《[ TOXIC ] completed》Бороо
Advertisement
Жимин хөмхийгөө зуун Югём руу ухасхийхэд Рюжин тайвнаар "Энэ бүхэн зүгээр л осол байсан юм. Жиминаа, ургуулж бодохоо боль. Би бүжгийн бэлтгэлийн дараа ядарчихсан явж байхдаа ухаан алдаад шатнаас уначихсан хэрэг. Югём намайг олж эмнэлэгт хүргэж өгсөн тулдаа л би өдий зэрэгтээ байна" гэх нь тэр.
Бүсгүйн үгс итгэл үнэмшил төрүүлэхүйц агаад түүний хоолойн өнгө нэгэн жигд байж гацаж түгдрэлгүйгээр ийн өгүүлсэн нь Жиминыг төөрөгдүүлж орхив.
Югём ч дайнд ялсан баатар лугаа адил царай гарган ихэмсгээр мушилзах аж.
Жимин хэсэг дуугаа хураасны эцэст санаа алдан "Би яаралтай ажилтай байсан ч орхиод ирчихсэн юм. Байдал бодсоноос минь долоон дор байсан ч ингээд эдгэрж байгааг чинь харахад сайхан байна. Рюжинаа, эмнэлгээс гарахдаа санаа зоволтгүй намайг дуудаарай. Ойлгов уу?" хэмээхэд бүсгүй инээмсэглэн толгой дохилоо.
Залуу эр Рюжинд зориулж авчирсан амттаны цуглуулгаа орны дэргэд орхиод өрөөнөөс гарахдаа одоог хүртэл үүдэнд зогсож байсан Югёмыг мөрлөн зөвхөн тэдэнд л сонсогдохоор "Рюжины сэтгэл санааг үймүүлээд үзээрэй. Бид хэдий найзууд ч хэрэв тийм зүйл болвол..өршөөлгүй шүү" гэх нь тэр.
Югём Жимины өдөөн хатгалга гэмээр сүрдүүлгэд хэсэгхэн зуур автсан ч хаалга савагдан хаагдах чимээтэй зэрэгцэн юу ч болоогүй мэт царайлан бал бурмын гэмээр гэмгүй инээмсэглэл тодруулсаар эмнэлгийн орны өмнө өвдөглөн сууж бүсгүйн гараас атгалаа.
-Хмм, Рюжинаа. Чи үнэхээр эмнэлгээс гарахдаа Жиминыг дуудах гээгүй биздээ? Би хажууд чинь байсаар байхад..гомдоож байна шүү.
Залуу эмнэлэгт байх хугацаандаа үргэлж орны өмнө өвдөглөн сууж бүсгүйн гараас атгадаг төдийгүй энэ удаад ч бас үйлдлээ давтаж байна. Гэвч түүний гэмгүй инээмсэглэлийг зэвүүцэл тээсэн харц нь давамгайлж байгааг Рюжинээс өөр хэн ч анзаарахгүй байсан биз.
-Би чамд энд ирээд байх хэрэггүй гэж олон хэлсэн байхаа? Чи хэзээ надад анхаарал тавьдаг болчихсон юм. Ким Югём! битгий жүжиг тавиад бай. Чи хэдхэн хоногийн өмнө л гэхэд намайг "ичгүүргүй янхан" гэж дуудаж байсан байж одоо гэнэт сайн хүний дүрд тоглож байх шив. Хөгийн новш.
Advertisement
Югём санаа алдаад Рюжины үсийг илбэж "Зүгээрээ, бүх зүйл зүгээр. Би одоо ойлгосон болохоор битгий ингэж бухимд л даа. Би чамд хайртай" хэмээгээд бүсгүйн уруул дээр үнсэхэд жаалхан охин хариу үнсээгүй ч огтхон ч эсэргүүцсэнгүй.
Нээлттэй салхивчаар нэвтрэх сэвшээ салхи залуу эрийн авчирсан цэцгийн үнэрээр өрөөг дүүргэх агаад энэхүү үзэгдлийг хөндлөнгөөс ажваас үлгэр домог аль эсвэл олон ангит киноны хэсэг лугаа тун чиг үзэсгэлэнтэй мөч ажгуу.
Бүсгүй хариу үнсэлт илгээхдээ өөрийн мэдэлгүй уйлчих шахна. Түүний толгойд гагцхүү "худалч" гэсэн үг эргэлдэх агаад тэр яагаад өөрийг нь шунаглан үнсэх залуугаас татгалзаж чадахгүй байгаагаа ойлгосонгүй.
