《[ TOXIC ] completed》Харилцаа
Advertisement
2 давхар ясан цагаан байшингийн талстат чулуугаар бүрсэн шаазан шалан дээр өндөр өсгийтийн товших чимээ тодхон сонсдоно. Цэл залуу бүсгүй өөртөө итгэлтэй алхсаар зочны өрөөнд орж ирмэгцээ буйдан дээр тухлалаа.
Рюжин гэнэт гэрт нь ирсэнд Жимин багагүй балмагдсан бололтой, жаалхан охинтой харц тулгарахгүйг хичээн ийш тийш дэмий холхих нь хачин.
Яг л Югёмын хэлснээр Жимин солонгост ирчихсэн байж.. Энэ байдлыг нь ажвал ирээд удаж байгаа нь ч илт.
-Яагаад зурвасанд минь хариулахгүй байсан юм? Яагаад солонгост ирснээ хэлээгүй юм?
Залуу эр асуултаас бултах мэт хэсэг тээнэгэлзсэнээ хүчээр инээмсэглэн "Ирсэн даруйдаа ахиад зураг авалтанд орсон болохоор зав гараагүй юм аа" хэмээгээд бүсгүйг аргадах гэсэн шиг хөргөгчнөөсөө амттан гаргаж тавьчихаад зоориноосоо дарс авахаар доод давхар луу уруудлаа.
Цонхны цаана бүсгүйг энд авчирсан жижиг суудлын тэрэг одоо ч бүсгүйг гарж ирэхийг хүлээх мэт зогсох агаад жолооч нь байшин дотор юу болж байгааг мэдэхийг үнэн голоосоо хүсэж байхшиг, суудал дээрээ тогтож ядна.
Жимин дарс хундагалан бүсгүйд сунгахад Рюжин хундагатайг хөнгөхөн түлхээд "Би жирэмсэн болчихсон болохоор одооноос алкохол хэрэглэж болохгүй л дээ. Аав болсонд баяр хүргэе,Пак Жимин" гэх нь тэр.
Бүсгүй Жимины хариу үйлдлийг ажих гэсэн шиг залуу эрийн нүүр лүү ойртон тоглоомтой харцаараа шинжих аж. Мэдээж энэ бүхэн наргиа, гэвч бүсгүйн хувьд яг одоо өөдөөс нь гайхшран ширтэх залуугийн хариулт энэ утгагүй харилцааг нь тодорхойлох эцсийн түлхүүр болжээ.
Саяхан л гэгээлгээр инээмсэглэж байсан залуугийн царай хормын төдийд барайж орхив.
-Тэгээд юу гэж? Чи арай төрүүлнэ гэх гээгүй биздээ. Энэ хэр том шуугиан дэгдээхийг төсөөлж байна уу? Би чамд сайн эмнэлэг олж өгөх болохоор оройтоогүй дээр нь авахуул. Рюжинаа, чи балчир болохоор амьдрал амархан санагдаж байж магадгүй. Гэхдээ одоо яавч цаг нь биш. Чи удахгүй дебют хийнэ, би ч гэсэн алдар нэрийнхээ ид оргил дээр байгаа. Бидний хэн хэнийх нь амьдрал сүйрнэ.
Жимин эхэндээ зандрангуй өнгөөр ярьж байсан ч сүүлрүүгээ бүсгүйн гараас зууран аргадах мэт аялгуулан өгүүлнэ.
Advertisement
Рюжин хөмхийгөө зуун хэсэг сууснаа "Ингэнэ гэдгийг чинь мэдэж байсан ч үнэн төрх чинь энэ юм биздээ. Ахх, би үнэхээр юунд найдсан юм бол оо" хэмээн бувтнаад ширээн дээрх хундагатай улаан дарсыг шүүрэн авч залуугийн нүүр лүү цацаж орхилоо.
-Сонс,адгийн новш минь. Зүгээр л тоглосон болохоор хүүхдийн тухайд март. Харин америкд зугаацсан моделуудынхаа тухай сонирхуулвал яасан юм? Намайг хэдийг хүртэл ингэж тэнэгтүүлэх гээв.
Эмэгтэйчүүд ч аймар шүү, үнэнийг мэдчихээд ирдэг хэрнээ шалгуур мэт асуултууд тавьдаг. Тэр асуултанд бүдэрвэл ахин нэг боломжийн тухай найдах ч хэрэггүй.
