《[ TOXIC ] completed》Санал
Advertisement
Хаалганы хонх дугарах чимээнээр жаалхан охин баярласандаа цовхчсоор хаалгаа тайлахаар гүйхдээ золтой л ширээний хөлөнд тээгэлдээд уначихсангүй.
Югём үзэн ядалт бухимдлаар дүүрсэн харцаар Рюжинийг ширтсээр гэр лүү нь ормогцоо гэнэтхэн зогтусах нь тэр. Арга ч үгүй дээ, танихгүй эмэгтэйн гэрийн ханан дээрээс хааш хаашаа 2 метр хэмжээтэй зургаа олно гэдэг тийм ч таатай зүйл биш л болов уу.
-Үзэсгэлэнтэй байгаа биз? Надад чиний нүд их таалагддаг.
Бүсгүй ийн өгүүлээд залуу эрийн араас тэврэн нуруунд нь нүүрээ наахад Югём тавгүйцэхдээ хамаг биеэ чангалах нь мэдрэгдэв. Гэсэн ч Рюжин бууж өгсөнгүй, залуугийн гараас атган зул сарын баярт зориулж зассан ширээндээ суулгалаа.
-Бялуу авчирсан уу? Би чамд бугуйвч хэлхсэн, усан цэнхэр өнгөтэй болохоор их гэгээлэг. Чамд сайхан зохих байх..Надад ямар бэлэг бэлдсэн юм.
Рюжин зогсоо зайгүй шулганах ч залуу хүний урманд ганц үг ган хийхгүй суусаар халааснаасаа картаа гаргаж ширээн дээр шидээд "Тэгэж их бэлэг авмаар байгаа бол наадхаараа хүссэнээ ав. Бялуу ч гэсэн захиална биз. Харин надад чиний бугуйвч бай бөгж ч бай ер нь юу хэрэггүй" хэмээн хэдэрлэлээ.
Тэд хэсэгтээ ярих сэдвээ хайж ядан дэмий л харц тулгарж ч чадалгүй өөд өөдөөсөө харан суусны эцэст залуу ширээнээс босон бүсгүйн гэрээр тойрон алхаж эд хогшил болоод GOT7-н бяцхан цуглуулгатай танилцаад амжив.
- Энэ цуглуулгаас харахад чи их үнэнч Агасэ бололтой. Гэсэн ч фэн хүний доод хязгаар гэж байдаг бол тэр нь сасэн фэн гэдгийг мэдэж ав. Бүх зүйл илүү дордхоос өмнө энэ хөгийн тоглоомоо зогсоосон чинь дээр.
Халуун хоол нэмж аягалахаар гал тогоонд самгардаж зогссон охин эдгээр аргадангуй атлаа гоморхмоор үгсийг сонсмогцоо хоолны хутгуураа тосгуур луу хаялаад залуу эрийн нүүрэнд наалдах шахам тулж зогслоо.
-Чи яагаад сасэнуудыг тэгэж их үзэн яддаг юм? Ким Югём, чиний өмссөн хувцас идсэн хүнс цаашлаад амьдарж буй байр чинь бүгд фэнүүдийн цус хөлс нулимсаар олдсон мөнгөөр авдаг эд биздээ. Ганц ч албан ёсны бараа, албум худалдаж авдаггүй байж чамд хайртай гэдэг охидын хажууд сасэнууд үргэлж чиний аюулгүй байдалд санаа зовж нойроо хугаслан телевизийн үүдэнд хүлээж зарим нь бүр чиний хараал идсэн аз жаргалыг тэтгэх мөнгийг олох гэж биеэ үнэлдэг. Тийм байхад чи ийм юм яриад зогсож байдаг, урам хугармаар юм.
Advertisement
Үнэхээр ч зарим мөнгөгүй сасэн фэн охид алдартнуудыг дагах, тэдэнд бэлэг өгөх мөн мэдээлэл худалдаж авахын төлөө биеэ үнэлдэг нь нууц биш.
Рюжин хорсол гомдлоор дүүрэн нүдээр залууг ширтэх авч Югёмд энэ бүхэн ядаргаатай санагдаж байхшиг.
