《Princess with blue eyes | completed》34. Галактикийн хатан мөн
Advertisement
"Чи яагаад энэ өдрийг сонгоо вэ? Буруугаар эргэвэл бүгд нуран унах болно Сэүн!" хэмээн Жисү Сэүний урдуур хоёр тийшээ холхиж байх ажээ.
Сэүн өөрт нь хамаагүй мэт аашлан өөрийнхөө шийдвэрт итгэлтэй байв. Хамгийн ихээр уурлаж байгаа нь л Жисү байх. Үнэндээ Жэнни Сэүн нарын хуримын өдөр товлогдож,сонгосон өдөр нь сүүлт одны өдөр байсан юм. Сэүн үүнийг удаан бодсоны эцэст сонгосон ч олон хүний дургүйцлийг хүргэж байгаа нь энэ байв. Артур хаан хүртэл эсэргүйцэж бүр уурлаж байлаа. Гагцхүү Жэнни л Сэүнд итгэн зөвшөөрчээ.
Сэүн өрөөнөөс Жисүг орхин гараад Жэннигийн өрөө рүү явав. Тэд өнөөдөр хуримынхаа зарим зүйлсийг биечлэн авахыг хүссэн юм. Хажууд нь дагалдан Лухан,Лиса,Тау гурав хамгийн завтайгаараа цуг явна хэмээн хэлсэн болохоор тэднийг хүлээхээр шийдэв. Харин үлдсэнгүүд нь өөрсдийн хийж болох зүйлсийг хийж байлаа. Чанёол өөрсдийн шинэ дуунуудыг бичиж,Жунин Бэкхён хоёр бүжиг дэглэнэ. Учир нь тэд хуриман дээр үүнийг хийх ёстой. Шинээр дахин төрсөн Эксо.
Удалгүй нөгөө гурав ирэхэд Жэнни үглэсээр тэдний урд алхана. Дэлгүүрийнх нь үйлчлүүлнэ хэмээн авсан цаг аль хэдийн 30 минутаар хоцорсонд тэр багагүй уурлаж байлаа. Сэүн өөрөө машинаа барин явахад Жэнни юу хэлээгүйд бүгд хачин царайтай явна. Сэүн энэ машиныг анх удаа барьж үзэж байгаа нь шүү дээ.
Тэднийг дэлгүүрт ирэхэд олон хүмүүс гаднаа нь хоёр талд зогссон байх агаад тэднийг машинаас буумагц доош бөхийн мэндлэх нь тэр. Лухан жуумалзсаар тэднийг харж байлаа. Дүү нь хаан болох гэж байна шүү дээ.
"Амгалан морилж байна уу?Гүнжтэн болон Гүнжийн эгэлгүй хүчтэн минь" хэмээсээр нэгэн халзан хэр нь дээхэн талд нь хоёр гуравхан хялгастай эр тэднийг дагуулан дотогш орлоо.
Тау инээхгүйг хичээн Лисагийн араар орж байв. Лиса ч түүний гуншаа хоолойг сонсоод инээх гээд байхаар нь шүдээ зуулаа. Тэр эр эхлээд Сэүн ёслол дээр өмсөх хослолыг нь өмсүүлэх дагуулан явах хооронд өөр нэгэн эмэгтэй Жэнниг дагуулан явлаа.Тэд эргэн гарч ирэхдээ хоёр талаас гарч ирсэн ба нэг нэгнийгээ ихэд ширтэж байв.
Advertisement
"Чи үнэхээр үзэсгэлэнтэй байна" гэж Сэүн уулга алдсаар хэлэхэд Жэннигийн банш шиг хацар ягаараад ирэх нь тэр.
Жэннид ч гэсэн түүний өмссөн хослол маш их таалагдаж байв. Энгийн хэр нь чамин чимэглэлтэй. Бас Сэүний биед эвтэйхэн ч харагдаж байлаа.
Тэд өөрийг өмсөж үзэлгүйгээр энэ өмссөнийгөө сонгоод дахин өөр дэлгүүр орохоор гарлаа. Ердөө замын цаана байсан дэлгүүр учир тэд зам гарахаар гарцан дээр зогсож байхад нэгэн жирэмсэн эмэгтэй Жэннигийн урдхан талд зогсож байсанд Жэнни түүний гэдсийг өхөөрдөнө. Төрөх дөхсөн эмэгтэй тэднийг харан бөхийн мэндлэхэд Жэнни инээмсэглэн толгой дохилоо.
