《Princess with blue eyes | completed》13. Оньсгон ой
Advertisement
Сонгогдсон гурван гишүүн тус тусдаа гаргаж өгсөн өрөөнд өөрсдийгөө бэлдэцгээж байлаа. Энэ л өдөр тэдний хувь тавилан шийдэгдэнэ. Үгүй ээ шийдэгдчихсэн байгаа. Аль эртнээс. Шийдийг мэдэх цаг.
Сэүн юу ч хийлгүй, юуг ч бэлдэлгүй зүгээр л сууж байв. Гараа салаавчлан атгаад, тэр ойд юу тааралдаж болох талаар бодож, хаан байвал яах вэ? Биш байвал яахав хэмээн бүх зүйлийг эргэцүүлэн бодож суух аж. Юу юунаас илүүтэйгээр санаа зовж байгаа зүйл бол хайр. Хайр бий болохгүй бол яахав? Гарагийн хараал устахгүй юу?
"Цаг боллоо" гэж хэлээд Сэүн өрөөнөөсөө гарахад Жундэ Минсок хоёртой тааралдан цугтаа явцгаав.
Оньсгон ой хэмээн нэрийдсэн төөрдөг байшин. Энэ дотор юу ч байж болно. Зэрлэг амьтан, үхэл, сүнс,араатан адгууснууд,тэр ч бүү хэл хүний зүүдийг бодит болгогч гээд л. Зөвхөн зүүдийг бодит болгогчийг өрсөлдөгч өөрөө л бий болгодог.
Гүнжээс бусад нь Сэүн Жундэ Минсок нарыг хүлээж байх ба Эксо дайчид их л сандарсан харцтай зогсож байлаа. Жисү тэдний урд очиж зогсоод нүдээ анихад нүднийх нь урд асар том байгууламж сүндэрлэх нь тэр.
"Өрсөлдөгчид нэг гараанаас эхлэнэ. Зам бүрт саад бартаа их. Гэмтсэн байсан ч барианд очих ёстой. Хамгийн түрүүнд очсон хүн гүнжийг олж харах ёстой бөгөөд гэмтсэн тохиолдолд Лэе эсвэл гүнж өөрөө эмчилнэ. Ямар нэгэн булхайн арга хэрэглэхгүй. Бид дээрээс ажиглаж байх болно. Энд ямар ч зүйлс байж болно. Мөн төөрөгдүүлэх арга заль ч бий. Бид энэ ойг эзэмшиж байгаа ч ой өөрөө энэ өрсөлдөөнийг удирдан явуулна.
Гэмтэхгүй байхыг хичээгээрэй. Та бүхэнд амжилт хүсэцгээе" гэж Лиса инээмсэглэсээр хэлэхэд тэд толгой дохин гарааны шугам руу алхлаа.
Тэдэнд яг л үхэл рүүгээ алхаж байгаа мэт санагдаж байх аж.
"Болгоомжтой байгаарай" Крис ийн хэлээд луундаа суун тэнгэрт дүүлэх нь тэр.
Хонх шиг зүйл дуугарахад тэд өөрсдийн харсан зүг рүүгээ алхлаа. Минсок хамгийн амархан байх гэж бодсон замаараа өөрийнхөө хамгийн дуртай гэсэн дуугаа дуулсан шигээ алхана. Харин Жундэ яг л жаахан хүүхэд шиг хаанаас юу гараад ирэх бол гэж бодон их л сонор сэрэмжтэй явж байлаа. Сэүний хувьд зүгээр л хурдхан шиг дуусгахыг хүсэвч сэтгэлийн угаас нь заавал үүнийг сайн хий гэж хэлээд байгаа мэт санагдаж байв.
Advertisement
Хэд хэдэн булан эргэлээ. Юу ч тааралдсангүй. Дахиад баруун эргэлээ. Нэг юм хөдлөх шиг болов. Жундэ эргэж хараад сайн гэгч нь харна. "Бурхан минь! Худлаа байлгүй дээ. Энэ чинь кинон дээр л гардаг биз дээ!" хэмээн амандаа бувтнаж байгаад зөөлхөн хойшоогоо алхаж байхад хөлнийх нь дор гишүү байсныг мэдэлгүй гишгэчих нь тэр.
Өнөөх амьтан эргэж хараад Жундэг олоод харчихав. "ЭЭЖЭЭЭ!!"
"НАМАЙГ АВРААРАЙ! БОЛЪЁ ООО БИ ХААН БИШ. БИ ХЭЗЭЭ Ч ХААН БОЛОХГҮЙ ЭЭЭ. ЭНЭ АМЬТАН ЧИНЬ ЮУ ЮМ БЭЭ. БОЛЪЁ ОО ГҮНЖЭЭЭЭ!!!" гэж гүйх явцдаа л орилоод байв.
Энэ амьтан Жундэгээс хэд дахин том байх агаад муухай дуу гарган архирна. Жундэ гүйж гүйж унахын даваан дээр зогсоод тэр амьтан руу маш том аянгат бөмбөлөг явуулахад нүдийг нь олоод оночихов. Тэр амьтан үзлийн муухай дуу гарган орилож, сохорсон атлаа Жундэ руу тэмүүлээд байх аж. Жундэ дахин нэг хүчээ гаргаж, аянган сум хийгээд түүн рүү шидтэл хэвлий хэсэгт нь онож газар үхэтхийн уналаа.
Жундэ ялалтын царай гарган, дэвхцэнэ. "За за хаан болдог ч юм уу доо хө!"