Хортой гэдгийг нь мэдэж байна. Гэсэн ч энэ харц болоод хөдөлгөөн..Ким Югём, чамаас ангижрахыг оролдох бүрийд би яагаад худал гэдгийг нь мэддэг үгсдээ тархиа угаалган толгой дохидог юм бол.
Намайг ахин зовоохын тулд "зүгээрээ" гэж тайтгаруулаад л. Ийм олон зүйлсийн дараа яагаад ч юм чамайг л үзэн ядаж чадахгүй нь.
Чи бол үзэсгэлэнтэй халхавчаараа намайг сүйрүүлдэг гэмт хэрэгтэн.
...
Анир чимээгүй шөнийг дуудлага ирэх чимээ бусниулж орхив.
Жимин сайхан зүүдийг нь тасалдуулсанд бухимдсан ч утасны дэлгэцэн дээр тодрох нэрийг хараад балмагдаж орхилоо.
-Байна уу? Рюжинаа, ийм орой юу болсон юм? Зүгээр үү?
-Одоо ирээд намайг энэ тамын газраас аваад яваач тэгэх үү? Сувилагч нар намайг эмнэлгээс гарах гэж байгааг мэдчихвэл Югёмыг дуудчихна. . Би хагас цагийн дараа гэхэд эмнэлгийн арын хаалган дээр хүлээж байх болохоор хурдан ирээрэй. Гуйя.
Залуугийн нойр хормын төдийд сэргэх шиг болоход Жимин унтлагын хувцсаа ч солилгүй машин руугаа гүйлээ. Хэдийгээр цаг хангалттай байсан ч бүсгүйн мэгших дуу залуу эрийг цухалдуулж орхисон хэрэг.
Жиминыг хувийн эдлэнгээсээ хөдлөхтэй зэрэгцэн гадаа аадар бороо шаагих нь тэр. 9дүгээр сарын эхэн үед бороо орох нь хэвийн үзэгдэл ч гэлээ шөнийн 3 цагт үзэгдэх орчинг үгүй болтол бороо шаагих нь хачин.
Яг л залууг битгий эмнэлэг рүү яв гээд хэн нэгэн дохио өгөөд байх шиг..
Advertisement
Эдгээр өдрүүдэд Жимины толгойд эргэлдэж байсан бүхэн түүний хамгийн найз мөн хамгаас ихээр хайрладаг бүсгүйн хоёрынх нь хооронд орших нарийн нандин харилцааны утга учрыг ойлгох явдал болоод байсан ч харамсалтай нь тэр бодол дотроо үүсгэсэн төөрдөг байшиндаа гүйсээр л байгаа билээ.
Рюжин Югём хоёрын хооронд ямар нэг тайлбарлахын аргагүй гүн бөгөөд бохир холбоо байгаа. Үүгээр ч зогсохгүй тэр холбоо хайртай бүсгүйг нь туйлдуулж байгааг тэрбээр зөнгөөрөө мэдэрж байв.
...
Бүсгүй гар утсаа байгаа эсэхийг ахин дахин шалгасаар өмднийхөө халаастай зууралдан урдах замаа ч харалгүйгээр эмнэлгээс гарахдаа хэн нэгнийг мөргөчих нь тэр.
-Зугаалахад тохиромжтой цаг биш л байх шиг байх юм. Рюжинаа, хаашаа ингэж яарсан юм?
Танил хоолой, дасал болсон сүрчиг.
Югём бүсгүйг эмнэлгийн үүдэнд амдан хүлээж байсан нь энэ. Ам султай шөнийн ээлжний сувилагчдын нэг аль хэдийн Югём руу залгаж бүсгүйг хаашаа ч юм зугтах гэж байгааг сануулсан бололтой. Магад энэ мэдээллээс хоцрохгүй гэсэндээ л залуу эр эмнэлгийн ажилчдад хахтал нь мөнгө төлсөн биз.
-Би..би зүгээр л гэр лүүгээ явах гээд.. Энэ уйтгартай газарт чинь галзуурчих гээд байсан юм. Тэгээд ч би энтертаймент дээр очих хэрэгтэй. Чи мэднэ дээ? Миний дебют ойртож байгаа болохоор бэлтгэлээ хийхгүй бол болохгүй.
