《[ TOXIC ] completed》Шан
Advertisement
Хэн нэгний тачаадан гинших хоолой бөх нойрсож байсан бүсгүйг сэрээж орхилоо.
Рюжин нүдээ нухлан эргэн тойрноо ажсаар эцэст нь энэ чимээ хаанаас гараад байгааг олов. Жимин орон дээр цаашаа хараад суучихсан ямар нэг зүйл шимтэн үзэх агаад бүсгүй чухамдаа түүнийг яагаад өглөөний 7 цагт секс бичлэг үзэж байгааг ойлгосонгүй.
Өнөөх тачаадсан хоолой "Югёмаа, Югёмаа..Би чамд хайртай. Ахх, би чамд үнэхээр их хайртай" хэмээн орилох хүртэл шүүдээ.
Бичлэг дуусахтай зэрэгцэн Жимин утсаа шалруу шидэхэд бүсгүй цочсондоо өндийн босож залууд сэрсэн гэдгээ мэдэгдүүлчих нь тэр.
Жимин зөөлнөөр эргэж харахад түүний дотор ямархан мэдрэмжүүд холилдон байгааг тааварлахад бэрх. Тэрбээр баргар царайлсаар хариулт хүлээх шиг бүсгүй рүү ширтлээ.
-Жиминаа, энэ чиний бодож байгаа шиг биш. Гуйя, надад итгээрэй. Надад л итгээрэй. Югём чамд юу гэж хэлснийг мэдэхгүй байна. Бас чи юу гэж бодож байгааг ч мэдэхгүй байна..Гэхдээ гуйя, надад тайлбарлах боломж олгооч. Гуйя.
Рюжин залуу эрийн гараас зууран эдгээр үгсийг хэлэхдээ өөрийн мэдэлгүй уйлж ахин дахин "гуйя, тайлбарлах боломж олгооч" гэсэн үгсээ давтсаар л байлаа.
Жимин хэсэг чимээгүй суусны эцэст бүсгүйн гарыг түлхэн "Доод давхарт бэлэн хүнс байгаа. Өглөөний цайгаа ууж бай. Би шүршүүрт орох хэрэгтэй байна. Надад бодох хугацаа хэрэгтэй" хэмээн хүйтнээр өгүүлээд угаалгын өрөө лүү зүглэлээ.
Түүний хоолой хэзээ ч ийм хөндий сонсогдож байсангүй.
...
Мөс шиг хүйтэн ус. Анир чимээгүй байдал. Харанхуй.
Жимин шүршүүрт зогсхоор төлөвлөсөн ч түүнд хөл дээрээ тогтох тэнхэл байсангүй. Тэрбээр ваннд хүйтэн ус дүүргээд бүх үйл явдлыг эрүүл ухаантайгаар цаг хугацааны дарааллаар нь хөөн бодохоор шийдлээ.
Тэгхээр Рюжин Югём хоёр эртний танилууд байсан.
Тэд бэлгийн харилцаанд ордог, бас нэг нэгэндээ хайртай..Үгүй ээ, Югём дэлхий сөнөсөн ч Рюжинийг хайрлахгүй ухааны юм яриад байсан. Харин бичлэгэн дээр Рюжин Югёмд хайртай гэж өөрийн амаар хэлсэн шүү дээ. Югёмын ярианаас үзвэл түүний хувьд Рюжин бол зүгээр л нэг өөрийнх нь хүслийг хангадаг завхай эмэгтэй.
Тэгвэл Рюжин Югёмын араас гүйдэг өрөвдөлтэй охидын нэг гэж үү?
Advertisement
Харин өчигдрийн тухайд? Тэр үнэр яах аргагүй Югёмын түрхдэг үнэртэй ус байсан. Харин Югём Рюжинийг шүршүүрт залуухан бэлтгэгдэгчтэй унтсан гэсэн шүүдээ. Рюжин үнэхээр шүршүүрт секс хийсэн бол түүнээс ямар ч сүрчиг ханхлахгүй байх байсан..