Жундэг ийнхүү хөглөж байх хооронд хэдэн арван салаа замын цаана Минсок өөрийн хамгаас айдаг зүйлтэйгээ нүүр туулж байлаа. Хэсэг хөөрхөн лаг явж байсан чинь өөдөөс нь том мангас гараад ирчихсэнд ихэд айж бас цочирдож байв.
"Энэ одоо амьтан мөн юм уу? Мутант амьтан байна! Эвэртэй матар. Өө алаад хаясан. Ийм амьтанг дэлхийн хүмүүс хараад хорвоогоос хальх байсандаа" гэж амандаа үглэж байснаа "ХӨӨЕ ХӨӨРХНӨӨ! ЧАМАЙГ ХЭН ГЭДЭГ ВЭ? БИ ЧИНИЙ НАЙЗ БОЛОХООР НАМАЙГ БИТГИЙ ИДЭЭРЭЙ. БИ ЧАМААС АЙМАР БАГА АЙЖ БАЙНА Л ДАА"гэхэд өнөөх үхрэн матар нь шороон дээр хэвтээд чимээгүй л Минсокыг харж байлаа.
"ХҮҮШЭЭ ЧИ ЧИНЬ ЗУЛЗАГА ЮМ УУ? ЗУЛЗАГА НЬ ИЙМ ТОМ ЮМ ЧИНЬ ЭЭЖ ЭСВЭЛ ААВ ЧИНЬ АЙМАР ТОМ ЮМ БАЙНА Л ДАА. ЗА ЗА АНДАА БИ ЯВЛАА. ЭЦЭГ ЭХДЭЭ МЭНД ХҮРГЭЭРЭЙ МИНСОКООС ГЭЖ ХЭЛНЭ БИЗ" гээд ганцаараа орилож байгаад эргээд өөр нэг хэсэг рүү орохдоо "Хэрэггүй айлаа. Бараг шээс алдах шахлаа шүү" гэсээр өөрийгөө шоолно.
Advertisement
Сэүн бас л тэднээс их хол явж байв. Хэсэг хугацаанд зогсоод энд яг юу байгааг харах гэж хичээлээ. Харагдсангүй. Дахиад хэсэг явлаа. Хаанаас юм бэ нэгэн дуу хоолой сонсогдоход дороо зогсоод зүгээр л сонсож байв. Бүр чанга болсоор Сэүний чихний хажууд ирэн дуулдах нь тэр.
"Сайхан залуу минь сайн уу? Би чамайг мэдэх юм байна! Чиний зүүдээр нэг биш нэлээдгүй удаа зочилсон шүү" гэх үгийг сонсоод Сэүн дорхноо зүүд бодит болгогч гэдгийг ойлгов.
"Надад өөрийгөө харуулаач!"
"Чи надаас айхгүй байж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?"
"Чамаас айх байсан бол энэ хүртэл явахгүй байх байлаа. Надаас жийрхэх хэрэггүй. Зүгээр л надад өөрийгөө харуул зүүд бодит болгогчоо" гэж хэлээд удаагүй байхад нэгэн бүсгүй түүний өмнө гарч ирлээ.
------------
😂😂💙
Advertisement
- In Serial68 Chapters
I Can Respawn In The Apocalypse
The man by the name Li Xin died in a era where the world went to hell. The Zombies had taken control of the world and other world invaders are looking at the world in great interest. Upon coming back to the past he will stop at nothing to stop the world from being lost to the hands of the Zombies and will Strive to beat the Other world invaders back to there own worlds before invading theirs. The man after coming back in time becomes one that just can't die... Literally
8 216 - In Serial12 Chapters
Xenonia: The World of swords and blood
In the world of Xenonia, a stoic girl by the name of Yukina Sako struggles to find her place in the world riddled with monsters made from the corrupted souls of man, gang wars and other such atrocities that plague the star. This one Vulpian blacksmith has one goal. To become the greatest blacksmith that ever lived and to help the denizens of Xenonia...or that was her goal...
8 98 - In Serial37 Chapters
LIRA: Book I
If we are still in the 90's and someone will approach me and say "You're a descendant of a Goddess," I'll most likely answer "You need some serious help." But we are now living in the early 22nd century, where the country has endured and survived the Great World War and Vampires ruled the world like kings -literally. Anything is possible.My one shot to escape the social stigma branded to someone like me who is born from a lower caste is just one school away. I am one of those lucky few chosen to attend the Imperial Academy. It may be a vampire infested school, but a school is still a school. Everything is okay until my very own personal bully shows up. And to top it all an arrogant vampire prince thinks I'm his! And I get to see them every day. Great. My name is Lira, and this is my story.Published under Cloak Pop Fiction
8 79 - In Serial7 Chapters
Escape - BuckyxReader
You and Bucky are hydra soldiers. You both have gone through a lot. Conflicts arise and so does romance 👀Edit: HOLY SHIT- Thanks for 30k reads!!Pls hit the star on the chapters if you enjoyed them, it really helps :)
8 182 - In Serial7 Chapters
Amor prohibido 「KristSingto- BL」
Historia BL (boys love) de KristSingto de la serie: SOTUS: The series.Historia totalmente ficticia, ajena a cualquier realidad.Mundo alternativo donde Singto es un famoso actor y Krist un famoso diseñador de modas.-Sé que hice algunas coas mal, sé que mayoritariamente fue mi culpa. Mejor dicho, todo fue mi culpa. Puedo tenerlo en mis pensamientos, pero no entre mis brazos. Jamás había sufrido tanto por no estrechar a alguien. Mi corazón lo llama.Krist.
8 84 - In Serial8 Chapters
Unexpected love (Austin x Eteled)
Idek anymore
8 124

