《[ TOXIC ] completed》Үерхэл
Advertisement
Далайн эргийн амралт, үүрийн 4 цаг.
Залуу эр далай руу харсан том цонхны хөшгийг ярангаа "Нар мандахыг харцгаах уу" хэмээн эелдгээр асуухад Рюжин үл ялиг толгой сэгсрээд "Үгүй ээ, зүгээр л амарцгаая" гэсээр Югёмыг ор луу хөтөллөө.
Бүсгүй үнэн сэтгэлээсээ жаргалтай байгаа мэтээр инээмсэглэх агаад залуугийн ярьсан бяцхан хошигнолуудад тун ч дуртай байх шиг.
-Югёмаа, оргилуун дарс захиалчихаж болох уу? Ийм романтик нөхцөлд вино эсвэл оргилуун дарс байвал сайхан даа.
Залуу толгой дохимогцоо өрөөний үйлчилгээ захиалахаар үүдний өрөө лүү алхах агаад энэ хооронд бүсгүй чимээгүйхэн цүнхээ уудлан эмнэлэгт ууж байсан нойрны эмээ гарган нунтаглалаа.
Удсан ч үгүй Югём хундагатай оргилуун дарсаа барьсаар унтлагын өрөөнд ирэхэд Рюжин дотуур хувцастайгаа сууж байх нь тэр.
Югём хэсэг балмагдсан ч төдөлгүй авчирсан дарсаа орны дэргэд тавиад уруулаа хазлан мушилзав.
-Юу вэ? Залуу хадагтай шийдэмгий аашилж байх чинь. Намайг тэгтлээ их санаа юу, мм?
Рюжин хэлнийхээ доор нунтаг нойрны эм нуусан гэж хэн таамаглах билээ? Бүсгүй оргилуун дарснаас томхон шиг балгаад залуу эрийг шунаглан үнсэхдээ Югёмд нойрны эм уулгаж дөнгөв.
Залуу эр бүсгүйн үнсэлтэнд автан жаалхан охиныг ор луу аажмаар түлхэн хөхөвчийг нь тайлахаар оролдох хоромдоо л нүд нь анилдаж эхлэхийг мэдэрлээ. Гэсэн ч тэр огтхон ч сэжиг авсангүй, шөнөжин нойргүй явсан болохоор ядарж байгаа байх хэмээн таамаг дэвшүүлж өөрөө ч тэрэндээ итгэж орхив.
-Рюжинаа, хайрт минь. Одоо чадахгүй нь. Би төсөөлж байснаасаа ч илүү ядарчихсан байсан бололтой. Өнөөдөр зүгээр л унтацгаая.
Югём бүсгүйн бэлхүүсээр тэврэн хүзүүнд нь нүүрээ наан бөх гэгч нь нойрсоно.
5 хормын дараа гэхэд бүсгүй аль хэдийн босоод хувцаслачихсан, залуугийн хувцаснаас машиных нь түлхүүрийг хайн сандчиж байлаа.
Ахин нэг мөч өнгөрөхөд Рюжин хайснаа олсон мэт хөнгөн мушилзаад нүднийхээ булангаар орон дээр тайван нойрсох эр лүү хяламхийв.
-Чи үргэлж гэнэн бас тэнэг байх юм..Ким Югём, би чамд хайртай. Гэсэн ч чиний юм бүхнийг өөрийнхөө хүслээр байлгах гэсэн жаалхүүгийн занг тэвчиж чадахгүй нь. Сайхан амраарай.
Advertisement
Далайн эргийн тансаг амралтын үүднээс жижиг суудлын тэрэг өндөр хурд аван хөдөлж Сөүлээс холгүй орших хувийн эдлэн рүү зүглэлээ.
...
2 давхар хаусныхаа тагтан дээр нар мандхыг ажиглан тамхилж зогссон залуу эдлэнгийнх нь хашаанд зөвшөөрөлгүй орж ирсэн танил маркын машиныг хараад үл ялиг гайхширлаа.
Яах аргагүй Югёмын машин..Тэр ганцхан цагийн өмнө Рюжиныг машиндаа суулгаад явсан шүүдээ. Би өөрийнхөө нүдээр харсан. Гэтэл яагаад энд?
Жимин тамхиныхаа ишийг хогийн сав руу чулуудчихаад доод давхар луу ухасхийлээ.
Хаалга дөнгөж нээв үү үгүй юу дөнгөж мандсан нарны туяа шөнө орсон борооны шалбааг дээр ойн нүд гялбуулах нь тээршаамаар.
Үүнээс илүүтэйгээр..машинаас бууж ирсэн нэгэн Югём биш Рюжин байсан нь Жиминыг бүр ч төөрөгдүүлээд авав.
-Жиминаа, би чамайг үнэхээр их саналаа. .
Бүсгүй машинаас бууж ирмэгцээ хар хурдаараа гүйн ирж Жимины энгэрт наалдах агаад залуу одоо ч юу болоод байгааг ойлгоогүй шинжтэй дэмий л бүсгүйн үсийг илбэн зогсоно.
