《Princess with blue eyes | completed》28. Авар!
Advertisement
Тэд хурдтай гүйж эхлэхэд Хатан луу ч мөн хойноос нь даган гүйлээ. Аварга том луунд хөөгдөж байгаа тэдний зүрх гарах нь уу гэлтэй айж байлаа. Нэг л үмхэлтээр тэд лууны идэш болно. Хэдэн зулзагаа идэж хүч орсон луу илүү догшин бас хэмжээ нь хэд дахин ихэсжээ.
"Одоо яах вэ?" гэж Сэүн гүйж байх явцдаа Жисүгээс асуухад Жисү мөрөө хавчих ч нэг том модны хойно орж зогслоо. Тэгээд тэднийг бүгд ирж зогссоны дараагаар тушаал өгөв.
"Тарж гүйцгээ. Нэг хэсэг нь Сэүн болон надтай. Тэгээд Лиса Чэёон хоёртой хуваагдаарай. Эргээд уулзахаар болвол Сетен хааны ордонд уулзацгаая" гэснээ Лиса Чэёон хоёр руу хараад "Хэрэв ямар нэг юм болвол нөгөө аргаа хэрэглэнэ шүү. Би мэдээ хүлээж байя"
Сэүн болон Жисүтэй Бэкхён Тау Жүнмён нар хамт салж гүйсэн бол Лисатай Каи Лэе Лухан Жундэ нар хамт явсан юм. Сүүлд нь Чэёонтой Чанёол Крис Минсок болон Кёнсүү нар тэднээс салан явсан билээ.
Тэд биесээсээ салсныг Хатан луу дорхноо мэдэж Сэүн Жисү нарын зүг рүү зүгээр л шогшиж эхлэлээ. Харин Сэүн Жисү нар яахаа мэдэхгүй явж байтал Тау цаг хугацааг зогсоож байгааг мэдрэх нь тэр. Тэгээд үүнийг Лиса хийж байна хэмээн гадарлаж, өмнө нь ч бас ийн мэдэрч байснаа,юу ч хийлгүйгээр нь нөлөөнд нь орж байсныг саналаа. Тэд зогсонги байдалтай хэдэн минут зогсоод эргэн хэвэндээ орохдоо тэс өөр газар ирчихсэн байх агаад урьд хойчид хэзээ ч харж үзэж байгаагүй газар байх ажээ.
"Энэ юу гээч газар вэ?" хэмээн Бэкхён асуухад Жисү ойр хавиархаа их л сонирхон харна.
"Магадгүй энэ өнөөх үхлийн хөндий байх. Энд ирсэн хэн ч үхлийн хөндийг давж байгаагүй. Давсан ч эндэхийн ямарваа нэг зүйлд хорлогдож үхдэг юм гэнэ лээ. Гэхдээ сайнаар яривал бид Сетен хааны ордонд ойртож байна" гээд хэлснийх нь дараа нэгэн чимээ сонсогдож тэдний хэн нь ч хөдөлсөнгүй.
Харин манан дотроос хүн ирж яваа харагдаж дор бүрнээ тэрхүү хүнийг ажина. Ийм жихүүдэс хүрэм газарт хэн ирж явдаг билээ хэмээн бодож бүгд бэлэн байдалд байх ажээ. Тэгтэл тэр дотроос үзэсгэлэнт бүсгүй гарч ирэхэд бүгд ихээхэн гайхширсан юм.
Advertisement
"Үхлийн хөндийд ирсэн та бүхэнд баярлалаа. Та бүхнийг хүлээж байлаа. Би бол дээд тэнгэрээс ирсэн охин тэнгэр байна. Аирин гэдэг" хэмээгээд үзэсгэлэнт бүсгүй доош бөхийлөө. Сэүн Бэкхён Жүнмён Тау Жисү нар ихэд гайхсан шинжтэй зогсоно.
"Үхлийн хөндийд охин тэнгэр та юу хийж байгаа юм бэ?" гэж Жүнмёныг асуухад Аирин инээмсэглэв. "Энэ газрыг үхлийн хөндий гэж нэрийдэхээс өмнө миний эзэмшил байсан юм л даа. Тиймээс та бүхэн энэ газрыг хуучин шиг өөрчлөх ёстой билээ"
Үхлийн хөндий гэдэг нэрнээс нь бүх зүйл тодорхой биз...үхэл ханхалсан энэ газарт нэгэн цагт цэцэг навч дэлгэрсэн, ан амьтан ихтэй бүх зонхилон амьдардаг сайхан газар байсан ч нэгэн өдөр Сетен хааны арван түмэн дайчид болоод Артур хааны арван таван түмэн цэрэг эрс дайтаж, цусан далай цутгаж энэ газар өөрчлөгджээ. Үхлийн хөндийд ирсэн хүн бүр гарч чаддаггүй гэдэг. Үүний учир нь энэ хөндийн махчин амьтанд учир бий. Охин тэнгэр үүнийг засах гэж их хичээх авч махчин бүр Сетен хааны нэг хэсэг гэлтэй...
