《[ TOXIC ] completed》Хардалт
Advertisement
Үүр хаяарч эхлэхэд хэн нэгэн Югёмын өрөөний хаалгыг галзуурсан мэт балбах нь тэр.
-Хөөе, Ким Югём! Менежер ирэхээс өмнө наад хараал идсэн хаалгаа нээсэн чинь дээр шүү! Хөөе!
Залуу эр нүдээ нухлан орноосоо өндийхдөө дэргэд нь нойрсох жаалхан охиныг сэрээхгүйг хичээн тунчиг болгоомжлох аж.
Яг л төсөөлсөн шиг, хаалганы цаана Жэбом зогсох агаад Югёмыг өрөөнийхөө хаалгыг нээв үү үгүй юу өрөөнд дайран орж орчныг ажигласнаа орон дээр тайван нойрсох Рюжин руу хяламхийгээд "Би чамд олон сануулахгүй шүү. Чиний амьдрал ганц чинийх биш, чамаас бусад 6 хүнтэй нягт холбоотой. Асуудал дэгдхээс өмнө бэлтгэгдэгчийг энтертаймент руу хүргэ. Хүнд харагдаад үзээрэй! Тэр цагт чиний амьдрал дуусна гэж мэд" хэмээгээд өрөөнөөс гарлаа.
Энэ бүх шуугианаас болсон уу аль эсвэл нээлттэй салхивчаар орж ирэх хүйтэн салхи өрөөг хормын дотор жихүүцэм болгосноос болсон уу бүү мэд, Рюжин хөшсөн хүзүүгээ барьсаар сэрсэн даруйдаа бугуйн цагаа харахад үүрийн 4 цаг болж байх нь тэр.
Югём цонхны доор суунгаа кофе балгалж юуг ч юм бэ тунгаана.
-Югёмаа, унтаагүй юм уу? Юу болсон юм..
-Ашгүй сэрчихээ юу. Хурдан хувцасла. Менежер ирэхээс өмнө би чамайг энтертаймент руу хүргэж өгье, чи шууд өглөөний бэлтгэл рүүгээ орчихно биз. Би 6 цагаас зураг авалттай...дараа ярилцацгаая.
Залуугийн хоолой ядарсан басхүү туйлдсан сонсогдсон тул бүсгүй элдвийн эсэргүүцэл үзүүлэлгүй өчигдрийн богино шорт , нимгэн футволкоо углав.
Хамтлагийн дотуур байрнаас гарахын өмнөхөн Югём бүсгүй руу хэсэг ширтсэнээ "Ахх, үнэхээр болохгүй нь ээ. Ханиад хүрчихвэл яах юм" хэмээн бувтнаад Рюжинд хар өнгийн юүдэнтэй цамцаа атгуулмагцаа "Наадхаа өмсчих, хүмүүст царайгаа харагдуулж болохгүй болохоор малгайг нь ч гэсэн өмсөөрэй. Ослын шатаар бууцгаая" гэх нь тэр.
Залуу эрийн өөрөө ч төдийлөн анзааралгүй тависан халамж, түүний үнэр шингэсэн цамц 2 Рюжины сэтгэлийг булгилуулж орхив.
Хэрвээ энэ зүүд юм бол би хэзээ ч сэрэхгүй байхыг сонгож байна.
...
Үд дунд гэхэд Рюжин хоолойн бэлтгэлээ дөнгөж дуусгаад байлаа. Тэрбээр энтертаймент доторх ажилчдын хоолны газар луу зүглэх агаад замаасаа зөгийн балтай ус авч түүгээрээ цуцсан хоолойгоо чийглэв.
Репперүүд яагаад дуулах хэрэгтэй гэж? Хамтлагт гол хоолой байсаар байтал би яагаад төсөөлж ч байгаагүй дээд өнгөө гаргах гэж ингэтлээ зүтгэх хэрэгтэй юм..Өвдөж байна.
Advertisement
Бүсгүй GOT7 -н өнөөдөр оролцсон зураг авалтаас цөөн хэдэн хэсэг олж авмагцаа бэлтгэлдээ гомдоллож байснаа умартан нүүр дүүрэн мишээл тодруулна.
Өглөө бүрийг өнөөдөр шиг эхлүүлвэл ямар сайхан бэ?