-Тэгээд өг гэж гуйгаагүй биздээ? Дурандаа гаж донтон шиг аашилчихаад одоо хэн рүү уурлаад байгаа юм. Ер нь чи ч гэсэн ялгаагүй. Харваас ганцаараа амьдардаг бололтой, тэр их мөнгийг хаанаас олдог юм? Арай одоо хүртэл алдартнаар бохир өгүүллэг бичиж мөнгө олдог хэвээрээ юм уу. Эсвэл яриад байгаа охид шигээ биеэ үнэлж эхлээ юу?
Жижигхэн сууцанд тас хийх дуу хадаж Югём хөндүүр болсон хацраа гараараа даран жуумалзана. Рюжин багтарсандаа залууг хамаг хүчээрээ алгадаж орхиод шүүгээгээ уудлан юу ч юм хайх аж.
Төд удалгүй шалан дээр өндөр нягтаршилтай зурагнууд хөглөрөхөд залуу эр мөлхөх шахам зурагнуудыг цуглуулж аваад салганасан гараараа нэг нэгээр нь гүйлгэж үзэхдээ нүдэндээ ч итгэж чадахгүй байх шиг.
Зурган дээр залуу ямар нэг төрлийн ороомог амандаа зуусан байх бөгөөд нүд нь улаанаараа эргэлдэж жирийн бусаар инээж буй нь дүрслэгджээ.
-Би чамтай сайхан харьцах гэж хичээсэн ч бүтэхгүй нь. Маргааш өглөөний мэдээгээр "GOT7 хамтлагийн отгон гишүүн хар тамхи хэрэглэсэн нь батлагдлаа" гэсэн мэдээ цацуулж шоронд суух гээгүй л юм бол амаа татаад томоотой хүү байсан чинь дээр шүү. Сасэнуудыг битгий дутуу үнэл тэнэгхэн минь, тэд бүгдийг мэддэг юм.
Залуу хоромхон зуурт зургуудыг урж орхиод бүсгүйн мөрнөөс атган хананд шахахад Рюжин өвдөлтөө дуу алдан ёолно.
-Яасан? Одоо алдартай болчихсон гээд юу ч хийсэн болно гэж бодоо юу. Югёмаа, битгий ийм гэнэн бай л даа. Би хүсвэл үүнээс ч илүүг хийж чадна. Чи арай намайг энэ бүгдийг дэлгэхээс айна гэж бодсон юм биш биздээ.
-Муу хараал идсэн өлөгчин, чи яг юу хүсээд байгаа юм?!
-Чамайг. Чиний гэх бүхнийг. Хэдэн сая фэн охидын чинь хэн нь ч чамайг над шиг хайрлаж чадахгүй болохоор би чамайг хэнтэй ч хуваалцаж зүрхлэхгүй нь. Дэлгэцэн дээрх бизнес төрхийг чинь бус дэргэд минь байх Ким Югёмын дотоод хүнийг хайрламаар байна. Тийм болохоор намайг хайрла. Энэ л миний чин хүсэл.
Advertisement
Рюжин залуугийн хацрыг илбэн нүднийх нь доорх мэнгийг хуруугаа тэмтчиж дараа нь аажмаар дөхөн үнсэхдээ үл ялиг өлмийгөө өргөх агаад Югём хариу үнсэлт болоод эсэргүүцлийн алийг нь ч үзүүлсэнгүй. Зүгээр л хөлдсөн мэт зогсоно.
...
Энэ өдрөөс хойш Югём гадаад дахь тоглолтоороо далимдуулан надаас зайлсхийсээр байсан төдийгүй энэ бяцхан зугтах оролдлого нь миний 16 насны төрсөн өдөр хүртэл амжилттай үргэлжилсэн билээ.
Харин түүнтэй 4сарын дараа уулзахад юу болсныг бид бүгд мэднэ. 16 насны минь төрсөн өдөр ямар өрөвдөлтэй өнгөрснийг.
-Рюжинаа, чамайг ямар их санасаныг чи лав төсөөлөхгүй дээ ? Чиний минь хэлдэг зөв байж. Энэ хорвоо дээр намайг хэн ч чам шиг хайрлаж чадахгүй. Чи надад бүхнээ зориулж чадна гэсэн биздээ? Сэтгэлээ баталж харуулаач дээ. Хайр бүтээцгээе, мм?