"Яаж хуучин хэвэнд нь оруулах билээ?" гэж Бэкхёныг асуухад Сэүн ахыгаа магтаж, зөв асуулт асуулаа гэж хэлэв.
"Сетен хааны махчидыг агнах. Мөн Сетен хааныг удирддаг титмийг устгах явдал билээ. Титэм Сетен хаанаар дамжуулж бүхнийг хийдэг. Гэхдээ энэ Сетен хааны Neptune гарагийн хаан болж чадаагүйн шунал болон уур бухимдалаас үүссэн хараал байгаа юм. Энэ титэм устах үед бүх зүйл байрандаа орно" гэж үзэсгэлэнт төрхөө гаргасаар хэлэхэд Сэүн толгой дохиж өөрийн асуултаа тавилаа.
"Миний хатныг Сетен хаан хулгайлчихсан юм л даа. Тэрнийгээ хаанаас олох вэ?" гэхэд Аирин үсээ оролдоод дахин инээмсэглэлээ.
"Би та нартай хамт явах болно хаантан минь. Сетен хааны зорилго ердөө Neptune гарагийн хаан болох шүү дээ. Гүнжийг өөрийн үзэшгүй муухай төрхт хүүтэйгээ гэрлүүлж өөрөө дүүгээ хороон хаан болох төлөвлөгөөтэй юм гэнэ лээ. Хэрэв титэм болоод Сетен хаан Neptune-г эзлэвэл галактикийн хамгийн том гараг мөхөж, гүнжийн таныг хайн хараалыг тайлсан явдал ор мөргүй хэрэггүй зүйлс болох болно.
Advertisement
Та өөртөө итгэ.Та гүнжид хайртай. Гүнж таныг хайж, эгэлгүй хүчтнийг олж гарагаа олон жилийн хараалаас аварсан. Харин та түүнийг алдахаасаа өмнө авар"
Хаанаас нь ч харсан ертөнцөд байж болмооргүй царай муутай нэгэн эр шатаар доош уруудан бууна. Мөн хажууд нь хижээл насны доголон эр хамт явах ажээ. Тэд нэгэн төмөр торны наана ирэн зогсох агаад төмөр торыг урт төмрөөр цохин төмрүүд хавиралдан муухай дуу гаргана. Царай муутай эр чанга дуу гарган инээж, торон доторх бүсгүйг ихэд айлгана. Тэгээд тор руу гараа оруулан бүсгүйн үсийг илэн, бүсгүйг энхрийлж байна хэмээн бодов. Харин бүсгүйн цээж дүүхэлзэж, бяцхан зүрх нь амнаас нь үсрэн гарах нь холгүй хурдан цохилно.
"Нааш хараач гүнжээ, эр нөхөр чинь ирчхээд байна" гэхэд гүнж түүн рүү заналтай нь аргагүй ширтэх ажээ.
"Чи миний нөхөр биш. Миний сүйт залууг У СЭҮН гэдэг. У СЭҮН ойлгов уу! Заваан царайтай амьтан минь" гэж орилоход Сетен хаан түүнийг зоригтойг гайхан шогширч байлаа.
"Үгүй дээ. Чиний нөхрийг Казар гэдэг. Цээжилж ав КАЗАР!" гээд гүнжийг үснээс зулгаах нь тэр.
Гүнжийн царай барайн, тэднийг яг одоо алчихмаар санагдах ч түүний таван хүч хэдэн өдрийн өмнө хүчээр уулгасан уусмалын нөлөөнөөс болж алга болчихсон байлаа. Хүч болон шидгүй тэрбээр энэ хүйтэн шалан дээр төмөр торон дотор хоригдож өдрийг өнгөрүүлж байв.
"Чи надтай хамт байна. Тэгээд хэрхэн эцэг эх, тэр У Сэүнийгээ үхэхийг хар! Чи зүрх минийх болох болно!" гээд өнөөх айдас хүргэм инээдээрээ чанга инээгээд гарч явлаа.
Сетен хаан түүний өмнө нэг өвдөг дээрээ суугаад гүнжийн нүд рүү ширтэв. Хатан зориг түүнийг илэрхийлнэ. Хайр энхрийлэл түүнийг илтгэнэ. Хэзээ харж байгаагүй хайраар зүрх нь дүүрчээ. Харцнаас нь хайр харагдаж, биенээс нь сарнай цэцгийн үнэр ханхална. Түүнийг хайрласан тэр залуугийн чин сэтгэл түүнээс харагдах ажээ.
Сетен хааны зүрх энэ охиныг явуулъя гэж байх ч тархи болон титэм түүнийг захиргаадан Neptune чинийх болно гэж хүчилж байв.