Рюжины гэгээлэг төсөөллийг бүжгийн багшийн хахир хоолой тасалдуулж орхих нь тэр. Царайлаг , залуухан..бараг л өөрөө дебют хийгээд айдол болчихож болохоор эмэгтэй багш өндөр өсгийт дээрээ сурамгай алхсаар Рюжиний гараас зууран хаашаа ч юм дагуулах аж.
-Захирал чамайг яаралтай авчир гэсэн. Нарийн учрыг захирал өөрөө тайлбарлах болохоор замдаа элдэв юм шалгаах гэсний хэрэггүй. Шин Рюжин, чи ч азтай юмаа.
-Гэхдээ багшаа, би өдрийн хоолоо идчихээд очиж болохгүй юу? Бас гараас минь ингэж чанга зуурах шаардлагагүй шүүдээ.
Жаалхан охин яагаад энэ хахир багшийн хараанд өртчихсөнөө бас захирал түүнийг яагаад дуудуулж байгааг төдийлөн ойлгосонгүй. Бас "Шин Рюжин, Чи ч азтай юмаа" гэнээ?
Лифт хамгийн дээд давхарт зогсоход ширүүн харцтай багш эмэгтэй Рюжиныг захирлын өрөөний хаалган дээр үлдээгээд өөрөө үгийн зөрөөгүй доод давхар луу буцлаа.
Захирлын өрөөний том дэлгэц дээр Рюжины MIXNINE шоунд үзүүлсэн үзүүлбэрийн бичлэг гарах агаад Пак захирал дэндүү гэмээр төвлөрөн дэлгэц рүү ширтэх нь хачин.
Хаалга хаагдах чимээнээр л ахимаг насны эр жаалхан охиныг өрөөнд орж ирснийг анзаарсан бололтой, уриалгахан гэгч нь инээмсэглээд "Өө, Рюжинаа. Би бүжгийн бэлтгэлийг чинь тасалдуулмааргүй байгаа болохоор шулуухан ярьчихъя. BigHit entertainment-с бидэнд хамтарж ажиллах санал ирсэн, бид чамайг манай энтертайментийн бэлтгэгдэгчдийг төлөөлж зураг авалтанд оролцуулах бодолтой байна" гэх нь тэр.
Рюжин хэдийгээр кпопын тухай огт сонирхолгүйн дээр зөвхөн Югёмд ойртох зорилгоор энтертайментэд орж ирсэн ч нэгэнт л энэ том ертөнцөд хөл тавьсан учир багагүй судалгаа хийсэн билээ.
-Захирлаа, БигХит гэвэл BTS хамтлагийн харьяа компани байх нь ээ? Гэхдээ би дебют ч хийгээгүй шүүдээ. Яаж тийм том хамтлагийн зураг авалтанд оролцох юм.
-Тэр тухайд санаа зоволтгүй. Харин ч энийг боломж гэж хүлээж ав. Чи одоогоор MIXNINE-р танигдаад байгаа учраас мартагдаж болохгүй, дебют хийтлээ нэр хүндээ бага багаар өсгөх хэрэгтэй. Зураг авалт сарын дараа эхлэх болохоор бэлдэх хангалттай хугацаа байгаа. Би чамайг Пак Жимин, Жон Хусог хоёрын хэсэгт багтаасан болохоор тэгэж ойлго.
Advertisement
Жаалхан охин гэнэтийн мэдээнд цочирдоогүй ч бас ч гэж тайвнаар хүлээж авж чадсангүй, дэмий л толгой дохиод өрөөнөөс гарлаа.
Яг энэ үеэр энтертайментийн дотоод сүлжээгээр нэгэн зурвас тарлаа.
"GOT7 хамтлаг гадаад дахь үйл ажиллагаагаар нэг сарын хугацаанд бэлтгэлийн өрөөг ашиглахгүй тул эмэгтэй бэлтгэгдэгчид бүжгийн бэлтгэлийн өрөөг ашиглаж болно."
Ахх, уг нь Югём "бидний тухай" ярилцацгаая гэсэн юмсан. Ахиад л хүлээх нь..
...
2018.5 дугаар сар
Бөгчим агаар, шувуудын жиргээ дуулдах нь эгээтэй л зун болсныг илтгэх мэт.