Тэр өдөр ой тоонд тогтож үлдсэн эдгээр үгс.. Тавлах мэт харц нь бодолд минь одоо ч үе үе зурсхийнэ.
...
Хэдэн мянган хүний суудалтай танхим, сэтгэл хөдлөлдөө дийлдэн орилох залуухан охид, тайзан дээр 7 залуу.
Рюжин VIP суудалд чимээгүйхэн шигдэх агаад хүмүүсийн анхаарал татахгүйг хичээх нь хачин. Тэр хүмүүст ялангуяа Югёмд харагдчих вий гэдгээс үхтлээ айсан хэрэг. Шалтгаан нь өнөөх секс бичлэг.
Тиймээ, энэ залуу үнэхээр хөгийн зан гаргаж чадсан ч энэ нь галзуу сасэн охинд төгс тохирох хариу барилт байлаа.
Тэр яг урд минь байна, гар сунгаад хүрж болох тийм л ойрхон зайд. Цээжинд нь нүүрээ наахад ханхалдаг байсан сүрчигний үнэр одоо ч бүдэг бадагхан үнэртэнэ.
Найзууд минь намайг солиорсон гэнэ, зарим нь бүр сасэн гэдгийг минь мэдчихээд холбоогоо тасалчихсан. Их сургуулийн төлбөрт хадгалсан 12 сая.воноос мянган вон ч үлдээгүй. Энэ сард байрныхаа түрээсийг төлөх ёстой ч байсан бүхнээ зараад VIP суудал захиалчихсан.
Магадгүй энэ алдартанд донтох эмгэг гээч нь байх. Аль эсвэл өсвөр насны том тэнэглэл ч байж мэднэ. Галзуурах нь. Хэтэрхий хайртай болохоор..дэндүү дуртай болохоор..Хичнээн хичээсэн ч хагацаж чадахгүй нь.
Чамайг энэ газраас хулгайлаад зөвхөн хоёулхнаа байж болох газарт очих юмсан. Бүх л дэлхийгээс булааж аваад зөвхөн минийх гэж тунхаглахсан. Хэзээнээс вэ, энэ ёрын бодолд эзэмдүүлсэн нь?
Рюжин өөрийн мэдэлгүй уйлж эхэлсэн тул нүүрээ халхлан угаалгын өрөө лүү зүглэлээ. VIP суудлын эзэд тоглолтын дараа уран бүтээлчидтэй гар барих ховорхон завшаан олддог ч бүсгүй Югёмтай таарахаас зайлсхийн тоглолтын дундуур гарж буй нь энэ.
Азаар тоглолт ид дундаа явж байсан тул угаалгын өрөөнд хүн байсангүй. Рюжинийг дагалдан орсон арын ажилчныг эс тооцвол шүү дээ.
Бүсгүй эхэндээ Югём түүнийг таньчихаад хүн явуулж хөөлгөх нь гэж бодсон ч гарт нь атгуулсан JYP гэсэн нэрийн хуудсыг хараад балмагдаж орхилоо.
-Чи их хөөрхөн юм. Бас нас залуу бололтой. Алдартан болох бодол байгаа бол 7 хоногийн дараа болох шалгаруулалтанд ирээд үзээрэй. Амжилт хүсье.
Югёмаа, чи надаас зугтахыг хүссэн ч би чамтай илүү ойр байх боломжоо олчихлоо. Яах аргагүй хувь тавилан, тийм биз? Бурхан биднийг салгах бодолгүй байгаа бололтой.
-Мэдээж, би заавал очно. Баярлалаа.
Чамайг мэддэггүй байх үеийн би, чамтай нүүр тулсны дараах би.. тогтоон барихын аргагүйгээр чамруу тэмүүлэх болсон би. Хоосон зүрх, ядмаг сэтгэлээ чамаар л дүүргэх болсон би.
Намайг дулаахнаар хүрээлэх хоолой, хараа салгахын аргагүй инээмсэглэл гээд л. Миний бүх зүйл чамаар сэргэдэг.
Тиймээ, тийм. Би чамайг хэзээ ч явуулахгүй, би тэгэхгүй. Чи ч үүнийг сайн мэднэ. Гэсэн ч юу ч гэж хэлсэн, яаж ч тайлбарласан чи сэтгэлийг минь бүрэн төгс ойлгохгүй дээ.