Рюжин яагаад ч юм сэтгэлийнх нь мухарт шигдэж орхисон айдасдаа эзэмдүүлж амандаа орсон бүхнийг нэг амьсгаагаар дуржигнуулна.
Залуу эр Рюжины хацрыг илбэн " Зүгээр л намайг дуудчихгүй дээ. Нэгэнт чи гараад ирснийх хоёулаа хамт ойролцоох далайн эргийн амралт руу очиж хоноё. Хүсвэл нар мандахыг ч харж болох юм..Би маргааш хуваарьт ажилгүй болохоор санаа зоволтгүй" хэмээгээд бүсгүйгээс хариу хүлээлгүй ягаахан уруулыг нь зөөлнөөр үнслээ.
Хэдхэн хоногийн өмнөөс Югёмын энэ сайхан ааш бүсгүйг тавгүйцүүлэх болсон билээ. Ерөөс танихгүй хүн энэ залуугийн биед шүглэчихэв үү гэлтэй. Энэ их дотночирхол тэр их халамж Югёмоос гарж байна гэдэг эвгүй гэж яана.
Далайн эргийн амралт гэнээ? Болохгүй ээ..Жимин надруу ирж байгаа шүүдээ. Би түүнтэй уулзана гэж тохирсон. Би түүнийх байхыг хүссэн.. Яагаад намайг үнсээд байгаа юм. Яагаад надад хайртай гэж хэлээд байгаа юм. Яагаад бүх зүйл хожимдсон байхад.. сэтгэл минь хэдийн чамруу тэмүүлэхээ больсны дараа намайг халамжлаад байгаа юм бэ?
3:20 Минут.
Энэхэн мөчид Жимин машинаа замын эсрэг талд байрлуулчихаад эмнэлгийн арын хаалга руу яаран гүйж байлаа. Тэрбээр тохирсон цагаасаа 10 минутын өмнө ирсэн ч юунд ч юм бэ сэтгэл нь тэвдэн болзоот газар луугаа яаравчилна.
Гэтэл..
Шалбааг дундуур туучин гүйж байсан залуу эр гэнэтхэн зогтусан байрандаа зогслоо.
Түүнээс арван алхмын зайд хайртай бүсгүй нь хамгийн сайн найзтай нь үнсэлцэж байна..
Чи минь миний сэтгэлийг мэдэх үү? Зөвхөн чамайг л бодож өнгөрүүлдэг байсан өдрүүдийг минь? Шин Рюжин..Чамайг хайрлах гэж ямар их хичээж байгааг минь чи мэддэг ч болоосой.
Сэтгэлээ ойлгуулж байсан удаагүй болохоор одоо бүх зүйл оройтсон гэж үү?
Аадар бороо шаагисаар, залуу байрандаа зогссоор л. Хэн нэгэн түүнд яг одоо харж байгаа зүйл нь бодит байдал бус дан ганц Югёмын албадлага дор өрнөж байгаа зүйл гэдгийг тайлбарлаад өгчихдөг ч болоосой.
Хэрэв тийм бол Жимин хийсвэр төсөөлөлдөө автахгүй шүүдээ. Гэсэн ч энэ нөхцөл байдал хийсвэр төсөөлөл байтугайг л өрдөөд өгөхөөр адгийн байсныг нуух юун.
Өдийг хүртэл хэнд ч ингэтлээ татагдаж үзээгүй. Хэнийг ч ингэж анхаарж байгаагүй. Чамаас өөр хэнийг ч хайрлахыг хүсээгүй.
Одоо хэллээ ч энэ бүхэн чамд минь шалтаг шиг сонсогдож мэднэ. Гэсэн ч миний төлөө ганц л зүйлийг ойлгож өгөөрэй. Хэн ч чамайг минь надаас илүүтэйгээр хайрлахгүй юм шүү.
Эхэлж амжилгүй төгсөх хайрын түүх байгаасай гэж хүсээгүй юмсан..
Жимин санаа алдаад хос хоёрыг орхин машин луугаа алхлаа.
Югём ч Рюжиныг машин руугаа хөтлөн дагуулахдаа нүднийхээ буланд зэрвэс үзэгдэх залуугийн төрхийг таниад амжив.
Бүсгүйг машинд суусны дараа ч Югём найзынхаа араас хэдэн хором харуулдан зогссон билээ.
