《[ TOXIC ] completed》Эмнэлэг
Advertisement
Залуу эр хормын төдийд бүсгүйн гараас зууран утсыг нь булааж авахаар ухасхийлээ.
-Чи чинь галзуурчихаа юу, энэ дэлгэгдвэл юу болохыг мэдэж байна уу? Шин Рюжин наад хараал идсэн утсаа өгөөдөх! Новш гэж, чи үнэхээр намайг шоронд хатаах чинь дутаа юу.
Гар утсан дээрх дүрснүүд бүхэлдээ завхайрлын шинжтэй агаад Югёмын өвс татаж байгаа мөн цэнгээний газарт биеэ үнэлэгчидтэй зугаацаж байгаа нь тодоос тод дүрслэгджээ.
Тэд хэсэг ноцолдсоны эцэст залуу бүсгүйн гараас гар утсыг нь мулталж чадсан ч Рюжин түлхүүлсэн эрчиндээ арагш савахдаа жаазтай уран зураг мөргөн унахад бүсгүйн дээрээс жаазтай зураг бүхлээрээ унаж жаазны шилэн хэлтэрхийнүүд газраар нэг хөглөрөх нь тэр.
Югём бүсгүйн утаснаас мемори кардыг нь салган авч бяцартал нь атгаад үлдсэнийг нь зүгээр л цонхоор шидчихэв.
-Хөөе, битгий жүжиглээд бай. Босоод ир.
Залуу Рюжинийг хичнээн дуудсан ч бүсгүй хүний урманд хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Югём тэвчээр алдран хэдэн хэсэг хэмхэрсэн жаазыг бүсгүйн дээрээс авмагцаа балмагдан хэдэн алхам хойш ухарлаа.
Хүнд модон жаазны хэсгүүд бүсгүйн нүүр, эгэм мөн хэвлийг дарснаас болж хөхрөлтүүд үүсч түүнчлэн хөлөнд нь шилний хэлтэрхийнүүд зоогдсон байх нь тэр.
-Рюжин..Рюжинаа..ухаан ороорой. Гуйя. Шин Рюжин! .. гуйя, намайг уучлаарай..Рюжинаа!
Югём эмнэлэг рүү явахаар Рюжинийг гар дээрээ өргөн өрөөнөөсөө гарахад хамтлагийнхан нь хүндээр бэртсэн ухаангүй охиныг хараад хачин царайлан Жэбом руу "юу болоод байгаа юм бэ?" гэсэн харцаар ширтэнэ.
Жэбом ч Югёмыг дагалдан машин руу нь очиж бүсгүйг арын суудалд хэвтүүлэв үү үгүй юу Югёмыг цохив.
-Одоо бүр эмэгтэй хүнд гар хүрдэг болоо юу! Нөхцөл байдал эгзэгтэй, тэр чамайг ямар нэг байдлаар сүрдүүлснийг мэдэж байна. Гэсэн ч..энэ бол хэрээс хэтэрсэн зүйл! Ким Югём, адгийн новш шиг байхаа болиод өгөөч!
-Ахаа, одоо энэ тухай ярих цаг биш. Намайг зүгээр л явуулчих тэгэх үү? Рюжин, Рюжиныг эмнэлэгт хүргэх хэрэгтэй байна. Тэр ухаангүй байна шүүдээ. Гуйя.
Югём чичирж бас уйлж байгаагаа анзаарсангүй.
Хамтлагийн ахлагчийн хувиар отгон гишүүнээ уйлж байхыг харсан анхны тохиолдол учир Жэбомд Югёмын энэ төрх урьд хожид байгаагүй шинэ үзэгдэл байлаа.
Advertisement
-За яахав, ирэхээр чинь ярилцъя. 5 гудамжны цаана жижигхэн хувийн эмнэлэг байгаа, би их эмчийг нь таньдаг болохоор тийшээ очиж үзүүл. Хүнд харагдаад үзээрэй. Тэр цагт чиний ч бидний ч амьдрал дуусна.
Югём толгой дохиод машиндаа суухдаа арын суудал руу хяламхийн "гуйя, жаахан л тэсчих" хэмээн бувтнаад өндөр хурд аван зогсоолоос хөдөллөө.
...
Югём шилэн хаалганы гаднаас хагас цаг орчим үргэлжилсэн мэс ажилбарыг тольдон зогсоно.
Залуу Рюжиныг эмнэлэгт авчирсан даруйд эмч нарын баг бүсгүйг яаралтай хагалгааны өрөө лүү зөөвөрлөсөн агаад энэхүү жижиг мэс ажилбар жаалхан охины хөлд зоогдсон шилнүүдийг түүж шархыг нь оёх зорилготой байв.