Тэд зам гаран алхаад дэлгүүрийн хаягийг харсаар явж байтал хойно нь хэн нэгний орилох дуулдав. Хүн бүр хойш эргэн харахад өнөөх жирэмсэн эмэгтэй болон өөр нэгэн залуу байлаа. Тэр залуу жирэмсэн эмэгтэйн гэдсэнд хутга тулгажээ. Айсан эмэгтэйн нүднээс нулимс бөмбөрч Жэнни болон Сэүн рүү тусламж гуйн харах нь өрөвдмөөр.
"Гүнжээ,ярилцах хэрэгтэй байна! Эс бөгөөс энэ эмэгтэй болон хүүхэд нь үхэх болно" гэж анхааруулах нь тэр. Гарагт хэзээ ч ийм үйл явдал болж байгаагүй билээ.
Жэнни удаанаар тэдэн рүү алхлаа. Харин тэр эр хутгаа дээшлүүлэн хоолойнд тулгаж орхилоо. "НААШАА ОЙРТООД ХЭРЭГГҮЙ! НААНААСАА СОНС. ИРЭХ ЮМ БОЛ БИ АЛЧИХНА ШҮҮ!"
"Ойлголоо. Тийм болохоор наад эмэгтэйгээ битгий гэмтээгээрэй" гэж зөөлхөн дуугаар хэлэхэд залуу ярьж эхлэв.
"Миний ахыг эргүүлж өг! 5 жилийн өмнө тэр гүтгэлэгт өртөж одоо шоронд байгаа. Тэр биднийг асрах гэж өдөр шөнөгүй ажилдаг байсан ч нэг өдөр муу хүмүүсийн арганд ороод өөрийн хийгээгүй хэргээ үүрчихсэн. Гуйя гүнжээ,миний ах ямар ч буруугүй. Танаас дахин түүний хэргийг шалгаж,буруугүйг нь тогтоож өгөөч гэж гуйж байна"гээд хөмхийгөө зуух нь үзэгдэж гар нь чичирч эхлэхийг харсан Жэнни хормын дотор түүний хажууд очоод гарнаас нь татан хутгыг аваад газар шидэв.
Хөөрхий эмэгтэй айсандаа бие нь салганаж хоолойноос нь цус дуслаж байх ажээ. Харин Жэнни залуугийн харцыг жирэмсэн эмэгтэй рүү шилжүүлэв.
"Чи юу хийснээ хар даа. Жирэмсэн эмэгтэйг нь үхтэл нь айлгаж бэртээлээ. Чи намайг олж харсан юм бол зүгээр л надтай уулзахад болох байсан шүү дээ. Маргааш хааны ордонд ир. Би чамайг ахтай чинь уулзуулах болно. Цаашид битгий ийм бодлогогүй зүйл хий. Өөрийгөө болон бусдыгаа гэмтээж байна" хэмээн Жэнни хэлээд жирэмсэн эмэгтэйн хажууд очин судсыг барьж үзэв.
Advertisement
Лиса хашхиран "ЖЭННИ УС НЬ ГАРЧИХАЖ!" гэхэд Жэнни хараагаа хөл рүү нь шилжүүлэхэд цементэн газар харлан норсон байв.
"Тэгэхээр өнөөдрийн хуваарь цуцлагдлаа. Хамгийн ойрхон эмнэлэг хаана байдаг билээ. Сэүн гялс яваад машинаа аваад ир. Би хоолойных нь шархыг эдгээгээд байж байя. Тау том биетэйгээрээ эмэгтэйг өргөөдөх" гэж нэг бүрчлэн тушаал өгөхөд бүгд хэлснээр нь хийлээ.Жэнни гарын алгаараа хоолойнд хүрэхэд шарх анин жижгэрсээр ор мөргүй алга болов.
Сэүн яарсаар гүйгээд машинаа авчирмагц Тау эмэгтэйг өргөн Жэннигийн хажууд суулгав. Тэгээд Тау Лухан хоёр өөрсдөө эмнэлэг рүү явахаар болж Сэүний хажууд Лиса суугаад хөдлөлөө. Ямар нэгэн түгжрэл байгаагүй тул тэд хамгийн ойрхон эмнэлэгт хурдан ирэв. Эмч нар Жэнни Сэүн хоёрыг хараад гайхсан ч энэ эмэгтэй төрлөө туслаач гэхэд ухаан орсон мэт хурдлах нь тэр.
Сэүн Жэнниг хөтөлсөөр эмнэлэгийн урт танхимаар эмч нарыг даган явах агаад эмэгтэй тасралтгүй нэгэн нэрийг дуудах ажээ.
Сандал дээр тэр тавыг сууж байх хооронд нэгэн залуу хурдтайгаар гүйн ирэх харагдахад бүгд түүн рүү харлаа. Түүний хөлс шанааг нь даган урсаж мөн амьсгаадаж байв.