Advertisement
- In Serial38 Chapters
We Met At Our Wedding ( JJK FF )
#1 in Kpopff In which Y/N and Jungkook met at each other's weddings with only one thing in common : "Both Your Partners were Nowhere To Be Found" -----" How hard it is to say I Love You ?" New BTS Jungkook Fanfiction All rights resevered
8 197 - In Serial6 Chapters
Screaming Whisper, Ballad of Rebirth.
Do scars ever heal? After thousands of lifetimes, someone can lose track of their sense of self. His scars would never truly heal, because they marred his soul. He could not hold all the memories; lovers, friends, and foes simply forgotten. If the deceased could live on in memories then he truly was the reaper of millions. He held witness the rise and fall of countless dynasties, and saw countless mistakes repeated. He had butchered thousands, but he could not even answer why. Perhaps it was to feel something other than emptiness. The minstrels of the Ethruhiel have sung his ballad for thousands of years as it slowly lost meaning. Yes, it is possible for gods to die, however unorthodox it may seem. To be forgotten is the ultimate death. That is what he sought. -"Unknown Historian", Legend of Kazhithyas, 5th age of men
8 161 - In Serial20 Chapters
The Vow
Ever since Aster’s mother died, home no longer feels like home. Now, she’s little more than a prisoner behind gilded bars; her father growing more distant by the day, her best friend missing and possibly left for dead. So when a letter from the royal family arrives, inviting her to stay in the palace, Aster agrees. She’s only been to the palace once, a memory she’s replayed countless times in her head, during her first fateful encounter with her fiancé. But when she comes face to face with Florian once more, he’s cold and apathetic; a far cry from the boy she used to dream of. As Aster struggles to come to terms with Florian’s new demeanour, life in the palace reveals more than it’s rose covered façade. The maze within its gardens hides thorns that cut deep, and the spirits who call it home want nothing more than to see her go. With all the odds against her, winning over her begrudging fiancé and the rest of the peanut gallery seems next to impossible. But with the help of her unflappable maid Fina, a brutally blunt swindler, and the apprentice of the palace’s magical deviant, maybe Aster might just have a shot at her happily ever after. Updates every FridayCover art credits - @mnt_kaedi on Instagram
8 184 - In Serial54 Chapters
A Song of Remembrance ( Redamancy Book 1: Completed)
Most people would agree that there are three points in life, where a single moment defies the laws of science, and time stands still. The moment that one discovers their universal purpose, the moment that someone finds their soulmate, and the moment that a new life is brought unto the world.However, there is the fourth moment that they often forget to give due credit. The moment when one's life is destroyed. Fate being too cruel to answer the one question that will remain on their mind forever. Why?This is the moment that time stands still, and it doesn't start back up again.--------Ever since she was nine years old, Rowan Larkin has wished on pretty pennies, hoping one day she can fully hold on to the future. Meanwhile, Elijah Scott has been betting all his coins in hopes of escaping the demons of his past. What happens when their paths cross, and they both realize that the present is just as painful as it seems?
8 192 - In Serial54 Chapters
Designs of Love (TP2)
(Complete) When Jennifer Dixon entered their impeccably decorated apartment, she was glad it was quiet and empty. She could call home. She missed her mother and father. When she went into the bedroom to change, she found Sterling in their bed and he wasn't alone. Shocked, her heart was pounding as she said, "I'm calling Sydney to tell her that we're taking the project..."Alex Goodwin really didn't think his day could get any worse? It did when Sydney Thompson called to say that some big deal designer was coming up from New York City to do work on the house he was building. By the time he reached The Point, it was way past noon. His head was throbbing and he was starving. He walked into The Landing and Rick was not there. Instead a strange woman was behind the counter. Betrayed Jen left New York to go home to her family on The Point. The last thing she expected was have to work with a builder who seemed to hate her as much as she hated him.Ranked #1 Builder, infidelity, divorce, frienemy, break up #4 adultfiction© 2018 Pseudoannie All rights reserved
8 258 - In Serial58 Chapters
Stay With Me Always
"I'll never let anyone get close to me. Ever again. I'm never letting anyone break me again."That's what she promised herself but what happens when she meets somebody willing to break those walls and love her with all her flaws? The story is unedited. It may have grammatical mistakes and some spelling mistakes. Ignore them and enjoy the story. This is my third story and is not related to the previous ones.#597- Tragic// 30.11.18#231- Emotions// 4.12.18#224- Emotions// 6.12.18#68- Emotions// 19.06.19
8 144