Сетен хаан болон Артур хааны ах билээ. Сетен хаан багаасаа нэг хөл нь саажилттай төрсөн тул аав нь үздэггүй байлаа. Түүний аавыг та бүхэн мэднэ. Иргэдээ зовоож байсан хүйтэн зүрхт хаан шүү дээ. Сетен нас биед хүрэх үед, аав нь хэдэн сая жил амьдарсан тул хорвоогийн жамаар хөгширч ааш зан нь илүү эвдэрч Сетенг бүр ч илүү зовоож нүд үзүүрлэх болжээ. Харин бага хүү Артурыг нүдний цөцгий мэт хайрлана. Нэг өдөр Сетен түүнд хийсэн ажлаа тайлагнах гэж өрөөнд нь очтол Артурыг хаан болгоно хэмээн хатантайгаа ярилцаж суухыг нь сонсчээ. Хаанчиллын ёсоор их хунтайж буюу Сетен хаан болох учиртай байтал Артур хаан болно гэдгийг сонсоод Сетен ихэд уурсав. Ийн хэдэн жил бухимдаж, сүүлдээ тэдэнтэй үл дуугарах болж аавыгаа насан нөгчсөн жил Артурыг хаан болсны дараа их дайн хийжээ. Дайнд Артур хаан ялж Сетен хааныг гарагийн нөгөө хязгаар руу цөлөв. Сетен тэр хязгаарт маш том хана босгон өөрийгөө хэдэн мянган жил тусгаарлан өөрийн гэсэн ертөнцийг бүтээжээ. Түүний ертөнцийн бүх зүйлс түүнтэй болон титэмтэй нь холбоотой. Яг л Neptune гараг Артур хаан хоёр шиг...Титэм бол түүний зүрх.
---------------
💙
‼️‼️
Advertisement
- In Serial17 Chapters
I'm an Alley Cat with a Status Screen
I'm a (not so) humble alley cat that found a portal to a fantasy world. The system immediately gave me self-awareness and taught me the meaning of words. Now I can't seem to find my way back to my old world, but that's ok, because this world allows me to become a fearsome predator by earning levels and skills. Follow my journey as I wage a bloody vendetta against the dog headed kobolds and any other dog-like creature I happen to enounter. Also, treats and chin scratches are used to bribe me into helping hapless cat eared people. Other adventures await! Warning: Gore tag is serious. People get eaten by monsters. Monsters get eaten too. Lots of blood. Not for the faint of heart. Cover Art by kgy121 of Experimental Wuxia Novel Disclaimer: The views portrayed by characters in this novel are not the author's own. I don't actually hate dogs.
8 170 - In Serial6 Chapters
The Counterfeit Mage
On his first day at the Academy of Magical Arts, Evander discovers his innate magical power is practically nonexistent. As a silver lining, he also discovers he can do every type of magic, albeit extremely poorly. Determined to overcome this 'setback', and not wanting to bring shame on his family, he decides to fake it. Using alchemy, trickery, and his many magical arts, he convinces his peers he is, in fact, the greatest mage that ever was.
8 127 - In Serial6 Chapters
G.R.U.U.U.L
NOTE: after numerous tries, I could simply not think of a good way to keep this story going. I apologize to my readers. If anybody is willing to try and write on this story, PM me. Guard and Restraint of the Unknown, Unkillable, and Unsafe Lifeforms. The organization predates time immemorial, and has protected unaware humanity from horrors that cannot be spoken of. Everything in humanity's arsenal is used to keep these anomalies at bay. Everything ranging from ghastly eidolons, space warping household items, elements that don't follow the laws of physics and world ending threats are housed in numerous facilities, but are mostly sealed off within the headquarters. Who is the person that keeps these supernatural threats on a tight leash? Welcome to the Entries of Overseer S.
8 216 - In Serial8 Chapters
Shura Saga: Temple of Razors
Spawned within the bowels of the Temple of Razors, the Scarlet Thorn is an ancient martial Path of unfathomable power and limitless malice, and Ko'ais is its most promising prodigy in a thousand generations. Now, she seeks to flee the Temple and its murderous Razor Acolytes. Fortunately for her, she runs into Raksha, the sole apprentice of the legendary Shura the Destroyer, and entwines her destiny with his. But even together, they may still prove no match for Vo'rei, Blade Mistress of the Temple of Razors.
8 175 - In Serial7 Chapters
Proditum - The betrayed ones
A world where the democracy show their true identity as a tyranical government, and the world seeks males as evil and opressors. The cosmos wants the destruction of the male and due to that they had been gifted by an entity to fight the cosmos, a world with difficult higher than dark souls
8 206 - In Serial8 Chapters
Tower of Erase
Kyra is a fairy who was abused by her own father, the Fairy King. In the midst of disasters, she attempts to escape with her mother and live quietly in the mortal realm. But she failed. Facing her father's wrath, her mother rushes in to save her. Watching her mother die, her heart was pierced with uncontrollable fury, she raised her sword against her father but she died in his hands. By some miracle, a voice called out to her. Reviving her from the door's death. And yet, what she saw when she came back is a desolate hometown burned and crushed into crisp. Bodies of fairies were scattered in the streets, some were hung in the World Tree. Others were hung on display at the Elven Croft Palace. And one of them is her father. Then the voice speaks to her again, "Do you want to get revenge on the mortals who massacred your family?" Her body is shaking from the anger that eats away her mind. When she heard mortals, her body shivers uncontrollably. "They did this?" "Yes,""Where can I find them?""Come to the Tower of Erase." *****Seven realms. Seven race.Seven champions. But only one will prevail. _____________________________________ If you want to support this book, buy me kofi!
8 183