Удаан үргэлжилсэн зураг авалтууд ерөнхийдөө өндөрлөх тийш хандаж уран бүтээлчид саяхан бичүүлсэн дүрсээ хянацгаах аж. Рюжины хувьд энэ бүхэн өөрийн мэдэхгүй өөр нэгэн ертөнцөд хөл тавих шиг том дэвшил болсныг дурдах нь зүйтэй.
Яг л захирлын хэлсэн шиг Рюжин BTS хамтлагийн 2 уран бүтээлчтэй хамтран зураг авалтанд орж бүр хамтлагийн гол бүжигчидтэй нь хамт бэлтгэл хийгээд амжсан билээ.
Югём..ийм л ертөнцөд амьдардаг байх даа?
Бүтэн сарын туршид тэр залуу бодлоос минь салаагүй агаад миний амьдрал ядрах, өлсөх мөн Югёмыг санасан өдрүүдээр үргэлжилж байв. Тэр уг нь "бидний тухай ярилцана" гэсэн шүүдээ..
Тэр надаас татгалзана гэдгийг мэдэж байна. Тэр хэзээ ч надад боломж олгохгүйг..мөн намайг үнэн зүрхнээсээ хайрлаж өгнө гэдэгт би итгэлгүй байна.
Гэсэн ч түүнийг хэнтэй ч хуваалцахгүй гэсэн атгаг хүсэл цаг ямагт дотроос минь урсаар эцэстээ намайг энэ солиорол руу хөтөлчихөж.
Миний сэтгэлийг яаж бичвэл дээр вэ? Би өөрөө ч тэр болгон сэтгэлээ уншиж дөнгөхгүй байхад.
Хэдхэн сарын өмнө л гэхэд би мөнгөгүй, бараг л гэмт хэрэгт холбогдох дөхчихсөн азгүй сасэн фэн байсан бол одоо ингээд кпопын хамгийн алдартай эрэгтэй хамтлагуудын нэгтэй зураг авалтанд ороод дебютээ хийхгээд хүлээж зогсоно. Тэгэхээр Югём надад сайнаар нөлөөлсөн үү , эсвэл муугаар уу?
Бүсгүй өөртөө зууш аваад амралтын өрөө лүү ороход дотор Жимин хэн нэгэнтэй видео дуудлага хийж байхтай зэрэгцчих нь тэр.
-Саад болсонд уучлаарай. Энэ өрөө хүнтэй байгаа гэж мэдсэнгүй.
Жимин бухимдах нь бүү хэл харин ч Рюжиныг дэргэд нь суухыг урих нь хачин.
-Олон хоног зураг авалтанд орчихоод ингэж ёсорхоод хэрэггүй ээ. Бид одоо сайн найзууд л гэсэн үг . Рюжинаа, би Югёмтай ярьж байсан юмаа. Нэг энтертаймент юм чинь танина биздээ?
Бүсгүй дэлгэц рүү ойртоод бэтгэртлээ санасан нэгнээ харахдаа өөрийн мэдэлгүй инээд алдаж орхив.
Харин энэ үзэгдэл Югёмд тийм ч таатай санагдахгүй байгаа бололтой, баясгалантай царай нь гэнэтхэн хувьсхийх нь тэр.
-Юу вэ? Жиминаа, чи манай энтертайментийн бэлтгэгдэгчтэй зураг авалтанд орсон гээд байсан чинь Шин Рюжин байсан юм уу? .. Бас та хоёр их байх чинь?
Югём сааралтсан хоолойгоор эдгээр үгсийг чулуудчихаад хариу хүлээлгүй дуудлагаа тасалчихав.
Рюжин төсөөлж байгаагүй хариу үйлдэлд үл ялиг гайхширахад Жимин бүсгүйн нуруун дээр зөөлнөөр цохиж "Битгий их юм бодоорой, Югём онгоцонд байгаа болохоор дуудлага тасарчих шиг боллоо. Чамаас болоогүй шүү. Санаа зоволтгүй" гэчихээд өрөөг орхилоо.
Югём онгоцонд байгаа? Тэр Солонгос руу ирж байгаа хэрэг үү?
...
Тасралтгүй дуулдах хонхны чийртэй дуу жаалхан охиныг бөх нойрноос нь сэрээж орхилоо.
