《Princess with blue eyes | completed》32. Шагнал
Advertisement
Neptune гараг хэзээ ч ийм уйтгар гунигт автаж байсангүй. Хараалтай ч тэд сайхан амарч байсан. Хахир эзэн хаантай ч ийм ихээр гуниглаж байгаагүй. Харин тэд одоо бүгд гэр гэртээ гашуудаж байна. Гүнж амьсгал хураажээ гэх үг орон даяар тарсан цагаас хойш хэн ч гэрээсээ гарч зүрхэлсэнгүй. Хараал мөнхийн байсан. Нэг өдөр мөнхийн биш болж хааны бие муудаж эхлэсэн. Цэнхэр нүдэн гүнж тэднийг аварч эргэн ирсэн. Энэ товч түүх зөвхөн түүнийг тодорхойлно. Гүнж бол баатар.
"Үгүй,биднийг тайван орхи. Би эндээс гарахгүй"
"Би хоол идэхгүй. Би Жэннитэйгээ л хамт хоолломоор байна"
"НАМАЙГ ЗҮГЭЭР ОРХИОЧ! НАМАЙГ ТАВЬ. ТЭР ҮХЭЭГҮЙ. ХАР Л ДАА ЗҮГЭЭР Л УНТАЖ БАЙНА. НАМАЙГ ТАВИАЧ!"
Ах нар нь эцэст нь Сэүнд тайвшруулах тариа хийн унтуулжээ. Хоёр хоног өнөөх өрөөнөөс огт гараагүй түүний нүд гархиглан хөхөрч,ганц Жэннитэй л ярин суусан аж. Хаан ч тэр Хатандаа санаа зовж байв. Юу ч хийлгүй, хана гөлрөн сууж бага байхад нь өмсүүлж чадахгүй ч өөрийн гараар нэхсэн цамцаа элгэндээ тэврэн сууна.
Дайчид бүгд нэгэн том өрөөнд тойрон сууцгаажээ. Харин цаад өрөөнд нь Сэүн унтаж байлаа. Бүгд толгой гудайлган чимээгүй орчин тэднийг бүчин авав. Зарим нэг нь хэнгэнэтэл санаа алдаж,гараа салаавчлан сууна. Амьдын хагацал гэж энийг хэлдэг байх нь...
Юу ч хэлж чадахгүй байгаа тэд эцэст нь нэг нэгээрээ гарч явлаа. Өрөөнд ганц Сухо л үлджээ. Өөрийнх нь амьсгал сонсогдож тэсэлгүй Сэүний унтаж байгаа өрөө рүү зүглэв. Тэгээд орон дээр бөх гэгч нь унтах хамгийн бага дүүгийнхээ дэргэд очин суугаад гарнаас нь атгалаа.
"Битгий ийм сул дорой бай л даа У Сэүн. Чи чинь фенүүдийнхээ хайртай макне биз дээ. Өө нээрэн бидэнд одоо фен байхгүй шүү дээ. Бид дуучид байхаа больсон. Гэхдээ бид ах дүү хэвээрээ. Ахын хувьд чиний ийм байдалтай байгааг харах хэцүү байна. Болдог бол Жэнниг амь оруулах сан. Гэвч бид чадахгүй шүү дээ. Үхэл гэдэг хэлж биш хийсч ирдэг. Тэсэж чадахгүй болтол өвдөж байгааг чинь мэдэж байгаа ч хэрэгтэй зүйл хийж чадахгүй байгааг уучлаарай. Гуйя,эргээд хуучны У Сэүн болоод сэрээрэй"
Advertisement
Тэр ийн хэлчхээд зөөлөн алхсаар гарч одов. Сэүн өрөөнд ганцаар үлджээ. Гэвч тэр ганцаараа байсангүй. Түүн дээр зүүд бодит болгогч ирсэн юм. Тэр ч бас ганцаараа ирсэнгүй өөр нэгэн зочинтой хамт иржээ.
"Тэрнийг онцгой гэж хэлээ биз?" хэмээн зүүд бодит болгогч түүний хажууд ирэн хамт ирсэн нэгэнд хэлэхэд тэр толгой дохив.