Жимин өөрөө өөртэйгөө ярьсаар л. Тэр ахин дахин толгойгоо сэгсэрч энэ бүх ээдрээтэй зүйлсэд өөрийнхөөрөө тайлбар гаргаж авахыг хичээх аж.
Рюжин үнэхээр л Югёмын араас гүйдэг завхай эмэгтэй юм бол яагаад тэр ийм гунигтай байгаа юм? яагаад уйлж байгаа юм? Хэрвээ тэр Югёмын ярьсан шиг бохир эмэгтэй бол ийм бичлэг харчихаад тэгэж ихээр хямрахгүй байх байсан шүү дээ. Харин ч энэ бичлэгээ цацна гэж сүрдүүлээд Югёмоос нилээн хэдэн цаас салгачихаж чадна. Гэтэл тэр уйлж байсан.Үнэн сэтгэлээсээ эмзэглэж амьдралынхаа хамгийн том ичгүүрийг харсан мэт хямарсан.
Залуугийн толгойд Рюжиний уйлж буй төрх зурсхийхэд тэр өөрийн мэдэлгүй бухимдаж орхилоо.
Яаж ч бодсон ямар ч авцалдаа алга! Хэн нь яг худал хэлээд байгаа юм бэ?
...
Энэ хооронд том орон дээр ганцаар хоцорсон бүсгүй хөнжлийн даавуунаас зууран чимээгүй хашгирч байлаа.
Ким Югём, муу хараал идсэн новш! Үнэхээр хийчихлээ..үнэхээр тэр бичлэгийг Жимин рүү явуулчихлаа шүү дээ.
Рюжин уур хилэн , айдас мөн сэтгэл гутралдаа идэгдэн биеэ хянаж чадахгүйд хүрч байв. Тэр өөрийн мэдэлгүй салганан чичирч эхлэхэд амьсгал нь давхар боогдлоо.
Энэхэн мөчид JYP энтертайментийн дууны багш "Айдолууд завгүй цагийн хувиар болон нийгмээс үүдсэн стрессд орохдоо тамхи татаж эхэлдэг. Ихэнхи айдолууд тамхи татдаг ч та нар шиг бэлтгэгдэгчдийн хувьд энэ хориотой" гэж хэлж байсан нь санаанд нь орох нь тэр.
Бүсгүй хам хум босож Жиминий өрөөний жижиг шүүгээнүүдийг нэгд нэгэнгүй ухсаар хайрцагтай тамхи олж түүндээ ч олзуурхсан бололтой, тагтруу гарлаа.
1 ширхэг. 2 ширхэг. 3 ширхэг.
Рюжиний амьсгал тогтворжив. Тэрээр нүдээ анин өглөөний агаарт тархиа сэргээхийг хичээхийн сацуу Жимин ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэдэгт санаа зовних аж.
Ямартай ч тэдэнд одоо ирээдүй байхгүй гэдэг нь тодорхой. Үнэнийг мэдсэн Жимин түүнийг уучилна гэж үү?
Advertisement
Хах, зүгээр л намайг шуудхан гэрээсээ хөөж гаргаагүйд нь баярласан нь дээр биз.
Ким Югём..энэ бидний хооронд л үлдэх нууц байсан. Юу хийчих чинь энэ вэ?
...
Өглөөний 10 цагт GOT7 хамтлагийн дотуур байрны хаалгыг хэн нэгэн галзуурсан мэт балбах нь тэр.
Энэ өдөр хөвгүүдийн хамтлагт олддог цөөн хэдэн амралтын өдрийн нэг байсан тул дотуур байранд 2,3 хан залуу амарж бусад нь зугаалахаар гадуур гарсан байлаа.
-Ким Югём, тэр муу хараал идсэн новш хаана байна? Югём! Муу адгийн шаар минь яг одоо гараад ир!