Рюжин бүдчин байж хаалгаа тайлахаар гүйхдээ дотроо "Бурхан минь , бэлтгэлд л дуудаагүй байгаасай. Гуйя, гуйя..бэлтгэл 2цагийн дараа эхлэнэ шүүдээ" хэмээн бувтнах аж.
Тэрбээр бэлтгэгдэгчдийн амьдардаг жижиг хотхонд нүүж ирээд удсан ч одоо ч сайн дасаж чадаагүй нь илт.
Жаалхан охин хаалгаа тайлсан даруйд хаалганы цаана байсан эрхэм бүсгүйг буцаан өрөө лүү нь түлхэн оруулах нь тэр.
Югём нүүрэн дээрээ хэд хэдэн шархтай байсан төдийгүй уур бухимдлаас нь болж харцанд нь гал дүрэлзэж байна уу гэлтэй.
Рюжин залуугийн төрхнөөс айсан ч худал инээмсэглэл тодруулав.
-Нислэгээсээ шууд ирсэн юм уу? Намайг тэгэж их санасан гэж бодсонгүй.
Гуйя, санасан гэж хэлээч.
-Нүүр чинь яачихсан юм. Арай зодоон хийсэн юм уу? Алив ээ, Югёмаа..Юм дугараач дээ, чи намайг айлгаад байна.
Залуу эр хормын төдийд бүсгүйг хананд шахан нэг гараараа эрүүнээс нь зууран өөр лүүгээ харууллаа.
-Шин Рюжин, чи надад хайртай юу?
-Мэдээж шүүдээ. Би чамд хайртай, би чамд л бүхнээ зориулдаг.
Югёмын нүүрэнд хачин ёрын гэмээр ёжтой инээмсэглэл тодорно.
Advertisement
- In Serial221 Chapters
Sister, Will You Be Pregnant With My Husband's Child
"Will you sleep with my husband until you are pregnant and give birth to his child?"
8 4241 - In Serial57 Chapters
My Dark Knight
In the era where swords rule, where women consider their modesty their greatest virtue. Where a man would kill to find his wife warming another mans bed, a time when women would consider it the greatest of adultery or fornication to warm a bed other than her husbands. A time when an honorable man guards his gaze, for his gaze is solely for his wife alone, as well as his heart. He's feared, ruthless, cold, heartless, manipulative, cunning, a rake. Or so they assume... She's beautiful yet silent, not by a defect, she simply dislikes to mingle with gossip.Yet she has emotional scars that no one sees behind her smile, but a few.Cover by @forcade
8 223 - In Serial29 Chapters
Poetry: With a thousand words; and a million more reasons
A collection of poems produced by yours truly. My aim is to inspire people in their daily lives, maybe even relate to a person or two along the way. I like writing to relate, whilst having fun and expressing my deepest thoughts and feelings throughout my journey! I hope you enjoy reading through my poems as much as I love creating them! - TH04Rankings:#1- Poetry (17/05/22)#1- Rhyming (18/05/22)#1- Rhyme (18/05/22)#2- PoetryCollection (18/05/22)#2- ThoughtsAndFeelings (18/05/22)#3- Joyful (18/05/22)#5- Poems (18/05/22)#13- Thoughtful (26/05/22)
8 95 - In Serial66 Chapters
The Underworld ✓
"Bow down to your Queen"Arabella has always been different. Not only was she born with red hair but mysterious things have always been happening around her. Perhaps that is because of a certain devil watching over her, waiting to take her back to where she belongs. With him.The Underworld is a fantasy romance story that always brings the unexpected to the table.|A beautiful cover made by @Vibrantly_sassy |
8 270 - In Serial17 Chapters
If
What would happen if Alauddin Khilji managed to get Rani Padmavati out of flames?Ranked #1 in Bollywood.
8 190 - In Serial40 Chapters
Her Song (Florence Pugh)
Y/N is twenty-something and living the simple life in NYC. She owns her own record store, where she sells music, coffee, and books; she even hosts live entertainment once in a while. It's every gay girl's dream.Having grown up watching Marvel movies with her dad, she nearly passes out when Florence Pugh strolls into her record shop one rainy afternoon. When the actress becomes a regular customer, Y/N eventually stops fangirling, but that doesn't mean she's any less awestruck by the beautiful blonde.(Florence Pugh x Reader slowburn)
8 184