"Биенээс нь хүч,зүрхнээс нь хайр,толгойноос нь шид мэдрэгдэж байна. Ертөнц дахинд байгаагүй эгэлгүй хүчтэн юм. Бас хоёрхон байх 5 махбод бүхий хүчтэй гэсэн байх аа?" гэж хэлэхэд зүүд бодит болгогч инээмсэглэн "Одоо бол цор ганц!" гэв.
"Аан тийм. Би үүний төлөө л ирсэн шүү дээ" гэчхээд нүдээ цавчихад тэр зүүд бодит болгогчийг даган Сэүний зүүдээр зочлов.
Түүний зүүд их ойлгомжгүй байх агаад бүх зүйлс бараан байх ажээ. Зүүд бодит болгогч түүний зүүдний орон зайг бүгдийг нь цав цагаан болгон өөрчлөхөд Сэүний хөмсөг зангирав.
Сэүн явсаар тэдний урд ирэн зогслоо. Дээшээ харлаа,цагаан. Доошоо харлаа,цагаан. Хоёр хажуу руугаа харав,мөн л цагаан.
"Зүүд бодит болгогч..."гээд Сэүн чимээгүй болов.
"Сайн сонс эгэлгүй хүчтэн минь. Би энэ удаа чиний зүүдэнд ирлээ. Өнгөрсөн удаа чи цусан чөтгөрийн дүүгийн улаан сэлэмэнд гэмтэж,амьд гарсан. Энэ бол хэлсэнчлэн чиний онцгойгийнх. Харин энэ удаа чамайг онцгой төрсөнд шагнан хайрт Гүнжээ аврах боломж өгч байна. Энэ бол Цусан чөтгөр. Түүний сэлэм мөнгөлөг байгааг харж байна уу?" гэхэд Сэүн толгой дохив.
Зүүд бодит болгогч үргэлжлүүлэн "Тэгвэл энэ сэлэмийг Гүнжийн цээжинд зоо! Тэгээд өөрийнхөө нэг ширхэг үсээр сэлэмний бариулыг орооход түүний амь эргэн ирэх болно. Сэлэмийг буцаан өгөхдөө Neptune гарагийн хамгийн жижиг хотын төвд булж орхи. Эцэст нь чиний онцгой төрсөн явдал ийн шагнагдаж байна" хэмээгээд Сэүн хариу хэлэхээс өмнө сарнин алга боллоо.
Сэүн гэнэтхэн нүдээ нээв. Цээж нь дүүхэлзэж,хөлс нь цувжээ. Мөн гар нь хүнд оргиж,гар руугаа харваас зүүдэнд нь харуулсан сэлэм дүрээрээ түүний гарт байх ажээ. // Сэүн итгэж ядан сэлэмээ атгасаар урт танхимаар явах агаад таарсан бүгд түүн рүү гайхан харж байв. Урдаас нь Эксо дайчид ирж явахыг харсан Сэүн тэднийг тоолгүй зөрөх гэхэд Лухан тэрний гарнаас нь татан зогсоолоо.
Advertisement
"Чи юу хийх гэж байна аа, Сэүн?"
Сэүн хайртай ах руугаа инээмсэглэн "Муу зүйл бишээ"
Ах нар нь тэрнийг зүгээр явуулчихаж чадсангүй. Араас нь дагааад Жэннигийн байгаа өрөөнд ирэхэд нь бүгд гайхав. Тэгээд орохоосоо өмнө Сэүн өөрийнхөө толгойноос нэг ширхэг үсээ зулгаагаад хэсэг ширтэж зогслоо.
Үнэн биз дээ? Үнэхээр бүтнэ тийм үү?
Сэүн нэг амьсгаагаа гаргачхаад өрөө рүү оров. Тэгээд Жэннид өмсүүлсэн даашинз,үсэнд нь зүүсэн хавчаарыг харан инээлээ. Хажууд нь ирэн зогсоод хэсэг түүнийг ширтэн зогсох нь тэр. Дэндүү үзэсгэлэнтэй юм.
Сэүн Жэннигийн духан дээр үнсэв. "Эргээд ирээч,хайрт минь. Гуйя"
Тэр сэлэмээ хоёр гараараа бариад чанх дээш өргөлөө. Ах нар нь орж ирээд түүний юу хийх гэж байгааг таамаглаж ч чадсангүй. Шуудхан урагш гүйх гэтэл түүний урд шидэт хана гарч ирэх нь тэр. Яаж ч чадалгүй тэрхүү ханыг нүдэх агаад Сэүнийг харан зогсоно.