Залуу эр гараараа нүүрээ арчсан болоод гүнзгий амьсгал авав.
-Мэдчихээд ирсэн юм бол яах гэж асуусан юм? Надад тайлбарлаад байх юм байхгүй, сонссон болгон чинь үнэн.
Орчныг аниргүй бүчихэд хос хоёр нэгнийхээ эгц өөдөөс ширтэн суусаар хэсэг хугацаа өнгөрсөн ч тэдний хэн хэн нь нэгнийхээ харцнаас хайр энэрэлийн өчүүхэн төдий хэлтэрхий олж харсангүй.
Бүсгүй халааснаасаа янжуур гарган зууж, сорсон утаа бүрээ эргүүлэн гаргахдаа залуу эрийн нүүрлүү онилох аж.
-Тэгэхээр, чамайг санаж өнгөрүүлдэг байсан өдрүүдэд минь америк охидтой зугаацахдаа чи юу бодож байсан юм бэ дээ?
-Харин чи..Шин Рюжин, чи миний орон дээр найзтай минь хурьцахдаа юу бодож байсан юм бэ дээ?
Тэр мэдчихэж..Пак Жимин тэр шөнийн тухай мэдэж байж.
Жимин өөртөө дарс хундагалан нэг амьсгаагаар залгилаад бүсгүйг тийм гэхийн аргагүй хачин харцаар шилэмдэн "Тэгэхээр бид адилхан, тийм биз? Чи надад гомдоллох эрхгүй. Хэрвээ одоо ч Югёмд хайртай бол аль эсвэл миний завхайрлын тухайд уучилж чадахгүй гэвэл ингээд салцгаая. Дебют хийх хүртэл чинь би бидний харилцаа дууссан гэж хэнд ч хэлэхгүй болохоор хүссэнээрээ миний нэрийг зарж ид. Дебют хийсний чинь дараа бяцхан үдэшлэг хийж бид хувийн ажил хэрэгтээ анхаарахаар болсон гээд аятайхан тайлбарлачихна. Аль аль талдаа цэвэрхэн дуусгацгаая" гэх нь тэр.
Энэ удаад бүсгүйн тавгүйцэх ээлж мэт.
Рюжин хоолойгоо засаад хүчлэн инээмсэглэж "Анхнаасаа мэдэж байсан юм бол эртхэн ингээд хэлчихгүй дээ, тэгье. Салцгаая" гэснээ байшингаас гарахаар зэхэв.
Advertisement
Ийм төгсгөл хүсээгүй юмсан..Ийм хайр байх юм гэж төсөөлөөгүй юмсан.
Бүсгүй үүдрүү зүглэх мөчид залуу эр Рюжины гараас зууран өөрлүүгээ татахдаа зөөлнөөр үнслээ.
Ийм зөөлөн уруул, ийм нандин үнсэлт байхад яагаад ингэж гашуун амтагдаад байгаа юм бол? Цээжин тушаа ингэтлээ хатгуулж өвдөнө гэж санасангүй..Пак Жимин, би яагаад чамайг хайрлаж чадаагүй юм бол?
-Би чамд хайртай, Шин Рюжин..Одоо, магадгүй ирээдүйд ч энэ үнэн өөрчлөгдөхгүй. Чамайг тавьж явуулж байгаа өөрийгөө үзэн ядаж байгаа ч "хортой харилцааг" удаан үргэлжлүүлэх нь биднийг өвтгөхөөс цаашгүй. Хайр эрх чөлөөтэй, үзэсгэлэнтэй, өвдөлт нь хүртэл чамин эд байдаг болохоос үргэлж шаналахын нэр биш. Хонгор минь чи надгүйгээр амьдарч чадна, тэнгэрийн нэрээр тангараглаад ч хамаагүй жаргалтай амьдар. Битгий өөрийгөө буруутгаарай. Би чамайг хайрласандаа хэзээ ч харамсаагүй юм шүү.
Жимин бүсгүйн нүдэнд цийлэгнэх нулимсыг зөөлөн шудраад чангаар тэвэрлээ.
Би дээхэн үед нэг дурдаж байсан даа? "Жимин надад хайрын тухай заадаг" гэж..