Хамтлагийн отгон гишүүдийн нэг хаалга тайлав уу үгүй юу Рюжин түүнийг түлхэн байшинд орж Югёмыг хайн цамнана. Бүсгүй Жиминтэй нүүр тулахаас эмээн тэдний гэрээс чимээгүйхэн гараад зам дагуу такси барьж шууд GOT7-н дотуур байранд ирсэн нь энэ байлаа.
-Хөөе, Чи Шин Рюжин бэлтгэгдэгч байхаа? Наад хэл амаа бодоорой. Өмнө нь энд Югёмтой ирж байсан гээд ингэж дураараа аашилж болно гэж бодоо юу.
Жэбом хамтлагийн ахлагчийн хувьд асуудлыг зохицуулахаар түрүүлж ам нээсэн ч энэ нь бүсгүйг улам бачимдуулж орхино гэж хэн санах билээ. Рюжин утсан дээрээсээ GOT7 хамтлагийнхны шөнийн цэнгээний газарт зугаацаж байгаа бичлэгийг тоглуулан амарж суугаа хөвгүүд рүү харууллаа.
-Амаа тат! Яг одоо өмнө минь Ким Югёмыг гаргаж ирэхгүй бол би энэ бичлэгийг цахим сүлжээнд нийтэлчихнэ шүү.
Новш гэж, Би Югёмд хичнээн сануулсан билээ дээ. Тэгж их хэлээд байхад хэрэг тарьчихдаг..Ахх, би буруу санаагүй бол энэ эмэгтэй өмнө нь сасэн фэн байсан байх аа?
Түүний хувьд энэ хамтлаг бүх юм нь. Энэ гишүүд, тэдний дуунууд, тэдгээр үзүүлбэрүүд амьдралынх нь бүх зүйл. Өдийг хүртэл босгож ирсэн бүхэн урд нь зогсож байгаа галзуу охины ганцхан товч дараад сүйрүүлэх зүйл байсан гэж үү. Үгүй ээ , үүнийг яасан ч хийлгэж болохгүй.
Жэбом хэсэг бодолд автан зогссон ч төдий л удалгүй "Югём тамхилахаар арын цэцэрлэгт хүрээлэн рүү гарсан. Одоо удахгүй ороод ирчих байх" гэлээ.
...
Залуу эр дотуур байрандаа орж ирэхэд хамтлагийнхан нь түүн рүү нэг л ёозгүй ширтэх нь хачин.
Тэрбээр хөнгөхөн юм идчихээд Жимин зурвасыг нь харсан эсэхийг ахин нэг шалгаад ёжтой инээмсэглэл тодруулсаар өрөөндөө орохдоо золтой л ууж байсан усандаа хахчихсангүй.
Өнөөх ёозгүй харцны шалтгаан орон дээр нь сууж байна. Шин Рюжин.
-Хөөх, чи ч бүр цайчихжээ. Одоо бүр гэрт минь ирээд хүлээдэг болоо юу? Яасан, надтай унтахыг тэгэж их хүсээд байж сууж чадахгүй байна уу.
Югём бүсгүйг өдөн элдэв доромж үгээ хэлсэн ч Рюжин түүнрүү нүд цавчилгүй ширтэж байлаа.
-Яаж байгаа юм. Пак Жимин чамд ямар гэм хийсэн гэж ийм зүйл хүртэж байгаа юм? Муу арилсан дотортой хүний үнэргүй новш. Тэр найз чинь биздээ, тийм байхад яаж..
Залуу одоо л нэг өрнөж буй үйл явцын учрыг нь олов бололтой, тоглоомтойгоор инээд алдан "Би чамайг Жиминтэй уулзвал надтай унтаж байгаа бичлэгийг чинь түүнрүү илгээнэ гэж хэлсэн санагдах юм? Инээд хүргэхээ боль. Чи түүний сэтгэлийг бодсондоо ч биш өөрөө нүүр хийх газаргүй болчихоод ингэж бухимдаад байгаа биздээ? Чи зүгээр л шангаа хүртсэн" гэх нь тэр.