"СЭҮН ЧИ ЯАЖ ГЭЖ БАЙНА АА? ЮУ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БЭ!" хэмээн Каи орилно.
Эцэст нь Сэүн тэрхүү сэлэмийг Жэннигийн цээжинд зоож орхих нь тэр. Жэннигийн цээжнээс цус олгойтон гарч ирэхэд Сэүн өнөөх үсээ хурдхан шиг сэлэмний бариуланд ороолоо. Тэр үед Жэнни гэнэтхэн нүдээ нээн амьсгалж эхлэхэд Сэүн нүдээ гараараа даран хэсэг зогсов. Тэгээд "Сэүн" гэх намуухан дуугаар гараа буулгалаа.
Жэнни хүнд амьсгаатан түүн рүү ширтэх ажээ. Түүнд мэдрэгдэх юм бүх шинэ мэт санагдана. Учир нь тэр үхээд,дахин сэрж байна шүү дээ.
Сэүний нүдэнд усан дусал бөнжигнөн цээж нь дүүхэлзэнэ. Яаж би энэ бүхнийг хийв ээ? гэж өөрөөсөө асууж байв.
"Сэүн"
"Намайг уучлаарай,эрт очоогүйг минь уучлаарай. Тийм зүйл болгуулсанд уучлаарай. Чамайг хамгаалж чадаагүйг минь өршөөгөөрэй. Миний буруу" хэмээн Сэүн зогсолтгүй олон удаа давтан хэлж байлаа.
Миний төлөө,инээмсэглээрэй
Миний төлөө,аз жаргалтай байгаарай
Миний төлөө,бүхнийг хийгээрэй
Миний төлөө,саад бартааг даваарай
Үргэлж хажууд чинь байна
Чиний төлөө одооноос амьдарна
Үүрд
----------------------
😭💙
😭😭😌🙏
Advertisement
- In Serial176 Chapters
The End Of Life
"THE END IS HERE"
8 355 - In Serial62 Chapters
The Adventure in Arios (Isekai LitRPG)
In the Land of Arios, The Gods Realm. Where all is possible and all is found. Join Morpheus in his adventure in Arios. He encounters all of the unknown, battles the mighty and trains like he doesn't feel pain. Inspired by Azarinth Healer, Defiance of the Fall and Arcane Emperor. This is my first time writing so I apologise for the grammar and spelling in advance. I'm open to criticism so please mention it in the comments and I will see to it in the future. No harems unfortunately sorry to dissapoint, but there is a lot of gore and scenes of a sexual nature.
8 196 - In Serial16 Chapters
Freedom Fantasy
Axel Alexanders was once a professional player of the FPS Knives and Guns, after a series of unfortunate events, he lost his job and was forced to give away his account. This incident caused him to lose his love for games. With the release of the first Virtual Reality MMORPG, he decides to revive his love for games, in a completely new genre. Follow Axel and experience his journey in Freedom Fantasy! Normal Schedule: Every 3 Days! Schedule for when I am busy: Every Week!
8 326 - In Serial10 Chapters
Eternalite
Jeffery is an amnesiac who must overcome challenges while on an expedition with the peace corps.
8 206 - In Serial26 Chapters
There's method to this madness
A collection of a few pieces of poetry I've written that I don't mind if you see.A mix of different types of poetryThe base image is credited to Tema66 from pixabay. I did add all the lazy effects though
8 515 - In Serial54 Chapters
Blood to Love | 3rd year
☆ first story in the sequel ☆✰☽♡𑁍✯☼"We need a name for this," I said.He asked, "Enemies to lovers?"I chuckled. "We aren't lovers, Malfoy.""How about blood to love?" "What does that mean?" ✰☽♡𑁍✯☼Y/n L/n, a pureblood Slytherin, despises Draco Malfoy. For years he has bullied her, but this year, she decides to defend herself and reveal her confidence that all Slytherins are meant to have. After a few relationships, jealousy, and many fights, they will one day realize that everything seemed utterly dull and worthless before they met each other. y/n l/n x draco ~ enemies to lovers (slow burn)the cover image belongs to google, but I edited it150,000 words +Started: March 22 2021Finished: May 20 2021Editing: May 23 2021
8 158