"Хүн гэрээсээ битгий гар гээд байхад хүний үгэнд орохгүй зөрүүд золиг" гэсээр тэр ганцаараа ярьж байгаад Жэнни Сэүн хоёрыг хараад тэднийг таг гөлрөх нь тэр.
Тэгээд доош өвдөг сөгдөн суув. "Уучилж өршөө эрхэм дээдсүүдээ. Анзааргагүй би урдуур тань гаран зогслоо. Миний буруу"
"Чи аав нь уу? Бос доо" Сэүн ийн хэлээд хажуудаа сул байсан сандал дээр хөнгөхөн цохилоо.
"Бид түүнийг энд авчирсан" гэж Жэнниг дуугарахад тэр залуугийн нүд томрон "Маш их баярлалаа. Намайг ажилтай байх хооронд гадуур салхинд гарсан бололтой" гээд дахин баярласнаа хэлэв.
Ойролцоогоор 2 цагийн дараа саяхан амаржсан эх өрөөнд орлоо. Жэнни одоог хүртэл түүнтэй уулзахаар хүлээж байсанд тэр их баярлажээ. Хүүхэд ээжийнхээ хажууд жижигхэн орон дээр унтаж,аав нь хэрэгтэй зүйлээ цуглуулахаар гарч явсан билээ.
"Би охиндоо таны нэрийг өгөх болно оо. Надад туслаж,одоог хүртэл хамт байгаад баярлалаа. Та үнэхээр энэ гараг болоод галактикийн хатан мөнөөсөө мөн юм. Үргэлж таны талд байх болно" хэмээгээд тэр Жэнниг тэвэрлээ.
Жэнни өөрөөрөө бяцхан бахархаж байв. Хоёр амийг аварсанд өөртөө баярлаж байлаа.
------------
💙
Advertisement
- In Serial33 Chapters
Sunflower : [A sunflower based litRPG]
Hello. I am a sunflower. Are you a sunflower too? Well, it doesn't really matter. Today is a calm day. The wind is warm. I do not know why I am alive, but do you want to look at the sun together with me? - I am a sunflower. [Updates Sundays]
8 236 - In Serial288 Chapters
Triple Strength
Wiremu was a young level 1 Hunter when his village was raided by Imperial Slavers. If he was destined to live his life as a slave then he would kick that destiny into Troll shit and make his own. Triple Strength is a LITRPG world where the three categories of attributes are Physical, Mental and Spiritual. Follow Wiremu and Tabitha as they learn and grow. Or maybe they become slaves and the story ends early. Probably not. This was written for fun and shared for the same purpose. If you are not having fun, move on. However, if you have any ideas about how to improve the fun, please comment. There will NOT be regular updates. There will instead be irregular postings of multiple chapters at a time.
8 233 - In Serial23 Chapters
(Archived) The Badger Dungeon (Being Rewritten)
Please note: This is the old and original version of this story, it is currently being rewritten to be more cohesive and coherent. The new version will have additional content. Dungeons. They're supposed to be places full of danger and loot, where heroes come to fight monsters, gain experience, and hopefully walk out with some really cool armor. They're supposed to be controlled by a sentient mana crystal with an alien intelligence with goals only to expand, devour, and become stronger in order to protect itself. Sometimes, however, they're home to a family of badgers and an assortment of other strange creatures. Sometimes their core has absolutely no idea what they're doing and is really just trying their best, so can you all please stop judging them? It started out as a complete mistake and now they're just in way too deep to turn their back on the whole badger thing!
8 101 - In Serial9 Chapters
Thieves' Den
A retired modern thief died on his way to an island paradise. Only to appear in a young lad that died from hunger and being wound. Watch as the man find a dungeon and turn it into a thieves den in the medieval slum district.
8 188 - In Serial11 Chapters
Dragon King *FINISHED*
A man is reincarnated by god into a world of his choice. What will he do with the choices he has made and the powers he now holds. Just a tiny tiny bit of profanity.
8 137 - In Serial30 Chapters
How To Train Your Giant (DNF)
This is my final GT DNFHumans and giants used to live in harmony, and a small argument separated them allPhil, the last descendant of the peaceful times, begged for another one to appear as humans used giants for training and they either survive, or dieOne war answered his begs, as he notices a special human who bonds with the rarest of giants and hopes he brings back the peace they once hadBut how will the prophesied human bring back peace? Simple, train his giant to be loyal and hopefully, protectiveWARNINGS- Violence- Mild or Strong Gore- LanguageI PROMISE YOU NO SMUT :)
8 253