Рюжин хүрэмнийхээ халааснаас тамхи гарган зуугаад асаах зуураа утсан дээрээсээ хэд хэдэн зураг сонгон хаашаа ч юм бэ илгээхээр бэлдээд Югём рүү харууллаа.
Advertisement
- In Serial421 Chapters
Gael's Naughty Angel: A Mafia Prince Romance
What are the odds that Gael would find himself as the Hero of a dark romance novel?After stumbling upon the book that he probably wouldn't have found if not because of his sister, Gael read the entire...
8 1009 - In Serial13 Chapters
Healing in Medicine Bow
Misty Rundell, a bright eyed waitress and single mother was running for her life. She would do anything to protect her tiny daughter, even if it meant running from town to town for the rest of their lives.Jackson Silverman, a grouchy, but young and successful rancher, had sworn off women three years ago after he found his wife in HIS bed with one of the ranch hands. He was an impossible man to read and he always wore a scowl under his Stetson. He has never been known for being gentle, and certainly never known to smile.So, what happens when a friend intervenes and a certain past comes to haunt?
8 123 - In Serial46 Chapters
Till The End Of Forever
I told myselfthat I'd diebut not fall out of love with a manwho claimed to love medespite everythingLittle did I know that his love was nothing butthe end to my foreverbefore it even beganI told myselfI can never love a girl so out of my leaguemade for someone elseyet tied to me by fateWhat I didn't knowwas just a glance in her eyesAnd I'd be goneTill the end of forever||#1 in Halal as of 17th February 2021||||#2 in IslamicRomance as of 22nd March 2021||||Added to @WattpadRomanceIN's official Love After Marriage Reading List as of 12th July, 2021||
8 327 - In Serial25 Chapters
A Curse of Sacrifices
*COMPLETED*Valdis has been haunted by a curse her whole life. On her wedding day her village is raided and she barely escapes. After weeks of wandering through the frozen forest, she stumbles upon a village willing to help her. The chieftain gives her a home, but there is a price to pay: she must marry a man who loves another woman in order to stop the village from being torn apart.#1 in Warrior - 23/03/20#1 in HistoricalFiction - 27/05/20#1 in Historical - 27/05/20#1 in Village - 27/06/20#1 in Maiden - 19/11/20#1 in Village - 14/02/21#1 in Village - 30/05/21
8 80 - In Serial43 Chapters
Midnight Birdsong [Dreamnotfound AU]
George is hopelessly in love with Clay, but he doesn't know how to express his feelings. Clay is concerned and confused about why his friend is avoiding him. High school first love, plus a sprinkling of drama. Dreamnotfound, Skephalo...If you enjoy a slowburn, you'll like this one.___High school AU(Contains other Minecraft Youtubers)___TW // blood, panic attacks, PTSD, gun violence, anxiety, swearing, sexual references, underage drinking.It's a hoot__Thank you so much everyone for 1 Mil reads! Feb 2, 2021.It's unbelievable, thank you guys #1 in homosexual April 25, 2021I feel accomplished even tho its kinda a dumb thing lmao
8 134 - In Serial40 Chapters
The Mafia Don I dug from the grave!
I'm torn. Should I help him? I can't just leave him to die. I mean he was still alive when he was buried. Arrrrggh! I scan the area and when I'm sure that the coast is clear. I look for the shovel and start to dig up. The adrenaline rush helps me to dig fast. After 10 minutes I hit something hard with the shovel.Lily Fiore: The shy girl that nobody notices but is now trying to overcome her past and anxiety.Salvatore Ugo: The only heir to one of the biggest Mafia on the underground society. He is hot headed and always gets what he wants.This is the story of how Lily saves Salvy and how Salvy loves and saves her in return.
8 163