Ахин нэг цаг өнгөрөхөд Рюжины хагалгаа дууссан ч хагалгаа удирдан явуулсан эмч Югёмтой тусдаа уулзах хүсэлт тавилаа.
-Өвчтөн ойролцоогоор 3-4 цагийн дараа ухаан орно. Нүүр , биед учирсан гэмтлүүд бүгд зөөлөн эдийн гэмтэл учир санаа амар байж болох ч 3хоногийн дараа мэс ажилбарт хийгдсэн оёдлуудыг авахуулах хэрэгтэй. Бүсгүйн биеийн байдал тогтвортой байгаа ч түүнийг асрах хүн хэрэгтэй учраас гэр бүлийнх нь гишүүдийн нэгийг дууд.
Югём "гэр бүлийн гишүүдийг дуудах хэрэгтэй" гэснийг сонсоод утсаа тэмтэрсэн ч гэнэтхэн ямар нэг зүйлийг санасан бололтой санаа алдлаа.
-Уучлаарай, түүнд гэр бүлийн гишүүн гэхээр хүн байхгүй л дээ. Тиймээс боломжтой бол би өвчтөнийг асарч хоноё. Би..би түүний найз залуу байгаа юм.
...
Жаргах нарны сүүлийн туяа бүсгүйн нүүрэн дээр тусан үзэсгэлэнтэй царайг нь гэрэлтүүлэх ч түүнээс илүүтэйгээр хөхөрсөн шархнуудыг нь тодотгох аж.
Югём эмнэлгийн орны өмнө сөхрөн суух агаад бүсгүйн гарыг атган тасралтгүй уучлал эрж байлаа.
Төд удалгүй Рюжин мэдээ алдуулалт гарах үеийн өвдөлтөндөө яраглан сэрж хажууд нь суух нэгнийг хараад айдас бухимдлаасаа болж чангаар нь орилох нь тэр.
Бүсгүйн нүдэнд одоо ч өөр лүү давшилж байсан тэр эрийн догшин харц үзэгдэх шиг болоход тэрбээр орныхоо булан руу шигдэнэ.
-Яасан бэ, Рюжинаа..Одоо ч гэсэн бие чинь өвдөөд байна уу? Эмч дуудах уу эсвэл өвчин намдаагч авчруулах уу. Гуйя, битгий уйлаач дээ..намайг уучлаарай. Уучил.
Advertisement
Югём бүсгүйг зөөлнөөр тэврэн эдгээр үгсийг урсгахдаа нулимс дуслуулж байлаа.
-Надад битгий ойрт. Надаас хол бай. Би чамайг хэзээ ч уучлахгүй. Хэзээ ч!
Залуу Рюжины гараас атган уйлан уучлал эрсээр "Миний буруу. Өдийг хүртэлх би , би биш байсан. Хичнээн тэнэг хичнээн дураараа байснаа мэдэж байна. Чамайг үргэлж доромжилж сэтгэлийг чинь үл тоогоод л..Нулимсыг чинь хүртэл хайхраагүй. Намайг уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай. Би чамд хайртай. Хайртай..Шин Рюжин.." гэх нь тэр.
Өрөөнд хэсэг хугацаанд нам гүм ноёлоход Югём бүсгүйн хацрыг илбэн зөөлнөөр өөр лүүгээ харууллаа.
-Чи надад хайртай юу?
Өнөөх асуулт. Үргэлж миний бууж өгдөг тэр асуулт.Энэ удаад тэр надаас ахин нэг удаа асууж байна..Бүр надад "хайртай" гэж анх удаа өөрийн амаар хэлснийхээ дараагаар шүүдээ.
Миний хариулт үргэлж ижил байсан. Цаг ямагт.
Гэсэн ч. Энэ удаад би итгэл төгс хариулж чадахгүй нь.
Рюжин хэсэг чимээгүй суусны дараа "Мэдэхгүй юм даа.." гэхэд Югём санаа алдаад бүсгүйн уруул дээр зөөлнөөр үнслээ. Харамсалтай нь, Рюжин түүнийг хариу үнсээгүй юм.
Бүх зүйл сайхан болно мэтийн тэнэг худал амлалтаа зогсоо. Дээш доош хувьсах мэдрэмжээ удирдаж чадахгүй нь. Сүүлчийнх нь юм шиг муудалцчихаад дахин үнсэлцэж.. нэг нэгнээ шархлуулж гэмтээчихээд харин эцэст нь ахиад л хамтдаа.
Чи намайг сэтгэцийн өвчтөн шиг болгож байна.
...
2 Хоногийн дараа гэхэд нам гүм эмнэлгийн хонгилийг хэн нэгний яаран гүйх хөлийн чимээ эзлэв.