Advertisement
- In Serial74 Chapters
Ice cream, Teasing and Awkward Situations
Mia Collins just wanted to get through her senior year of high school with as minimal awkward situations as possible. However, that's kind of hard to do when you have a narcissistic arch-nemesis who's hell-bent on ruining your life.From the moment he laid eyes on her, he seemed to take an immediate dislike. After all, it only took a measly few hours of knowing her for him to kick a soccer ball right at her unsuspecting 11-year-old face.Though they did not know it then, this iconic moment would mark the beginning of what felt like a lifelong feud. Six years later and their mutual hatred for one another is still very much alive and kicking. She despised him, and he despised her and that's the way it always would be. But what happens when sparks fly, and stomachs flutter? Will someone break the eternal feud?One's thing for sure- Mia will definitely not be the one to break. -----------------------------------------If you're looking for a hilarious, light-hearted teen-fiction book, with a whole load of embarrassing situations, this is the read for you. Follow Mia and Ethan on their journey from hate to love.----------------------------------------Warning: The second-hand embarrassment in this book can be incredibly severe at times. ----------------------------------------THIS BOOK IS COPY-RIGHT PROTECTED! DO NOT UNDER ANY CIRCUMSTANCES TAKE THIS WORK AND PUT IT ANYWHERE ELSE. I WILL FIND YOU AND YOU WILL PAY THE CONSEQUENCES.----------------------------------------Highest ranks:#1 in Teen fiction-August 28, 2020#1 in Enemies -August 31, 2020#1 in Young adult- September 5, 2020#2 in Humor - September 12, 2020
8 210 - In Serial31 Chapters
My Diary
Mayuri who at the age of 11 gets adopted by Jansha's a rich family During her time there she experiences the warmth of a family To treasure all the memories she makes with them and their daughter Mehak who is year older then her she starts writing a diary every weekend to recall things that happened during the week
8 138 - In Serial84 Chapters
Knock, Knock
You think your life is fucked up? You haven't met Casey Kings yet.Book cover by: @HerParamour 🖤
8 176 - In Serial28 Chapters
My Boss & Me
Janice has just landed a job as a secretary for the son of a well-known and respected publisher, Markus Turner, it isn't her dream job, but this is her foot in the door. The problem is Janice and Markus may have had a one-night stand before her first day. With that comes drama, hatred, and betrayal.
8 496 - In Serial12 Chapters
Finding my Forever (Camila/You) ✔️
Y/N comes from a long line of werewolves. Generation after generation her family has always been the top pack. The Silver Moon Pack is known for having the top Alpha over all Alphas. Y/N is not like most female wolves. She is intersex and her wolf is male. She's had a rough life watching a rouge wolf kill her mother when she was a young pup. After this her father became ruthless and was not very welcoming to other packs in the area. Y/N is anxious to find out who her mate is and once she turns 16 the hunt will be on. But once she finds her mate will they live happily ever after, or will someone get in the way?Y/N is g!p (intersex)Contains mature and explicit contentCover created by @BrooklynMHM
8 116 - In Serial31 Chapters
Remembering Rose
[2022 Watty Award Winner] When Jackson returns to Dogwood, a small town in the Canadian Rockies, to find a wife, not everyone is happy to see him, including Rose, who was Jackson's first love and who has never forgiven him for leaving. *****When airline magnate Jonah McBride tells his playboy sons to find suitable wives or risk losing their stake in the family business, the three McBride boys--including youngest brother Jackson--descend on their boyhood home in the Canadian Rockies, looking for women to marry. However, Jackson doesn't count on his feelings for Rose, the girl he disappeared on at sixteen, and she's not exactly sweet on his return. Rose Whitfield is the new mayor of Dogwood. Afraid of turning out like her thrice-divorced mother, she has no desire to marry. However, when Jackson McBride returns to town after more than a decade, his presence stirs long suppressed memories of their teenage romance--and an undeniable present day attraction. Unfortunately, Rose isn't the only one in Dogwood troubled by the McBride boys' return. For fans of small towns and second chances. Welcome to Dogwood, where hearts and fortunes are won.[Book One of The Dogwood Brides series.][Featured on @Romance and @AdultFiction.]
8 185