-Чи энд юу хийж байгаа юм? үгүй ээ..Югём та хоёр хамт явсан, би өөрийнхөө нүдээр харсан шүүдээ. Би бодохдоо Югём та хоёрыг үерхэж байгаа гэж л..
-Тэнэгхэн минь дээ, би түүнтэй үерхэж байсан бол яагаад чамруу залгана гэж? Бурхан минь, чам дээр ирэх гэж би ямар их зүйл туулсныг чи мэддэг ч болоосой.
Жимин бүсгүйн хацрыг илбэхэд тэд нэгэнтэйгээ харц тулгаран удаан хугацааны туршид ширтэлцэв.
-Рюжинаа, ийм орой хэлж байгаад уучлаарай. Гэхдээ..би чамд хайртай. Үнэхээр их хайртай. Югём та хоёрыг хамт байгааг хараад зүрх минь ямар их өвдсөн гээч. Одооноос зөвхөн минийх л байгаарай. Ахиж тийм зүйл харвал би тэсэхгүй байх. Гуйя. минийх л байгаарай.
Хэдийгээр энэ үед бүсгүй зөөлнөөр мишээн толгой дохисон ч ямар ч амлалт эсвэл албан ёсны хариу хэлээгүй билээ.
Рюжин залуу эрийн сэтгэлийг хүлээж авсан ч итгэл төгс "Би чамд хайртай" хэмээн хариу шивнэсэнгүй. Энэ үерхэлд хариуцлага хүлээх нь ганц Жимин байж ч мэднэ. Гэсэн ч тэд хоёул аз жаргалтай байлаа.
Advertisement
...
Далайн эргийн амралтын газарт үдийн наран шарж эхлэхэд хүүхдүүд элсэн дээр тоглон сэрүүн намрын улиралд цөөн олдох бөгчим халуун өдрийг таашааж байв.
Том орон дээр ганцаар сэрсэн эр хөшсөн хүзүүнээсээ атгасаар орчин тойрноо шинжиж намуухан дуугаар "Рюжинаа..Рюжинаа ус хийгээд өгөөч..Рюжинаа" хэмээн бувтнаж байлаа.
1 минут. 2 минут. 3 минут.
Залуу эр сэжиг авсан аятай орноосоо өндийн өрөө бүрээр тэнүүчлэвч Шин Рюжин хаана ч алга. Бүр анхнаасаа энд ирээгүй мэт бүсгүйн ул мөр ер үгүй.
Энэ мөчид унтлагын өрөөнд гар утасны чичиргээ хангинан Югёмд найзуудынх нь нэгнээс зурвас ирлээ.
"Андаа, орой 21цагаас Жимины гэрт үдэшлэгтэй гэнээ. Жимин ууж идэх юмаа өөрөө зохицуулчих нь гэж байна лээ. Цаадахад чинь бид нарт танилцуулах хүн байна гэсэн. Хоцорвоо!"
Югём хөмсөг зангидан "Жиминд танилцуулаад байх хүн байхгүй дээ" гэснээ гэнэтхэн ухаан орсон аятай гадуур хүрэмнийхээ халаасыг тэмтэрлээ.
Яг л таамагласнаар машиных нь түлхүүр байсангүй.
Арай Шин Рюжин..Рюжин энэ бүхнийг хийсэн гэж үү? Тэр үнэхээр Жимин рүү явчихлаа гэж үү? Үгүй ээ. Үгүй , тийм зүйл байх учиргүй..Тэр надаас татгалзаж чадахгүй.
...
Пак Жимины хувийн эдлэн, 21:20 минут.
Чанга хөгжим, согтууруулах ундаа, хаа нэг суунаглах тамхины утаа. Байдаг л нэг үдэшлэгийн хэв маяг.
Айдолууд , продюсерууд түүнчлэн арын бүжигчдээс бүрдэх энэхүү үдэшлэгт минут тутам зочдын тоо нэмэгдсээр 2 давхар хаус гишгэх газаргүй болтлоо хүнээр дүүржээ.
Югём байшинд хөл тавьсан даруйдаа зочдын танхимын голд зогсон нүдээрээ хэн нэгнийг хайж эхлэв.
Удсан ч үгүй хөгжим зогсон бүх хүн алга ташиж эхлэх нь үдэшлэгийн гол эзэнд баяр хүргэж байна уу гэлтэй.
Гэвч энэ удаа зохион байгуулагч эрхэм ганцаараа биш байлаа. Энэ үед Югёмын харц ч мөн хайгуулынхаа эцсийн цэг дээр тогтов.
Рюжин цусан улаан өнгийн бие барьсан савхин хослол өмссөн байх агаад өөртэй нь ижил өнгийн хүрмээр хослосон Жиминыг сугадсаар 2давхрын шатаар бууж ирж байлаа.