Жимин хаанаас юм бэ Рюжиныг бэртсэн тухай дуулчихаад чухал зураг авалтаа хаян эмнэлэгт ирсэн нь энэ. Залуу эр бүсгүйн хэвтэж байгаа өрөөний хаалгыг итгэлтэйгээр татан онгойлгосон ч тэр дороо хөшиж орхилоо.
Бодит байдал Жимины төсөөлснөөс долоор дор байна гэж хэн санах билээ.
-Рюжинаа..хэн чамд ийм аймшигтай юм хийж орхио вэ? Бурхан минь..
Бүсгүй ч Жиминыг энд ирнэ гэж бодоогүй байсан тул дэмий л залуутай харц тулгарахаас зайлсхийн шал ширтэх агаад гараараа нүүрэн дээрх шархаа халхлахыг оролдох аж.
Жимин бүсгүйн хацар уруулыг илбэн "Тэр өдөр яагаад зугтчихсан юм бэ? Би чамайг буруутгаагүй шүүдээ..Хэл үггүй алга болчихоор чинь ямар их санаа зовсныг мэдэж байна уу? Хараал ид..Чамайг хамгаалж чадаагүйд уучлаарай" гэх нь тэр. Залуу болсон бүхэнд яагаад ч юм өөрийгөө зүхэх аж.
-Зүгээр л..тийм зүйлийн дараа надад чиний нүүрийг харах ичгүүртэй санагдсан хэрэг. Энэ жижигхэн осол байсан юм, тийм болохоор өөрийгөө буруутгах хэрэггүй ээ. Жиминаа, битгий тэгэх үү. Чи өөрийгөө буруутгах тусам надад бүр илүү хэцүү болох болохоор..тийм болохоор битгий. Гуйя.
Бүсгүй ядарсан мөн туйлдангуй хоолойгоор ийн өчихөд залуу эр толгой дохиод Рюжинийг энгэртээ наан тэвэрлээ.
Ахин нэг эвгүйцэм нөхцөл байдал бий болгох гэсэн шиг яг энэ мөчид өрөөнд Югём гартаа сагс дүүрэн жимс , цэцгийн баглааны хамтаар барьсаар орж ирэх нь тэр.
2 Эр нэгэн рүүгээ гайхан харснаа үргэлжлүүлэн хорслын харц шидлэхэд Югём гартаа барьсан бүхнээ ширээн дээр зөөлнөөр тавьж "Пак Жимин..Хах, Рюжиныг ганцхан цаг орхиж байхад миний эзгүйд урилгагүй зочин айлчилжээ? Чи энд юу хийж байгаа юм?" хэмээн шүдээ хавиран өгүүллээ.
Жимин ч мөчөөгөө өгсөнгүй , Югём руу нүд цавчилгүй ширтэнэ.
Advertisement
- In Serial30 Chapters
Love Can't Be Tamed
Precious moved to South Korea when she was just two years old. She was always the outcast since she was black and thick. Not only was she black but having thighs or a butt was considered ugly. Kim Namjoon was looked upon as the best leader of the famous boy band BTS. He has everything anyone could ask for, but he was still yearning for a normal life. He didn't want to just be seen as Rap Monster or Leader of bts he wanted to be seen as Namjoon. What happens when these two bump into one another?
8 209 - In Serial28 Chapters
The Doll Family
A boy looking for love from an unsuspecting girl. Sounds about normal right? Well how normal does it sound when she finds out he's a killer. And even worse the whole family is made up of killers. Not only that but when they get their hands on her they plan on never letting her go. Will she and her friends escape? Or will she be trapped in their "loving" embrace forever?(Somewhat alive)
8 89 - In Serial137 Chapters
Don't Want To See You In The Next Life (Volume1)
[COMPLETE]Summary: In his previous life, Xia Lin gave his heart and soul to Song Yan but never got rid of the fate of being the spare tire. In the next life, Xia Lin decided to cut off their bad relationship and stay away from Song Yan.Chinese Title: 來生不見Author: 天襲 (Tian Xi)Link for raw: https://www.shubaow.net/52_52906/Raw Status: Complete (132 Chapters)This is not my story. I just MTL-ed this for a smooth offline reading experience.
8 311 - In Serial70 Chapters
My Brothers Best Friend
Annabelle was your average teenage girl who didn't believe in keeping up appearances or boys. Till one day she comes back from camp and that all changes. Unfound love is exposed and heartbreak is on the cards. With a forbidden love playing at her hand can she keep it under wraps or will she have to give it all up?
8 139 - In Serial6 Chapters
Cellbit - o quarto ao lado - fanfic
8 208 - In Serial25 Chapters
His Red Eyes {SasuNaru}
Sasuke Uchiha has the legendary Sharingan, which allows him to see the red strings. It's a great gift, but what's the point if you follow it just to find it cut off?Art Credit: @hazelnuttysDISCLAIMER: I DO NOT OWN NARUTO FRANCHISE
8 97

