царайны хувиралыг ажиглаж байв. Тэд хүчээр энэ бүхнийг хийж байна. Бүгд хуурамч. Инээмсэглэл,сэтгэл хөдлөл гээд л бүгд худал. Зовлон нь дайн дажин бус сэтгэлийн хямрал,ямар нэгэн мэдрэмжгүй байгаа нь тэдний зовлон юм байна. Зарим нь бүр нүднийх нь хар цагаантайгаа адилхан болсон байв. Харах ёсгүй бүгдээ харчихжээ.
Жэнни тэднийг ажиглаж дуусаад буцан хааны ордон руу очиж хаан хатантай оройн зоог барилаа. Тэд инээмсэглэж байгаа ч бас л хүчээр. Энэ нь Жэннид эвгүй санагдаж байв.
"Ааваа би гурван хоног хүлээмээргүй байна. Шуудхан маргаашнаас эхлэе тэгэх үү?" хэмээхэд аав нь хэсэг дуугарахгүй сууж байгаад толгой дохилоо.
"Чамайгаа ийм байдалд оруулсанд уучлаарай. Айж байгаа биз дээ? Бүтэлгүй эцгээ битгий өршөөгөөрэй"гэхэд Жэнни босон аавыгаа тэвэрлээ.
"Миний хувь тавилан иймээс хойш зугтлаа ч туулах ёстой замыг туулах л болно. Та намайг ийм болгоогүй шүү дээ. Хувь тавилан минь хэдийн зурагдсан. Би та нарыгаа авармаар байна. Тэрнийг хайна. Хайгаад хараалыг устгана"гэж итгэлтэй гэгч нь хэллээ.
Маргааш өглөө Жэнни эртлэн босож хуралын танхим руу явлаа. Бяцхан зүрхэнд нь айдас бий ч энэ зэргийн айдас юу ч биш хэмээн өөрийгөө тайвшруулж байлаа. Хуралын танхимд ороход хаанаас гадна гурван охин зогсож байх ба яг л гүнжүүд шиг харагдаж байлаа.
Advertisement
"Сайн байна уу гүнжээ" тэд Жэннитэй мэндлэхэд Жэнни ч мөн эргүүлэн мэндэллээ.
Тэд төлөвлөгөө гэхээсээ илүүтэйгээр зүгээр л ярилцлага маягийн зүйлс хийж байлаа. Тэд бол хааны гүнжид зориулсан дайчид ажээ.
"Чамайг явсны дараахан тэднийг бусдаас илүү хүч чадалтайг мэдэж,чамтай хамт байлгах гэж бэлтгэсэн юм. Тэд бүгд чиний зэрэгт хүрнэ"гээд тэдэн рүү итгэл тээсэн байдалтай харлаа.
"Жисү гэдэг. Танаас эгч ба ус болоод галын хүчтэй. Мөн зарим нэгэн шидтэнгүүдийн нүднийг хараад л бодлыг нь уншдаг"гэв. Жэнни толгой дохин инээмсэглэлээ.
"Чэёон гэдэг. Мөн Ружэ гэж дуудаж болно. Аянга болон шорооны хүчтэй. Ирээдүйг харж чаддаг"гэж урт үстэй үзэсгэлэнтэй охин өөрийгөө танилцууллаа.
"Намайг Лиса гэдэг. Гэрэл мөн цаг хугацааг удирддаг. Шилжиж,зарим үед гадаад төрхөө харсан хүн шигээ өөрчлөгдөж чадна"
Тэднийг хаан өөрийн биеэр хүч болон шидийг нь нягтлан зааж өгсөн тул итгэл дүүрэн гүнжтэй явуулж чадна гэж бодож байв. Жэннид тэд маш их таалагдаж байлаа.
"Эргэж ирэхдээ бүгд аюулгүй хүссэн зорилгоо биелүүлээд ирээсэй гэж хүсэж байна" Хаан тэдний урдаас харж суугаад,нүд рүү нь эгцлэн харж байгаад ийн хэллээ.
Удахгүй ээ! Удахгүй эргээд ирнэ.
----------------
😒🙏😭
Advertisement
- In Serial361 Chapters
Romance Of Flame And Ice
The story of two couples in a parallel universe, the couple in the modern world finally met each other after years of separation, after the man she loved broke her heart, he decided to take his chance to get back his woman but an accident in both worlds involving the female leads causes their souls to merge.
8.18 531 - In Serial56 Chapters
Sadistic Player In A Fantasy Game World
"Life is meaningless. If I can't have fun then what is the point of living?" these were probably the thoughts that constantly plagued Gray's mind. Now that the world has changed drastically overnight, and powers and magical beasts have suddenly appeared, what will Gray's world be like? Will he finally be able to make the world the playground he so desperately desired. "Enjoy that feeling of pain. After all, you're only human." laughed Gray as he watched his last classmate be devoured. *******This is a new project I'm working on. The MC is different from other MCs, he has a mental disorder. If you like goody-two-shoes MCs then please don't read. Also, character growth is something I am fond of, so if you dislike this please also don't read. There are some gruesome scenes, and some may trigger a few readers, if you are soft-hearted please skip this book. I do not own the art and if there are complaints it will be changed. Around 12chaps/week update.
8 344 - In Serial111 Chapters
A Journey Through the Worlds.
What will happen if there's a multiverse? What will happen if everything in this multiverse merges one day... Follow the group of Dan in their journey from one Area to another as they grow stronger. And also the interactions between different Areas "worlds" in this one big Earth containing more than 20 different Areas, all with their own points and stories. ~~~~~ This novel is also being released in webnovel. Please review and rate and add it to your faverout.
8 179 - In Serial14 Chapters
The Revenge of the Devil of Conquest Vol.1
The Revenge of the Devil of Conquest, it's a story about Shi, who's his sister comes back into his life takes him into a different zone of Japan, while Shi has unlocked a new power that was unleashed, after an unfortunate bloody event. This Dark power and now became a half human has now given him the strength, to become something more than an average person. Is this power a gift or is it a curse? Whatever it is, Shi intends to use it in order to bring about a better world.
8 182 - In Serial55 Chapters
Soulless: Twisted hell
A crumbling empire decides to take a leap of faith and summon a portal to another world, hoping its resources would turn the tide in its favor. The portal is summoned, but it doesn't lead where it was supposed to. Instead, it leads to a new, bizarre kind of frozen hell. Now, instead of reaping the benefits, the portal's summoners have no choice but to guard it and ensure a demonic horde doesn't invade their world. The sequel to this book is A free slave
8 356 - In Serial23 Chapters
SEVENTEEN, duncan shepherd
❝ I WAS A DAISY-FRESH GIRL AND LOOK WHAT YOU'VE DONE TO ME.❞Duncan Shepherd x OC / House of Cards Season 6 AU© offallenangels[ON HOLD]AWARDS:#7 in codyfern tag (4/8/19)#109 in agegap tag (4/21/19)#6 in codyfern tag (4/24/19)#149 in lolita tag (5/10/19)#2 in codyfern tag (5/15/19)#1 in houseofcards tag (5/17/19)#1 in duncanshepherd tag (6/9/19)#1 in codyfern tag (7/28/19$
8 100