Югём өөрийн эрхгүй хөмхийгөө зуун "Хараал идсэн зальтай өлөгчин" хэмээн бувтнана.
Жимин ширээн дээрх хундагатай дарснаас нэгийг авч агаарт өргөв.
-Миний үдэшлэгт цаг гарган хүрэлцэн ирсэн та бүхэнд гүнээ талархъя. Би өнөөдөр энд хэн нэгнийг танилцуулна гэж урилгадаа хавсаргасныг та бүхэн мэдэж байгаа байх. Дэргэд минь зогсох энэ үзэсгэлэнтэй бүсгүй бол миний хайртай эмэгтэй Шин Рюжин. Удахгүй дебютээ хийн бидний бизнест хөл тавих учир та бүхэн сайн тусалж дэмжээрэй. Өнөөдөр бүгд түүний төлөө хөгжилдөнө шүү!
Залуу үгээ хэлж дуусгаад хундагатайгаа нэг амьсгаагаар хөнтрөхөд зочид орилолдон Жиминыг дагалдан нэг нэг хундага дарс залгилцгаана.
Ретро хөгжмийн аялгуу орчныг бүчихэд Рюжин зочид дунд баргар царайлан зогсох Югёмыг таньсан бололтой, залуу руу харан ёжтойгоор инээмсэглээд гараараа "Азгүй амьтан" хэмээх дохио гаргаснаа Жиминыг татан үнслээ.
"Сайн хар, Ким Югём! Чи намайг хүртэх гавъяагүй!"
Advertisement
- In Serial58 Chapters
His Shortcake
xxxx His Shortcake xxxx"You're back! You're back!" She giggled happily.I hug her body closer - tighter, to mine. "My shortcake..." I breathe. "I missed you." ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~Started: August 29, 2019Finished: March 1, 2021Highest Rank07/15/20 #2- babygirl06/10/20 #2 - miss03/01/21 #1 - wife(I do not own any of the images that is included in the story.)
8 283 - In Serial32 Chapters
Fall in Love with Me
Alessandro Moretti is a ruthless billionaire, who happens to be the leader of an Italian Mafia. He's never been in love and doesn't plan on falling in love.Aubrey Emerson is a pediatrician and loves her job. When she's at work she's passionate about what she does. She's never been in Love and doesn't plan on falling in love anytime soon. That is until they met each other. Alessandro fell in Love with Aubrey the moment he laid eyes on her. She saved his brother's life and didn't see her again. He's done everything in his power to find her but hasn't had any luck. One fateful day he finds her and he has no plans on letting her go.
8 446 - In Serial10 Chapters
ISEKAI: I was reincarnated as the poorest King in the world.
"If I had the power to change the world? Would I really do the right thing?" I thought my life was over when those bastards shot me, all my effort was in vain, my studies, my ideals.... Reduced to dust under the smell of lead. And yet here I was again, in the body of a child and with a crown on my head. Ah, I see... I was reincarnated as a king in a different world, but even here things are no different. Corruption destroys the system and innocent people suffer the abuses of power. Nothing has changed and if I don't do something about it, nothing will change.... (English version of my novel, ISEKAI: Reencarné como el Rey más pobre del mundo), the original novel was posted in wattpad in spanish. I'm the author and the owner of the rights. Original version in spanish: https://www.wattpad.com/story/268890988-isekai-reencarn%C3%A9-como-el-rey-m%C3%A1s-pobre-del-mundo
8 159 - In Serial28 Chapters
Alpha Mate
When Morgan Carter's pack is under attack by rogues, the only thing she can do is leave with her young niece, Lilian, in order to get them to safety. It is then that she runs into the territory of her alpha mate, Calum Barrens. Morgan has always wanted her mate, but can she accept him when he makes a big mistake upon meeting her for the first time. Forced together in such circumstances, Morgan and Calum will have to learn to forgive and love each other if they are to stand against an enemy who wants to tear them apart.
8 287 - In Serial45 Chapters
Thicker than Blood - Book One (Watty Awards 2012)
Book One in the Soul Seeker Series.At fifteen Amelia is forced to move in with her birthfather when her mother passes away. A man she's never met before in her life, stern and unfair, he is almost never at home and forces his family to move whenever his job calls for it.For three years Amelia has looked after herself and her younger brother Hayden but when she tranfers to Riverwood High everything changes. She finds herself friends there despite the efforts of her stepsister.One teacher in particular takes an interest in her, the 25 year old Nathaniel Flynn. The first time he laid eyes on her he knew, he just had to have her.At eighteen Amelia has to look after her baby brother, hold her own against a stepmother and mean stepsister and battle feelings she's never felt before. After all... Dating your teacher is forbidden, not that Nathaniel seems to care about that.Add into the equation that both her new found friends and teacher aren't who they say they are... Their diet consisting mainly of blood.
8 152 - In Serial25 Chapters
My Time (Jungkook Ambw)
"Oh, I can't call ya, oh I can't hold ya, oh yes you know, oh yes you do."
8 87