Анхнаасаа би ухаангүй загнаж Югёмын араас хөл алдан хөөцөлдөөгүй бол бидний харилцаа ийм шаналалтай өрнөж гунигтай төгсөх байсан болов уу? Үгүй ээ, би Югёмтой учраагүйсэн бол Жиминтэй хэзээ ч таарахгүй байсан. Тийм зол завшаан энэ насанд минь тохиохгүй биз. Яалт ч үгүй, энэ хайрын гурвалжингийн тухай бодох бүрт амьсгал давчдах юм.
Өндөр өсгийтийн товших дуу сонсдохоо болиход Жимин цонхоор ширтсээр хөндий хоосон гэртээ ганцаар хоцорлоо. Тагтруу харсан том цонхонд залуугийн дүрс ойн харагдана.
Тэрээр шүүгээ рүүгээ гар сунган ширхэг тамхи гарган асаахад бороотой шөнийн дараа Рюжин түүнрүү гүйн ирсэн нь зурсхийн үзэгдэх шиг.
Ид шид тохиож энэ хүйтэн шөнө өнгөрөхөд тэр над дээр эргэн ирэх болов уу? Шин Рюжин ахиад намайг сонгох болов уу?
Жимин толгойгоо сэгсрэн бодлоо цэгцлэхчээн аядаад өөрийгөө шоолон хөхөрлөө.
Хонгор минь , би тамхилангаа чиний талаар л боддог. Зүрх минь өвдөж байгаа ч одоо үнэхээр юу ч өөрчлөгдөхгүй нь. Өөрийгөө сайн хичээсэн гэж бодсон юмсан.
Хайр бол хамгийн ээдрээтэй харилцаа. Энэ ганцхан үг дотроо хэдэн мянган мэдрэмжийг агуулж цаашлаад биднийг элдэв хачин үйлдэл хийлгэж заримдаа бүр тэсэхийн аргагүй өвдөлтийг давж гарахыг шаарддаг.
Хайраас болж өвдөх сэтгэлийн шаналал шиг амттай зүйл өөр хаа ч байхгүй. Гэсэн ч энэ нь чамайг тасралтгүй өвтгөж түүнчлэн хүсээгүй хил хязгаарыг чинь хүчээр гатлуулж байгаа бол туйлдахаасаа өмнө таслан зогсоох хэрэгтэй.
Advertisement
- In Serial10 Chapters
The Coffee Shop
Samantha had owned her own coffee shop for most of her adult life. As she began to desire a change in her life, a loyal regular approached her, offering her immortality. The deal was only that she had to continue to run the shop, making him coffee and living her life. But as time went on, the world began to shift around her, revealing that the catch was much bigger than he revealed.
8 215 - In Serial23 Chapters
lifestyle.
" I don't know, cheers to everyone having a good lifestyle afterwards " I say.
8 190 - In Serial42 Chapters
Daphne Greengrass and the Importance of Intent
This is the story of how Voldemort and the tools he created to defy death were destroyed by Harry Potter and me while sitting in an empty Hogwarts classroom using Harry's idea, my design, and most importantly, our intent. Set during 6th Year.
8 111 - In Serial25 Chapters
The Last Hybrid
After finding out the truth about mates and what she is, Rosie Ryder is trying to figure out how to stop her mom from taking over.Her mom has been working with the Blood Pack to take over both the supernatural world and the human world Rosie is the last hybrid of her kind and is destined to stop her mother. Jonathan is Rosie's mate. He never told her about the existents of mates until she found out on her own, and left the pack.Jonathan has been searching for her ever since.He has gone nearly insane without her and completely blocked himself off from everyone.Their pack has slowly gotten weaker without their Luna. They need to stay strong to help Rosie in her battle.Second Book in the "Hybrid" series.YOU NEED TO READ THE FIRST BOOK TO UNDERSTAND THIS BOOK.
8 93 - In Serial7 Chapters
smut. pure filthy disgusting repulsive smut.Tbh mostly teacher x readersproof reading is for pussies
8 183 - In Serial10 Chapters
¡Hazme Caso!
Donde YuGyeom, se viste te diversas formas para llamar la atención de JaeBum...BumGyeom/BGyeom/JBXYuGyeom
8 99

